Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         06              24                                           2019/ШЦТ/186

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн шүүх хуралдааныгшүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч И.Мөнхцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророосЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-тзааснааряллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Илжиг Д.О т холбогдох эрүүгийн 1934003210218 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.О, 1989 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг Илтийн 11-02 тоотод оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 19-р хороо Тахилтын 4-р гудамжны 257 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.О-ийн өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр нөхөр Гантулгын хамт гэртээ байж байхад гаднаас Э, нөхөр Жавхлантөгсийн хамт 0.75 литрийн Ерөөл архитай ирсэн. Тэгээд Жавхлантөгс, манай нөхөр хоёр хувааж уугаад би Этэй юм яриад сууж байтал гаднаас Намжилмаа араас нь эр Оогий гэх эмэгтэй орж ирсэн. Тэгсэн Э гаръя хүүхнүүдээрээ нийлээд пиво авч ууя гээд бид гурав 2 сав, 2.2 литрийн Боргио пиво аваад ууж дуусгасан. Тэгээд эр Оогий, Жавхлантөгс хоёр дахин пиво авахаар явсан. Тэр үед Намжилмаа, Э бид гурав гэрт үлдсэн. Тэгсэн Э намайг нөхөр Жавхлантөгстэйгөө хардаад янхан, гичий, дүлий гэх зэргээр чанга орилж, хашхираад байсан. Тэгээд намайг үсдээд авахаар нь би буцаагаад үсдээд бид хоёр газар унасан. Газар унасан чигтээ бие биенээ цохисон. Би тэр үед нь хамар луу нь цохисон. Бид хоёрыг Намжилмаа салгаад бие биенээсээ уучлалт гуйгаад гэр рүүгээ салаад явцгаасан. Эийн хамарнаас цус гарахаар нь бид хоёр усаар угаагаад чихээс хийж тогтоосон. Тухайн үед би уусан пивондоо нилээд согтсон байсан. Хохирогчид 250 000 төгрөгийн хохирол төлсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 250 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн гэх мэдүүлэг,  

 

Хохирогч Э.Э өгсөн: 2019 оны 4-р сарын 27-ний орой 18 цагийн үед хамтран амьдрагч Жавхлантөгсийн хамт Гантулга, Д.О нарын гэрт очсон. Тэнд очоод 1 шил 0.75 литрийн архи Гантулга, Жавхлантөгс нар  хувааж уусан. Тэгээд Намжаа, эр Оогий гэх хүмүүс Гантулгын гэрт орж ирсэн. Тэгээд архи дууссаны дараа манай гэр рүү 2 том пиво аваад Жавхлантөгс, Гантулга, О, Намжаа, эр Оогий нар орсон. ...тэгээд юм яриад сууж байтал миний танихгүй нэг хүүхнийг хүнтэй явалддаг гэж О, эр Оогий, Намжаа нар ярьсан. Тэгэхээр нь би "манай нөхөр Жавхлантөгс ингэвэл би баларнаа, чамайг ч тэр найз нөхөд байсан ч тэр балрах байхдаа" гээд Д.О рүү хараад хэлсэн чинь Д.О уурлаад "чи намайг янхан гэлээ, бас нөхөртэйгөө явалддаг гэлээ" гээд уурлаад босоод ирсэн. Намайг алгадсан. Намжаа, эр Оогий хоёр салгахад миний үснээс Д.О зөндөө үс гартаа зулга татаад барьчихсан байсан. Тэгээд би гэрийн үүд хавьцаа зогсож байсан. Харин О зуухны хажууд зогсож байгаад намайг өшиглөсөн чинь би арагшаа унасан. Тэгээд би босож ирээд Д.О ийг чи муу битгий давраад байгаарай гэж хэлээд бид хоёр барилцаад авсан чинь Д.О миний хоёр мөрөн дээрээс барьж аваад хоёр хамар луу мөргөсөн. Би гомдолтой байна. Миний хамрын ясыг хугалсан. Би хамраа янзлуулмаар байна. Би хамраа эмнэлэгт үзүүлэхэд 700 000-1 000 000 төгрөгийн хооронд эмчилгээ хийнэ гэсэн. Надад мөнгө байхгүй учраас 1 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх 9-11/,

 

Гэрч Т.Н өгсөн. ...тэгээд би, Э, Д.О, эр Оогий бид дөрөв үлдсэн. Тэгсэн Э, Д.О хоёр бие биенийгээ янхан гичийгээрээ дуудалцаад бие биенийхээ үснээс зулгаасан. Эр Оогий гараад явчихсан. Би ганцаараа байсан учир салгах гээд дийлээгүй. Тэгээд зодоон дуусах үед Э-ийг хамарнаас цус гарчихсан, үс нь зулга татагдсан байдалтай байсан. Тэгээд Жавхлантөгс гаднаас орж ирээд салгаад хойд айл болох Батаа гэх хүний гэрээс ус авчирч Эийн нүүрийг угаалгасан. Миний харснаар Э, Д.О нар үснээсээ зулгаалцаад газар уначихсан байсан. Тэгээд хэвтэж байгаад бие биенийхээ гэдэс рүү хөлөөрөө ээлжлээд жийлцээд эргэлдээд байсан. Босож зодолдоогүй. Тэр хоёр нилээд согтолттой байсан гэх мэдүүлэг /хх 16/,

 

            Гэрч Л.Ж өгсөн: ...гэртээ ороод ирсэн чинь Намжилмаа энэ хоёр зодолдоод салгах гэсэн чинь дийлэхгүй байна салгаарай гээд зогсож байсан. Тэгээд харахад манай эхнэр Э, Д.О хоёр хоорондоо зодолдчихсон байж байсан. Манай эхнэр Э-ийн нүүр нь цус болчихсон, үс нь зулгарч хэсэг үс газар хэвтэж байсан. Тэгэхээр нь цусыг нь угаах гэсэн чинь савтай ус асгачихсан байсан. Тэгэхээр нь би хойд айлаас ус авчирч эхнэрийн цусыг угаасан. Нүүрийг нь угаачаад харахад эхнэрийн хамар нь хавдчихсан, үс нь зулгарчихсан байсан гэх мэдүүлэг /хх 17/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №5278 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Э.Э биед хамар ясны хугарал, таславч мурийлт, хамарт хаван цус хуралт, зулайн хуйхны үс зулгарсан зэрэг гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ /хх 25/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47/, 

шүүгдэгч Д.О-ийн данс эзэмшдэг эсэх талаарх лавлагаа /хх 37-39/, ам бүлийн тодорхойлолт /хх 40/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 41/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 44/, охин О.Н-ний төрсний гэрчилгээний хуулбар хохирлын баримт, шүүгдэгчээс хохирогчид 250 000 төгрөг өгсөн талаарх Хаан банкны орлогын мэдүүлэг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хохирогчоос өгсөн хохирлын баримт /хх 49/ зэрэг болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.О нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үл ялих зүйлээр шалтаглан “танхайн” сэдэлтээр, хохирогч Э.Э-г биед санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.О нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 27-ний шөнө Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар баг Замтын 9-9 тоотод байрлах иргэн Л.Ж-ийн гэрт Э.Э-г "янхан, нөхөртэйгөө явалддаг гэлээ" гэх шалтгаанаар уурлаж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, таславч мурийлт, хамарт хаван цус хуралт, зулайн хуйхны үс зулгарсан" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Э, гэрч Т.Н, Л.Ж нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №5278 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ. 

 

Иймд шүүгдэгч Д.О-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э нь эмчилгээний зардал 700 000-1 000 000 төгрөг нэхэмжилж хавтаст хэрэгт хохирлын 170 000 төгрөгийн нотлох баримт ирүүлснээс шүүгдэгч Д.О нь 250 000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Д.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж шүүх үзэв.

Харин хохирогч Э.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Д.О-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Д.О-т оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1934003210218 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь хохирогчид 250 000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйболохыг тус тус дурдав.

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Илжиг Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 19340032210218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Хохирогч Э.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ