| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06018/И |
| Дугаар | 4462 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 4462
2016 оны 06 сарын 24 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/04462 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-.., Сэнтраул тауэр, 8 дугаар давхарт байрлах, .. регистртэй, “Юнител” ХХК-ийн
Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамжны .. тоотод оршин суух, ... регистртэй, Боржигон овогт Б.Д холбогдох
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,980,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Д нь манай байгууллагатай харилцан тохиролцож 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан ...дугаарт Samsung Galaxy Note-4 маркын гар утсыг 12 сарын хугацаатай, төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч нь 2015 оны 1 дүгээр сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байх тул ...дугаарын ярианы төлбөр болон лизинд 1,320,040 төгрөг, гэрээний 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги болох 660,020 төгрөг нийт 1,980,060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 660,020 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,320,040 төгрөгийг хариуцагч Б.Д нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Б.Д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,980,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 660,020 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,320,040 төгрөгийг хариуцагч Б.Д нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,980,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 660,020 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,320,040 төгрөгийг хариуцагч Б.Д нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,631 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,315 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА