Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 4478

 

2016 оны 06 сарын 27 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04478

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 8 дугаар байрны .. тоотод оршин суух, ...регистртэй, Тойнтайж овогт Ө.А

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50б байрны 03  тоотод  оршин суух, ...регистртэй, Цагаан овогт овогт Д.Б холбогдох

 

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Б холбогдох эрүүгийн ... дугаартай хэрэгт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан болно. Үйлчлүүлэгч Д.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, өмгөөллийн хөлсөнд төлөх 5,000,000 төгрөгийг төлөхөөр болсон. Д.Б нь өмгөөллийн хөлсөнд 5,000,000 төгрөгийг төлсөн боловч урамшуулал 3,000,000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Бидний байгуулсан гэрээний 5.4-д зааснаар хөлс төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасан. Иймд хариуцагч Д.Б гэрээний урамшуулал төлбөрт 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би өмгөөлөгч Ө.А хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг төлсөн. Харин гэрээний 5.3 дахь хэсэгт зааснаар урамшуулалд 3,000,000 төгрөгийг миний эрхэлж буй барилгын ажил зогссоны улмаас төлөх боломжгүйд хүрсэн. Би дээрх мөнгийг 2016 оны 9 дүгээр сард багтаан 3,000,000 төгрөгийг төлөх болно. Харин алданги 1,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,500,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 3,500,000 төгрөгийг хариуцагч Д.Бүдханд нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.А-с нь хариуцагч Д.Б холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,500,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 3,500,000 төгрөгийг хариуцагч Д.Б нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Ө.Алтангадасын нэхэмжлэлтэй, Д.Б холбогдох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,500,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 3,500,000 төгрөгийг хариуцагч Д.Б ь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 55,,475 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА