| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00818/и |
| Дугаар | 151/ШШ2016/01034 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 151/ШШ2016/01034
| 2016 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2016/01034 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1962 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эмэгтэй, Төв аймаг, Заамар сум, 1 дүгээр баг, Тосон гэх газар оршин суух, Боржигин овогт Бямбажавын Баасансүрэн РД:/НН62082067/-гийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Цэгмид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Цэндсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...С.Цэгмэд нь 1986 онд сургуулиа төгсөж ирээд, Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйд 1986 оны 08 дугаар сарын 11 өдөр үйлчлэгчээр анх ажилд орж байсан. Анх орсноос хойш тасралтгүй ажиллаж байсан. 1992 оны 03 дугаар сарын 19 өдөр Залуучууд сангийн аж ахуй нь “Залуучууд” ХХК болсон. Тухайн үед намайг “Ногоо” бригадын даргаар ажиллаж байхад ногоочингоор ирээд, давхар сахиулаар ажилласан. С.Цэгмэд нь “Залуучууд” ХХК 2003 онд албан ёсоор татан буугдсан үе хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай учраас шүүхэд хандсан. Анх ажилд орсон тушаал дээр С.Цэгмэд гэхийг С.Цэвэгмид гэж буруу бичсэн учраас уг бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. Мөн Төв аймгийн Цээл сумын “Залуучууд” сангийн аж ахуйд 1986 оны 08 дугаар сарын 11 өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 19 өдөр хүртэл үйлчлэгчээр, “Залуучууд” ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 19 өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл ногоочин, сахиулаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 6-7, 9-13, 15, 19, 23-24, 34, 35/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Цэгмид нь Төв аймгийн Цээл сумын “Залуучууд” сангийн аж ахуйд 1986 оны 08 дугаар сарын 11 өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 19 өдөр хүртэл үйлчлэгчээр, “Залуучууд” ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 19 өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл ногоочин, сахиулаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох, Төв аймгийн Цээлмйн Залуучууд сангийн аж ахуйн 1986 оны 08 сарын 11 өдрийн 427 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч нь Сэдэдийн Цэгмид мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар бичиг баримтийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор С.Цэгмид нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Төв аймгийн Цээл сумын “Залуучууд” сангийн аж ахуйн даргын 427 дугаартай тушаал дээр Сэдэдийн Цэгмидийг Сэдэдийн Цэвэгмид гэж бичсэн нь байх боловч 2012 оны 09 сарын 07 өдөр С.Цэгмидэд олгосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх 6/, С.Цэгмэдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 24/-тай тохирохгүй байна.
Гэрч С.Мягмарсүрэн Ш.Цэндсүрэн нарын мэдүүлэг /хх 34, 36/ зэрэг нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар, С.Цэгмидэд олгосон иргэний үнэмлэхийн хуулбар /хх 6/, С.Цэгмэдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг шинжлэн судлаад 1986 оны 08 дугаар сарын 11 өдрийн ажилд түр томилох тухай 427 дугаартай тушаалын /Сэдэдийн Цэвэгмидэд холбогдох хэсгийн/ жинхэнэ эзэмшигч нь С.Цэгмид мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч С.Цэгмидийг Төв аймгийн Цээл сумын “Залуучууд” сангийн аж ахуйд 1986 оны 08 дугаар сарын 11 өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 19 өдөр хүртэл үйлчлэгчээр, “Залуучууд” ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 19 өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл ногоочин, сахиулаар тус тус ажиллаж байсан болох нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасны дагуу Цээлийн Залуучууд“ сангийн аж ахуйн 1986 оны 08 сарын 11 өдрийн ажилд түр томилох тухай 427 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Сэдэдийн Цэгмид мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Төв аймгийн Цээл сумын “Залуучууд” сангийн аж ахуйд 1986 оны 08 дугаар сарын 11 өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 19 өдөр хүртэл үйлчлэгчээр, “Залуучууд” ХХК-д 1992 оны 03 дугаар сарын 19 өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 өдөр хүртэл ногоочин, сахиулаар ажиллаж байсан жилийг сэргээн тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Цэгмидийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 60 200 төгрөгийг гаргуулж, нөхөн төлүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА