Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2016/05061

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Центр 34Б корпус 307 тоотод байрлах “Грийн Инвестмент ББСБ” ХХК/РД:5753082/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:Баянгол дүүрэг, 17 хороо,  4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 86а байрны 77 тоотод оршин суух Шарангад овогт Будын Ариунжаргал /РД:ЗЕ85080300/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 хороо,  4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 86а байрны 77 тоотод оршин суух Чимэдүүд овогт Даваажавын Бямба-Эрдэнэ /РД:ЗМ58081015/ нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд  хариуцагч Б.Ариунжаргалаас 16,681,004 төгрөг, хариуцагч Д.Бямба-Эрдэнэээс 71,034,133 төгрөг нийт 87,715,137 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Грийн Инвестмент ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Бямба-Эрдэнэ нь 2014 оны 10 сарын 30-ны өдөр ЗГ-14/2/3 тоот зээлийн гэрээ, БПҮ-4/1/3 тоот баталгаат ипотекийн гэрээ тус тус байгуулан “Грийн Инвестмент ББСБ” ХХ-иас 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлсэн. 2015 оны 5 сарын 08-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийн дагуу “Грийн Инвестмент ББСБ” ХХК нь зээлийн гэрээний хугацааг 2 сараар сунгаж, нэмэлт 3,000,000 төгрөг олгох гэрээ хийн зээлийн дүн 53,000,000 төгрөг, энэхүү гэрээгээр зээлийн сарын хүү 4 хувь болсон. Түүнчлэн Д.Бямба-Эрдэнийн гэрээний хугацаа дууссан боловч авлага хүлээгдэж байгаа шалтгаанаар үндсэн зээл болон хүүний төлбөр төлөх боломжгүй дахин сунгах болон нэмэлт зээл хүссэнээр 2015 оны 12 сарын 30-ны өдөр зээлийн хугацааг 3 сараар сунгасан. Мөн БПҮ-14/1/3 тоот барьцааны гэрээнд тодорхойлсон Д.Бямба-Эрдэнэ, Б.Ариунжаргал, Б.Мандухай нарын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг давхар барьцаалан Б.Ариунжаргал ЗГ-15/1/101 тоот зээлийн гэрээ байгуулан 12,500,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай нэг сарын 14 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч Д.Бямба-Эрдэн нь зээлийн гэрээний хугацаа сунгаснаас хойш ЗГ14/1/3в тоот шинэчилсэн гэрээний дагуу хүү болон үндсэн зээлийн төлбөрөө огт төлөөгүй. Мөн Д.Бямба-Эрдэнийн эхнэр Б.Ариунжаргал нь ЗГ-14/1/101 тоот гэрээгээр хүлээн үүргэээ биелүүлээгүй, нэг ч удаа төлбөр тооцоо гүйцэтгэлгүй тус тусын хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл манай компанийг хохироосоор байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан тул зээлдүүлэгчийн зүгээс гэрээний 5.4, 5.5, 7.1 дэх заалтуудын дагуу гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх, байгууллагыг хохиролгүй болгох тухай мэдэгдэх хуудсыг зээлдэгчид удаа дараа хүргүүлж байсан болно. Иргэн Д.Бямба-Эрдэнийн ЗГ-4/1/3 тоот гэрээгээр үндсэн зээлийн үлдэгдэл 53,000,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 16,041,333 төгрөг, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүү 1,992,800 төгрөг ба зээлдүүлэгчид төлөх нийт дүн 71,043,133 төгрөг, Б.Ариунжаргалын ЗГ-15/1/101 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 12,500,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 3,711,004 төгрөг, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүү 470,000 төгрөг ба зээлдэгчийн зээлдүүлэгчид төлөх нийт дүн 16,681,004 төгрөг болж байна. Иймд зээлдэгч Б.Бямба-Эрдэнэ, Б.Ариунжаргал нарын гэрээний үүргийн гүйцэтгэл 87,715,137  төгрөгийг Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-86а байрны 77 тоот хаягт байршилтэй 22.84 мкв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. Зохигчидын 2016 оны 9 сарын 06-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 822,150 төгрөгийг хариуцагч Г.Оюунбат хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг, 2016 оны 11 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг, 2016 оны 12 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг, 2017 оны 01 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав  гэжээ.

  Зохигчдын 2016 оны 9 сарын 08-ны өдөр ирүүлсэн Эвлэрлийн гэрээнд: “Грийн Инвестмент ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 87,715,137  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ариунжаргал, Б.Бямба-Эрдэнэ нар хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар, дурдсан хугацаанд 87,715,137 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205055632, Г-000335295 дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-86а байрны 77 тоот хаягт байршилтай 45.37 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ү-22050480115, Г-000242393 дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-86а байрны 19 тоот хаягт байршилтай 22.84 мкв талбайтай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Грийн Инвестмент ББСБ” ХХК нь хариуцагч Б.Ариунжаргал, Б.Бямба-Эрдэнэ нарт холбогдуулан хариуцагч Б.Ариунжаргалаас 16,681,004 төгрөг, хариуцагч Д.Бямба-Эрдэнэээс 71,034,133 төгрөг нийт 87,715,137 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Грийн Инвестмент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 87,715,137 төгрөгийг хариуцагч Б.Ариунжаргал, Б.Бямба-Эрдэнэ нар хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар, дурдсан хугацаанд 87,715,137 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205055632, Г-000335295 дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-86а байрны 77 тоот хаягт байршилтай 45.37 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ү-22050480115, Г-000242393 дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-86а байрны 19 тоот хаягт байршилтай 22.84 мкв талбайтай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч ““Грийн Инвестмент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 87,715,137 төгрөгийг хариуцагч Б.Ариунжаргал, Б.Бямба-Эрдэнэ нар хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар, дурдсан хугацаанд 87,715,137 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205055632, Г-000335295 дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-86а байрны 77 тоот хаягт байршилтай 45.37 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ү-22050480115, Г-000242393 дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-86а байрны 19 тоот хаягт байршилтай 22.84 мкв талбайтай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 296,265 төгрөгийг хариуцагч Б.Ариунжаргал, Б.Бямба-Эрдэнэ нар болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Грийн Инвестмент” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

                      ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР