Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00026

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

Нэхэмжлэгч: *******,*******, Өнгөт хэвлэлийн байр 2 давхарт байрлах “Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******-д  холбогдох,

төлбөр, гарсан зардалд 784 955 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…*******гаас төлбөр, гарсан зардалд 784 955 төгрөг гаргуулж өгнө үү “ гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Ард даатгал ХХК-ийн нэхэмжилсэн 784 955 төгрөгийг 3 хувааж буюу 2016.07.13-ны дотор 261 652 төгрөг, 2016.08.13-ны дотор 261 652 төгрөг, 2016.09.13-ны дотор 261 652 төгрөгийг тус тус төлж барагдуулна” гэжээ. 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК нь төлбөр, гарсан зардалд 784 955 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд  нэхэмжлэлийн шаардлага 784 955 төгрөгийг 3 хувааж буюу 2016.07.13-ны дотор 261 652 төгрөг, 2016.08.13-ны дотор 261 652 төгрөг, 2016.09.13-ны дотор 261 652 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 784 955 төгрөгийг 3 хувааж буюу 2016.07.13-ны дотор 261 652 төгрөг, 2016.08.13-ны дотор 261 652 төгрөг, 2016.09.13-ны дотор 261 652 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******гаас 11 694 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 11 694 төгрөгийг тус тус гаргуулж Ард даатгал ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.04.05-ны өдөр төлсөн 23 388 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

           ШҮҮГЧ                                    Д. ЭНХЦЭЦЭГ