Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00581

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Мэдээлэл технологийн үндэсний парк-49 тоот хаягт байрлах Төрийн банкны ШУТИС салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт 8-70а тоотод оршин суух, Онгой овогт Сүрэнхорлоогийн Мөнхзориг /РД:ЙГ84032817/-т холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1 017 746.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны ШУТИС салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 964 112. 94 төгрөг, зээлийн хүү 46 789.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 344.46 төгрөг, нотариатын зардалд 2 500 төгрөг нийтдээ 1 017 746.43 төгрөгийг С.Мөнхзоригоос  гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Мөнхзориг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Миний бие Төрийн банкны нэхэмжилсэн 1 017 746 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.    

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны ШУТИС салбар нь зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 1 017 746.43 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Талуудын тайлбар, 2014.06.13-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн өргөдлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүүний тооцооны хуудас зэргээс үзэхэд хариуцагч С.Мөнхзориг нь 1 017 746.43 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 1 017 746.43 төгрөгийг хариуцагч С.Мөнхзориг нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн банкны ШУТИС салбарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 1 017 746.43 төгрөгийг хариуцагч С.Мөнхзориг нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Мөнхзоригоос 14 488 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 14 488 төгрөгийг тус тус гаргуулж Төрийн банкны ШУТИС салбарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.05.23-нд төлсөн 28 916 төгрөг, 2016.06.07-нд төлсөн 60 төгрөг нийт 28 976 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

                                                                                         

 

                                    ШҮҮГЧ                                         Д. ЭНХЦЭЦЭГ