| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0203/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/226 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.12.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг, Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/226
2019 08 02 2019/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболд, Х.Оюунцэцэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Нямлхагва,
Шүүгдэгч Б.Игийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
Шүүгдэгч П.Нийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг,
Шүүгдэгч Б.И, П.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар, шүүгдэгч Боржигон П.Н т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000000062 дугаартай, 3 хавтаст хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.И, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багт засаг захиргааны бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоосон, тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2.Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан биечлэн эдлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.3-т заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоосон,
3.Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 6 сар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан 6 сарын баривчлах ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 29 хоногийн хорих ялаар тогтоосон,
4.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 1 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг 2 жил 10 хоног хорих ялаар тогтоосон, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Монгол улсын иргэн П.Н, 1975 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морингийн 0-38 тоотод оршин суух, Зайсангийн Алтай зоогт тогооч ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч П.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.И-гийн өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр П.Н-тэй хамт түүний 18-92 УБО улсын дугаартай Хондафит маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй хөдөө явж мал хулгайлж мөнгө олох зорилготой ярилцаад хамтдаа гарсан. Ингээд Төв аймгийн Алтанбулаг сумын Таван толгойн цэргийн ангийн ойролцоо очиход харанхуй болчихсон байсан. Би машинаас бууж үлдээд П.Нийг Булгийн тохой гэх газарт очоод Отгонбаяр гэх найзындаа хоноорой гэж хэлээд явуулсан. Ингээд би тэр хавиар хулгай хийх мал хайгаад явсан боловч мал олдоогүй. Ингээд айлд очоод мотоцикл эвдэрчихлээ гэж хэлээд П.Нийг утсаар хүрээд ир гэж дуудаад машинтай хамт явж манай ээжийнд очиж хоносон. Маргааш өглөө нь Алтанбулаг ороод 2 шил архи аваад Бат-Эрдэнэ гэх айлд очоод архи хувааж уугаад би тухайн үед Дуумаа гэх хүнийг ээжийнхээс нь аваад гурвуулаа явсан. Тэндээс гараад Шувуун ам гэх газар архи зардаг Гэрэлээ гэх айлд очиж хоноод архи уусан. Маргааш өдөр нь ирж үлдээд П.Нийг Улаанбаатар хот руу буцаасан. Ээжийнд хоноод маргааш өглөө нь замын унаанд сууж Улаанбаатар хот ороод П.Н-тэй хамт хоноод маргааш орой нь мал хулгай хийж ирье гэж хэлээд П.Н-ээр машинтай нь Шувуунфабрикт хүргүүлээд тэнд явган үлдээд мал хайсан боловч хулгайлах мал таараагүй. Шөнө алхсаар байгаад айлд очиж хоноод өглөө дүү Хишигт рүү утсаар ярьж ахыгаа ирээд ав гэж дуудаад дүү ирж аваад ээжийндээ очсон. Ингээд Баянцогт суманд Адуучин тэмцээн болох гэж байна гэж ээж, дүү хоёртоо худлаа хэлээд чөдрийн ганц хүрэн зүстэй морийг нь гуйж унаад Алтанбулаг сумын Гулзгай ам гэх газраас Д.Агийн хар азаргатай 19 тооны адууг туугаад Баянхангай сум оруулж Энхжаргалынд хоноод маргааш өглөө нь баруун талын бойны газар очиж адуу авахуу гэхэд хэдэн адуу зарах юм бэ гэж асуухаар нь 5 толгой адуу зарна гэхэд адуугаа хашаа руу оруул гэж хэлсэн. Ингээд адуу хашиж байхад цагаан машинтай залуу баруун талаас ирээд хамт адуу хашиж өгөөд ахаа зарах адуу байна уу би адуужих гэж байгаа юм гэхээр нь 1 толгой хар унагыг 100 000 төгрөгөөр зарсан. Ингээд адуунаас азаргыг нь түрүүлж гаргаад 3 морь, 1 унага, 4 гүү гаргаад үлдсэн 10 толгой адууг зарсан байгаа. Энхжаргалын эхнэр Ариунзаяа намайг хоншоортой юм бол надад нэг адуу өгчих гэхээр нь би зарсан 10 толгой адуунаас нэг шарга зүсмийн байдасыг Энхжаргалд өгөөрэй гэж хэлээд хашаанд нь үлдээсэн. Эхнэр нь надад бэлэн 25 000 төгрөг өгөөд дансаар 75 000 төгрөг өгсөн. Үлдсэн 8 толгой адуунууд хязаалангаас дээш насны адуу байсан. Би тус 8 толгой адууг Алтанжонш гэх хүүхэнтэй утсаар ярьж үүнийг нь тохиролцоод 1 адууг 450 000 төгрөгөөр бодож зараад нийт 3 600 000 төгрөгөөр зарахаар тохиролцоод надад охин нь бэлэн 1 064 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь өөрөө адуугаа харж байж дансаар хийнэ гэж хэлээд миний дансыг авсан. Ингээд би 9 адууг нь тууж Уушигийн хөтөл гэх газарт орхиод хөдөөний айлд очиж эрэлд явж байна гэж танихгүй айлд ороод Алтанбулаг сум руу морь ачаад өгөөч бензин хийж өгье гэж хэлээд 50 000 төгрөгөнд түлш хийж өгөөд гэртээ ойролцоо буугаад нөгөө залууг явуулаад морио ээж, дүү хоёртоо өгчихөөд тэндээ хоноод маргааш өглөө нь замын унаад суугаад Улаанбаатар хот орж П.Нтэй уулзаж ээмэг, бөгжийг нь ломбарднаас 300 орчим мянган төгрөгөөр авч өгөөд хоёулаа машиндаа бензин хийгээд караоке ороод П.Н хүнээр дээл оёулаад тэр нь 80 000 төгрөг болоод түүнийг нь өгсөн. Маргааш нь кино үзээд явсаар байгаад дуусгасан. Алтанжонш надад 2 сая төгрөг өгөөд 524 000 төгрөг дутуу өгөхөөр нь яаж байгаа юм бэ гэхэд адуу чинь туранхай байна. Дараа тэгж байгаад болох байлгүйдээ гэж хэлсэн. Ингээд би дараа нь очиж мөнгөө авъя гэхэд 50000 төгрөг нэг хроп пиво өгөөд одоо ингээд болсон шүү гэж хэлсэн би юм дуугараагүй дахин нэхээгүй.
Би П.Н-тэй хамт түүний 18-92 УБО улсын дугаартай цагаан өнгийн машинтай явж Улаанбаатар хотод баруун тийшээ гарч Хүйтний хонхорхой өгсөөд явж байтал 4 бараан зүсмийн адуу таарахаар нь зогсоод харахад 2 нь чөдөртэй байсан нэг халиун морийг нь барьж унаад Баянхангай сум руу явж байтал Таван толгой цэргийн ангийн зүүн хойд ард замд хонгор зүсмийн чөдөртэй морь таарахаар нь барьж хөтлөөд Баянхангай сумын сүүлийн 8 адуу өгдөг түүхий эдийн цэг дээр очиж нөхөр Төгсөөд 1 сая төгрөгөөр хоёр адуугаа зарсан. 100 000 төгрөг бэлэн аваад 900 000 төгрөгийг нь П.Н рүү утсаар ярьж дансыг нь аваад хийлгэсэн. Ингээд П.Нийн гуанзан дээр машинтай нь дуудаад Улаанбаатар хот руу орж ирээд хамт явж байгаад мөнгөө үрж дуусгасан.
2019 оны 01 дүгээр сарын 01-ний орой төрсөн ах Б.Өсөхбаярын Хан-Уул Дүүргийн 12-р хороо Сонгины 25-р гудамжны 239Б тоотод байдаг гэрт нь очсон. 22 цагийн үед Ж.Б гаднаас жоохон халамцуу орж ирсэн. Ж.Б надад хандаж чамтай явж байгаа хүүхэн чинь нөхөр, хүүхэдтэй хулгайч би наад хүүхнийг чинь мэднэ гээд хэлэх хэлэхгүй үгээр намайг болон П.Нийг доромжлоод байхаар нь миний уур хүрээд Ж.Бгийн нүүрэн тус газар нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би хөл нүцгэн байсан. Би Ж.Бг цохисондоо маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч П.Нийн өгсөн: Би 2018 оны 11 дүгээр сарын эхээр Баянхангай сумаас ирж ав гэхээр нь хоёр удаа ирж авч байсан. Энэ үед ирэхдээ мөнгөтэй болчихсон байдаг байсан бөгөөд мал хулгайлж мөнгөтэй болсон талаараа надад хэлж байсан. Би хамт явж хулгай хийдэггүй байсан. Харин хөдөө гэр лүүгээ явна гэхэд нь нэг удаа Таван толгой цэргийн ангийн урд зам дагуу буулгаж байсан. Намайг Баянхангай сумаас хоёр удаа ирж ав гэхэд нь очиж авч байсан. Хамгийн анхны хар үхрийн махыг миний ажилладаг байсан Алтай зоогийн газрын Алтай гэх хүнд зараад тус мөнгөнөөс надад гутал авч өгөөд мөн бензин хийсэн. Хонгор адууны махыг зараад бензин хийгээд дахиад надад гутал авч өгсөн. Баянхангай суманд зардаг малын мөнгөнөөсөө бензин хийгээд дүүдээ болон ээждээ овьёос авч өгсөн мөн манай аавд шөлний хонь авч өгсөн. Үлдсэнийг нь бид хоёр хамтдаа ууж, идээд дуусгасан. Сүүлийн үйлдэл дээрээ надад адуу зарсан гэж хэлээд нийт 3 800 000 төгрөг болсон. Б.И надад хэлэхдээ би дууссан хүн чамаас салахаасаа өмнө ямар ч байсан чамайг хохиролгүй болгоё би яадгаа алдсан арчаагүй нүнжиггүй эр хүн биш ямар ч байсан ээмэг, гинжийг чинь авъя, машины цонхны төлбөрийг чинь өгнө гэж хэлээд 180 000 төгрөг өгсөн. Мөн надад 60 000 төгрөгөөр дээл оёулахаар оёдолчинд өгсөн. Тэгээд хамт ууж идээд дуусгасан. ...2018 оны 12 дугаар дундуур манай аав Дархан-Уул аймагт багийн найзуудтайгаа уулзахаар болоод аав маань миний охин хамт яваад өгөөч гэж гуйсан. Ингээд би өөрийнхөө машинтай Б.Игийн хамт Дархан-Уул аймаг руу явахдаа өөрийн монетон гинж, кулон, ээмгээ Хан-Уул дүүргийн Нисэхийн эцэст байх Сайн ломбарданд 300 000 төгрөгөөр 1 сарын хугацаатай тавьсан. Ингээд түүнийг Б.И Дархан-Уул аймаг явж ирээд надад авч өгсөн. Яг хэзээг нь одоо санахгүй байна. Ямар ч байсан ирснээсээ хойш нэг удаа хөдөө яваад мөнгөтэй болж ирээд надад ломбарднаас ээмэг, бөгжийг маань авч өгсөн. Хаанаас ямар учраас мөнгөтэй болсныг нь би мэдэхгүй байна гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Нямлхагвын өгсөн: Манай Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Таван толгойн цэргийн анги, мөн хүйтний хонхорхой гэх газраас 2018 оны 12 дугаар сарын дундуур хазаар чөдөртэй халиун морь, мөн хонгор зүсмийн чөдөртэй морь, хулгайлагдсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулсан. Манай засаг даргын тамгын газар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, намайг төлөөллөөр томилсон байгаа. Хоёр тооны адуугаа зах зээлийн ханшаар үнэлнэ. Би энэ хэргийг хуулийн дагуу шийдэх байхаа гэж бодож байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Д.Д.Агийн өгсөн: Хар зүсмийн нас бие гүйцсэн шинжтэй онгин тамгатай, шарга гүү нас бие гүйцсэн ширээтэй зуузай тамгатай, хүрэн зүсмийн даагатай тамгагүй, улаан шарга зүсмийн нас бие гүйцсэн ширээтэй зуузай тамгатай, улаан шарга даагатай тамгагүй, зээрд гүү нас бие гүйцсэн тамгагүй, цавьдар зүсмийн нас бие гүйцсэн ширээтэй зуузай тамгатай, бор зүсмийн нас бие гүйцсэн хар унагатай гүү нь ширээтэй зуузай тамгатай унага нь тамгагүй, сээрэн гүү нас бие гүйцсэн ширээтэй зуузай тамгатай тамгагүй хар унагатай, зээрд зүсмийн соёолон насны байдас ширээтэй зуузай тамгатай, хээр зүсмийн соёолон насны байдас, ширээтэй зуузай тамгатай шарга зүсмийн нас бие гүйцсэн ширээтэй зуузай тамгатай морь, дэлтэй хүрэн зээрд нас бие гүйцсэн ширээтэй зуузай тамгатай, ахар дэлтэй зээрд зүсмийн нас бие гүйцсэн ширээтэй зуузай тамгатай, дэлтэй шарга зүсмийн соёолон насны ширээтэй зуузай тамгатай, хээр зүсмийн нас бие гүйцсэн ширээтэй зуузай тамгатай, хонгор зүсмийн нас бие гүйцсэн ширээтэй туурай тамгатай адуунууд байсан. Би нийт 19 тооны адууг 28 500 000 төгрөгөөр үнэлж байна. Би хамгийн сүүлд 01-р сарын 18-ны орой гэрийнхээ хажууд харсан. Би Б.И гэх хүнийг сэжиглэж байна. Би гэрийнхээ ойр хавиар их олон газраар хайж явсан. Шулагдаж нядлагдсан зүйл байхгүй байсан. ...би алдсан 19 толгой адуунаасаа 10 адууг нь 20 орчим хоногийн дараа олсон. Тус адуунд 9 настай хар азарга уяж хурдалж байгаагүй 1500 000 төгрөг, нас бие гүйцсэн 2 зээр гүү 1 500 000 төгрөг, 1 бор гүү унагатайгаа хамтад нь 2 000 000 төгрөгөөр, 3 настай шарга байдас 1 500 000 төгрөг, 1 шарга морь 1 500 000 төгрөгөөр, 1 хар унага 500 000 төгрөгөөр одоо махлагдсан 8 толгой адуугаа, олдохгүй байгаа нэг морио нэрье нас бие гүйцсэн зээрд халзан морь олдоогүй байгаа 1 500 000 төгрөг, хонгор гүү 1 500 000 төгрөг, 2 шарга гүү тус бүр 1 500 000 төгрөг, 1 саарал гүү 1 500 000 төгрөг, 1 зээрд гүү 1 500 000 төгрөгөөр үнэлж байна. Би бүгдийг нь махны үнээр нь үнэлж байгаа амьдаар нь зарсан бол арай өндөр үнээр зарах байсан. Энэ Б.И гэх хүн удаа дараа манай Алтанбулаг сумын мал бүхий иргэдийн малыг хулгай хийж шүүхээр ял шийтгэгддэг боловч 1-2 жил орчим болоод Өршөөлийн хуулинд хамрагдаад гараад ирдэг. Гарч ирээд мөн урьд нь хулгай хийж байсан хохирогч нартаа өс санаж адуу малыг нь хулгайлдаг. Б.Иг шоронгоос гараад нутагтаа ирлээ гэхэд нутгийн иргэд түгшүүрийн байдалд орж Б.Игийн хаа явсан газарт нь малын хулгай гарч байдаг хүн байгаа. Баригдахаараа хэргээ огт хүлээдэггүй мал хулгайлаад өчиг мэдүүлгээ өгөхөд мэргэшсэн ийм мэргэжлийн хулгайч хүн байгаа юм. Энэ хүн гарч ирээд Алтанбулаг сумын нутаг Туул голын эрэг дагуу байдаг малчдаар явж архи уусан үедээ та нарыг унадаг дугуй унуулна гэж заналхийлдэг. Энэ хүнийг согтуу тэр хавиар очиход нь архи хоолоо барьж тал засдаг байгаа юм. Би маш их гомдолтой байна. Би адуугаа алдсанаас болж унах морьгүй болоод байна би адуугаа алдсан өдрөөсөө хойш адуугаа хайж 185 400 төгрөгийн бензин зарцуулсан баримтаа өгч хэрэгт хавсаргуулна. ...Энэ Б.И гэх хүн өмнө нь 2016 онд манай эмээл хазаартай морийг хулгайлж шүүхээр орж 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан ба 2017 оны 7-р сарын 01-ний өдрийн шинэ хуулийн тэгштгэлээр 6 сар суугаад гарч ирсэн. Ингээд шоронгоос гарч ирснээс хойш манай нутгийн хүмүүсийг айлгаж сүрдүүлдэг мөн намайг хэсгийн төлөөлөгчид Д.Аг шоронгоос гарч ирээд явгална гэж зэргээр заналхийлж байсан. Ингээд дахин миний адууг азаргаар нь тууж бойнд оруулж байна. Б.Иг манай нутгийн хөдөөний малчид шоронгоос гараад ирэхээр нь малаа хулгайлуулахгүй гэж Солонгос улс руу явуулах гэж зардлын мөнгийг айл айлаас цуглуулж мөнгөн хуримтлал хүртэл үүсгэж байсан гэж хүмүүс ярьдаг юм. Энэ бол аргаа барсан энэ хүнээс айж түгшсэний илэрхийлэл юм. Би маш их гомдолтой байна. Б.И яагаад тэр хавьд очиж хулгай хийгээд байдаг шалтгаан нь тэр хавийн айл өрхүүдийн мал хаагуур бэлчдэг, ямар хүн бүлтэй байгааг сайтар мэддэг судалгаа сайтай учраас хэний малыг хэзээ ямар аргаар хулгайлахаа сайн мэддэг юм гэх мэдүүлэг /1-р хх12-13, 14, 15, 2-р хх 238/,
Хохирогч Ж.Бгийн өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө Хан Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины 20 дугаар гудамжины 239б тоотод байдаг дүү Оюунгэрэлийн гэрт очтол гэрт Оюунгэрэлийн нөхрийн дүү Б.И, Нараа гэх хүүхэнтэй архи уугаад байж байсан. Б.Иг чи хаагуур яваад байгаа юм чамайг хүмүүс Хан Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээр хүний мал хулгай хийгээд яваад байна гээд хардаад хүмүүс сураглаад байсан. Чи наад хүүхэнтэйгээ ингэж явж байж байгаад хэл аманд орох гэж байгаа юм. Ажил олж хийгээч гэж хэлээд гэрийн баруун талын орон дээр сууж байтал Цагдаагийн бууны нохой гээд миний нүүр лүү нэг удаа өшиглөөд гэрээс гараад явчихсан. Миний нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний хамар, доод уруул дотор талдаа гэмтсэн байсан. Тухайн үед гэрт Өсөхбаяр, Оюунгэрэл, Нараа нар байсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй гэхдээ би эмчилгээний зардал болох 200 000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /2-р хх130-131/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч Ш.Төрбаярын өгсөн: Би Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг Цавхангай хороололд мал маллаж оршин суудаг. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байж байхад хажуугаар адуу туусан танихгүй хүн өнгөрсөн ба адуугаа Төгсөөгийнд оруулж хашсан. Би махлах гэж байгаа адуу юм байх гэж бодоод мал хийгээд авчих сарвай даага байна уу гэж бодоод очсон. Очоод хүнтэй нь уулзахад энд махлах гэж байгаа юм. Хэрэв адуу сонирхож байвал энэ хоёр дааганы аль нэгийг нь гайгүй ав гэсэн. Би хар зүстэй жижиг эр даагийг нь 100 000 төгрөгөөр авсан. Тэгээд уг даага нь хулгайн даага болж таарсан ба эзэн нь манайхаас ирээд хар даагаа аваад явсан. Би даага худалдаж авсан 100 000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Би шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /1-рхх 25, 212/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч С.Ариунзаяагийн өгсөн: Би Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг Цавхангай хороололд Завхан зоог нэртэй хоолны газар ажилуулдаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би хоолны газар дээрээ байж байхад манайд нэг танихгүй залуу орж ирээд би отроос бууж явна Төгсөөгийнд хэдэн адуу зараад нэг даага үлдээчихсэн байна танайх худалдаж авах уу гэхээр нь би очиж үзээд 100 000 төгрөгөөр худалдаж авсан. /Би Төгсөөгийн эхнэр Алтанжоншруу утсаар залгаж танайд адуу байгаа юм уу гэж асуухад би хотод явж байна. Манай охин байгаа нэг жижиг унага байгаа танайхыг авна гээд үлдээсэн гэж байсан./Б.И мөнгөө авъя гэхээр нь мотоцикл оролцуулахгүй юм уу гэхэд тэг гэж хэлээд одоо 100 000 төгрөг бэлэн өгчих мотоциклоо цагаан сарын дараа ирж авъя гэж хэлээд би 25 000 төгрөг бэлэн өгөөд 75 000 төгрөгийг өөрийн дүү Ганцэцэг лүү утсаар ярьж өөрийнх нь данс руу хийлгүүлсэн. Би танихгүй тухайн үед л таньдаг болсон. Эрдэнэтөгстэй урьд нь гүүний наймаа хийж байсан. Түүнийг нь Сэлэнгэ рүү авч явсан гэж хэлж байсан. Тэгээд би Төгсөөгийн сайн таньдаг хүн нь байсан гэж ойлгосон. Худалдаж авсан даагаа манай сумын Уранмандал гэдэг айлд түр тавьсан юм. Тэгээд нөгөө даага маань хулгайн даага болж таараад эзэн нь ирээд аваад явсан. Би даага худалдаж авсан 100 000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Би шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /1-р хх 28, 210/, Гэрч Д.Энхжаргалын өгсөн: Би Б.И гэдэг хүнийг танина. 2018 онд шүүх дээр шалгагдаж байхдаа Б.Итэй танилцаж байсан. 2019 оны 01-р сарын 18-ны орой 20 цагийн үед манай гуанзанд орж ирээд хоол идээд надад эхнэртэйгээ хамт хойшоо оторт явж байгаад бууж явна гээд шөнө 02 цагийн үед манайхаас явсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед ирээд мотоцикл зарах уу мотоциклыг чинь авъя гэхээр нь би тэг гэж хэлэн. Тэгтэл надад адуугаар авъя гэж хэлээд мордож яваад удалгүй эргэж ирээд Алтанжонш гэдэг хүний хашаанд байгаа очоод аваарай гэж хэлсэн. Би мотоциклоо 400 000 төгрөг гэхэд надад адуугаа 500 000 төгрөгөөр зарна гэж хэлээд манай эхнэрийн дансаар 100 000 төгрөгийг эхнэрийнхээ данс руу шилжүүлсэн. Ингээд орой нь бойн дээр ирээд адууг нь үзэхэд жижиг шарга даага байхаар нь хөдөө найз руугаа явуулсан одоо байж байгаа. Надад цагаан сар өнгөрөөгөөд мотоциклоо ирж авна гэсэн одоо ирээгүй байгаа. Хөтөлгөө морьтой ирсэн. Морины зүсийг нь харж амжаагүй цантсан байсан гэх мэдүүлэг /1-р хх 23-24/,
Иргэний нэхэмжлэгч Б.Хишигтийн өгсөн: Би хүрэн морио 700 000 төгрөгөөр үнэлж Б.Игээс энэ үнээ нэхэмжилнэ гэх мэдүүлэг /1-р хх 22/,
Гэрч Э.Баттөмөрийн өгсөн: 2019 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 16 цагт Төгс буян ундрах хоршоонд ирж 8 тооны адууг би Алтанхүү, Баатараа гэх хоёр залуугийн хамт хийсэн. Шарга адуу хоёр, хул адуу нэг, зээрд адуу нэг байсан. Бусдыг нь анзаарч хараагүй эм, тамга сайн мэдэхгүй байна. Мал хийлгэж байгаа малын эзэн гэх хүн байгаагүй. Алтанхүү, Баатараа, Жагаа би өөрөө хийсэн. Хоршооны эзэн Төгсөө хааяа дуудаж ноос, ноолуур зөөлгөх болон мал хийх үед дуудаж хийлгэдэг гэх мэдүүлэг /1-р хх 27/,
Гэрч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн: П.Н миний том охин байгаа юм. Б.И 2018 оны 10 дугаар сард гэрээ дуулахад дээлтэй хүн дагуулж ирж гэр дулаалж хаяа маналцаж өгөөд танилцсан. Охиноосоо юун хүн бэ гэж асуухад манай Булгийн тохой гэх газар байдаг малтай хүн байгаа юм хэлсэн. Ингээд түүнээс хойш манай охин энэ залуутай хамт манай гэрт ирээгүй байж байгаад 2018 оны 11 дүгээр сард манай охинтой ирээд хөдөө гэрээсээ өөрийн үхрээ авчирмаар байна гэж байсан. Тэрэнд нь би явж өгсөн бөгөөд гэр орноор нь очсон....ингэж байгаад манайд нэг удаа ирэхээр нь би хоёуланг нь байлгаж байгаад Б.Ид хандаж чи олон жил ял шийтгэл эдэлсэн байна гэж хэлсэн. ...ингээд байж байгаад нэг удаа архи уусан үед нь манай хүүхдүүд Б.Иг барьж аваад Төв аймагт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /1-р хх 29/,
Гэрч Э.Мөнгөнхүлэгийн өгсөн: Би Б.Иг гэзэгт гэдэг нэрээр нь зүс танина. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотод Хархорин захын 3 давхарт тааралдсан. Хар хүрэн өнгийн дээлтэй малчин даавуун малгайтай намхан дугуй шар царайтай 40 орчим насны эмэгтэй хүнтэй хамт явж байсан гэх мэдүүлэг /1-р хх 31/,
Гэрч С.Төмөрсүхийн өгсөн: Би Д.Аг танина. Би Д.Агийн 19 тооны адуу 01 дүгээр сарын 18-19-ний шөнө алга болсон талаар сонссон. Би тэр адуунуудыг харвал танина. Хар азаргатай ширээтэй зуузай тамгатай 5 шарга 1 бортой 19 тооны адуу байгаа. Би Б.И гэх хүнийг сэжиглэж байна. Б.И 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед морьтой жаахан шартсан байртай манайд байж байгаад 18:30 цагийн үед мордсон. Гэтэл маргааш нь Д.Агийн 19 тооны адуу алга болсон. Тэр адуунууд 18-ны өдөр манай гэрийн зүүн хажуугаар байсан юм гэх мэдүүлэг /1-р хх 32-33/,
Гэрч Д.Дашдэмбэрэлийн өгсөн: 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 3 үхэр 1 адуу тоолуулсан байна. 3 үхрийн 2 нь үнээ, нэг тугал, адуу нь 1 морь гэж тоолуулсан байна. 2017 оны жилийн эцсийн байдлаар 1 адуу 1 үхэр тоолуулсан байна. 1адуу нь морь, 1 үхэр нь үнээ гэж тоолуулсан байна. Манай Алтанбулаг сумын зүүн урд Төв аймгийн Сэргэлэн сумын баруун хойд талаар хил залгадаг. Би багийн иргэдтэй ажлаар хөдөөгүүр тойргоор явахдаа алдсан малыг нь бүртгэж авдаг. Тэр үед дээрх хоёр адууны зүстэй ижил адуу алдсан айл манай багт байхгүй. Багийн засаг дарга нар тойролтоор хөдөөгүүр явахдаа айлуудаа орж алдуул малаа бүртгэдэг түүнийгээ сумын хууль эрх зүйн ажилтан хэсгийн төлөөлөгчитэй хамтран бүртгэлээ явуулдаг гэх мэдүүлэг /1-р хх 36-37/,
Гэрч М.Отгонбаярын өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр П.Н над руу залгаад чи хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би Улаанбаатар хотод байна гэхэд би танайд ирсэн байна хүлээж байя гэж хэлсэн. Ингээд би 19 цагийн үед гэртээ ирэхэд П.Н манай хүргэнийд сууж байгаад манайд орж ирээд аавдаа ууцны хонь авч өгөх гээд Баян-Өнжүүл сум руу явж байна орой болчихлоо танайд хоноод маргааш явъя гэж хэлээд байж байтал П.Нийн гар утас дуугараад нэг хүнтэй утсаар яриад аав Эмээлт дээр ирсэн байна гэж байна явахгүй бол болохгүй нь гэж хэлээд гэнэт явахаар болсон. Ингээд явахдаа нэг хүнтэй утсаар яриад хаашаа явах ёстой вэ би яах ёстой вэ гээд яриад байсан. Би бодохдоо надад худлаа хэлээд өөр газар луу явах гэж байна гэж бодсон. П.Нийн нөхөр Солонгос улсад байдаг боловч 2018 оноос эхлээд Б.И, П.Н хоёр эхнэр, нөхрийн харилцаатай байгаа манайд хамтдаа ирж хоноод явж байсан гэх мэдүүлэг /1-р хх 38/,
Гэрч П.Сүхбаатарын өгсөн: Баянзул гэх айл 2018 оны 11 сарын 10-ны үеэс эхэлж манай хонь, үхрийг маллаж манай өвөлжөөнд өвөлжсөн. Баянзулын хүү Хишигттэй хамт байдаг. Том хүү Баяраа нь саахалт манай баруун талын өвөлжөөнд байдаг. Баянзул дансаар хэдэн үхэртэйг нь мэдэхгүй байгаа. Баяраа, Хишигт хоёрын мал нь хамт байдаг. Нийтдээ 10 орчим үхэртэй. Баянзул, Хишигт хоёр А данс яаж явдгийг мэдэхгүй байна. Баяраа нь тусдаа тоолуулдаг байх, Хишигт хээр морь, Хүрэн морь, 1 хүрэн байдастай хүн, Баяраа 10 гаран адуутай. Манай ойр хавийн улсууд мал алдвал ирж сурагладаг тийм халиун, хонгор адуу алдсан гэж сурагласан хүн байгаагүй гэх мэдүүлэг /1-р хх 39-40/,
Гэрч Ц.Цэцгээгийн өгсөн: Би он сарыг нь сайн санахгүй байна. Дээрх цаг хугацаанд Баянзул намайг дуудаж үхрийн гэдэс арилгаад өгөөч гэж гуйхад үхрийн гэдэс арилгаж тусалсан. Тухайн үед Б.И эхнэр гэх хүнтэйгээ суудлын жижиг машинтай ирсэн байсан. Би сайн зүсийг нь харж чадаагүй намайг ирэхэд арьсийг нь хуулсан байсан. Би гэдсийг нь арилгаж өгсөн гэх мэдүүлэг /1-р хх 41/,
Гэрч Б.Хулангийн өгсөн: Би он сарыг нь сайн санахгүй байна. 2019 оны 01 дгээр сарыг 15-ны өдөр ээж Б.И намайг зодоод миний машины цонхыг хагалсан би Б.Иг тасраагаад хөдөө айлд хаячихлаа гэж хэлж ирсэн. Тэр оройноо ээж Солонгос руу аавтай утсаар ярьсан түүний дараа аав над руу утсаар залгаад Б.Игийн хувцсыг нь гэрт нь аваачиж өгөөд ээжийнхээ машиныг Морингийн даваанд аваачиж манай ахын хашаанд аваачаад бүтээгээд нуучих Б.Иг цагдаа нар хайгаад байгаа юм бол ээжийг чинь хамт бариад явчихна ээжийгээ битгий гэрээсээ гарга гэж хэлсэн. Ингээд би Нисэхийн эцэст 19 дүгээр гудамжинд ангийн хүүхэд Энхмэндийн хашаанд ээжийн машиныг тавиад гэртээ ээжтэй хамт байсан. Ээж 2019.01-18-20-ний өдрүүдэд гэртээ байсан. Б.Итэй хамт байгаагүй. Би ээжтэй хамт 19-ний өдөр Теди орж гар утас худалдаж авсан. Аав ээжийг Б.Итэй хамт яваад байгааг мэдээд надад 2018 оны 10 дугаар сард ээж чинь Б.И гэх малын хулгайчтай хамт яваад байгаа сураг байна тэр хүн багаасаа мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан хүн эртхэн хэлж болиулаарай гэсэн. Би тухайн үед ээжид таны нийлээд байгаа хүн чинь багаасаа шорон оронгоор явсан бүтэхгүй хүн гэнээ эртхэн сал болгоомжтой бай гэж хэлэхэд ээж тухайн үедээ за гэж хэлж байсан боловч миний үгийг авалгүй нөгөө хүнтэйгээ хамт явсаар байсан гэх мэдүүлэг /1-р хх 42/,
Гэрч А.Билэгтийн өгсөн: Би П.Нийн аавын эгчийн хүүхэд байгаа юм. П.Н 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр над руу утсаар залгаж Хулан бид хоёр гадагшаа гарах гэсэн юм та ирээд Хулангийн хүүхдийг хараад өгөөч гэсэн. Би автобусанд суугаад П.Нийн гэрт Нисэхэд ирэхэд П.Н, Хулан хоёр хүүхдээ аваад явчихсан байсан. Ингээд би гэрт нь ороод байж байгаа орой П.Н, Хулан хоёр хүүхэдтэйгээ 18 цагийн үед ирээд би хамт байж байгаад оройдоо гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг /1-р хх 44/,
Гэрч Б.Энхбаясгалангийн өгсөн: П.Нтэй 2018 оны 7 дугаар сард ангийнхаа хүүхдээр дамжуулан танилцаж байсан. Найз нөхдийн холбоотой байдаг. 2018 оны 10 дугаар сард П.Н манай зоогийн газарт бэлтгэгч туслахаар ажиллаж байгаад 1 сар орчим болоод ойр ойрхон ажлаа хаяж алга болоод ажлаасаа гарчихсан. Б.И гэх хүн бол П.Нийг манайд ажиллаж байхад найз залуу нь гэж манайх хөдөө ирээд хамт алга болчихдог байсан. Энэ үедээ манайд нэг удаа согтуу ирээд манайх хөдөө үхэр малтай байнга мал зардаг танайх 600 000 төгрөгөөр нэг үхэр авах уу гэж хэлээд надад урьдчилгаа 250 000 төгрөг өгчих гээд гуйгаад байсан. Би зөвшөөрөөгүй. Тэгтэл П.Н өгчихгүй юу даа үхрээ өгөхгүй бол миний цалингаас суутгачихна биздээ гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны данс руу хийсэн. Ингээд түүнээс хойш П.Н над руу утсаар залгаад үхрээ хийгээд ирлээ гэж хэлээд аавтайгаа, Б.И гурвуулаа ирээд үхрийн мах өгөөд 475 000 төгрөг П.Нийн Хаан банкны данс руу хийлгүүлж аваад явсан. Түүнээс хойш бас нэг удаа Б.И, П.Н хоёр хоёулаа ирж мөнгөний хэрэг гараад байна идэшнийхээ үхэрнээс хаа гуяыг нь шулчихсан байгаа чи авах уу гэхээр нь би авъя гэж хэлээд 160 орчим мянган төгрөгөөр худалдаж авсан. Би мал амьтан гарал үүслийн бичиг шалгаж аваагүй. Б.Иг дандаа дээлтэй явдаг болохоор нь хөдөөний хүн байна гэж бодсон мөн П.Нт итгээд махыг нь бичиггүй авчихсан гэх мэдүүлэг /1-р хх 45/,
Гэрч И.Баянзулын өгсөн: Би таван хүүтэй хүн. Б.И манай дунд хүү байгаа юм. Хүү маань Алтанбулаг суманд 5 дугаар анги төгсөөд хөдөө гараад мал дээр байж байгаад хэрэгт холбогдоод бага насандаа шүүхээр орж байсан. Түүнээс хойш нилээн хэдэн удаа орсон. Хулгай хийчихээд байдаг хүн байгаа юм. Би урьд өмнөх бүх хохирол төлбөрийг нь төлж байсан одоо надад төлөх мал хөрөнгө байхгүй. Би гэр орон барьж өгөөд мал хуй тасдаж өгсөн өөрөө үрээд дуусгасан. Би ганц улаан сарман үнээтэй юм түүнийгээ Б.Ид хийж өгсөн. Б.И П.Нтэй гэх хүүхэнтэй хамт амьдарч байгаа гээд хоол хүнсэндээ хэрэглэ гээд өгсөн. Б.И гэрийнхээ гадаа манай нутгийн Увс Ганаа гэх хүнээс хонгор байдас худалдаж аваад түүнийгээ П.Нтэй ирж хийгээд явсан байгаа. Өртөгийг нь одоо болтол өгөөгүй байгаа би саяхан Увс Ганаатай уулзсан хонгор байдасны талаар асуухад би Б.Ид өгсөн юм шоронгоос гарч ирээд өртөгөө өгнө биз дээ гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1-р хх 46/,
Гэрч О.Алтанжоншийн өгсөн: Тус өдөр манай охин Анхмаа над руу залгаад азаргаараа адуу зараад явж байгаа хүн байна. Хоёр адуу гуанзан дээр зарсан гэнэ 8 адуу танайд зармаар байна гэнэ. Худалдаж авах юм уу гэж асуухаар нь гайгүй хүн байна уу гэж асуухад гайгүй юм байна гэхээр би наймаа хийе гэж хэлсэн. Ингээд нөгөө хүн над руу утсаар залгаж би Угтаалцайдам сумын хүн байгаа юм ээжийн бие муудаад адуу малаа зараад явж байна та манай адууг худалдаж аваа гэсэн. Ингээд би охин руугаа утсаар залгаж ээж нь үзээгүй адуун дээр үнэ хэлж мэдэхгүй байна зургийг нь гар утсан дээрээ авчих ээж нь очиж байна адууг нь үзээд мөнгийг нь хийе гэж хэлээд 1 640 000 төгрөг өгчих гэж хэлээд үлдсэнийг нь очиж үзэж байж өгье гэж хэлсэн. Ингээд би тэр өдөртөө Улаанбаатар хотоос гараад Баянхангайд гэртээ очоод адууг нь үзэхэд шарга зүсмийн 6 охин адуу, нөгөө хоёр нь эр хүрэн бараан зүсмийн адуу байсан тарга тэвээргэ боломжийн байхаар нь өөрийнх нь өгсөн Хаан банкны данс руу өөрийн 5732012917 дугаарын данснаас 2 сая төгрөг шилжүүлсэн....8 толгой адууг нийтэд нь 3 640 000 төгрөгөөр бодож авахаар тохиролцож байсан. Түүнд 4 толгой бүдүүн гүү, 2 нь соёолон морь мөн 120 орчим килограмм татна ингэхээр нийт 960 орчим килограмм болно. 1 килограмм махны үнэ 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 4300 төгрөг байсан ингэхээр нийт 4 128 000 төгрөг болж байгаа гэх мэдүүлэг /1-р хх 47-48, 49/,
Гэрч С.Эрдэнэтөгсийн өгсөн: Би энэ хүнээс гүү худалдаж авсан асуудал байхгүй. Энэ бол худлаа мэдээлэл байна. Би 2018 оны 11 сард 4 тооны адууг аймгийн алдарт уяач Алтангэрэл гэх хүнээс хүрэн азарга худалдаж авсан. Дээрхи хүний хүү Одгэрэл гэх хүнээс цавьдар халзан даага худалдаж авсан. Баянхангай сумын Жанлав гэх хүн манай хүүд бэлгэнд өгсөн хээр байдас, манай эхнэрийн дүү Алтансоёл гэх хүнээс худалдаж авсан зөв гуяндаа саран дэвсгэртэй А үсгэн тамгатай хээр даага дээрх 4 адууг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн Эрдэнэбаатар гэх хүний адуунд аваачиж тавьсан байгаа....Би энэ хүнийг огт танихгүй 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр намайг эзгүй хойгуур манай түүхий эд авах цэгт ирж манай охин Анхмаа, манай эхнэр Алтанжонш нартай утсаар ярьж тохиролцож 8 тооны адуу наймаалцсан байсан. Түүнийг эхнэр болон охин Анхмаагаас мэдсэн. Тухайн үед манай эхнэр Улаанбаатар хотод байсан юм билээ манай охин Анхмаа тухайн хүнээс 8 тооны адууг нь худалдаж аваад эхнэр Алтанжонштой утсаар ярьж тохиролцож тал мөнгийг нь тус хүний данс руу шилжүүлсэн байсан. Охин маань хагас мөнгийг нь бэлнээр өгсөн байсан гэх мэдүүлэг /1-р хх 50, 52/,
Гэрч Б.Анхмаагийн өгсөн: Манай ээж О.Алтанжонш гэх хүний нэр дээр мал мах түүхий эд ноос ноолуур худалдан авч үйлдвэрт өгч тус газраас падан авч малчдад урамшуулал олгодог хоршоо байгаа юм. Тухайн өдөр намайг ажил дээрээ байж байхад 11 цагийн орчим хар хээр морь унасан 20 орчим насны адуу туусан хүн хүрч ирээд би Баянцогт сумын Адуучин тэмцээнд оролцох гээд явж байна замаараа хэдэн адуу зарчихдаг юм уу гэж бодлоо би адуугаа туугаад явж байна танайх адуу авах уу урьд шөнө Энхжаргалынд хонолоо гэж хэлсэн. Ингээд би адуу авна чи хэдэн адуу зарах юм бэ гэж асуухад 5-6 адуу зарна сувай тарган гүүнүүд байгаа гэж хэлсэн. Ингээд удалгүй манай хашаа руу адуугаа тууж оруулж ирээд өөрөө хашаан дотор адуугаа ялгаад 10 толгой адуу үлдээгээд бусдыг нь гаргаад 8 толгой адуу зарахаар болоод тус адуунаас 1 шарга шүдлэнг Энхжаргал гэх хүнд ирэхээр нь өгөөрэй гэж хэлээд 1 хар зүсмийн даагыг Төрөө гэх хүнд манай хашаанд мөнгөөр нь зарсан. Анх ирэхэд нь би ээжтэй утсаар яриулсан байсан ба тухайн үед ээж эзгүй байсан учир намайг хэр тарган адуунууд байна гээд ээжтэй утсаар үнээ тохирч зарсан байгаа. Тухайн үед би 1 500 000 төгрөг бэлэн өгөөд ээж үлдсэнийг нь дансаар өгнө гэж ярьж байсан. Тэр хүн надад эхнэрийн данс эгчийн данс гээд хоёр данс бичиж үлдээж байсан одоо дансыг нь санахгүй байна. Эгч нь Ичинхорлоо гэж хүн байсан. Би им тамгыг нь мэдэхгүй. Мөн зүс сайн ялгадаггүй голдуу шарга адуунууд байсан. 3 бараан адуу байсан. Өмнө нь харж байгаагүй. Утсаар ярьж байхдаа өөрийгөө Идэрээ байна гэж ярьж байсан. Би тэр хүнээс мал амьтан гарал үүслийн бичгийг нь шалгаж аваагүй гэх мэдүүлэг /1-р хх 53-54/,
Гэрч П.Нийн өгсөн: Миний танил Б.И 2019 оны 01 дүгээр сарын 01-ний орой ах цай уу гэж байна хоёулаа хамт очъё гэхээр нь би зөвшөөрч хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байдаг Б.Өсөхбаяр гэх хүний гэрт 21 цагийн үед очсон. Бид нар хоол унд уугаад байж байтал гаднаас Ж.Б гэх залуу архи үнэртүүлчихсэн согтуу орж ирээд Б.Игийн эсрэг хэрүүлийн чанартай малтай холбоотой юм яриад байхаар нь би гэрээс гарч бие засахаар гарсан. Буцаад ороод ирсэн чинь Ж.Б гэх хүний хамар амнаас цус гарчихсан байсан. Тэгэхээр нь юу болсон талаар Б.Игээс асуусан чинь надаас хэрүүл өдөж чамайг муу яриад байхаар нь би нүүр лүү нь өшиглөчихсөн гэж хэлсэн. Тэгээд намайг гэрээс дагуулаад гараад явсан гэх мэдүүлэг /2-р хх 133-134/,
Гэрч Ж.Оюунгэрэлийн өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт Ж.Б 22 цагийн үед орж ирсэн. Тухайн үед манай гэрт Б.И, П.Н, нөхөр Б.Өсөхбаяр нар юм яриад 1 шил архи уугаад байж байсан. Ж.Б Б.Иг чи юу хийгээд яваад байгаа юм чиний хамт явж байгаа наад хүүхэн чинь нөхөртэй гэсэн гээд хэлтэл Б.И чи юу гээд байгаа юм гэж хэлээд орон дээрээс босож очоод Ж.Бгийн нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед Ж.Б манай гэрийн хойморт газар сууж байсан. Тухайн үед уруул нь хавдаж хамраас нь цус гарсан байсан. Ж.Б нь Б.Иг цохиж зодсон асуудал байхгүй гэх мэдүүлэг /2-р хх 135-136/,
Гэрч М.Балжиннямын өгсөн мэдүүлэг /2-р хх 206/,
Гэрч У.Баттулгын өгсөн: Энэ хүнийг огт танихгүй юм байна. Чулууны Намнансүрэн гэх хүн манай багт огт харьяалагддаггүй байдаггүй хүн байна. Би Баян-Өнжүүл сумын засаг захиргаанд 9 жил ажиллаж байна. Сумынхаа хүн амын дийлэнхийг нь таньж мэддэг. Манай баг хойд сумынхаа баруун хойд талаар байршдаг манай багийн иргэдээс асуугаад байгаа зүсмийн адуу алдлаа гэж бүртгүүлээгүй гэх мэдүүлэг /2-р хх 207/,
Гэрч Б.Мягмарсүрэнгийн өгсөн: Энэ талаар иргэдээс бүртгүүлсэн зүйл байхгүй байна. Энэ талаар би мэдэхгүй байна. Тийм нэр сонсож байгаагүй юм байна гэх мэдүүлэг /2-р хх 208/,
Гэрч С.Ариунсайханы өгсөн: Манай суманд Чулууны Намнансүрэн гэх хүн оршин суудаггүй. Иргэний бүртгэлийн программаас шүүж үзэхэд Чулуунбямбын Намнансүрэн гэх хүн гарч ирсэн бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн иргэний шинэчлэсэн бүртгэлд хамрагдан цахим иргэний үнэмлэх авч 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хороо Байдлагын 15-03 тоотод шилжин суурьшихаар шилжилт хөдөлгөөн хийлгүүлээд манай сумаас хасалт хийлгүүлж шилжсэн байна гэх мэдүүлэг /2-р хх 209/,
Гэрч Ч.Намнансүрэнгийн өгсөн: Би ямар нэгэн гэт хэрэг үйлдээгүй. Би барилга дээр ажилладаг. 2019 оны 6 дугаар сарын 17-ны орой ажлаасаа буухдаа маргааш ирж чадахгүй шүү гэр бараагаа янзална гээд ажлаасаа чөлөө аваад Багануур дүүрэгт байдаг гэр лүүгээ явсан. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийн гэрээ буулгаад гэрээ буцаагаад барих гэж байтал 16 цагийн үед цагдаагийн хүмүүс ирж намайг Төв аймагт авчирсан. Би Б.Иг танина. Одоо оныг санахгүй байна. Намайг Баян-Өнжүүл суманд байхад Баянзулынхантай айл саахалт байдаг байсан. Нэг нутгийн хүмүүс гэдэг утгаараа танина. Би 2005 онд Б.Иг Алтанбулаг сумын Хоёр мандал гэх газарт зусаж байхад нь очиж уулзсан. Түүнээс хойш ер уулзаагүй. Би 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлээд 12 сарын 30-ныг хүртэл Багануур дүүрэгт Амаржаргал гэх хүний хувийн байшингийн дотор талын өнгө шаврын ажлыг өдрийн 25000 төгрөгийн цалинтай хийж гүйцэтгэсэн. Би энэ асуудлыг ер мэдэхгүй байна. Би яагаад энэ хүнийг намайг ингэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Би 2005 оноос энэ хүнтэй огт уулзалдаагүй. Одоо царай зүсийг нь ч сайн санахгүй байна. Би 2009 онд Төв аймгийн Цагдан хорих байранд малын хулгайн хэргээр цагдан хоригдож байсан. Энэ үед Б.И гэх хүн цагдан хорих байрны дээд давхарт хоригдож байсан гэж сонсож байсан. Би 2009-2011 онд Хорих 429 дүгээр ангид Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр хоёр жилийн хугацаатай хорих ял эдэлж байсан. Би Б.И гэх хүнтэй хамт хорих ял эдэлж байгаагүй гэх мэдүүлэг /2-р хх 210/,
Гэрч Н.Отгондуламын өгсөн: 2018 оны 12 дугаар сард Алтанбулаг сум руу отороор явсан малчин айл байхгүй. Манай суманд Ганбаа гэх айл байхгүй. 2018 оны 12 дугаар сард Хонгор морь, Халиун морь алдсан талаар бүртгүүлсэн адуу байхгүй. Манай сумын багийн дарга нар алдуул малаа бүртгээд хууль эрх зүй дээр нэгтгээд хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгдөг зарчмаар явдаг гэх мэдүүлэг /2-р хх 215/,
Гэрч Л.Оюунтуяагийн өгсөн: Төв аймгийн Баянцогт суманд Ганбаа гэдэг нэртэй хүн байхгүй. Би Баянцогт сумын иргэний бүртгэлийн офлайн программ дээрээс шүүхэд байхгүй байна гэх мэдүүлэг /2-р хх 217/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №890 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Ж.Бгийн биед тархи доргилт, баруун зовхи, хацар, шанаа, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд, доод салстад цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, хамар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх /2-р хх 142/,
Хар зүсмийн эр даагыг Ш.Төгсбаяраас хохирогч Д.Адьяасүрэнд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-4/, Шарга зүсмийн даага С.Уранмандалаас хураан авч хохирогч Д.Адьяасүрэнд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 5/, шүүгдэгч Б.Игийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Хишигтийн хүрэн зүсмийн 1 тооны морийг битүүмжилсэн прокурорын 2019.02.28-ны өдрийн 14 дугаар тогтоол /1-р хх 7/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Б.Хишигтийн хүрэн адууны үнэлгээний тайлан /1-р хх 56-61/, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан П.Нийн эзэмшлийн 1892 УБО улсын дугаартай Хонда пит /Fit/ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /2-р хх 26/, /1-р хх 219/, шүүгдэгч П.Н, Б.И нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 127-128/, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх 171-197/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаархи лавлагаа /1-р хх 138/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 139, 141/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх 140/, арилжааны банкинд данс эзэмшдэг эсэх лавлагаа /1-р хх 143-146/, Хонда пит /Fit/ маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан /1-р хх 230-232/, Төв аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх 161/, Тайгын булаг трейд ХХК-ийн тодорхойлолт /1-р хх 167/, Сайн ломбардны Барьцаат зээлийн гэрээ /1-р хх 168/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2019.3.13-ны өдрийн хоёр адууны үнэлгээний тайлан /1-р хх196-201/, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн шинжээчийн дүгнэлт /2-р хх 228-234/, П.Н, Б.И нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 147-150/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 216-217/, шүүгдэгч Б.Иг 2019.02.01-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх 36/, түүнийг 2019.02.02-ны өдөр яллагдагчаар цагдан хорьсон тухай тус шүүхийн шүүгчийн захирамж /1-р хх 93-94/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.И П.Нтэй хамтран 2018 оны 12 дугаар сарын дундуур Төв аймгийн Алтанбулаг сумын Хүйтний хонхорхой, Таван толгойн цэргийн анги орчмоос бусдын 2 тооны адууг хулгайлж 1 800 000 төгрөгийн,
мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Гулзгай гэх газраас иргэн Д.Д.Агийн эзэмшлийн 19 тооны адууг хулгайлж 13 900 000 төгрөгийн хохирол, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 22 цагийн үед Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 12-р хороо Сонгины 25-р гудамжны 239Б тоотод байрлах Өсөхбаярын гэрт согтуугаар өөрийг нь болон П.Нийг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар Ж.Бямбаахүүгийн нүүрэн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зовхи, хацар, шанаа, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд, доод салстад цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, хамар зулгаралт” хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч П.Н нь Б.Итэй хамтран 2018 оны 12 дугаар сарын дундуур Төв аймгийн Алтанбулаг сумын Хүйтний хонхорхой, Таван толгойн цэргийн анги орчмоос бусдын 2 тооны адууг хулгайлж 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Д.А /1-р хх 12-13, 14, 15, 2-р хх 238/, Ж.Б /2-р хх130-131/, гэрч, иргэний нэхэмжлэгч Ш.Төрбаярын /1-рхх 25, 212/, гэрч, иргэний нэхэмжлэгч С.Ариунзаяа /1-р хх 23-24/, иргэний нэхэмжлэгч Б.Хишигт /1-р хх 22/, гэрч Э.Баттөмөр /1-р хх 27/, гэрч Б.Пүрэвсүрэн /1-р хх 29/, гэрч Э.Мөнгөнхүлэг /1-р хх31/, гэрч С.Төмөрсүх /1-р хх 32-33/, гэрч Б.Нямлхагва /1-р хх 34-35/, гэрч Д.Дашдэмбэрэл /1-р хх 36-37/, гэрч М.Отгонбаяр /1-р хх 38/, гэрч П.Сүхбаатар /1-р хх 39-40/, гэрч Ц.Цэцгээ /1-р хх 41/, гэрч Б.Хулан /1-р хх 42/, гэрч Б.Энхбаясгалан /1-р хх 45/, гэрч О.Алтанжонш /1-р хх47-48, 49/, гэрч С.Эрдэнэтөгсийн /1-р хх 50, 52/, гэрч Б.Анхмаа /1-р хх 53-54/, гэрч П.Нийн /2-р хх 133-134/, гэрч Ж.Оюунгэрэлийн /2-р хх 135-136/, гэрч М.Балжинням /2-р хх 206/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №890 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Ж.Бгийн биед тархи доргилт, баруун зовхи, хацар, шанаа, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд, доод салстад цус хуралт, доод уруулын дотор салстын язрал, хамар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх /2-р хх 142/, Хар зүсмийн эр даагыг Ш.Төгсбаяраас хохирогч Д.Адьяасүрэнд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-4/, Шарга зүсмийн даага С.Уранмандалаас хураан авч хохирогч Д.Адьяасүрэнд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 5/, шүүгдэгч Б.Игийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Хишигтийн хүрэн зүсмийн 1 тооны морийг битүүжилсэн прокурорын 2019.02.28-ны өдрийн 14 дугаар тогтоол /1-р хх 7/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Б.Хишигтийн хүрэн адууны үнэлгээний тайлан /1-р хх 56-61/, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан П.Нийн эзэмшлийн 1892 УБО улсын дугаартай Хонда пит /Fit/ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /2-р хх 26/, /1-р хх 219/, П.Н, Б.И нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх 147-150/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 216-217/, Хонда пит /Fit/ маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан /1-р хх 230-232/, Тайгын булаг трейд ХХК-ийн тодорхойлолт /1-р хх 167/, Сайн ломбардны Барьцаат зээлийн гэрээ /1-р хх 168/, Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2019.3.13-ны өдрийн хоёр адууны үнэлгээний тайлан /2-р хх 196-201/, хохирлын баримтууд /2-р хх 166-168/, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтийн шинжээчийн дүгнэлт /2-р хх 228-234/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.И, П.Н нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар, шүүгдэгч П.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирогч Д.Адьяасүрэн нь 19 тооны адуу алдаж үүнээс 10 тооны адуугаа олж авсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Игээс 9 тооны адууны үнэ 5 400 000 төгрөг, үнэ дээр шатахууны зардал гэх 215 400 төгрөгийг нэмж нийт 5 615 400 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Адьяасүрэнд, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Бд эмчилгээний зардал гэх 187 200 төгрөг гаргуулж олгох, 100 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Ариунзаяад, 100 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.Төрбаярт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Игийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Хишигтийн морины үнэ 807 500 төгрөг, П.Нтэй хамтран хулгайлсан 2 адууны үнийн дүнгийн ногдох хэсэг 900 000 төгрөгийг тус тус улсын төсөвт оруулж, шүүгдэгч П.Нээс Б.Итэй хамтран хулгайлсан 2 адууны үнээс ногдох хэсэг 900 000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах,
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан П.Нийн эзэмшлийн 1892 УБО улсын дугаартай 5 000 000 төгрөгийн үнэ бүхий Хонда пит /Fit/ маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Н нь гэм буруугийн шүүх хуралдаанаас гаргуулахаар шийдвэрлэсэн 900 000 төгрөгийн хохирлыг завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд төлсөн болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг,
Шүүгдэгч П.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,
Шүүгдэгч Б.Игийн өмгөөлөгч И.Отгонсүрэн шүүгдэгч хохирлын төлнө гэдгээ илэрхийлдэг, цагдан хориотой байсан тул хохирлын төлж амжсангүй. Хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгч П.Нийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг шүүгдэгч урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлын нөхөн төлсөн, 7 настай охинтой зэргийг харгалзан тэнсэж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлын нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.И нь урьд:
1.Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар хорих ялаар тогтоосон, тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2.Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан биечлэн эдлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.3-т заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоосон,
3.Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 6 сар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан 6 сарын баривчлах ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 29 хоногийн хорих ялаар тогтоосон,
4.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 1 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг 2 жил 10 хоног хорих ялаар тогтоосон, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан 4 удаагийн ял шийтгэлтэй байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно. Үүнээс гадна шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.
Дээрх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх,
шүүгдэгч Б.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 жил хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ид хоёр зүйл ангиар оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч П.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас гадна гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүний тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхий бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1934000000062 дугаартай шүүгдэгч Б.Игийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Хишигтийн хүрэн зүсмийн 1 тооны морийг битүүмжилсэн прокурорын 2019.02.28-ны өдрийн 14 дугаар тогтоол /1-р хх 7/, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан П.Нийн эзэмшлийн 1892 УБО улсын дугаартай Хонда пит /Fit/ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоол /2-р хх 26, /1-р хх 219/-уудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.И нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн /1-р хх 36/ шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 182 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн 1910001180405 дугаартай хэргийг эрүүгийн 1934000000062 дугаартай хэрэгт нэгтгэсэн нь Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019.3.11-ний өдрийн 19 дугаартай Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /1-р хх 213/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4-т заасныг зөрчөөгүй гэж үзэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бугалга Баянзулын Б.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан Бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Боржигон Пүрэвсүрэнгийн П.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан Бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүдэгч Б.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 /тав/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Нт хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 5 /тав/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Б.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Игийн цагдан хоригдсон 182/нэг зуун наян хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч П.Нийн тэнссэн 2 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
10.Шүүгдэгч П.Нийн тэнссэн 2 жилийн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
11.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Игээс 5 615 400 /таван сая зургаан зуун арван таван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Д.Ад /РД:НА82111475/, 187 200 /нэг зуун наян долоон мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгино 16-123 тоотод оршин суух хохирогч Боржигон Жанчив Ж.Бд /РД:ШЕ63122877/, 100 000 /нэг зуун мянга/ төгрөг иргэний нэхэмжлэгч Төв аймаг, Баянхангай сумын 2 дугаар баг, Цавхангай хороолол 1-9 тоотод оршин суух Сартуул Сосоржавын Ариунзаяад /РД:ИЖ76010705/, 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг Цавхангай хороололд оршин суух, Нүүдэлчин Шинэбаярын Төрбаярт /РД:УК92120417/ тус тус олгосугай.
12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Игийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Хишигтийн морины үнэ 807 500 /найман зуун долоон мянга зуу/ төгрөг, П.Н-тэй хамтран үйлдсэн 2 адууны үнийн дүнгийн ногдох хэсэг 900 000 /есөн зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулж,
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан П.Н-ийн эзэмшлийн 1892 УБО улсын дугаартай 5 000 000 /таван сая/ төгрөгийн үнэ бүхий Хонда пит /Fit/ маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулсугай.
13.Эрүүгийн 1934000000062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Н нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
14.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
15.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.И-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ