Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/220

 

 

 

 

 

 

 

 

     2019           07               24                                                   2019/ШЦТ/220

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Тт холбогдох эрүүгийн 1934003610251 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.Т, 1995 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын гадна фасадчин мэргэжилтэй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ж.Тийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр миний бие найз Б.Б, Батболд, Жавхлан, Есөн-Эрдэнэ болон манай эхнэр Отгончимэг нарын хамт Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багт байх Батболдынх руу миний приус-30 /Prius30/ маркийн машинтай хурга, ишигний засаа идэхээр явсан. Батболдын гэрт очоод тэндээсээ гол гарч пиво уугаад улмаар тэр оройдоо манай найз Б.Б бид 2 согтуудаа маргалдсан. Тэгээд Б.Б эхлээд намайг гараараа миний нүүр лүү 1 удаа цохисон. Мөн сүүлд нь газар хавсарч унагаасан. Гэхдээ дээрээс нь цохиогүй. Б.Б намайг боож аваад хоёр удаа цохисон. Дахиад цохиход нь би биеэ хамгаалаад эрүү рүү нь цохисон. Би тухайн үед албаар санаатай эрүүг нь хугалъя гэж бодоогүй. Согтуудаа л нэгнийхээ үгийг өнгөрөөж чадахгүй хүлээцгүй байдлаасаа болж зодоон хийж найзыгаа хохироосондоо их харамсаж байна. Б.Б надаас өөр хүн цохиогүй. Би гараараа цохисон. Дээрх асуудал болохоос өмнө Б.Б биед ямар нэгэн ил харагдах шарх, сорви гэмтэл байгаагүй. Би Б.Бд учруулсан хохирлыг нөхөн төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлын мөнгө төлөхөд татгалзах зүйлгүй гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Б.Б өгсөн: 2019 оны 5-р сарын 06-ны өглөө 9 цагийн үед бид нар Монос дээр цуглаад хөдөлсөн. 12 цагийн үед Батболдын гэрт очсон. Бид нар морь унаад зургаа авахуулж байгаад 3 цагийн үед гол дээр очсон. Тэгээд тэнд бөөнөөрөө пиво ууж байгаад 7 цагийн үед хаваржаанд байдаг гэр лүү нь явсан. Би сэрүүхэн байсан болохоор гал түлэх гээд түрүүлээд гэр лүү орсон. Тэгээд бөөнөөрөө пиво уусан. Ууж идэхээ болиод тоглоё гэхэд зарим нь мэдэхгүй гэсэн. Есүй, Батболд хоёр жаахан маргах шиг болсон. Тэгээд би Батболдыг аргадаад бөөнөөрөө сайхан байя гээд Батболдыг гэрт авчраад хэсэг сууж байхад Ж.Т бид хоёр гараад юм ярихад Сүхбаатарт ажил хийж байсны орой надад гомдсон байсан. Ж.Т намайг “чи ёстой тийм болсон байна лээ” гээд ярихаар нь би ерөөсөө хэрүүл хийе гэж бодоогүй. “Зайл зайл би чамтай харьцмааргүй байна” гэсэн. Тэгсэн Ж.Т хойноос гарч ирээд намайг татахад миний гинжний түгжээ нь мултарсан байсан. Тэгээд би Ж.Тийг нэг цохиход Ж.Т намайг эргүүлээд хоёр цохихоор нь шүд уначихлаа, хөдөлчихлөө гэсэн. Жавхлан намайг ирж салгасан. Тэгсэн Ж.Т намайг эр хүн шиг байгаарай гэсэн. Тэгээд би гэр лүү орж цүнхтэй хувцсаа аваад хойшоо зам руу алхсан. Жавхлангийн найз Есүй найз яах гээд байгаа юм бэ гэсэн. Хойшоо зам хол байсан болохоор буцаад хаваржаа руу алхсан. Гэртээ орж ирээд суухад Жавхлан “бид хэд чамайг хайгаад Ж.Т чиний араас яваад өглөө шүү дээ” гэсэн. Дараа нь Ж.Т орж ирээд намайг “хаашаа явчихдаг юм” гээд дайрсан. Жавхлан  бид хоёрыг салгасан. 5 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед  гэртээ ирсэн. Тэгээд би найзтайгаа видеокалл хийгээд ярьсан чинь “эрүү чинь яасан юм бэ эмнэлэгт очиж үзүүл” гэсэн. Тэгээд би Ж.Т рүү залгаад эрүүгээ хавдсаныг хэлсэн. Тэгсэн Ж.Т итгээгүй.” Юу яриад байгаа юм бэ, яагаад эрүү чинь мултарчдаг юм” гээд итгээгүй. Тэгээд өглөө нь эмнэлэг орж зургаа авахуулсан. Би дээрх гэмтлийн улмаас 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ГССҮтөвд эрүүний хагалгаанд орсон. Одоо шүдэндээ чиг баригчтай байна. Өвчин зовиуртай хатуу юм зажилж чадахгүй байна. Надад эмчилгээнд гарсан зардлуудаас баримт цуглуулсан нь 696 594 төгрөгийн баримт байна. Баримтгүйгээс бусад зардалд 300 000 төгрөг бол гарсан болно.Одоогоор нэхэмжлэх зүйл алга байна. Хохирлоо гаргуулж авсан. Эрүүний хадаас авахуулах тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Гэрч Б.Батболдын өгсөн: Манай гэр хөдөө Төв аймгийн Лүн суманд байдаг бөгөөд тухайн үед манай хавар гарсан төл малаа засах болоод хүн хүчний хэрэг болсон. Тэгээд манай багийн найз Б.Б, Жавхлан, Ж.Т болон Ж.Тийн эхнэр Отгончимэг, Жавхлангийн найз охин Есөн-Эрдэнэ бид нар Ж.Тийн машинтай манайх руу явсан. Манайд очоод үдээс хойшдоо манай гэрийн ойролцоо байдаг Туул гол руу гарч пиво уугаад буцаад хаваржаан дээр байсан илүү гэрт очоод тэндээ хононгоо үлдсэн пивонуудаа уусан. Яг үнэндээ би маргаан зодоон болсныг мэдээгүй тасраад бас ядраад унтаад өгсөн байсан. Бүх болсон асуудлыг маргааш өглөө нь мэдсэн. Учир нь би урд шөнө нь Улаанбаатар хотод ажил дээрээ 24 цагийн ээлжэнд гарчхаад тэр чигээрээ явж байсан болохоор ядраад унтсан. Гэтэл намайг унтсан хойгуур Б.Б болон Ж.Т нь хоорондоо маргалдаж зодолдсон гэсэн яг юунаас болж хэрхэн яаж маргалдсан талаар би мэдэхгүй байна. Бид нар маргааш нь манай гэрт төл малаа засаад засаа идчихээд өдөртөө Улаанбаатар хот руу явсан. 10 жилд хүүхэд байхдаа нэг удаа маргалдаж байсан. Гэхдээ тэрнээс хойш бол маргалдаж байгаагүй. Тэр хүүхэд л байхаасаа л нэг сургууль, нэг анги, цэргийн алба хамт хаасан, мөн одоо хүртэл хамтраад бригадад ажил хийж байна. Тэгтэлээ хоорондоо маргалдаад нэгэнтэйгээ зодолдоод байхаар хүмүүс биш байгаа  юм. Жоохон юм уугаад согтуурхаад л нэгэндээ хүлээцгүй зан гаргасан байх гэж бодож байна. Манай ээж хоёр дүү байсан бөгөөд тэд нар маргаан болсон гэрээс тусдаа өөр гэрт байсан болохоор зодооны талаар огт мэдээгүй. Тэр үед бид нараас өөр хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх 14/,

 

Гэрч Э.Жавхлангийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр миний бие найз Б.Б, Батболд, Ж.Т, Отгончимэг, найз охин Есөн-Эрдэнэ нарын хамт Ж.Тийн машинтай найз Батболдын хөдөө гэр лүү салхинд гарангаа малын засаа идэх гэж явсан. Ж.Т болон Б.Б, Батболд бид нар багийн найзууд байгаа юм. Бид нар Батболдын гэрт очоод нэг их удаагүй гэрийнхээ ойролцоо байдаг гол дээр очоод амрангаа хотоос авч явсан. Пивонуудаа уусан. Тэндээсээ дахиад үргэлжлүүлээд Батболдын хаваржаан дээр нь байдаг илүү гэрт нь очиж пиво ууж, юм ярьцгаасан. Гэтэл тэр оройноо манайхан жоохон халцгаагаад Ж.Т болон Б.Б нар хоорондоо нэгнийхээ үгийг хүлээцтэй сонсохгүй, маргалдаж эхэлсэн. Тэгж байснаа тэр хоёр гэрээс гараад Б.Б нь Ж.Тийг заамдах шиг болоод нүүр лүү  нь гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл өөдөөс нь Ж.Т Б.Б нүүр лүү нь нэг удаа цохиод дахиад нэг цохиход нь би дундуур нь орж салгасан. Тэр цохилтууд нь оносон. Тэгээд бид дундуур нь ороод салгачихаад байж байхад Б.Б уурлаад би явлаа гээд гэр лүү орж цүнхтэй хувцсаа аваад явсан. Араас нь Есөн-Эрдэнэ, Отгончимэг бид гурав хайгаад явахад олоогүй. Буцаж гэр лүү ороод ирэхэд Ж.Т гэрт цаадах чинь яасан гэхээр нь мэдэхгүй алга байна олдсонгүй гэж хэлэхэд Ж.Т цаадах чинь яг гомдоод гэр лүүгээ явчихлаа би яваад аваад ирье гэж хэлээд машинаа асаагаад явсан. Тэрнээс хойш нэг их удалгүй Б.Б хүрээд ирсэн. Энэ хооронд Ж.Т ирэхгүй Ж.Тийг хүлээгээд байж байхад Б.Б би явлаа энэ тэр гээд гэрээс орж гараад байж байсан. Тэгж байтал Ж.Т ирсэн. Ж.Тийг ирэхэд Б.Б гэрийн гадна байсан бөгөөд Ж.Т Б.Б луу уурлаад чи муу тэнэг юм биш үү, пизда минь хаачихаад ирж байгаа юм чамайг хайгаад зөндөө явлаа шүү дээ гэж хэлээд түлхэх шиг болоход Б.Б арагшаа унасан. Уначихаад дахиад босоод цааш нь явахад Ж.Т араас нь очоод татаад унагаачихсан. Би гүйж очоод салгасан намайг очих хооронд цохиж амжаагүй байх. Би шууд Ж.Тийг тэвэрч аваад тэрнээс хойш дахиж бараг тавиагүй хажуудаа байлгаж байгаад унтсан. Тэгэхгүй бол ер нь тэр хоёр хоорондоо зодолдчих гээд маргалдаж хэрэлдээд байсан. Бид нар маргааш нь Батболдын гэрт төл малаа засаад засаа идчихээд өдөртөө Улаанбаатар хот руу явцгаасан. Яг маргалдсан үед бол анзаараагүй юм байна. Гэхдээ маргааш өглөө эрүү нь хавдчихсан байсан. Яаж байна гэхэд гайгүй ээ гэж байсан. Би Улаанбаатарт ирснийхээ маргааш нь Б.Бтай уулзахад Б.Б эрүү хугарчихсан байна гэж хэлж байхад нь би итгээгүй. Тэгтэл саяхан тэр асуудлаасаа болоод эрүүний хагалгаанд орсон. Бид нар хагалгаанд орохынх нь өмнөх нь уулзаж утсаар ярьсан гэх мэдүүлэг /хх 15-16/,

 

Гэрч А.Есөн-Эрдэнэнийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.Б, Жавхлан, Батболд, Ж.Т, Отгончимэг бид нар найзуудаараа Төв аймгийн Лүн сум руу найз Батболдын хөдөө гэрт нь очсон. Тухайн өдөр бид нар найзуудаараа явсан болохоор Батболдын гэрийн ойролцоо байдаг гол дээр очоод хотоос авч явсан пивонуудаа уусан. Мөн үргэлжлүүлээд хаваржааных нь илүү гэрт очиж пиво уугаад хоорондоо маргалдаж харилцан зодолдсон. Тэр хоёрыг манай найз залуу Жавхлан салгаад тусад нь хонуулсан. Маргалдсан шалтгаан нь согтуу дээрээс нь бас урдныхаа юмнуудыг яриад байх шиг байсан. Би найзлаад удаагүй байгаа болохоор зан араншингийнх нь талаар сайн мэдэхгүй байна. Ж.Т болон Б.Б нар нь манай найз залуу Жавхлангийн багийн найзууд байгаа юм. Бид нар маргааш нь Батболдын төл малнуудыг засаж янзалчхаад засаа идчихээд өдөртөө Улаанбаатар хот руу явсан. Ж.Ттэй маргалдаад зодолдсоных нь маргааш өглөө нь эрүү нь хавдчихсан байсан. Жоохон зовиуртай л байна гэж байсан гэх мэдүүлэг /хх 17/,

 

Гэрч Б.Энхтөгсийн өгсөн: Ж.Т нь 1995 онд төрсөн. Ах дүү дөрвүүлээ бөгөөд айлын 3 дахь хүүхэд. Бага насаа Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт гэрээрээ болон ерөнхий боловсролын сургуульд сурч хүмүүжсэн. Улмаар 2014-2015 онд Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангид цэргийн алба хаасан. 2017 онд Отгончимэгтэй гэр бүл болсон одоо 7 сартай хүүгийн хамт амьдардаг. 10 жилийн сургуулиа төгсөөд барилга дээр ажиллаж байгаад цэргээс ирээд найз нартайгаа барилгын гадна пасадны ажил хийх болсон. Одоо энэ ажлаараа бригад ахлаад байгууллага болон хувь хүмүүстэй тохироод ажил хийж явна. Хүүхэд байхаасаа жудо бөхийн спорт болон гар зургаар хичээллэдэг байсан. Мөн цэргээс халагдаж ирээд бодибилдингийн спортоор хичээллэдэг, бодибилдингийн спортын тамирчин байсан. Мөн хүүхэд байхаасаа амьтан их тэжээдэг байсан. Урд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Эрүүл мэндийн хувьд бол эрүүл чийрэг, ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй болно гэх мэдүүлэг /хх 18/,

 

Гэрч Д.Отгончимэгийн өгсөн: Ж.Т бид хоёр анх 2017 онд гэр бүл болсон одоо 7 сартай хүүгийнхээ хамт амьдардаг. Одоо найз нартайгаа барилгын гадна пасадны ажил хийдэг. Хүүхэд байхаасаа спортоор  хичээллэдэг, гар зураг сонирхдог, амьтан тэжээдэг байсан. Одоо бид хоёр амьдралаа дөнгөж эхлүүлж байгаа болохоор спорт болон сонирхлоо бүрэн орхиод хувиараа ажил хийж байна гэх мэдүүлэг /хх 19/,

 

Гэрч Б.Батгэрэлийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын эхээр санагдаж байна. Манай дүү Б.Б найз нартайгаа хамт Төв аймгийн Лүн сум руу найзынхаа гэрт очиж төл мал засна гэж хэлээд явсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь санагдаж байна. Гэтэл 2019 оны 5 дугаар сарын 07-ны орой 17 цаг өнгөрч байхад би ажил дээрээ байсан. Гэтэл манай дүү Б.Б би хөдөө Ж.Ттэй жоохон муудалцаад, зодолдсон юм аа эрүү хавдчихлаа, ангайж болохгүй байна гэж чат ирсэн. Тэгээд би жоохон харж байгаад болох уу гэж хэлээд орой 22 цаг хүртэл харсан боловч хавдар нь буухгүй өвчин нь нэмэгдэж байна гэсэн болохоор ГССҮтөвд үзүүлээд зураг авахуулахад эмч эрүүг нь хугарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 48/,

 

            Гэрч Н.Гэрэлмаагийн өсгөн: 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр манай хүү Б.Б найз нартайгаа хамт Төв аймгийн Лүн сум руу найз Батболдынд очиж төл мал засна гэж хэлээд Ж.Тийн машинтай явсан. Тэгтэл 2019 оны 5 дугаар сарын 07-ны орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай хүү Б.Б гэртээ ирчихсэн байсан. Тэгтэл Б.Б нь малгайтай цамцныхаа малгайг нь өмсөөд битүү боочихсон байсан. Тэгээд би чи яагаад нүүр амаа таг битүүлчихсэн юм та нар хоорондоо зодолдсон юм уу гэхэд тийм гээд толгой дохисон. Тэгээд тэр орой хэсэг хараад болохгүй байсан болохоор эгчтэй нь яриад эгч нь ажлаасаа гараад найз залуутайгаа ГССҮтөвд үзүүлэхээр болсон. ...Би хүүгээ хагалгаанд ороход нь Ж.Тийг ирээд хамт байгаач гэж хэлээд гуйж байгаад ирүүлсэн. Б.Б-г анх гэрт ирээд гэмтэл рүү явах гэж байхад нь Ж.Т лүү утсаар яриад би цохиод эрүүг нь хугалсан байна шүү гэхэд юу яриад байгаа юм бэ, худлаа гэж хэлээд утсаа тасалсан. Дахиад залгахад утсаа унтраачихсан. Найз Жавхаад нь хэлэхэд хувцсаа угаачихсан хатаагүй байна. Надад унааны мөнгө алга байна гэсэн. Харин Батболд нь утсаа авахгүй байсан. Одоо ам нь ангайхгүй юм идэхдээ их зовиуртай, шингэн, зөөлөн, зажлуур багатай хоол идэж байна. Нэг жилийн дараа эрүүг нь хадсан хадаасыг нь авна гэж хэлсэн. Ж.Т гэмт хэрэг үйлдсэндээ гэмшихгүй байна. Бид нартай уулзаж уучлалт гуйгаагүй. Б.Б эмнэлгээр гарснаас хойш таг алга болсон. Ж.Т бол манай амьдралыг бага байхаасаа мэддэг хэрнээ бид нарыг үл ойшоож харьцсан гэх мэдүүлэг /хх 49/,

 

Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №304 дугаартай дүгнэлт: 1.Б-н биед эрүү ясны далд хугарал, зүүн хацар, эрүүний баруун, зүүн талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2019.5.06-нд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 08/,

 

Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №349 дугаартай дүгнэлт: 1.Ж.Т-ийн биед, хамар, хоолойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.ШЭГЗТ журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 09/,

 

шүүгдэгч Ж.Т-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53/, Ж.Тийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 54-57/, хохирогч Б.Б-н өвчний түүхийн хуулбар /хх 59-65/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 23/, эмчлүүлэгчийн карт /хх 26-27/ зэрэг болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ж.Т нь хууль зүйн хувьд хохирогч Б.Бтай хамт архидан согтуурч улмаар урьдын таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, харилцан зодолдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Т нь Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багт 2019 оны 5 дугаар сарын 06-ны орой 20-21 цагийн хооронд иргэн Б.Батболдын хөдөө гэрт өөрийн найз Б.Бтай хамт архидан согтуурч улмаар урьдын таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүнтэй харилцан зодолдож Б.Б.Б нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь "эрүү ясны далд хугарал, зүүн хацар, эрүүний баруун, зүүн талд зөөлөн эдийн няцрал, цус хуралт " бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б, гэрч Б.Батболд, Э.Жавхлан, А.Есөн-Эрдэнэ, Б.Батгэрэл, Н.Гэрэлмаа нарын мэдүүлэг, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №304 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ. 

 

Иймд шүүгдэгч Ж.Тийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б нь эмчилгээний зардал 694 594 төгрөгийг нэхэмжилж шүүгдэгч Ж.Т нь хохирлыг төлж барагдуулсан тул  шүүгдэгч Ж.Т нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Харин хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Ж.Т нялх хүүхэдтэй, хийж байгаа ажил улирлын чанартай тул торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ж.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан багасгаж буюу 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ж.Тт оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн 1934003610251 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Т-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Т-т оногдуулсан 700 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин Ж.Т болсон өдрөөс эхлэн сар бүр 233 334 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 1934003610251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Ж.Т болтол шүүгдэгч Ж.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ