Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/05062

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ерөнхий сайд Амарын гудамж, өнгөт хэвлэлийн байр 2 давхарт байрлах “Ард даатгал” ХХК /РД:2062089/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 хороо,  10 дугаар хороолол, 5б байрны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын үүд сум, 1 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 3 дугаар байрны 4 тоотод бүртгэлтэй Тариат овогт Гансүхийн Оюунбат /РД:УУ89082624/-д холбогдох 88038060 дугаарын үйлчилгээний төлбөр болон гар утас худалдан авах гэрээний үүрэгт 822,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Оюунбат нь 2014 оны 5 сарын 01-ний өдөр “Юнител” ХХК-тай дараа төлбөрт үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулж, 88038060 дугаар дээр 12 сарын хугацаатай, 1400,004 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy Note 3” гар утас зээлээр худалдан авч сар бүр 116,667 төгрөгийн суурь хураамж төлөхөөр үүрэг хүлээсэн. Иргэн Г.Оюунбат нь үүргээ зөрчиж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл нь 539,767 төгрөг байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. “Ард Даатгал” ХХК нь “Юнител” ХХК-тай “төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “Юнител” ХХК-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно гэжээ. “Ард даатгал” ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 1,280,817 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэжээ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-т заанаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчи шилжинэ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд Г.Оюунбатын төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт 809,650 төгрөг, “Эй Эс Партнёрс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулахад гарсан зардал 2,500 төгрөг, нэхэмжлэлийн зохих баримтуудыг баталгаажуулахад гарсан зардал болох 10,000 төгрөг нийт 822,150 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчидын 2016 оны 9 сарын 06-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 822,150 төгрөгийг хариуцагч Г.Оюунбат хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг, 2016 оны 11 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг, 2016 оны 12 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг, 2017 оны 01 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав  гэжээ.ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ард Даатгал” ХХК нь хариуцагч Г.Оюунбатад холбогдуулан 88038060 дугаарын үйлчилгээний төлбөр болон гар утас худалдан авах гэрээний үүрэгт 822,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 822,150 төгрөгийг хариуцагч Г.Оюунбат хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг, 2016 оны 11 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг, 2016 оны 12 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг, 2017 оны 01 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч “Ард Даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 822,150 төгрөгийг хариуцагч Г.Оюунбат хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг, 2016 оны 11 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг, 2016 оны 12 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг, 2017 оны 01 сарын 30-ны дотор 205,537.50 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,282.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,140.30 төгрөгийг хариуцагч Г.Оюунбат болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ард Даатгал” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

                      ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР