| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05829/И |
| Дугаар | 4593 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 4593
2016 оны 07 сарын 07 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/04593 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, их тойруу гудамж, .. барилга байр “Астра буйлдинг төв” 2 давхарт ..тоотод байрлах “Вишн фанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, .. байрны .. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Хар тугчин овогт Б.Б холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Вишн фанд” ББСБ-ын Улаанбаатар-4 салбараас ...тоот зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3,8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн төлбөрөө төлж байгаад төлбөрөө төлөхөө больсон, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна. Одоогийн байдлаар нийт 1,200,000 төгрөгийн төлбөртэй байна. Иймд зээлдэгч Б.Б-с үндсэн зээл 920,000 төгрөг, зээлийн хүүнд 280,000 төгрөг нийт 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлага болох 1,200,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вишн фанд ББСБ” ХХК нь хариуцагч Б.Билэгсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр Б.Б нь 1,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай хугацаатай, сарын 3,80 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээний барьцаанд ... улсын дугаартай аксэнт маркын авто машиныг барьцаалсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлага болох 1,200,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Вишн фанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.Б нэхэмжлэлийн шаардлага болох 1,200,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 16,675 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 16,675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА