Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 4498

 

   2016 оны 06 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04498

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Засагт хан төвийн .. дугаар давхарт байрлах, ...регистртэй, “Гэйтвэй девелопмент” ХХК-ийн

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Бг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд “Гэйтвэй девелопмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч “Гэйтвэй девелопмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Гэйтвэй девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Б нь Сүхбаатар дүүргийн .. дүгээр хорооны ... байрны оршин суугч иргэн н.Д, н.М, н.Б, М.Х нартай барилгын дээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 25,800,000 төгрөг авахаар тохиролцож, гэрээний урьдчилгаа төлбөрт 11,500,000 төгрөгийг манай байгууллагын дансаар бүртгүүлэлгүй, хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж ... байрны ошиг суугчид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс О.Бийн буруутай үйл ажиллагаанаас улмаас манай байгууллагаас 17,494,200 төгрөгийг гаргуулахаар болж уг хохирлыг “Гэйтвэй девелопмент” ХХК-иас гаргуулсан болно. Улмаар О.Боос уг төлбөрийг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Гэйтвэй девелопмент” ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...регистртэй, О.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд О.Б нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Гэйтвэй девелопмент” ХХК-ийн хүсэлтийг хангаж, О.Батзоригийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистртэй, О.Бг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Тахарын ерөнхий газрын харъяа Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын Эрэн сурвалжлах хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 270,430 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 200,230 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан “Гэйтвэй девелопмент” ХХК-нд буцаан олгосугай.

 

3.О.Батзориг нь 99081456 дугаарыг эзэмшдэг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 2а байрны 18 тоот хаягт бүртгэлтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА