Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/256

 

    

 

 

 

 

 

 

 2019              08              29                                                    2019/ШЦТ/256

 

 

                          

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Иргэдийн төлөөлөгч Х.Оюунгэрэл,

Улсын яллагч Х.Оюунцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ч,

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, С.Сувдмаа,

Гэрч Л.Т, М.Э, Г.И.Д, Д.О,

Шинжээч эмч О.Болороо, М.Золжаргал,

Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Мад холбогдох эрүүгийн 1734004600039 дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Ц.М, 1976 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулсныг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,     регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ц.Мын өгсөн: Би талийгаач Б.Бд гар хүрч зодоогүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрийн гадаа байхад талийгаачийг зодож цохиогүй. Мөн яллагдагчаар татсан тогтоолд дурдсан гэрчийн мэдүүлгүүд ах, дүү нар худал мэдүүлэг өгсөн. И.Д нь талийгаачийн ээжийн ойрын хамаатан учраас худал мэдүүлэг өгсөн. Хэрэг болсны маргааш талийгаачийн ах Л.Т нь эмнэлгээс өвчин намдаах эм авахдаа талийгаачийг моринд өшиглүүлсэн гэж хэлсэн байсан. Талийгаачийн төрсөн ах Л.Т хэрэг болсны орой Цэцгээ гэх И.Дийн эгчийн хүүхдэд Оросоо чацага буюу талийгаачийг агсагнаад Мэндээ ах, Дүмбэ буюу И.Д хоёртой агсагнаад байхаар нь зодчихоод ирлээ гэж ярьсан байсныг нь манай хадам эх Буянхишиг надад сумаар дээрх яриа гарсан байна шүү гэж хэлсэн. Талийгаачийн эцэг Лхагвасүрэн гэх хүн гэртээ Түвшинтөр гэх ахтай архи ууж сууж байгаад талийгаачийн ах Л.Тийг миний хүүг алсан алуурчин минь гэхэд талийгаачийн эх нь Ц.Ч нь наадахаа хар Мэндээтэй ярь гэснийг Түвшинтөр ах надад хэлсэн. Хэрэв надад зодуулсан бол тэр оройдоо эмнэлэгт очиж үзүүлээгүй. Өөр эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь зүгээр байна гээд явуулсан гэж байсан. Анхнаасаа надад зодуулсан гэж хэлэхгүй яагаад моринд өшиглүүлсэн мотоциклоос унасан гэж ярьсан юм. Анхнаасаа зөв мэдүүлгээ өгөхөө нуусан юм бэ тэрэнд бас эргэлзэж байна. Тэгэхээр надад үйлдсэн хэрэг байхгүй. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чын өгсөн: Би хэрэг болох үед нөхөр Лхагвасүрэнгийн хамт Улаанбаатар хотод байсан. 2017.10.17-ны өдөр манай хүү Л.Т над руу утсаар “Б.Бийн бие өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь хот руу эмнэлэг рүү яв гэж байна, унаа олдохгүй байна." гэж утсаар ярьсан. Яасан юм болоо моринд өшиглүүлчихсэн юм уу, морь унасан юм уу гэж асуухад юм хэлээгүй. Тэгэхээр нь би хурдан явуул гэж хэлсэн. Тэгээд орой харанхуй болж байхад Л.Т утсаар яриад одоо эмнэлгийн дарга машинтайгаа Б.Бийг аваад Улаанбаатар хот руу гарлаа гэж хэлсэн. Би тэр утсаар нь асууж байгаад хот руу дөхөөд ирэхээр  нь эмнэлэг дээр амдаж очсон. Тэгээд яасан талаар асуухад мотоциклоос ойчсон гэж хэлсэн. Эмчид үзүүлээд ЭХО-д цээжний зургийг нь авахуулахад зүгээр байна гэсэн.  Тэгэхээр нь дүүгийндээ авч хоночихоод маргааш нь хувийн эмнэлэгт үзүүлэх гээд мөнгө байхгүй, дүүгээсээ 100 000 төгрөг зээлж аваад 2017.10.20-ны өдөр "Ачтан" эмнэлгийн ЭХО-д харуулахад эмч нь намайг дуудаад элэгний ирмэг нь мэдэгдэхгүй байна, дотуураа зөндөө их шингэн алдаж, нойр булчирхай нь гэмтсэн юм шиг байна, одоо цаг алдалгүй “Мөнгөн гүүр” эмнэлэгт очиж тодосгогчтой компьютерт харуул гэхээр нь ахынхаа хүүхдээс мөнгө зээлээд "Мөнгөн гүүр" эмнэлэгт очоод томографик зураг авахуулчхаад гараад дүүгийнх рүүгээ явж байтал "Мөнгөн гүүр" эмнэлгээс хариугаа аваарай гэхээр нь очоод хариугаа автал шууд Гэмтлийн эмнэлэг рүү яаралтай очиж хагалгаанд орохгүй бол болохгүй гэсэн. 20-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад хагалгаанд орсон. Нойр булчирхай нь голоороо хуваагдаад, нэг тал нь бяцарчихсан байна. Дэлүү, сэмжийг нь авсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш 12 удаа хагалгаанд ороод бие нь дийлэлгүй 2017.01.24-ний өдөр нас барсан. Анх гэмтлийн эмнэлэгт ирсний дараа надад мотоциклоос ойчсон гэж хэлсэн. Тэгээд 3 дахь удаагаа хагалгаанд орсны дараа бие нь арай дээрдээд ирэхээр нь асуусан чинь Ц.М ах өшиглөсөн, намайг гадаа тонгорч унагаад 2-3 удаа өшиглөсөн, цамцаар хоолой боосон гэж хэлэхээр нь би эртхэн хэлэхгүй яасан юм бэ гэхэд. Би өөрийгөө гайгүй байх гэж бодсон, мөн нутгийн хүмүүс юм чинь яах юм гэж бодсон гэж хэлж байсан. Сумын эмнэлэгт очихдоо моринд өшиглүүлсэн, мотоциклоос ойчсон гэж нуугаад хэлээгүй юм шиг байна лээ. Ц.М бол манайхтай айл саахалт нутагладаг, манайхаар орж гараад явдаг, манай хүүхдүүд ч гэсэн тэднийхээр орж гараад явдаг учир биеэ гайгүй байх гэж бодоод хэлээгүй юм шиг байна лээ. Ер нь надад тэр талаар яриагүй. Би мэдүүлэг өгч байхыг нь сонссоноос өөр зүйл хэлээгүй. Намайг ингэж зовоож байхаар тэр дор нь алаад хаячихгүй яасан юм гээд уйлдаг байсан. Ахдаа зодуулсан талаар хэлээгүй. Хэрэг болсоны маргааш И.Д, Ц.М хоёр талийгаачтай уулзаад хоёр ахдаа юм санаагүй биз дээ гээд архи барьчихсан ирсэн гэсэн. Манай талийгаач хүү жорлонгоос эвхэрчихсэн гарч ирэхэд нь Ц.М И.Д хоёр хаана чинь өвдөөд байна хоёр ахдаа юм санаагүй биз дээ өвчүүний бүдэрхий цааш орчихоороо ингэдэг юм гээд И.Д нь суганаас нь өргөж байгаад доош нь сэгсэрсэн гэж байсан. Тэгээд бүр их өвдсөн гэж талийгаач маань хэлсэн. Эхлээд тэр хоёрыг хайрлаад нутгийн хүмүүс яах юм бэ ээж би гайгүй болчих байх, цагдаад хэлж яах юм бэ гээд байсан. Мэс засал хийсэн эмч нь гадны нөлөөтэй, цохиж зодсон хүнийг нь ол гэж бидэнд хэлсэн. Миний хүү 2017.10.20-ны өдрөөс хойш 1 сар гаруй хугацаанд Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан. Би 2017.10.21-ний өдөр Ц.М руу утсаар ярьж чи яагаад хүүхэд ийм аймаар зодчихсон юм бэ, амьдархааргүй болгочихсон байна. Сэхээн амьдруулах тасагт орчихлоо би чамайг цагдаа, шүүхэд хэлнэ гэхэд цагдаад хэлж болохгүй би маргааш И.Дтэй хамт очъё гэж хэлээд түүнээс хойш чимээгүй болчихсон. Тэгсэн тэр өдрийн маргааш нь Ц.М хонь мал хийгээд Улаанбаатар хот орж ирээд хэд хоносон байсан. Манай нөхөр Лхагваа Ц.М руу залгахад "Ахаа танай хүүхэд эхэлж намайг өдсөн." гэж хэлээд утсаа салгачихсан гэсэн. Манай хүү Гэмтлийн эмнэлэгт 90 гаруй хоног хэвтэж байгаад нас барсан. Би байнга сахиж байсан бие нь муудаж байхдаа Мэндээ ах намайг ийм болгочихсон ш дээ гээд их гомдож уйлдаг байсан. Би тухайн үед хэргийг ингэж удааширч шалгана гэж бодоогүй тодорхой гэж ойлгож байсан. Тэгээд хүүгээ нас барснаас хойш хэргийн талаар асууж сураглахад ямар нэг шийдгүй байхаар нь өмгөөлөгч авсан. Миний хүү нас барахын өмнө хоёр ч удаа мэдүүлэг өгсөн. Тэгэхдээ хэргийн талаар үнэн зөв ярьсан. 2018 оны 02 дугаар сарын сүүлчээр Ц.М гэх хүний дүү нь надтай утсаар яриад уулзаж ярилцаж тохиръё гэхэд нь би "Амьд байхад нь та нар нэг ч удаа эргэж ирээгүй байж юу гэж яриад байгаа юм." гэж загнаад өөрийнхөө хамаатны дүү болох Өсөхжаргал гэх хүнд өгсөн. Тэгээд цааш үргэлжлүүлээд ярьсан. Тэгсэн дүү нь бас л тохиръё л гээд байсан. Миний хүү 90 гаруй хоног Гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн дөч орчим сая төгрөг гарсан. Үүнээс гадна баримтгүй гаргасан зардал зөндөө байгаа. Баримтыг нь хавтаст хэрэгт хавсаргана. Хэрэг болсоноос хойш Ц.М М.Эын гэрт Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж М.Эаас талийгаачийг Л.Т буюу ахыг нь өшиглөсөн гэж хэлээрэй гэж гуйхад нь М.Эын эхнэр нь уурлаж Ц.Мыг загнахад Ц.М М.Эыг машиндаа суулгаж авч явж архи уугаад хоорондоо маргалдаад салсан байсныг тодруулах гэж л хүсэлт өгсөн. Би маш их гомдолтой байна. Хүүхдээсээ хойш их сэтгэл санаагаар унасан, үс их хэмжээгээр унаж, цагаан болсон. Байнга даралт ихсэж, зүрх өвддөг болсон. Ц.М мянгат малчин байж яагаад малаа зараад 200 толгой малтай болчихов. Энэ хэргийн дараагаас хамаг малаа зараад эхнэр, үр хүүхдийнхээ дансанд хийчихсэн. Бас өөр хүний дансанд мөнгөө хийсэн сураг дуулддаг. Миний хүү ар гэрээ тэжээн тэтгэдэг, бээлийн чинээ ганц хүү нь үлдсэн. Би энэ хүнээр ганц үлдсэн хүүг нь тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байгаа. Би энэ хүнд маш их гомдолтой байна. Бидний сэтгэл санаагаар тоглож байна. Үр хүүхдээ алдсан бидний хувьд болон үлдсэн ганц үрийн ирээдүй хэцүү байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Амь хохирогч Б.Бийн өгсөн: 2017.10.16-ны  өдөр би Төв аймгийн Эрдэнэсант сумын 1-р багийн нутаг "Шар толгой" гэх газар гэртээ байж байтал Ц.М ах утсаар Бадын толгой карер гэх газар мотоциклийн дугуй хагарчихсан ахын дүү хүрээд ирээч гэхээр нь би өөрийнхөө мотоциклтой очсон. Очиход мотоциклийн дугуй нь хагарчихсан, хажууд нь нэг хонины хөлийг боогоод тавьчихсан И.Д ахын хамт байсан. Тэгээд Ц.М ах "Ахын дүү Эрдэнэсант сумын төв намайг хүргээд өгөөч. Ах нь энэ хонийг зараад мотоциклийнхоо дугуйг янзлуулъя." гэхээр нь Ц.М ах бид хоёр миний мотоциклтой Эрдэнэсант сумын төв орж хонийг нь зараад дугуйг нь нөхүүлээд пиво авсан. Болдоо, Ц.М бид гурав нэг нийслэл пивийг нь уугаад хөдөө мотоцикл дээрээ ирээд И.Д, Ц.М ах бид гурав үлдсэн нэг пиво уугаад М.Э гэдэг айлд очсон. Тэднийд М.Э, Доржпалам хоёр байсан бөгөөд бид гурав 0.75 л хараа архи хувааж уугаад М.Э ахын машинд суугаад Доржпалам, И.Д, Ц.М бид хэд Эрдэнэсант сумын төв орсон. Ц.М, И.Д хоёр дэлгүүрээс архи авсан. Хэдэн шил архи авсан талаар би санахгүй байна. Тэр архиа уугаад манай гэрт очтол гэрт 17 настай Батцэцэг, 15 настай Болорцэцэг, 5-р ангийн Баасандорж, Л.Т ах нар байсан. И.Д ах бид хоёр яг юунаас болж яагаад маргалдсаныг мэдэхгүй байна. Би ямар ч гэсэн баруун гараараа И.Д ахын зүүн шанаан тус газар хоёр удаа цохисон чинь И.Д ах намайг мушгиад унахдаа И.Д ахын энгэр заамыг нь урчихсан. И.Д ах миний цээж мөрөн дээр гараараа дараад өвдөгөөрөө гэдэс дээр дараад байж байтал Л.Т ах И.Д ахыг салгаад авсан. Тэгтэл Ц.М гэрээс гарахаар нь би араас нь гараад бариад автал намайг тонгорч унагаад гэдсэн тус газар 1-2 удаа өшиглөсөн чинь миний гэдэс эвгүй болж би юм ярьж чадахгүй маш хүчтэй өвдсөн чинь Ц.М миний дээр гараад гэдсэн дээр суугаад хоёр гараараа заамдсан. Тэгэхэд Л.Т ах гарч ирээд намайг босгоод чи яагаад маяглаад байгаа писда вэ гээд баруун гараараа баруун шанаа тус газар нэг удаа алгадаад гэрт оруулсан. Би баруун талын орны урдуур хэвтээд унаад өгсөн. Шөнө 02 цагийн үед гэдэс өвдөөд маргааш нь эмнэлэг очсон. Яг юунаас болоод яагаад маргалдсанаа сайн санахгүй байна. Ц.М ах намайг гэрийн гадаа гэдсэн тус газар 1-2 удаа баруун хөлөөрөө өшиглсөнөөс болж миний гэдэс дотор дотуур гэмтэл авсан гэж бодож байна. Л.Т ах миний төрсөн ах, И.Д ах манайхтай хамаатан садны холбоотой, Ц.М ах нэг нутгийн саахалт олон жил болсон болохоор нэг нэгийгээ сайн танина. Би ГССҮТөвд 4 удаа нойр булчирхай, хэвлийн хагалгаанд орсон биеийн байдал муу байна.

Гэрт байхад И.Д босоо толины урд татаж газар унагаад намайг дээшээ харсан байхад хоолой боогоод, гэдсэн дээр өвдөглөөд дараад байхаар нь амь тэмцээд И.Дийн дээлний энгэрээс татахад энгэр нь урагдаад товч нь унасан. Тэгсэн манай ах Л.Т ирээд И.Дийг татаж салгахаар нь би босоод гэрээс гарсан. Миний урд талд Ц.М гэрээс гарч явсан. Тэгээд намайг гэрээс гарахаар Ц.М намайг үг дуугүй барьж авсанаа тонгорсон уу газар унагаад хэвлий хэсэг рүү хоёр удаа өшиглөхөд миний хэвлийгээр хүчтэй өвдөөд орилоход Ц.М миний хоолойг боосон. Тэгэхэд гэрээс Л.Т ах гарч ирээд Ц.Мыг салгасан. Тэр үеэс миний хэвлийгээр өвдөөд байхаар нь гайгүй биз гээд гэрт ороод газраар 2 цаг унтсан. Тэгсэн хэвлийгээр бүүр их өвдөөд сэрсэн. Тэгээд унтаж болохгүй их өвдөөд байсан. И.Д, Ц.М нар хашааны гадаа байсан мотоциклтой яваад өгсөн. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад би арай гэж босоод гэрээс гарч 00 орчихоод гэр лүү орох гэж явж байхад Ц.М, И.Д нар мотоциклтой ирээд надтай хашаан дотор уулзаад хоёулаа л хоёр ахдаа юм бодоогүй биз дээ архи уухуу гээд байсан. Тэгэхээр нь архи уухгүй хэвлийгээр их өвдөөд байна гэхэд Ц.М өвчүүний бүдэрхий цаашаа орчихоор ингээд байдаг гэсэн гэхэд И.Д миний араас хоёр гарын сугаар хоёр гараа хийгээд араас цээжээр тэврээд дээш өргөөд сэгсрээд байсан. Тэгэхэд мөн л зүгээр болохгүй өвдөөд байсан. Тэгээд бүгд гэрт ороод удалгүй тэр хоёр явсан. Намайг Л.Т ах зодож цохисон зүйл байхгүй. Би И.Дээс салаад гарахад зүгээр байсан. Гэрийн гадаа хашаан дотор Ц.М намайг барьж авч унагаад хэвлий рүү хоёр удаа өшиглөж зодоход хэвлийгээр хүчтэй өвдөж амьсгалахад хэцүү байсан. Манайд ирэх замдаа болон архи хамт ууж байхдаа намайг цохиж зодоогүй. Надад эмчилгээний зардал юу ч төлөөгүй. Өнөөдөр гэхэд хоёр сар, хоёр хоног хэвтэж 4 удаа хагалгаанд орсон. Би гайгүй юм байх гэж бодож байсан. Тэгсэн хагалгаанд орох дээрээ тулсан. Тэгээд зодуулсан гэж хэлсэн. Бид нар нэг нутгийн саахалт нутагладаг хүмүүс байгаа юм. Урьд нь маргалдаж, зодолдож байгаагүй. Би Ц.М, И.Д нарт гомдолтой байна. Эмчилгээний бүх зардлаа нэхэмжилнэ. Хагалгаанд ороод одоогоор гэдэс онгорхой байна гэх мэдүүлэг /хх 38-40, 41-43/,

 

Насанд хүрээгүй гэрч Л.Болорцэцэгийн өгсөн: 2017.10.16-ны өдөр 21 цагийн үед би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд гэртээ эгч Батцэцэг, дүү Баасандорж, ах Л.Т нарын хамт байж байтал гаднаас миний төрсөн ах Б.Б, Ц.М, И.Д нарын хамт согтуу орж ирсэн. Б.Б ах уурлаад писдаадаж байгаад Б.Б ах Л.Т ахад И.Д, Ц.М хоёр намайг элбэж зодох гээд байна гэж байснаа бие биенээ заамдаж аваад И.Д заамыг нь татаад урчихсан. Тэгтэл Л.Т ах салгасан. И.Д ах манай гэрийн зүүн орон дээр очоод суусан. Б.Б ах Ц.М ах хоёр гэрээс гараад Б.Б ахын цамцнаас Л.Т ах хоёр гараараа хэвтээгээр нь чирч оруулаад баруун талын орны урдуур хэвтүүлээд И.Д ахыг та нар одоо яв гэтэл И.Д, Ц.М нар яваад өгсөн. Тэгээд Б.Б ах Л.Т ахад намайг дэвсчихлээ та намайг өмөөрдөггүй биз дээ гэж тунирхаж байсан. Тэгээд Л.Т ах чи одоо дуугүй унт гэсэн чинь Б.Б ах унтаад өгсөн. Маргааш өглөө нь 07 цагийн үед би орноосоо босоогүй байсан. Б.Б ах 00 орчхоод гэрт орж ирээд хэвтэж чадахгүй эвхрээд гэдсээр өвдөөд байна гээд ёолоод байсан. Тухайн үед Б.Б ах хэн зодсон талаараа бид нарт яриагүй. Тэгээд Батцэцэг, эгч Баасандорж бид гурав 07:35 цагт хичээлдээ явсан. Л.Т ах, Б.Б ах хоёр гэрт үлдсэн. Өдөр хичээлээ тараад 13:30 цаг ирэхэд Л.Т ах хөдөө явчихсан, Б.Б ах гэрт ганцаараа баруун орон дээр эвхэрсэн хэвээрээ байж байсан. Үдээс хойш 17:00 цагийн үед Л.Т ах хөдөөнөөс ирээд Б.Б ахыг мотоцикль дээрээ сундлаад сумын эмнэлэг аваад явсан. Л.Т ах төд удалгүй буцаж ирээд Б.Б ах чинь Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүл гэнэ гээд Б.Б ахын хувцасыг аваад гарсан.

 И.Д ах Б.Б ах хоёр гэрт зодолдоогүй хоёр биенээ заамдалцаж аваад Б.Б ах газар шалан дээр унахад И.Д ахын дээлнийх нь энгэрийн заамнаас бариад урчихсан. И.Д ах Б.Б ахын гэдэс болон бусад биеийн эрхтэн рүү нь гар, хөл болон өөр юмаар нэг ч удаа цохиж зодоогүй. Газар шалан дээр унахдаа зүгээр босож ирээд гэрээс гарсан. Б.Б ахыг гэрийн гаднаас Л.Т ах оруулж ирэхэд гэдсээ баруун гараараа дараад ёолж байгаад босож ирээгүй тэр чигээрээ унтаад өгсөн. И.Д, Б.Б, Ц.М нар дунд зэрэг согтуу байсан. Манайд архи согтууруулах ундааны зүйл уугаагүй.  

...тэгснээ гэнэт Б.Б ах, И.Д хоёр заамдалцаж аваад Б.Б ахыг толь руу түлхээд, газар унагаагаад гэдсэн дээр нь өвдөглөөд суусан. Тэгэхээр нь манай ах Л.Т тэр хоёрыг салгаад И.Д ахыг хориод байж байхад нь Ц.М ах Б.Б ахыг аваад гэрээс гарсан. Тэгтэл гэрийн баруун талд Б.Б ах сонин дуугараад бахираад байхаар нь Л.Т ах гэрээс гараад удалгүй Б.Б ахыг гарнаас хөтлөөд оруулж ирээд унт, яагаад ах нартайгаа муудалцаад байгаа юм бэ гээд нүүр лүү нь нэг удаа алгадсан. Тэгэхэд Б.Б ах гэдсээ дараад эвхэрэлдээд тонгойгоод Мэндээ өшиглөчихлөө гээд байсан. Тэгээд баруун талын орны урдуур эвхрэлдээд хэвтээд унтаад өгсөн. Тэгээд өглөө 07 цагт хичээлдээ явах гээд босоод 00 явсан чинь 00 дотор янцаглаад байсан. Тэгээд би хичээлдээ явчихаад ирэхэд орон дээрээ эвхрэлдээд хэвтэж байсан. Ц.М ах, Б.Б ах хоёр гэрт хоорондоо маргалдаж муудалцаагүй.  Гадаа гараад маргалдсан сонсогдоогүй, пижигнэлдээд л байсан. Пижигнэж байгаад л сонин дуугарсан гэх мэдүүлэг /хх 68, 69-70, 71/

 

Насанд хүрээгүй гэрч Л.Батцэцэгийн өгсөн: 2017.10.16-ны өдөр 21 цагийн үед би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд гэртээ дүү Болорцэцэг, Баасандорж, ах Л.Т нарын хамт байж байтал гаднаас миний төрсөн ах Б.Б, Ц.М, И.Д нарын хамт согтуу орж ирсэн. Б.Б ах уурлаад писдадаж байгаад гэрт талийгаач ах Б.Б, И.Дтэй ноцолдоод Л.Т ах бид нар хорьж байгаад салгасан. Анх гэрээс хэн гарсныг би сайн мэдээгүй. Ц.М ах гэрээс гарсан чинь газар юм унах шиг битүү чимээ дуулдаад Б.Б ах муухай орилсон. Тэгэхэд Л.Т ах гэрээс их хурдан гүйгээд гарсан. Тэгэхэд гэрт манай дүү Болорцэцэг, ээжийн дүүгийн хүү Баасандорж, И.Д ах бид нар байсан. Л.Т ах талийгаач Б.Б ахыг авч гэрт орж ирээд баруун талын орны урдуур хэвтүүлсэн. Тэгсэн талийгаач ах буцаад гарах гэхэд нь Л.Т ах маяглаад бай гээд нэг удаа алгадаад тэгээд унтуулсан. Түүнээс хойш Ц.М ах гэрт орж ирээгүй гэрээс И.Д гарч яваад дахиж орж ирээгүй.  Талийгаач Б.Б ахыг гэрт оруулж ирэхэд муу хар писдаа өшиглөчихлөө гэж хэлээд орж ирсэн. Тэгээд И.Д, Ц.М нарыг явсны дараагаар Б.Б ахын бие нь өвдөөд бөөлжөөд бие засаж болохгүй байна гээд ёолоод эвхэрэлдсэн чигээрээ гэр лүү явж ороод хэвтсэн. Намайг өдөр хичээлээ тараад ирэхэд баруун талын орон дээр дээлээ нөмөрчихсөн эвхэрчихсэн хэвтэж байхаар нь ор засаж хөнжил өгөөд хоол идэх үү гэхэд хоол идэж болохгүй байна гэсэн ус хийгээд өг гэхээр нь ус хийгээд өгөхөд усаа уугаад бөөлжөөд байсан. Тэгээд орой нь сумын эмнэлэгт үзүүлээд тэндээсээ Улаанбаатар хот руу явсан. Би гэрээс гараагүй хэзээ нь М.Э манай гэрт ирснийг хараагүй. Манай талийгаач ах элдэв ааш араншин байхгүй, хатуу үг хэлдэггүй, тайван номхон хүн байгаа юм. Би уурлаж, архи дарс ууж байхыг нь хараагүй. Хүнд их тусархуу, хүнтэй их эвтэй муудалцаж байхыг нь мэдэхгүй, их ажилсаг хүн байсан. Ажил төрөл хийж бид нарын хувцас хунарыг талийгаач ах л бэлдэж өгдөг байсан гэх мэдүүлэг /хх 72-73, 75-76, 92-93/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Баасандоржийн өгсөн: Тэр орой Ц.М, И.Д, Б.Б ах нар гаднаас согтуу орж ирсэн. Тэгэхэд Б.Б /Оросоо/ ахын үс нь шороо болчихсон байсан. Орж ирэхдээ тэр гурав хоорондоо муудалцаад орж ирсэн. Тэгээд цай ууцгаачихаад байж байгаад И.Д, Б.Б ах хоёр гэнэт заамдалцаж аваад И.Д ах Б.Б ахын гэдэс рүү гараад 2 удаа цохисон. Тэгээд Б.Б ахыг түлхсэн чинь толь хагараад, тогооны шүүгээ эвдэрсэн. Тэгэхээр нь Л.Т ах тэр хоёрыг салгаад Б.Б ахыг баруун орон дээр суулгасан, И.Д ахыг зүүн талын орон дээр суулгасан. Ц.М ах тэр хоёрыг барилцаад авах үед бие заслаа гээд гарч яваад Л.Т ах тэр хоёрыг салгаж байхад орж ирээд Б.Б ахыг аваад гарсан. И.Д ах зүүн орон дээр суугаад үлдсэн. Тэгтэл гадаа Б.Б ах гэрийн баруун талд ёо ёо гээд хашхираад байсан. Тэгээд Л.Т ах гарч яваад Б.Б ахыг гаднаас аваад орж ирсэн. Тэгэхэд Б.Б ах хар писда гэдэс рүү өшиглөчихлөө гэж байсан. Тэгээд Л.Т ах яагаад архи уугаад яваад байгаа юм чи гээд Б.Б ахыг хацар луу нь нэг удаа алгадаад унт гэсэн. Тэгээд Оросоо ах гэрийн баруун талын баганын хажууд сууж байгаад унтчихсан. Бид нар ч гэсэн унтсан. Нөгөөдүүл нь яваад өгсөн. Тэрнээс цааш би мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 87/,

 

            Гэрч Л.Тийн өгсөн: 2017.10.16-ны орой 21:00 цагийн үед Улаанбаатар хотоос Эрдэнэсант сумын төвд байдаг гэртээ ирээд байж байтал Ц.М, И.Д, Б.Б нар гаднаас согтуу орж ирээд Б.Б зодуулсан байдалтай царай нь цонхийсон, дээл хувцас нь шороо болчихсон байсан. Тэгээд Л.Т ахаа Ц.М, И.Д хоёр гөлөг намайг нийлж зодох гээд байна гэж байснаа Б.Б та муу хоёр писда одоо миний ахын хажууд намайг зод гээд Ц.М, И.Д хоёрт хандаж хэлээд И.Дтэй барилцаж авахаар нь би Б.Б, И.Д хоёрыг салгаад И.Дийг гэрт хориод байж байтал Б.Б, Ц.М хоёр гэрээс зөрж гараад хашаан дотор зодолдоод эхлэхээр нь Дүүлэнбилэгийг та гэрт байж бай битгий гараарай гэж хэлээд гүйгээд гарсан чинь баруун талд Ц.М Б.Бийг газар унагаад дээр нь гараад суучихсан зодож байхаар нь Ц.Мыг араас нь татаж салгаад байж байтал хашааны гаднаас М.Э ах орж ирээд Ц.М, И.Д хоёрыг аваад явсан. Би Б.Бийг архи ууж хүнтэй муудаад яаж байгаа юм гээд босоод гэрт ор гэсэн чинь Б.Б босохгүй байхаар нь баруун гараараа хоёр хацар луу нь ээлжлээд нэг нэг алгадсан. Тэгээд хоёр суганаас нь дээш өргөөд чирээд гэр лүү оруулаад хэвтүүлсэн чинь босож тонгойж суучихаад элгээ тэврээд ёолоод Ц.М намайг өшиглөчихсөн Ц.Мыг гээд Б.Б орилоод байхаар нь чимээгүй унт гэсэн чинь Л.Т ахаа миний дотор сонин болоод байна цанхайгаад бөөлжих гээд байна гэсэн. Шөнө эмнэлэг явах гэсэн чинь яахын гээд байсан. Маргааш өглөө нь босоод бие чинь яаж гэсэн чинь бөөлжих гээд л байна огиод байсан. Тэгээд би тэр үедээ архи уусандаа шартаж байгаа юм байх гэж бодоод Б.Бийг гэрт орхиод хөдөө гэр лүүгээ яваад орой 17 цагийн үед буцаад сумын төвийн гэртээ иртэл Б.Б ахаа миний бие болохгүй байна, эмнэлэгт үзүүлье гэхээр нь мотоцикл дээрээ сундлаад эмнэлэг ороод сумын их эмчид үзүүлсэн. Тэгсэн чинь дотуураа гэмтэлтэй байна яаралтай хот аваад яв гэсэн.

            И.Д ах Б.Бийн биед гэмтэл учруулаагүй Б.Б гэрээс тухайн үед зүгээр гарсан. И.Д ах бид хоёр гэрт сууж байхад Ц.М, Б.Б хоёр гадаа зодолдоод байх шиг болохоор нь би гэрээс гарсан чинь Б.Б газар дээшээ хараад хэвтчихсэн Ц.М гэдсэн дээр нь суучихсан нэг нэгнийгээ заамдаад байж байхаар нь салгасан. Гэрийн гадаа Ц.М, Б.Б хоёр яаж зодолдож хэрэлдсэн талаар хараагүй. Ц.М хар өнгийн түрүүтэй савхин гуталтай байсан гэх мэдүүлэг /1-р хх 54-55, 56, 57-58, 97-98, 2-р хх 06-07/,

 

            Гэрч Г.И.Дийн өгсөн: 2017.10.16-ны өдөр би Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг Бадын голын карьераас 14:00 цагийн үед хонио услаад явж байтал Ц.Мын мотоциклийн дугуй нь хагарчихсан карьерын хажууд байж байсан. Тэгээд Ц.М утсаар яриад Б.Бийг дуудаад намайг мотоциклоо хараад байж байгаарай Б.Б бид хоёр сумын төв ороод дугуйны олгой хаймар аваад ирье гээд нэг хонь дүүрээд Ц.М, Б.Б хоёр Б.Бийн мотоциклтой сундлаад явсан. Сумын төвөөс ирэхдээ нэг шил 0.75 л хараа архи, 2 л нийслэл пиво авчирсан. Пивоо уучихаад М.Эын гэрт Ц.М, Б.Б бид гурав очоод нэг шил архи хувааж уусан. Тэгээд М.Эыг сумын төв явна гэсэн чинь Ц.М тэгвэл хамт сумын төв рүү явъя Л.Т Улаанбаатар хотоос ирж байгаа гэсэн. Л.Т бид хоёр Сүхбаатар аймаг руу хадланд цуг явсан өвс хотоос ирж байгаа байх. Л.Ттэй очиж уулзана гээд Ц.М, М.Э, Б.Б бид дөрөв явсан бөгөөд гэрт нь очиход Л.Т Улаанбаатар хотоос ирчихсэн байж байсан. Тэгээд Б.Б гэртээ орж ирээд гэнэт агсараад над руу дайраад баруун гараараа миний зүүн чих рүү нэг удаа хальт цохиод дээлний энгэр заамыг урсан. Тухайн үед би Б.Бд гар хүрээгүй залуу хүн болохоор бяр чадалтай дүүлээд байхаар нь би айгаад юу ч яриагүй. Тэгтэл Л.Т, Б.Бийг аваад Ц.Мтай тэр гурав гэрээс гарсан. Би гэрээс гараагүй гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Тэр гурав гэрийн гадаа маргалдаж байгаад Л.Т, Б.Бийг гэрийн хаалгаар хэвтээгээр нь чирээд гэрийн баруун талын орны урд руу хэвтүүлээд унт писда минь гээд намайг И.Д ах одоо яв гэхээр нь би гэрээс гараад М.Э, Ц.М бид гурав хөдөө М.Эын гэрт очиж хоносон. Өглөө нь буюу 2017.10.17-нд сумын төв рүү орж ирээд Л.Ттэй уулзаж өвсний талаар ярина гээд Л.Тийн гэрт иртэл Б.Б жорлонгоосоо элгээ дараад ёолоод гарч ирсэн. Яасан ахын дүү гэж Ц.М бид хоёр асуутал цээжээр өвдөөд байна гэж байсан. Тэгсэн Ц.М хажуугаас Л.Т өчигдөр Б.Бийн гэдэс нуруу луу нь өшиглөчихсөн гэж надад хэлсэн. Тухайн үед Л.Төөс бусад нь бүгдээрээ архи уусан байсан. Ц.М, Б.Б бид гурав бага зэрэг согтуу байсан. Хэрэлдэж маргалдаж зодолдож байгаагүй. Б.Бийн ээж миний эхнэр Оюунцэцэгтэй ойрхон төрөл болохоор Б.Бтэй би ах дүү шиг явдаг. Ямар ч шалтгаангүйгээр агсам тавьсан гэж бодож байна. Б.Бийн гэрт байж байтал Б.Б гэнэт согтуу намайг болон Ц.Мыг ална гээд над руу дайраад намайг хоёр гараараа заамдаж байгаад дээлний заамыг ураад баруун гараараа миний  зүүн чих рүү нэг удаа цохихоор нь би гэрийн баруун талын орон дээр суусан чинь Ц.М гэрээс гарсан. Ц.Мыг гартал талийгаач удалгүй 15 орчим секундийн дараа цуваад гарсан. Талийгаачийг гэрээс гарсанаас хойш 20-30 секундийн дараа Л.Т гараад би дээлийнхээ захыг янзлаад сууж байтал талийгаачийг Л.Т аваад ороод ирсэн. Гадаа юу болж байна гэж Л.Т хэлээд гарсан. Юм унах шиг дуу чимээ гарсан гэсэн. Машин тэргэнд явахдаа талийгаач агсараад явсан. Тэгэхэд М.Э машин тэрэгний юм эвдчихэв гэж хэлж байсан. Ц.Мтай ам хэлээрээ маргалдаад явсан. М.Э машинаа бариад, хажуу талд нь Доржпалам, бид хоёр арын суудалд дээр сууж явсан. Хувцас хунар нь шороо тоос болоогүй машинаас ерөөсөө буугаагүй. Миний чих сайн сонсдоггүй.

            Би зүүн талын орон дээр сууж байхад Ц.М, Б.Б нарыг гарсаны дараа нь Л.Т гараад явсан. Гэрийн гадаа хүн зодолдох ноцолдох чимээ би сонсоогүй. Гэрт байхад Ц.М талийгаач Б.Б нар хоорондоо маргалдаж зодолдоогүй, талийгаач Б.Б агсан тавиад намайг ална гээд бас хар Мэндээ писдаг ална гээд байсан. Тэгэхэд Ц.М сууж байгаад босоод гэрээс түрүүлээд гараад явсан араас нь талийгаач Б.Б гараад явсан. Намайг зүүн талын орон дээр сууж байхад гэрийн гаднаас хаалгаар талийгаач Б.Бийг төрсөн ах Л.Т нь зүүн талын суганаас нь сугадчихсан талийгаач тийм биш байдалтай орж ирээд юм ярилгүй гэрийн баруун орны урд талаар газар хэвтсэн. ...талийгаач гэртээ ороод дээлээ тайлж тавиад намайг зүүн талын орон дээр сууж байхад намайг дээлний захаар заамдаад барьж аваад миний дээлний энгэрийг ураад талийгаач Б.Б өөрөө хойшоо налаад ширээ, зуух хоёрын голоор дээшээ хараад унасан. Л.Т та маяглаад бай гээд намайг хойшоо түлхэхээр  нь би хойшоо зүүн талын орон дээр суусан. Талийгаач босож ирээд намайг заамдаж аваад барихдаа миний зүүн талын шанаа руу хальт 1 удаа цохиж авсан. Би талийгаачийг зөрүүлж цохиж зодоогүй харин намайг заамдаад байхаар нь гарыг нь тавиулаад цааш нь түлхсэн чинь шалан дээр дээшээ хараад унасан. Тэгээд босож ирээд намайг ална гэж байснаа хар Мэндээ писдаг ална гэж байснаа гараад явсан. Газраас босож ирэхдээ зүгээр байсан ямар нэгэн юм мөргөж унаагүй. Би талийгаачийг газар унасан байхад нь дээрээс нь дарж гэдсэн дээр нь өвдөглөсөн зүйл байхгүй. Би М.Эыг гэрт орж ирэхийг нь хараагүй мэдэхгүй байна. Миний дээлийн энгэрийг урахад өвөрт байсан хайрцагтай тамхи, 2.5 литрийн нийслэл пиво, архи унахаар нь ширээн дээр аваад тавьсан. Тэгээд гарахдаа би пиво, тамхи хоёроо авсан архийг нь яасныг мэдэхгүй. Би талийгаач Б.Бийг ёстой аюултай агсам хүүр байна даа дээлний энгэр ураад хаячихлаа бушуухан явъя гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх 59-60, 61, 2-р хх 02-03/,

 

            Гэрч Э.Атарцэцэгийн өгсөн: 2017.10.17-ны өдөр 17 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын багийн төвд эрүүл мэндийн төвд ажил дээрээ М.Э эмчийн хамт байж байхад гаднаас Б.Б гээд залууг Л.Т гээд ах нь авчирч үзүүлсэн. Тухайн үед Б.Бийн хөдөлгөөн хязгаарлагдмал хэвлий цардгар эмзэглэлтэй амьсгаадсан байдалтай байхаар нь М.Э эмч бид хоёр биед нь үзлэг хийхэд артерийн даралт 110/70, зүрхний цохилт нь 94, амьсгал 22, захын цусан дахь хүчилтөрөгчийн ханамж 96%, хэвлий цардгар эмзэглэл ихтэй, хэвлийн болон өөр биеийн аль нэг хэсэгт шарх болон шалбархай байгаагүй. Тэгээд би Б.Бөөс юу болсон талаар асуутал моринд өшиглүүлсэн гэж хэлсэн. Тэгээд хэвлий дотор эрхтний гэмтэл байна яаралтай Улаанбаатар хотод очиж онош тодруулах шаардлагатай байна. Моринд өшиглүүлсэн чинь үнэн үү өөр асуудал байгаа юм биш биздээ гэж дахин асуутал би мотоциклоос унасан гэж хэлсэн. Тухайн үед Б.Бийн төрсөн ах болон Л.Т нь хажууд нь зогсож байснаа өчигдрөөс хойш бие нь өвдөөд байгаа өнөөдөр бие нь илүү их өвдөөд байна гэсэн. Хэл зузаан өнгөртэй, хордлого ихтэй байсан тул натри хлорид, витамин С судсаар хийсэн,  өвчин намдаах анальгин демодрал, новкиныг булчинд нь хийж өгөөд эмнэлгийн эрхлэгч Бат-Очир эмчид танилцуулаад Бат-Очир эмч өөрөө Б.Бийг аваад Улаанбаатар хот руу тээвэрлэж авч явсан гэх мэдүүлэг /1-р хх 51, 52/,

 

Гэрч Ө.М.Эын өгсөн: ...тэгээд эмнэлгийн эрхлэгч Бат-Очир жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхаар нь Бат-Очир эмчид танилцуулсан чинь эмч өөрөө Б.Бийг аваад Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан. Орой 23 цагийн үед өвчтөн Б.Бийн оношийг Бат-Очир эмчээс утсаар асуухад Гэмтлийн эмнэлгийн ЭХО-ний эмчид хамт орж үзүүлсэн хэвлийн талаар одоогоор онцын үзүүлэлт байхгүй байна гэж хэлэхээр нь эмнэлэгт эцэг, эхэд нь орхиод явж байна гэж ярьсан гэх мэдүүлэг /хх 53/,

           

            Гэрч М.Эын өгсөн: 2017.10.16-ны өдөр би Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг Баян-Уулын ар гэх газар гэртээ байж байтал Ц.М, И.Д, Б.Б гурван мотоциклтой манайд ирээд 0.75 литрийн архи Ц.М гаргаад бид дөрөв хувааж уугаад Эрдэнэсант сум орчихоод ирье гэхээр нь би тэгье гэж хэлээд  өөрийнхөө 19-33 УНТ улсын дугаартай Старикс маркийн авто машинтай манайд байсан найз Доржпалам, Ц.М, И.Д, Б.Б нарыг суулгаад явсан. Эрдэнэсант сумын төвд 20 цагийн үед ирээд Ц.М, И.Д, Б.Б нар буугаад  2.5 литрийн нийслэл пиво дэлгүүрээс авчраад миний машинд хувааж уугаад Б.Бийн гэрийн гадаа ирээд би Доржпаламын хамт Ц.М, И.Д, Б.Б  нарыг хүлээгээд машиндаа сууж байгаад гарч ирэхгүй болохоор нь Б.Бийн гэрт Ц.М, И.Д, Б.Б нар согтуу Л.Т эрүүл байхаар нь та нар болж байна уу ах нь хонь малаа эзэнгүй орхисон байгаа яараад байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй араас Ц.М, И.Д нар ирэхээр нь суулгаад хөдөө явсан. Ц.М, И.Д,  Б.Б нар бага зэрэг согтуу байсан. Л.Т бид хоёр эрүүл байсан. Намайг явах уу гэж ороход Ц.М, И.Д, Б.Б, Л.Т нар хоорондоо маргалдсан юм шиг байсан. Зодолдож байхыг нь би хараагүй.

            Тэгээд гарч ирэхгүй болохоор нь гэрт орсон чинь И.Дийн дээлийнх нь энгэр урагдчихсан байсан. Тэгэхээр нь би та нар зодолдоод байгаа юм биш биз дээ больцгоо гээд И.Дийн тамхи, том пиво энэ тэр нь газар уначихсан байхаар нь тэрийг нь аваад гараад машиндаа аваачиж хийсэн. Б.Бийн дүү гээд нэг эмэгтэй гарч ирээд дээлийг нь өгсөн. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь би буцаад хашаа руу орсон чинь гэрийн баруун талд Ц.М, Б.Бийн араас нь тэвэрчихсэн байсан. Тэгсэн ах Л.Т боль чи гээд Б.Бийг нүүр лүү нь нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би тал нар больцгоо, явцгаая гэж хэлээд эргээд машин руугаа явсан. Тэгтэл араас удалгүй И.Д, Ц.М нар гарч ирсэн. Тэгээд манайд очоод 0.5 литрийн хараа архиа уугаад И.Д, Ц.М, Доржпалам гурав манайд хоносон. Л.Т нэг удаа дүүгийнхээ нүүр лүү нь цохисон. Тэрнээс өшиглөж байгааг нь хараагүй. Намайг харж байхад Ц.М гар хүрч байгаа зүйл харагдаагүй. Араас нь тэвэрчихсэн байж байхад нь юм ярихгүй, Ц.М тавиулах гээд байгаа бололтой хөдлөөд байсан.

            ...Эхэлж талийгаач болон Ц.М хоёр түрүүлээд гараад араас нь би гарсан. Би тэр хоёрыг хаана байсныг анзаараагүй гэрт И.Дээс унасан архи, пиво, хайрцаг тамхийг нь аваад шууд машин руу очсон. Тэгээд буцаад эргээд ирэхэд гадаа Л.Т, Ц.М, талийгаач гурав босоо байдалтай байж байсан. Намайг тэр гурав дээр очиход талийгаач дуугараагүй, ёолсон зүйл сонсогдоогүй. Яг юу болсныг нь би хараагүй. Тийм зүйл ерөөсөө болоогүй гэх мэдүүлэг /1-р хх 62, 63-64, 65/,

 

Насанд хүрээгүй гэрч Д.Оюунбилэгийн өгсөн: И.Д гэдэг хүн нь манай аав байгаа. Л.Т, Б.Б, Ц.М нарыг бол танина. Ямар нэг хамаатан садны холбоо байхгүй. Би Батцэцэг гэдэг хүүхдийг танина. Нэг ангид суралцдаг. Манайх намаржаанаасаа өвөлжөө рүүгээ нүүж байхад Ц.М ах, эхнэр Нандиа эгчтэй хамт манайд ирсэн. Тэгж ирэхдээ Ц.Ч эгч утсаар яриад та нар хүүхэд зодчихлоо гээд байна гэж ярьсан. Тэгсэн чинь Ц.М ахын эхнэр Ц.М ахыг архи ууж, хонь мал хаяж яваад гээд загнасан. Тэгэхээр нь манай ээж ч гэсэн аавыг архи уугаад гэж загнаж байснаа тэр хоёроос юу болсон юм бэ гэж асуухад аав хэлэхдээ Б.Б ахыг агсам тавьсан тэгээд Б.Б ахыг Ц.М, Л.Т ах хоёр авч гарсан. Би гараагүй, зүүн талын орон дээр нь сууж байсан чинь Ц.М ах хэлэхдээ байцаалт авбал гадаа гараад Л.Т өшиглөсөн. Л.Тийг өшиглөсөн юм гэж хэлээд байгаарай гэсэн чинь би гадаа гараагүй болохоор мэдэхгүй зүүн талынх нь орон дээр сууж байсан гэсэн чинь Ц.М ах Л.Т өшиглөсөн гээд хэлээд байгаарай. Төрөө өшиглөсөн юм гэж 2-3 удаа хэлсэн. Аав болохоор би хараагүй гээд байсан. Тэрийг нь би Батцэцэгт өвөлжөөн дээр буусны дараа хичээлдээ ирээд хэлсэн гэх мэдүүлэг /хх 85/,

 

Гэрч Д.Нэргүйгийн өгсөн: 2017 оны 10 сарын сүүлээр нүүсэн. Тэгэхэд бол манайд Ц.М ирээгүй харин эхнэр Нандиа нь нэг жоохон хүүхэдтэйгээ ирсэн. Ц.Ч эгч Б.Бийг Ц.М зодсон гээд байна. Юу болсон юм гэж И.Дээс асуухад манай нөхөр юу гэж хариулсныг нь мэдэхгүй. Би гэр бараагаа буулгачихсан байсан болохоор тэр хоёрын яриаг нэг их сонсоогүй. Тэгээд над дээр ирээд энэ хэд юу болсон юм бэ гэж асуухаар нь би яаж мэдэх юм ямар хамт байсан биш чи нөхрөөсөө асуухгүй юу гэж хэлсэн. Тэгээд Нандиа яваад өгсөн.

Дараа нь манайхыг өвөлжөөнд буусны дараа эзэнгүй байхад манайд Ц.М ирээд “намайг сумын төв дээр цагдаа дуудаж байна. Чи араас яваад ирээрэй гэсэн бичиг бичиж үлдээгээд явсан байсан. Тэрнээс өөрөөр манайд Ц.М ирээгүй. Тэр бичгийг мөнгө тушаасан баримт дээр бичээд үлдээчихсэн байсан. Би дараа нь галд хийгээд шатаачихсан гэх мэдүүлэг /хх  88-89/,

 

Гэрч Ц.Доржпаламын өгсөн: Тухайн өдөр би найз М.Эынд очсон чинь гэртээ ганцаараа байсан. Тэгээд тэднийд байж байхад нар жаргасны дараа гурван мотоциклтой хүн ирээд гэрт орж ирээд намайг тэврээд авсан. Би хараа муутай учир хэн бэ гэсэн чинь Ц.М, И.Д, Б.Б гурав байсан. Тэгээд М.Эд нэг шил архи өгөөд тэр дөрөв хувааж уусан. Тэрийгээ ууж дуусчихаад тэр хэд сумын төв явахаар болсон. Би тэгээд ганцаараа үлдэх юм уу, эзэнгүй айлд үлдэхгүй гэсэн чинь хамт яваад машинд сууж байхгүй юу гэсэн. Тэгээд М.Э, Ц.М бид гурав урд суусан. И.Д, Б.Б хоёр бол арын зааланд суусан. Тэгээд Эрдэнэсантын замын гуанзан дээр очоод Ц.М, И.Д, Б.Б гурав буугаад гуанз руу орсон. М.Э бид хоёр машиндаа хүлээж байсан. Тэр гурав гуанзан дээр архи уусан байх, тэндээс хөдлөөд колонк ороод М.Э машиндаа түлш хийгээд хөдөлсөн чинь Б.Б сумын төв рүү орж хүн авна гэж  хэлээд сумын төв ороод нэг айлын гадаа очоод Ц.М, И.Д, Б.Б гурав буугаад явсан. М.Э бид хоёр машиндаа хүлээгээд сууж байгаад гарч ирэхгүй болохоор нь М.Э яачихав олж  ирнэ гээд буугаад явсан. Би машиндаа суугаад үлдсэн. Удалгүй М.Э гарч ирээд И.Д хамаг юмаа тараасан байна гэж байсан. Тэгтэл араас нь И.Д, Ц.М хоёр гарч ирээд машинд суухдаа ёстой муу чацга байна даа энэ шиг чацгад би арай зодуулчихгүй байлгүй энийг зодчихвол гай болно, энгэр заам ураад хаячих гээд байсан. Би хараа муутай учраас дээлийнх нь энгэр заам урагдсаныг хараагүй. Тэндээс хөдлөөд тэр хоёр дуу дуулаад л явсан. Тэр талаар яриагүй. Би жаахан чих хатуу учир аяархан ярьсан зүйлийг сонсдоггүй гэх мэдүүлэг /хх 90/,

 

Гэрч А.Гэрэлмаагийн өгсөн: 2017.10.16-ны өдөр багийн хуралд оролцох гээд сумын төв рүү явсан. Гэрт манай нөхөр М.Э, нөхрийн найз Доржпалам хоёр машинаа янзлаад үлдсэн. Би хурал тараад орой харанхуй болчихсон байхад гэртээ ирэхэд хонь хотолчихсон байсан ба гэрт хүн байгаагүй. Нөхрийн машин байгаагүй. Гэрийн гадаа гурван мотоцикл байсан. Тэгээд намайг ирээд удаагүй байхад манай нөхөр М.Э, нөхрийн найз Доржпалам, Ц.М, И.Д /Дүмбээ/ нар ирэхээр нь би Ц.М, Дүмбээ, нөхөр гурвыг архи уулаа хүн уруу татлаа гээд баахан загнасан. Тэгсэн Ц.М, Дүмбээ хоёр явах гэхээр нь хүйтэн байсан учир явуулаагүй. Гэртээ хонуулсан. Тэр хэд нэг их согтуу байгаагүй. Бага зэрэг халамцуу байсан. Дүмбээгийн энгэр урагдчихсан байхаар нь би оёж өгсөн. 10 дугаар сарын 16-нд ирж хоносноос хойш Ц.М манайхаар ирээгүй байж байгаад сүүлд нэг ирж таныг аймгаас надтай хамт нүүрэлдүүлэн байцаана гэж дуудуулж байна гэж хэлсэн. Тэрнээс өөрөөр ирж ямар нэг зүйл яриагүй гэх мэдүүлэг /хх 94/,

 

Гэрч С.Лхагвасүрэнгийн өгсөн: Би талийгаач хүүгээ хоёр дахь хагалгаанд орчихсон байхад нь Гэмтлийн эмнэлэг дээр байхдаа Ц.Мтай утсаар ярьж чи хүүхэд амьдархааргүй болгочихсон байна шүү дээ гэж хэлэхэд танай хүүхэд өөдөөс сарвалзаад байсан шүү гэж хэлээд утсаа салгачихсан. 2017.10.24-ний өдөр өөрийнхөө 98979167 гэсэн дугаараас Ц.Мын 88771006 гэсэн дугаар луу залгаж ярьсан. Түүнээс хойш миний утсыг аваагүй. Гэрт И.Д талийгаачтай ноцолдож, газар унагаагаад дээрээс сандайлж суугаад боохоор нь манай хүү Л.Т салгаад тэгтэл Ц.М гэрээс гараад араас нь манай талийгаач хүү гартал боож унагаад баруун хөлөөрөө гэдэс рүү 2 удаа өшиглөсөн тэгээд дуугарч чадахгүй гэдэс нь маш хүчтэй өвдсөн гэж ярьсан. Хар Мэндээ намайг алчихлаа гээд их гомдсон байсан. Гэдэс рүүгээ хүнд битгий өшиглүүлж байгаарай л гэж ах, дүү нартаа хэлээд байсан. Их зовсон. Цагаан цайлган сэтгэлтэй хүнд их тусч, элдэв ааш араншин байхгүй хүүхэд байсан. Би их л гомдолтой байна. Энэ хэрэг их удаж байна хурдан шийдэж өгөөч л гэж хэлмээр байна.

2019 оны 01-р сарын сүүлчээр байх цагаан сарын өмнө нь байсан Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд байхад Түвшинтөр гэх хүн 1 шил архитай манайд ирж улмаар бид хоёр архи ууж суусан. Тэгээд тэр архийг уугаад их согтсон байхдаа талийгаач хүү Б.Бийг бодоод миний хүүг алсан хар Мэндээг би хүү шигээ болгож ална гэж хэлсэн байсан. Тэрнээс би төрсөн хүү Л.Төд хандаж хэлсэн зүйл огт байхгүй. Тухайн үед манайд эхнэр Ц.Ч, төрсөн хүү Л.Т, охин Болорцэцэг нар байсан гэх мэдүүлэг /1-р хх 98, 2-р хх 13/,

 

Гэрч Д.Бат-Очирын өгсөн: 2017.10.17-ны өдөр намайг эмнэлгийн яаралтай тусламжийн хүлээн авахын өрөөнд ороход ах нь гэх залуугийн хамт ирчихсэн их эмч М.Эд үзүүлээд Улаанбаатар хот руу явах шаардлагатай гээд надад эхлээд Б.Бийг мотоциклоос унасан гэж танилцуулсан. Тэгэхээр нь би мотоциклоос унасан хүн ийм байх ёсгүй, ядаж нүүр аманд нь чинь шалбархай байх ёстой, үнэнгээ хэл гэхэд моринд гэдэс рүүгээ өшиглүүлсэн хэвлийгээр маш хүчтэй өвдөж байгаа талаараа хэлсэн. Тэгээд би авч Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн юм. Би өөрөө Тоёота приүс 10 маркийн тээврийн хэрэгслийг бариад Б.Б арын суудал дээр унтаад явсан. Замдаа ямар нэгэн зүйл яриагүй би биеийн байдлынх нь талаар байн байн асууж яваад Улаанбаатар хот орж Гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд Б.Бийн эцэг, эх нар нь ирчихсэн бид хоёрыг хүлээгээд зогсож байсан. Тэгээд бид нар Б.Бийг цахимд бүртгүүлээд хэвлийн ЭХО-д харуулсан чинь 45-50 орчим насны эмэгтэй эмч ЭХО-д үзлээ өнөөдрийн байдлаар хэвлийд цус алдсан, дотор эрхтэн гэмтсэн, бяцарсан зүйл алга байна. Цээжний рентгэн зураг авахуул гэхээр нь би Б.Б түүний эцэг, эх хоёрт ЭХО-д харууллаа айхтар юм байхгүй гэж байна та нар өөрсдөө цээжний зургаа авахуулаад эмч нь юу гэж хэлэх нүү оношоо сайн тодруулаарай гэж хэлээд үлдээсэн. Би бол зөвхөн ЭХО-д харуулаад явсан. Нойр булчирхай нь ходоодны араар байрладаг ба ЭХО-оор нойр булчирхайн гэмтлийг нарийн оношилж мэдэхэд хэцүү байдаг. Тийм болохоор анхан шатны ЭХО-ны оношлогоогоор илрэхгүй байх боломжтой байх. Би бол ЭХО оношилгооны нарийн мэргэжлийн эмч биш болохоор сайн мэдэхгүй байна. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй. Б.Б Улаанбаатар хот руу явахдаа унтаад тайван явсан гэх мэдүүлэг /1-р хх 99-100, 2-р хх 10/,

 

Гэрч Ц.Отгонтөгсийн өгсөн: Би тухайн өдөр ГССҮТ-д жижүүртэй байсан. Б.Б гэх хүнийг үзсэн байна. Одоо бол өөрөө санахгүй байна. ЭХО шинжилгээний хуудсыг харахад Б.Б гэх хүн үзүүлсэн байна. Хүлээн авах тасгаас ЭХО харуул гэсэн бичигтэй ирсэн тул уг шинжилгээг буюу ЭХО-д хэвлий цул эрхтнүүдийг харахад нойр булчирхайн хэмжээ хэвийн хүрээ тэгш бус, хэт авиан ойлт ихэссэн, голомтод өөрчлөлт тодорхойлогдохгүй, эргэн тойронд одоогоор хурсан зүйлгүй гэж бичсэн байна. Давтан харуул гэсэн зөвлөгөөг өгсөн байна. ЭХО шинжилгээ нь анхан шатны шинжилгээ, намайг шинжилгээ хийж байх үед харагдсан зүйлийг бичсэн. Шаардлагатай бол дараагийн шинжилгээг хийлгүүлэх ёстой байдаг. ЭХО шинжилгээний дүгнэлт нь онош биш, эцсийн шинжилгээний арга бас биш. Анхан шатны шинжилгээ юм. ЭХО шинжилгээний дүгнэлт нь эцсийн онош биш бөгөөд зөвхөн тухайн багажийн хүрээнд, тухайн цаг хугацаанд хийгддэг шинжилгээ бөгөөд эмнэл зүйн илрэл, явц, лаборторийн үйл ажиллагааны бусад шинжилгээнүүдтэй харьцуулан эмнэл зүйн онош цаашид авах арга хэмжээгээр хэрхэн шийдэхээ эмчлэгч эмч шийдэх ёстой гэх мэдүүлэг /хх 101/,

 

Гэрч Ц.Хатантуулын өгсөн: Би 2013 оноос хойш одоог хүртэл Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн засаг даргаар ажиллаж байна. Ц.М, Л.Т нар нь манай багийн иргэд. Л.Тийн талийгаач өвөө, миний эцгийн талийгаач ээж хоёр төрсөн ах дүүс. Түүнээс өөрөөр ямар нэг харилцаа холбоо байхгүй. Ц.М нь архи согтууруулах ундааны зүйлийг бага зэрэг хэрэглэдэг, агсан согтуу тавьж олон янзын зан гаргаад байдаггүй. Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн Шандын ам гэх газарт өвөлжиж 200 орчим тооны цөөхөн малтай. Эхнэр 5 хүүхдийнхээ хамт амьдардаг. Бага хүүхэд нь эцэг эхийнхээ хамт гэртээ байдаг. Харин дээд талын хоёр хүүхэд нь сумын сургуульд сурдаг. Зан байдлын хувьд гэмгүй, дуу цөөтэй, түүнтэй байнга ойр дотно байдаггүй учраас нарийн сайн хэлж мэдэхгүй. Өмнө нь нэг удаа малын хулгайн гэмт хэрэг холбогдож Булган аймгийн шүүхээр орж байсан. Түүнээс хойш бол ямар нэг гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй. 2017 оны 10 дугаар сард Б.Бийг зодсон гэх хэрэгт шалгагдаж байгаа гээд өмнө нь надаас оршин суугаа газрын тодорхойлолт авч байсан. Л.Т нь Эрдэнэсант сумын нутаг 1 дүгээр багт эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг. Өрх тусгаарлаагүй. Аавынхаа малыг хардаг юм. Зан байдлын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Бусдад тусархуу, томоотой залуу байгаа юм. Сургууль соёлд яваагүй бага ангид байхдаа сургуулиас гарч мал малласан. Дотны найз нөхөд гээд байх хүн байдаггүй. Ойр хавийнхаа хүмүүстэй л найзалж нөхөрлөдөг. Л.Төд бол найз нөхөд гээд хамт нийлж явдаг хүн байдаггүй гэх мэдүүлэг /1-р хх 102/,

 

Шинжээч эмч О.Болороогийн өгсөн: Талийгаачид нойр булчирхайн сүүл хэсгийн тасрал няцрал гэмтэл учирсан байсан. Дээрх гэмтлийн ЭХО-д харж илрүүлэх боломжтой гэмтэл байсан. Амь насыг нь аврах боломжтой байсан эсэхийг нь тогтоох боломжгүй. Ер нь учирсан даруйд нь тусламж үзүүлсэн ч гэсэн нойр булчирхайгаас ялгарч байгаа шингэнийг мэс засал хийсэн ч тогтоох боломжгүй. Тэгээд эмчилгээ хийлгэж байх явцад гэмтлийн хүндрэлээс болж нас барсан байсан. Яг нэг зүйлээс унаж ойчиход үүсэхгүй. Харин өшиглөж буюу дэвсэх хоёрын алинд ч үүсэх боломжтой. Талийгаачид учирсан гэмтэл нь гутлын улаар дэвссэн тохиолдолд үүссэн байх илүү боломжтой. Учир нь дэвсэх үед нойр булчирхай нурууны нугаламтай очиж хавсрагдсанаас сүүл хэсгийн тасрал, няцрал үүсэх илүү боломжтой. Дотор эрхтэнүүд нь идээлээд буглаа үүсч хүндрэл үүссэнээс болж олон дахин хагалгаанд орсон байсан гэх мэдүүлэг /1-р хх 103-104/,

 

Гэрч С.Буянхишигийн өгсөн: И.Д нь манай эгчийн хүүхэд бөгөөд хамаатан хүмүүс байгаа юм. Тэгэхдээ нээх ойр дотно байдаггүй. Ц.М манай охинтой гэр бүл болж суусан манай хүргэн байгаа юм. Төв аймаг руу явж байхад Цэцэгсүрэн гэх эмэгтэйн ээж Намжил гэж хүн надад хэлэхдээ талийгаач Б.Бийн төрсөн ах Л.Т манай охин Цэцэгсүрэнгийн гэрт ирээд дүү Б.Бийгөө агсам тавиад байхаар нь зодчихоод ирлээ гэж хэлсэн талаар надад хэлсэн. Тэрнээс надад өөр мэдэх зүйл байхгүй. Би сонссоныхоо дараа Ц.Мыг Төв аймагт байхад нь хэлж байсан. Би Цэцэгсүрэнтэй уулзаж ярилцаж байгаагүй ба өөрийнх нь амнаас сонсоогүй. Цэцэгсүрэн одоо Монголд байхгүй гадаад улс руу явсан гэсэн гэх мэдүүлэг /2-р хх 05/,

 

Гэрч Л.Төртүвшингийн өгсөн: Ц.М, И.Д нартай нэг нутгийн улсууд, Л.Т, Б.Б нар миний төрсөн ах, дүү. 2019.9.15-ны өдөр манай нутгийн айл шинэ гэр барьж найр хийсэн ба тэр үед намайг гэртээ баруун талын орон дээрээ унтаж байхад И.Д, Цэрэндоржийн хамт согтуу ирсэн. Цэрэндорж гэрт орж ирчихээд яваад өгсөн. И.Д манайд үлдсэн. Тухайн үед би И.Дт нүүр өгөөгүй. Та нар төрсөн ахыг нь алчихаад яах гэж ирэв, тавлах гэж ирээ юу гэхэд И.Д танай ахыг чинь би алаагүй шүү дээ хар Мэндээ писда алсан гээд орилоод байсан. Тэгээд гэрт хүргээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би мотоциклтойгоо гэрт нь хүргэж өгсөн. Өөр юм яриагүй гэх мэдүүлэг /2-р хх 08/,

 

Гэрч Д.Дэндэвдоржийн өгсөн: Манай охин Цэцэгсүрэн 2017 оны 11-р сард нөхөр дээрээ очиж амьдрахаар Турк улс  руу явсан. 2 жил гаруй болж байна гэх мэдүүлэг /2-р хх 09/,

 

Гэрч Б.Түвшинтөрийн өгсөн: Би Лхагвасүрэнгийн талийгаач хүүг нь нас барснаас хойш тэднийхээр ороогүй байж байгаад 2018 оны 11-р сарын намар орсон. Орохдоо 0.75 литрийн Соёрхол архи, эхнэрт нь хэдэн граммын чихэр авч ороод амар мэндийг нь мэдэж Лхагвасүрэн бид хоёр хоёулахнаа нөгөө нэг шил архиа хувааж уусан. Тухайн үед Лхагвасүрэн нэлээн их согтож өөрийнхөө хүүг алдсандаа харамсаж уйлаад надад хэлэхдээ миний хүүг хар Мэндээ, Түмбээ гэсэн муусайн алуурчид алсан гэж хашхираад эхнэр Ц.Ч нь түүнийг одоо боль унт гэж загнаж байсан. Тэгтэл эхнэрийнхээ үгэнд орохгүй ганцаараа гараад яваад өгсөн. Би хэсэг сууж байгаад араас нь гартал алга болчихсон харагдахгүй байхаар нь би хариад унтаад өгсөн. Тухайн үед Лхагвасүрэн гэх хүнтэй хамт архи ууж байхад Лхагвасүрэн нь нэлээн согтсон байсан. Харин би гайгүй байсан гэх мэдүүлэг /2-р хх 17/,

 

Гэрч Ш.Өсөхжаргалын өгсөн: Хэрэг болох үед би байгаагүй тул тодорхой мэдэх зүйл байхгүй. Миний хувьд хэрэг болсоны маргааш шөнө 22-23:30 цагийн үед Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр талийгаач Б.Бийг сумаас эмнэлгийн автомашинтай ирэх үед нь тосож авч байсан. Ер нь ар гэрийнхэн нь манай гэрээр байж хоол ундыг нь зөөх, эмнэлэгт сахидаг байсан. Эмнэлэгт байхдаа хэргийн талаар өөрийн ээж Ц.Чд Ц.М намайг өшиглөж зодсон талаар хэлж байсан. Эмнэлгээс гарч ирээд манайд байхдаа ч гэсэн надад Ц.М намайг хэвлийн тус газар өшиглөж зодсон гэж хэлж байсан. Би өдрийг нь сайн санахгүй байна. 2018 оны зун талийгаачийг нас барсанаас хойш 4-6 сарын дараа талийгаачийн ээж Ц.Ч эгчтэй Ц.Мын дүү Батка гэх хүн утсаар яриад уулзаж тохиролцъё гээд байсан. Тэр үед Ц.Ч эгч энэ юу гээд байнаа, чи ярьдаа гээд надад гар утсаа өгсөн. Би утсыг нь аваад тэр залуутай ярихад "би Ц.Мын төрсөн дүү Батка байна. Хаана байгаа юм, уулзаж ярилцах боломж байна уу гэж байсан." би түүнд хандаж та нар амьд байхад  нь нэг ч удаа эргэж тойроогүй, уулзаагүй байж одоо юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Батка нь надад хандаж "Чи ямар том болсон юм бэ, хаана уулзах юм бэ гээд байсан." би манайх Цамбад байдгийг хэлсэн. Тэгээд ирээгүй. Тэрнээс хойш утсаар ч яриагүй таг алга болсон гэх мэдүүлэг /2-р хх 19/,

 

Гэрч М.Э, Ц.М нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх 83-84/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017.11.20-ны өдрийн №706 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.2.Б.Бийн биед нойр булчирхайн тасралт, дэлүүний авагдсан, хэвлийд сул шингэн, нарийн гэдэсний чацархайн үхжилт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах, амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Цаашид эрүүл, мэнд, хөдөлмөрийн чадвар нь эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /1-р хх 106/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.02.15-ны өдрийн №333 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр нойр булчирхайн сүүл тасрал, няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.Дээрх гэмтэл нь босоо болон хэвтээ байрлалд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Талийгаач нь 50 хоног ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн тул шүүх химийн шинжилгээ аваагүй болно. 4.Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь В/II/ бүлгийн цустай. Бичиг баримтанд тусгагдсанаар 29 настай байна. 6.Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл: Нойр булчирхайн тасрал няцралын ферментийн гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл үүсч улмаар ходоод, нарийн гэдэс цоорч, бааст, ферментийн хэвлийн гялтангийн тармал үрэвсэл, ерөнхий хордлогоор хүндэрч нас барсан болно. 7.ГССҮТ-ийн өвчний түүхэнд тусгагдсанаар 2018.01.24-ний 04:35 цагт нас барсан гэжээ /1-р хх 113/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019.5.01-ний өдрийн №553 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2017.11.20-ны өдрийн №706 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2018.02.15-ны өдрийн №333 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2.Талийгаачид нойр булчирхайн сүүл хэсгийн тасрал, няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. 4.Нойр булчирхайн тасрал няцрал гэмтлийг эхо болон рентген шинжилгээгээр бүрэн оношлох боломжгүй. 5.Дээрх гэмтлийг авсан хүний хэвлий орчмоор хүчтэй өвдөлт өгөх ба чөлөөтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. 6.Тухайн гэмтэл учирсан хэрэгт хүч үйлчлэх үед үүсгэгдэх боломжтой ба хөлөөрөө жийх, өшиглөх, дэвсэх зэрэг үед үүсэх боломжтой, бөгсөөрөө унах, нуруу луу өшиглөх үед үүсэхгүй гэжээ /2-р хх 33-34/,

 

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 12-15/, Б.Бийн нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх 20/, амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1-р хх 117-133/, яаралтай тусламжийн хуудас /1-р хх 248-249/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р 152-154/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 174/, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 172-173/, хохирлын баримтууд /1-р хх 211-226/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 1-р багийн нутаг "Шар толгой" гэх газар гэртээ байж байсан амь хохирогч Б.Бийг шүүгдэгч Ц.М утсаар "Бадын толгой карьер" гэх газар мотоциклийн дугуй хагарчихсан ахын дүү хүрээд ирээч гэж дуудсан. Улмаар мотоциклоо тухайн газраа Г.И.Дт захиж үлдээн дугуйгаа янзлахаар амь хохирогч Б.Бийн мотоциклоор Ц.М, амь хохирогч нар хонь дүүрч Төв аймгийн Эрдэнэсант сумын төв рүү "Бадын толгой карьер" гэх газраас сумын төв рүү явсан. Улмаар Ц.М, Б.Б нар нь сумын төвд очиж хонио борлуулаад мотоциклын дугуйгаа янзлуулчхаад архи, пиво авч мотоцикл орхисон газар руугаа буюу "Бадын толгой карьер" гэх газарт очиж Ц.М, Б.Б, Г.И.Д нар архидан согтуурч, улмаар М.Эынд очиж архидан согтуурч М.Эын машинаар Эрдэнэсант сумын төв орж амь хохирогч Б.Бийн гэрт очиж маргалдан түүний эрх чөлөөнд халдсан байна.

 

            Шүүгдэгч Ц.М нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан “танхайн” сэдэлтээр, санаатай үйлдлээр амь хохирогч Б.Бийн хэвлийн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас Б.Б нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.М нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн төвд иргэн Б.Бийн эрх чөлөөнд халдан хэвлийн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь “нойр булчирхайн тасралт, дэлүүний авагдсан, хэвлийд сул шингэн, нарийн гэдэсний чацархайн үхжилт” бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Б.Б нь Гэмтэл согог сэргээх үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болох нь:

амь хохирогч Б.Бийн өгсөн: "2017.10.16-ны  өдөр би Төв аймгийн Эрдэнэсант сумын 1-р багийн нутаг "Шар толгой" гэх газар гэртээ байж байтал Ц.М ах утсаар "Бадын толгой карер" гэх газар мотоциклын дугуй хагарчихсан ахын дүү хүрээд ирээч гэхээр нь би өөрийнхөө мотоциклтой очсон. Очиход мотоциклын дугуй нь хагарчихсан, хажууд нь нэг хонины хөлийг боогоод тавьчихсан И.Д ахын хамт байсан. Тэгээд Ц.М ах "Ахын дүү Эрдэнэсант сумын төв намайг хүргээд өгөөч. Ах нь энэ хонийг зараад мотоциклийнхоо дугуйг янзлуулъя." гэхээр нь Ц.М ах бид хоёр миний мотоциклтой Эрдэнэсант сумын төв орж хонийг нь зараад дугуйг нь нөхүүлээд пиво авсан. Болдоо, Ц.М бид гурав нэг нийслэл пивийг нь уугаад хөдөө мотоцикл дээрээ ирээд И.Д, Ц.М ах бид гурав үлдсэн нэг пиво уугаад М.Э гэдэг айлд очсон. Тэднийд М.Э, Доржпалам хоёр байсан бөгөөд бид гурав 0.75 л хараа архи хувааж уугаад М.Э ахын машинд суугаад Доржпалам, И.Д, Ц.М бид хэд Эрдэнэсант сумын төв орсон. Ц.М, И.Д хоёр дэлгүүрээс архи авсан. Хэдэн шил архи авсан талаар би санахгүй байна. Тэр архиа уугаад манай гэрт очтол гэрт 17 настай Батцэцэг, 15 настай Болорцэцэг, 5-р ангийн Баасандорж, Л.Т ах нар байсан. И.Д ах бид хоёр яг юунаас болж яагаад маргалдсаныг мэдэхгүй байна. Би ямар ч гэсэн баруун гараараа И.Д ахын зүүн шанаан тус газар хоёр удаа цохисон чинь И.Д ах намайг мушгиад унахдаа И.Д ахын энгэр заамыг нь урчихсан. И.Д ах миний цээж мөрөн дээр гараараа дараад өвдөгөөрөө гэдэс дээр дараад байж байтал Л.Т ах И.Д ахыг салгаад авсан. Тэгтэл Ц.М гэрээс гарахаар нь би араас нь гараад бариад автал намайг тонгорч унагаад гэдсэн тус газар 1-2 удаа өшиглөсөн чинь миний гэдэс эвгүй болж би юм ярьж чадахгүй маш хүчтэй өвдсөн чинь Ц.М миний дээр гараад гэдсэн дээр суугаад хоёр гараараа заамдсан. Тэгэхэд Л.Т ах гарч ирээд намайг босгоод чи яагаад маяглаад байгаа писда вэ гээд баруун гараараа баруун шанаа тус газар нэг удаа алгадаад гэрт оруулсан. Би баруун талын орны урдуур хэвтээд унаад өгсөн. Шөнө 02 цагийн үед гэдэс өвдөөд маргааш нь эмнэлэг очсон. Яг юунаас болоод яагаад маргалдсанаа сайн санахгүй байна. Ц.М ах намайг гэрийн гадаа гэдсэн тус газар 1-2 удаа баруун хөлөөрөө өшиглсөнөөс болж миний гэдэс дотор дотуур гэмтэл авсан гэж бодож байна. Л.Т ах миний төрсөн ах, И.Д ах манайхтай хамаатан садны холбоотой, Ц.М ах нэг нутгийн саахалт олон жил болсон болохоор нэг нэгийгээ сайн танина. Би ГССҮТөвд 4 удаа нойр булчирхай, хэвлийн хагалгаанд орсон биеийн байдал муу байна. Би Ц.М, И.Д нарт гомдолтой байна. Эмчилгээний бүх зардлаа нэхэмжилнэ. Хагалгаанд ороод одоогоор гэдэс онгорхой байна." гэх мэдүүлэг /хх 38-40, 41-43/,

насанд хүрээгүй гэрч Л.Болорцэцэгийн өгсөн: "2017.10.16-ны өдөр 21 цагийн үед би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд гэртээ эгч Батцэцэг, дүү Баасандорж, ах Л.Т нарын хамт байж байтал гаднаас миний төрсөн ах Б.Б, Ц.М, И.Д нарын хамт согтуу орж ирсэн. ...тэгснээ гэнэт Б.Б ах, И.Д хоёр заамдалцаж аваад Б.Б ахын толь руу түлхээд, газар унагаагаад гэдсэн дээр нь өвдөглөөд суусан. Тэгэхээр нь манай ах Л.Т тэр хоёрыг салгаад И.Д ахыг хориод байж байхад нь Ц.М ах Б.Б ахыг аваад гэрээс гарсан. Тэгтэл гэрийн баруун талд Б.Б ах сонин дуугараад бахираад байхаар нь Л.Т ах гэрээс гараад удалгүй Б.Б ахыг гарнаас хөтлөөд оруулж ирээд унт, яагаад ах нартайгаа муудалцаад байгаа юм бэ гээд нүүр лүү нь нэг удаа алгадсан. Тэгэхэд Б.Б ах гэдсээ дараад эвхэрэлдээд тонгойгоод Мэндээ өшиглөчихлөө гээд байсан. Тэгээд баруун талын орны урдуур эвхрэлдээд хэвтээд унтаад өгсөн. Тэгээд өглөө 07 цагт хичээлдээ явах гээд босоод 00 явсан чинь 00 дотор янцаглаад байсан. Тэгээд би хичээлдээ явчихаад ирэхэд орон дээрээ эвхрэлдээд хэвтэж байсан. Ц.М ах, Б.Б ах хоёр гэрт хоорондоо маргалдаж муудалцаагүй. Гадаа гараад маргалдсан сонсогдоогүй, пижигнэлдээд л байсан. Пижигнэж байгаад л сонин дуугарсан. И.Д ах Б.Б ахын гэдэс болон бусад биед нь гар хөлөөрөө, өөр юмаар цохиж зодоогүй. Газар шалан дээр унахдаа зүгээр босож ирээд гэрээс гарсан. Б.Б ахыг гэрийн гаднаас Л.Т ах оруулж ирэхэд гэдсээ баруун гараараа дараад ёолж байгаад унтаад өгсөн." гэх мэдүүлэг /1-р хх 67/,

насанд хүрээгүй гэрч Л.Батцэцэгийн өгсөн: "...Анх гэрээс хэн гарсныг би сайн мэдээгүй. Ц.М ах гэрээс гарсан чинь газар юм унах шиг битүү чимээ дуулдаад Б.Б ах муухай орилсон. Тэгэхэд Л.Т ах гэрээс их хурдан гүйгээд гарсан. ...Тэгээд И.Д, Ц.М нарыг явсны дараагаар Б.Б ахын бие нь өвдөөд бөөлжөөд бие засаж болохгүй байна гээд ёолоод эвхрэлдсэн чигээрээ гэр лүү явж ороод хэвтсэн. Намайг өдөр хичээлээ тараад ирэхэд баруун талын орон дээр дээлээ нөмөрчихсөн эвхэрчихсэн хэвтэж байхаар нь ор засаж өгөөд хөнжил тавьж өгөөд хоол идэх үү гэхэд хоол идэж болохгүй байна гэсэн ус хийгээд өг гэхээр нь ус хийгээд өгөхөд усаа уугаад бөөлжөөд байсан." гэх мэдүүлэг /1-р хх 75-76/,

насанд хүрээгүй гэрч Э.Баасандоржийн өгсөн: "...гадаа Б.Б ах гэрийн баруун талд ёо ёо гээд хашхираад байсан. Тэгээд Л.Т ах гарч яваад Б.Б ахыг гаднаас аваад орж ирсэн. Тэгэхэд Б.Б ах хар писда гэдэс рүү өшиглөчихлөө гэж байсан." гэх мэдүүлэг /1-р хх 87/,

            гэрч Л.Тийн өгсөн: "...И.Дтэй барилцаж авахаар нь би Б.Б, И.Д хоёрыг салгаад И.Дийг гэрт хориод байж байтал Б.Б, Ц.М хоёр гэрээс зөрж гараад хашаан дотор зодолдоод эхлэхээр нь Дүүлэнбилэгийг та гэрт байж бай битгий гараарай гэж хэлээд гүйгээд гарсан чинь баруун талд Ц.М Б.Бийг газар унагаад дээр нь гараад суучихсан зодож байхаар нь Ц.Мыг араас нь татаж салгасан. ...Б.Б босохгүй байхаар нь баруун гараараа хоёр хацар луу нь ээлжлээд нэг нэг алгадсан. Тэгээд хоёр суганаас нь дээш өргөөд чирээд гэр лүү оруулаад хэвтүүлсэн чинь босож тонгойж суучихаад элгээ тэврээд ёолоод Ц.М намайг өшиглөчихсөн Ц.Мыг гээд Б.Б орилоод байсан. Чимээгүй унт гэсэн чинь Л.Т ахаа миний дотор сонин болоод цанхайгаад бөөлжих гээд байна гэсэн." гэх мэдүүлэг /1-р хх 54-55, 56, 57-58, 97-98, 2-р хх 06-07/,

            гэрч Э.Атарцэцэгийн өгсөн: "2017.10.17-ны өдөр 17 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын багийн төвд эрүүл мэндийн төвд ажил дээрээ М.Э эмчийн хамт байж байхад гаднаас Б.Б гээд залууг Л.Т гээд ах нь авчирч үзүүлсэн. Тухайн үед Б.Бийн хөдөлгөөн хязгаарлагдмал хэвлий цардгар эмзэглэлтэй амьсгаадсан байдалтай байхаар нь М.Э эмч бид хоёр биед нь үзлэг хийхэд артерийн даралт 110/70, зүрхний цохилт нь 94, амьсгал 22, захын цусан дахь хүчилтөрөгчийн ханамж 96%, хэвлий цардгар эмзэглэл ихтэй, хэвлийн болон өөр биеийн аль нэг хэсэгт шарх болон шалбархай байгаагүй." гэх мэдүүлэг /1-р хх 51, 52/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чын өгсөн: "...2017.10.20-ны өдөр "Ачтан" эмнэлгийн ЭХО-д харуулахад эмч нь намайг дуудаад элэгний ирмэг нь мэдэгдэхгүй байна, дотуураа зөндөө их шингэн алдаж, нойр булчирхай нь гэмтсэн гэж хэлсэн. ...20-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад хагалгаанд орсон. Нойр булчирхай нь голоороо хуваагдаад, нэг тал нь бяцарчихсан байна. Дэлүү, сэмжийг нь авсан гэсэн. Тэгээд тэрнээс хойш 12 удаа хагалгаанд ороод бие нь дийлэлгүй 2017.01.24-ний өдөр нас барсан. Анх гэмтлийн эмнэлэгт ирсний дараа надад мотоциклоос ойчсон гэж хэлсэн. Тэгээд 3 дахь удаагаа хагалгаанд орсны дараа бие нь арай дээрдээд ирэхээр нь асуусан чинь Ц.М ах өшиглөсөн, намайг гадаа тонгорч унагаад 2-3 удаа өшиглөсөн, цамцаар хоолой боосон гэж хэлсэн." гэх мэдүүлэг,   

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019.5.01-ний өдрийн №553 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2017.11.20-ны өдрийн №706 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2018.02.15-ны өдрийн №333 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2.Талийгаачид нойр булчирхайн сүүл хэсгийн тасрал, няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. 4.Нойр булчирхайн тасрал няцрал гэмтлийг эхо болон рентген шинжилгээгээр бүрэн оношлох боломжгүй. 5.Дээрх гэмтлийг авсан хүний хэвлий орчмоор хүчтэй өвдөлт өгөх ба чөлөөтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. 6.Тухайн гэмтэл учирсан хэрэгт хүч үйлчлэх үед үүсгэгдэх боломжтой ба хөлөөрөө хийх, өшиглөх, дэвсэх зэргийн үед үүсэх боломжтой, бөгсөөрөө унах, нуруу руу өшиглөх үед үүсэхгүй." гэжээ /2-р хх 33-34/, Б.Бийн нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх 20/, амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1-р хх 117-133/, яаралтай тусламжийн хуудас /1-р хх 248-249/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р 152-154/ зэргээр нотлогдон тогтоогджээ. 

 

Иймд шүүгдэгч Ц.Мыг гэм буруутайд тооцуулахаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг тухайн үйл явдлыг шууд харсан гэрч болох Л.Т нь талийгаачийн төрсөн ах, Г.И.Д нь хохирогч Ц.Чын хамаатны хүүхэд, насанд хүрээгүй гэрч Л.Болорцэцэг, Л.Батцэцэг нар нь талийгаачийн төрсөн дүү, Э.Баасандорж нь хохирогч Ц.Чын дүү Энхтүвшиний хүүхэд эдгээр гэрчүүд хохирогчийн хамаарал бүхий ойр дотны хүмүүс. Гэтэл шууд очсон гэрч өшиглөж байгааг хараагүй байхад дамжмал мэдүүлгээр Ц.Мыг ялласан гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасныг,

             шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Мыг гэм буруугүй, түүний үйлдлээс амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл түүний үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна дээрх гэрчүүдийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй, гэрч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын дээрх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.

 

 Гэрч Г.И.Д, Л.Т нарын үйлдлийн улмаас амь хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нөхцөл дээрх гэрч, хохирогчийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж үзэв.   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Чын гэмт хэргийн улмаас учирсан  гэм хорын хохирлоос эмчилгээний зардал 9 199 678 төгрөг, оршуулгын зардал 24 786 071 төгрөг, нийт 33 985 749 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

үлдэх бусад зардал гэх 507 330 төгрөг, НӨАТ баримтгүй 3 613 830 төгрөгийн хохирол, хүүхдийн тэжээгчээ алдсаны зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг  нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн шүүх хуралдаанаас гаргуулахаар шийдвэрлэсэн гэм хорын хохирлыг нөхөн төлөх хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гаргаж 5 хоногийн завсарлага авсан боловч Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан эхлэхэд дээрх хохирлыг нөхөн төлөөгүй болохыг дурдав.   

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгчийн хувийн байдлын тогтоосон баримтад: Шүүгдэгч Ц.М нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил хорих ялаар шийтгэгдэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 211-226/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 174/-аар тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

 

 

Шүүгдэгч Ц.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 8 жил 01 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар хохирол, хор уршиг арилаагүй байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа: Хэргийг шууд санаатай, зориуд хүсэж үйлдээгүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдээгүй гээд 2 жил гаран явсан. Хохирогч нь газар дээрээ нас бараагүй. Эмнэлгийн тусламж үзүүлсний дараа нас барсан. Хохирогчийн ар гэрийнхэний хувьд хүнд байгаа. Туйлын үнэн гэж байхгүй тул хорих ялын доод хэмжээгээр оногдуулах. Хохирогч эрүүл байгаагүй. Шүүгдэгч бага насны 5 хүүхэдтэй хүн гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга: Гэм буруу дээрээ бид нар маргадаг. Хохирогч өвчнөөр нас барсан эсэх, эсхүл өөр шалтгаанаар амь хохирсон эсэх. Зүйлчлэл 5-12 жилийн хорих ялтай тул эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ялын хэмжээг багасгаж өгөөч гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

     Шүүх шүүгдэгч Ц.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 8 жил 5 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Мад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн 1734004600039 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.Мыг 8 /найм/ жил  5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мад оногдуулсан 8 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Маас гэм хорын хохирол 33 986 749 /гучин гурван сая есөн зуун наян зургаан мянга долоон зуун дөчин ес/ төгрөг гаргуулж Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багт оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч.Ч /РД:НФ65120704/-д олгосугай.

 

5.Эрүүгийн 1734004600039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ч нь гэмт  хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА

                 

                                         ШҮҮГЧ                           Ш.ГАНДАНСҮРЭН

                                                         

                                                                              Т.БАТЖАРГАЛ