| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05395/И |
| Дугаар | 4505 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 4505
2016 оны 06 сарын 28 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/04505 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэгийг суулцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны .. дугаар орцонд байрлах “Өргөө-...” СӨХ-ны,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 24 тоотод оршин суух, ...регистртэй, Гөрөөчин овогт Л.Э холбогдох,
162,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын захирал Г.Б, хариуцагч Л.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч байгууллагын захирал Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, .. дугаар байрны ... тоотын оршин суугч Л.Э нь 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх СӨХ-ны төлбөрт нийт 162,000 төгрөгийг төлөөгүй байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан болно. Иймд хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Эрдэнэбулган шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай СӨХ сарын 28,000 төгрөгийн төлбөр авдаг бөгөөд СӨХ-ны холбооноос гаргасан тушаалын дагуу орон сууцны төлбөрт м.кв нь 200-300 төгрөг байхаар тооцох ёстой байдаг учраас “Өргөө-144” СӨХ дээрх тушаалыг зөрчсөн гэж үзэж байна гэжээ.
Талууд шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Л.Э нэхэмжлэгч “Өргөө-... СӨХ-ны шаардсан 162,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Өргөө-144” СӨХ нь хариуцагч Л.Э-д холбогдуулан 162,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Л.Э нэхэмжлэгч “Өргөө-...” СӨХ-ны шаардсан 162,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Өргөө-144” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Л.Э холбогдох 162,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардсан 162,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,510 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,755 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА