Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2016/01026

 

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2016/01026

Төв аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би гэм хорын хохирол 22 177 650 төгрөг гаргуулах тухай, Төв аймаг, Цээл сумын 4 дүгээр багт оршин суух Жинчин овогт Ганбатын Базарбатад холбогдох, Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг даргын нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 30 өдөр хүлээн авч, 2016 оны 07 сарын 08 өдөр иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Г.Базарбат нь тус суманд гэрээ байгуулан хадлангийн салаа гарган өвс хадаж байгаад тракторын яндангаас гал алдаж, 2015 оны 09 сарын 14 өдөр хээрийн түймэр гарч 1900 га бэлчээрийн талбай шатаж түймрийг унтраахаар 4 машин 29 хүн ажиллаж их хэмжээний хохирол учруулж эзэн холбогдогч нь тогтоогдсон.

Иймд шатсан талбайн 1900 га, үүний Экологийн эдийн засгийн үнэлгээ 21 756 900 төгрөг, түлш шатахуунд 420 750 төгрөг, нийт 22 177 650 төгрөгийн зардал гарч 2015 оны 10 сарын 15 өдрийн дотор барагдуулна гэж тохирсон боловч одоо болтол төлөгдөөгүй байгаа хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг дарга нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг дарга Л.Батнацаг би иргэн Г.Базарбатад холбогдуулан Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, тодорхой шалтгааны улмаас гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг дарга нь хариуцагч Г.Базарбатаас гэм хорын хохирол 22 177 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “... Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг тайлбарлаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг дарга нь хариуцагч Г.Базарбатаас гэм хорын хохирол 22 177 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Асгат сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Э.АРИУНАА