Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 4525

 

   2016 оны 06 сарын 30 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04525

                Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ..улирлын цэцэрлэг хотхон,...тоотод оршин суух, ... регистртэй, Цэгц овогт М. Г,

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон ..  тоотод  оршин суух, ...регистртэй, Мадиа овогт С.С холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56,730,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, .. дугаар байрны .. тоотод байрлах 40 м.кв орон сууцыг барьцаалан 30 хоногийн 3,8 хувийн хүүтэй, 720 хоногийн хугацаатай, 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зээлээ төлж барагдуулахаар харилцан тохиролцож барьцааны болон зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгчийг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч барилга барьж байгаа, удахгүй өгнө гэж хэлсээр гэрээний хугацааг 355 хоногоор хэтрүүлсэн болно. Иймд С.С-с үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү, алдангид 16,730,000 төгрөг нийт 56,730,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

            Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч С.С нэхэмжлэлийн шаардлага болох 56,730,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 14,182,500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 14,182,500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 14,182,500 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 14,403,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч С.С холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56,730,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Зохигчдын хооронд 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр М.Гантулга нь 40,000,000 төгрөгийг 720 хоногийн хугацаатай, 30 хоногийн 3,8 хувийн хүүтэйгээр С.С зээлдүүлж, зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ..дугаар байрны .. тоотод байрлах 40 м.кв орон сууцыг барьцаалсан байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч С.С нэхэмжлэлийн шаардлага болох 56,730,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 14,182,500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 14,182,500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 14,182,500 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 14,403,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

          ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.М.Г нэхэмжлэлтэй, С.С холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56,730,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч С.С нэхэмжлэлийн шаардлага болох 56,730,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 14,182,500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 14,182,500 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 14,182,500 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 14,403,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 441,600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 220,800 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 220,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА