Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/248

 

 

 

 

 

 

 

 

     2019            08                23                                                   2019/ШЦТ/248

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Шүүгдэгч Б.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.М холбогдох эрүүгийн 1934001000300 дугаартай, 1 хавтас хэргийг  2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.М , 1992 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт        21-701 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 270 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,             регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М    нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.М өгсөн: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл гэвэл болчимгүй байдлаасаа болоод ийм асуудал үүсгэчихлээ, Л.Б ахыг цохиж гэмтээсэндээ харамсаж байна гэм буруугаа ойлгож байна. Өөрийн болчимгүй алдаанаас болж ийм хэрэг холбогдсондоо харамсаж байна. Цаашид дахиж ийм алдаа гаргахгүй. Л.Б бид нар Төв аймгийн Заамар сум Ар урт бригадын төвд компанийхаа тариаг хурааж байсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед комбайны жолооч нар маргааш өглөө ажлаасаа бууна гээд архи ууж байсан. Тэгээд Л.Б, Далхаа, Жанцал бид хэд нийлж сууж архи уусан. Удалгүй архи дуусаж Л.Б бид хоёр бригадын төвийн дэлгүүрээс 2 шил 0.75 граммын Хараа архи авч хамт суусан. Л.Б агсраад ахархаад дээрэлхээд байсан. Миний ахын компани шүү гээд томроод сууж байснаа орон дээрээс унаад босож ирэхдээ футболка урчихаар нь тэсвэр алдаад гараараа татаж толгойгоороо нүүр лүү нь мөргөөд араас нь үргэлжлүүлэн гараараа нүүр лүү нь хоёр удаа цохисон. Бид хоёр салж Л.Бын хамрын цусыг тогтоож байхад араас Далхаа, Чанцал хоёр орж ирээд болсон зүйлийн талаар асуусан. Тэгээд Л.Б гэртээ орж унтсан маргааш өглөө нь нүүр нь нэлээн хавдсан байсан захирал Л.Быг харчихаад чи амнаасаа болж ингэж байгаа юм намайг болохоор чи нэгнийгээ яах гэж ингэж зодож байгаа юм гээд загнасан. Тэгээд Л.Быг Хайлааст багийн эмнэлэг оруулах гэсэн эмнэлэг орохгүй гэртээ харьлаа гээд гэрийнхээ гадаа буусан. Бид нар буцаад ажил руугаа явсан. Зодоон болсон өдрөөс хойш хоёр хоногийн дараа би Л.Бын утас руу залгаж биеийг нь асуухад нүүрний хавдар бага зэрэг арилсан нулимс гойжоод нүд улайгаад байна гэхээр нь маргааш өдөр нь таксигаар хот орж эмнэлэгт үзүүлсэн. Мөнгөн гүүр эмнэлэг үнэтэй байсан учраас Л.Бтай ярилцаж байгаад улсын эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Нийт 1 400 000 төгрөг өгсөн. Л.Бын нөгөө нүдэнд сарын дараа хагалгаанд орно гэсэн боловч тухайн үед надад мөнгө олдоогүй. Эхний хагалгаанд ороход  мөнгө дутахаар нь гар утсаа ломбарданд тавьсан. Би хохирогчид 2 сая гаруй төгрөг өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Л.Бын өгсөн: Би Тосон овоот хайрхан ХХК-нд усан буучинаар ажиллаж байгаад намар Ар урт бригадын хажууд тариа хурааж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хамт ажиллаж байсан Б.Мгэх залууд  зодуулсан юм. Тухайн үед Өлзийбадрах, Баажка нартай хоёр шил хувааж уугаад Л.Бай үл ялих зүйлээс маргалдаж Б.Мнамайг зодож ухаан алдсан өглөө нь босоод харахад нүүр хавтгай болсон байсан. Манай захирал гэрт орж ирээд намайг хараад чи эмнэлэгт үзүүл гээд Хайлааст багийн төв рүү явсан. Би эмнэлэгт үзүүлэхгүйгээр гэртээ бууж 4-5 хоногийн дараа Улаанбаатар хот руу орж Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гэснээр 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хоёр нүд зэрэг хагалгаанд орох боломжгүй гэсэн тул баруун нүдэндээ эхлээд хагалгаанд орсон.  Тухайн үед Б.Мби буруутай учраас бүх хохирлыг гаргана гээд баруун нүдний хагалгаанд орсон бүх зардлыг даасан нийт 1 200 000 орчим төгрөг гаргасан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин зүүн нүд хагалгаанд орох байсан боловч хагалгааны мөнгө байхгүй Б.Ммөнгө байхгүй байна гээд утсаа салгаад алга болсон. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандсан. Би нэг цохиулаад л ухаан алдаад маргааш нь сэрээд толинд харахад нүүр битүү хавдсан хөх эрээн болсон байсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол санал хүсэлт байхгүй. Б.Мминий эмчилгээний зардлыг өгчих юм бол өөр зүйл байхгүй. Бид нар Ар урт багийн төвийн дэлгүүрээс Б.Мбид хоёр 2 шил 0.75 граммын Хараа архи авч Өлзийбадрах, Баажка, Б.Мбид дөрөв хувааж уусан. Би 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мотоциклоос унасан зүйл огт байхгүй. Тухайн үед улсын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа Цагдаагийн байгууллагад мэдэгдэх байх гэж бодоод мотоциклоос унасан гэж хэлсэн. Надад үүссэн гэмтэл Л.Б зодуулсаны үндсэн дээр үүссэн гэмтлүүд. Мс өөр хүн цохиж зодоогүй. Тухайн үед Өлзий-Утас, Баажка гэх настай хүмүүс хамт байсан. Би Мэргэнбаатараас эмчилгээний зардал болон бусад зардал нийт 1 800 000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 17-18, 19-20/,

 

       

 

                Гэрч Д.Энхбатын өгсөн: Би Заамар сумын Тосон 1 дүгээр багт Тосон овоот хайрхан ХХК-ийн захирал ажил хийдэг. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр манай компанийн ажилчид архи ууж, зодоон хийсэн сурагтай байхаар тухайн өдөр ажил дээрээ очтол туслах ажилтан Л.Бын хоёр нүд нь хөхрөөд нүүр хэсэг нь хавдаад хамарнаас цус гоожсон байдалтай байсан. Хэн чамайг зодсон юу болсон талаар асуухад Өлзий-Утас, Баажка, Далхаа, Б.Мнартай хамт хоёр шил архи уусан. Тэгээд ажилчдын байрнаас гараад Б.Мнамайг мөргөөд зодсон. Өлзий-Утас, Баажка, Далхаа нар нь тухайн үед унтсан байсан гэхээр  нь би өөрөө машинаараа Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт Л.Бын гэрт нь тухайн өдөрт нь хүргэж өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа хот орж эмнэлэгт үзүүлсэн сурагтай байсан. Мотоциклоос унасан зүйл байхгүй. Хүнтэй муудалцаж байсан талаар мэдэхгүй байна. Ер нь Л.Б нь хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй томоотой залуу байгаа. Тухайн хэрэг болсон өдрийг яг сайн санахгүй байна.  Би Мс асуухад би тухайн үед согтуу байсан, Л.Быг яаж зодсоноо сайн мэдэхгүй байна гэсэн гэх мэдүүлэг /хх 08/,

 

                Гэрч С.Өлзийн-Утасын өгсөн: Би Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг. Тосон овоот  хайрхан ХХК-нд гагнуурчин ажил хийдэг. 2018 оны намар сар өдрийг нь тодорхой сайн мэдэхгүй орой харанхуй болсон хойно Л.Б, Мэргэнбаатар, Баажка, Далхаа нарын хамт 2 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи ажилчдын унтдаг байранд хувааж ууж дуусаад бүгд унтах гээд хэвтсэн удалгүй унтчихсан байсан. Өглөө нь сэрээд миний хажуу талын орон дээр унтдаг Л.Б нь орон дээрээ сэрүүн хэвтэж байхаар нь нүүр лүү нь харсан чинь Л.Бын нүүр хэсэг нь хавдсан хүнд зодуулсан юм шиг байхаар нь асуухад намайг унтсан хойгуур Л.Б зодуулсан гэж хэлж байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан архи ууж байхдаа хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйлгүй байгаагүй.  Бид нарыг унтсан хойно унтсан байрын гадаа хоорондоо муудалцаж зодолдсон юм шиг байна лээ. Б.Мнь Л.Быг хэрхэн хаана юугаар цохиж зодсон талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 09/,

 

                Гэрч Д.Далхаагийн өгсөн: Би Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багт тариан чиглэлд үйл ажиллагаа явуулсан "Тосон овоот хайрхан" ХХК-нд Ковшийн оператор хийдэг. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр юм уу 11 дүгээр сарын эхээр санагдаж байна. Тодорхой сайн мэдэхгүй байна. Орой харанхуй болсон хойно Л.Б, Мэргэнбаатар, Өлзий-Утас нар нь хоёр шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи ажилчдын унтдаг байранд хувааж уугаад байсан. Би архи уудаггүй болохоор удалгүй унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрэхэд Л.Б ахын хоёр нүд, нүүр хэсэг нь хавдсан байсан. Л.Баас асуухад Б.Мнамайг та нарыг унтсан хойно амрах байрнаас гаргаж байгаад зодсон гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн өөр мэдэх зүйл байхгүй байна. Би тэр талаар сайн мэдэхгүй ямар ч байсан архи ууж байх хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйлгүй байсан. Бид нарыг унтсан хойно унтдаг байрны гадаа хоорондоо муудалцаж зодолдсон юм шиг байна лээ. Б.Мнь Л.Быг хэрхэн хаана юугаар цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан архи ууж байхад Л.Бын нүүрэнд ил харагдах шарх, гэмтэл, хаван хавдар байхгүй байсан. Маргааш өглөө нь тийм хаван хавдартай болсон байсан гэх мэдүүлэг /хх 10/,

 

      Гэрч Н.Гантуулын өгсөн: "Тосон овоот хайрхан" ХХК-д тракторчин, комбайнчин ажил хийдэг. 2018 оны 10-р сарын сүүлээр санагдаж байна тодорхой сайн мэдэхгүй байна. Орой харанхуй болсон хойно Л.Б, Мэргэнбаатар, Өлзийн-Утас, Далхаа  нарын хамт 2 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи ажилчдын унтдаг байранд хувааж уугаад дуусаад бүгд унтах гээд хэвтсэн Л.Б Б.М нар нь унтдаг байрнаас гараад явсан би удалгүй унтсан байсан. Өглөө би сэргээд миний доод талын орон дээр унтдаг Л.Б нь орон дээрээ сэрүүн хэвтэж байхаар нь нүүр лүү харахад Л.Бын нүүр хэсэг нь хавдсан нэг нүд нь хавдсан хүнд зодуулсан юм шиг байхаар нь асуухад та нарыг унтсан хойгуур бид хоёр гадаа гарсан. Гэтэл Б.Мнамайг зодсон гэж хэлж байсан. Тухайн өдөр нь манай компанийн захирал Энхмаа нь Заамар сумын Хайлааст баг байх гэрт нь хүргэж өгнө гээд аваад явсан гэх мэдүүлэг /хх 11/,

 

      Гэрч Б.Должиндуламын өгсөн: Би сайн санахгүй байна. Манай ах Б.МЛ.Б гэх хүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас энэ асуудал үүссэн гэж ойлгож байна. Л.Б гэх хүний эмчилгээний зардалд 1 200 000 төгрөг эмнэлэгт өгсөн. 2019 оны 3-р сард би Л.Б гэх хүнтэй утсаар яриад Заамар сумын Цагдаагийн хэлтэс дээр уулзахад 500 000 төгрөг өгсөн. Л.Б гэх хүн хохирол барагдуул гэсний дагуу ах маань надаас мөнгө гуйгаад би аваачиж өгсөн. Зодуулсан учир мөнгө авсан гэж би ойлгосон. Тухайн үед би Заамар сумын Хайлааст 3-р багт ажилтай явж байсан юм. Миний ах Б.Мбид хоёр 10 жилдээ нэг ангид сурч төгссөн. Надаас илүү онц сурдаг хүүхэд байсан. Доороо хоёр эмэгтэй дүүтэй гэр бүл халамжийн тал дээр сайн эмэгтэй дүү нараа хайрлаж ханддаг тийм ч учраас би ийм асуудалд орсон гэхээр нь мөнгө санхүүгийн тусламж үзүүлсэн. Найз нөхөд дундаа нэр хүндтэй, хүнд тусархуу, манай эмээг харж хамт амьдардаг гэх мэдүүлэг /хх 12/,

 

      Гэрч Ц.Ренчинхандын өгсөн: Манай нөхөр Л.Б нь 2018 оны 10-р сарын 30-ны өдөр Заамар сумын Тосон 1-р багийн нутаг Ар уртын бригадын төвд Энхмаа гэх хүний үтрэм дээр ажиллаж байгаад хамт ажиллаж байсан Б.Л.Бай маргалдаж нүдэндээ гэмтэл авсан. Б.Мнь 1 200 000 төгрөг эмнэлгийн төлбөр өгсөн. Хагалгаанд орж эмчлүүлсэн. Манай нөхөр тухайн асуудал болсныг надаас нуугаад хэнд зодуулснаа хэлэхгүй байсан. Эрчүүдийн асуудал гээд тэгээд манай нөхөр маань нүүр ам нь гэмтсэн байсан учраас гомдолтой байгаад гомдол гаргасан. Өөрөө эрчүүдийн асуудал гээд байсан. Мөн Б.Мманай нөхөр хоёр хоорондоо тохиролцоод эмнэлэгт үзүүлээд зардал мөнгийг нь өгнө гээд өгөхгүй алга болсон. Ингээд цаг хугацаа алдаж Цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх 13/,  

 

      Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №82 дугаартай дүгнэлт: “1.Л.Бын биед хоёр нүдний ухархайн дотор хана, хоншоор яс, хамар ясны хугарал, хоёр нүдний зөөлөн эдэд хавдарт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4.Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх /хх 29/,

 

Гэрч Б.Болорсайханы өгсөн: Би 2018 оны 11-р сарын 05-ны өдөр тухайн хүнийг үзэж хариуг гаргасан. Манай эмнэлэг 24 цагийн турш эмч нар 8 цагаар ээлжлэн гардаг бөгөөд тухайн өдөр би 14 цагаас 20 цагийн хооронд гарч байсан. Оношилгооны хариуг хараад эмч нар доошоо буюу дүгнэлт хэвлэн гаргагч руу мэйлээр явуулаад цааш нь дамжуулдаг. Тухайн өдөр би 2018 оны 10-р сарын 05 гэж гаргаж мэйлээр явуулсан байсныгаа 4-5 минутын дараа он сарыг нь засаж 2018 оны 11-р сарын 05 гэж дахиж мэйлээр явуулсан. Хоёр дүгнэлтийг манай дүгнэлт хэвлэн гаргач маань андуураад хоёуланг нь өгсөн байна. Та миний гар утсан дээр байгаа мэйл явуулсан цаг хугацааг харж болно. Бүртгэлийн мэдээлэлд 2018 оны 11-р сарын 05-ны өдөр үзүүлсэн байсан. Манай эмнэлэг 24 цаг ээлжээр ажилладаг учраас өдөртөө гардаг гэх мэдүүлэг /хх 23/,

 

                Шинжээч эмч И.Ганболорын өгсөн: Л.Б нь Б.Л.Б зодуулсан хэрэг бүртгэлтийн хэрэгт 2019 оны 01-р сарын 28-ны өдрийн 82 дугаартай дүгнэлтийг гаргасан. Л.Бын биед учирсан хоёр нүдний ухархайн дотор хана, хоншоор яс, хамар ясны хугарал, 2 нүдний зөөлөн эдэд хавдарт гэмтэл нь мохоо зүйлээр 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн хоёр нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл нь нүдний хараанд нөлөөлнө хэрхэн нөлөөлөх эсэхийг нүдний нарийн мэргэжлийн эмч гаргана гэх мэдүүлэг /хх 25/,

 

   Хохирогч Л.Бын өвчний түүх, хохирлын баримт /хх 51-67/, Нийслэлийн Баянгол дүүргийн 21-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 68/, шүүгдэгч Б.Мэргэнбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 69/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх 70/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 71/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73/, захиргааны зөрчлийн талаарх мэдээлэл /хх 75-77/, хувийн байдлыг тогтоосон баримт /хх 79-83/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Л. Б.Мнь согтуугаар Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг, Ар уртын бригад гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Л.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь "хоёр нүдний ухархайн дотор хана, хоншоор яс, хамар ясны хугарал, хоёр нүдний зөөлөн эдэд хавдар" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: "Л.Б агсраад ахархаад дээрэлхээд байсан. Миний ахын компани шүү гээд томроод сууж байснаа орон дээрээс унаад босож ирэхдээ футболка урчихаар нь тэсвэр алдаад гараараа татаж толгойгоороо нүүр лүү нь мөргөөд араас нь үргэлжлүүлэн гараараа нүүр лүү нь хоёр удаа цохисон." гэх мэдүүлэг,

хохирогч Л.Бын өгсөн: "Л.Бай үл ялих зүйлээс маргалдаж Б.Мнамайг зодож би ухаан алдсан. Өглөө нь босоод харахад нүүр хавтгай болчихсон байсан. Би эмнэлэгт үзүүлэхгүйгээр гэртээ бууж 4-5 хоногийн дараа Улаанбаатар хот руу орж Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гэснээр 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хоёр нүд зэрэг хагалгаанд орох боломжгүй гэсэн тул баруун нүдэндээ эхлээд хагалгаанд орсон.  Тухайн үед Б.Мби буруутай учраас бүх хохирлыг гаргана гээд баруун нүдний хагалгаанд орсон бүх зардлыг даасан нийт 1 200 000 орчим төгрөг гаргасан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин зүүн нүд хагалгаанд орох байсан боловч хагалгааны мөнгө байхгүй Б.Ммөнгө байхгүй байна гээд утсаа салгаад алга болсон. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандсан. Би нэг цохиулаад л ухаан алдаад маргааш нь сэрээд толинд харахад нүүр битүү хавдсан хөх эрээн болсон байсан." гэх мэдүүлэг /хх 17-18, 19-20/,

                гэрч С.Өлзийн-Утасын өгсөн: "Өглөө нь сэрээд миний хажуу талын орон дээр унтдаг Л.Б нь орон дээрээ сэрүүн хэвтэж байхаар нь нүүр лүү нь харсан чинь Л.Бын нүүр хэсэг нь хавдсан хүнд зодуулсан юм шиг байхаар нь асуухад намайг унтсан хойгуур Л.Б зодуулсан гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /хх 09/,

      Гэрч Б.Болорсайханы өгсөн: "Би 2018 оны 11-р сарын 05-ны өдөр тухайн хүнийг үзэж хариуг гаргасан. Манай эмнэлэг 24 цагийн турш эмч нар 8 цагаар ээлжлэн гардаг бөгөөд тухайн өдөр би 14 цагаас 20 цагийн хооронд гарч байсан. Оношилгооны хариуг хараад эмч нар доошоо буюу дүгнэлт хэвлэн гаргагч руу мэйлээр явуулаад цааш нь дамжуулдаг. Бүртгэлийн мэдээлэлд 2018 оны 11-р сарын 05-ны өдөр үзүүлсэн байсан. Манай эмнэлэг 24 цаг ээлжээр ажилладаг учраас өдөртөө гардаг." гэх мэдүүлэг /хх 23/,

                Шинжээч эмч И.Ганболорын өгсөн: "Л.Б нь Б.Л.Б зодуулсан хэрэг бүртгэлтийн хэрэгт 2019 оны 01-р сарын 28-ны өдрийн 82 дугаартай дүгнэлтийг гаргасан. Л.Бын биед учирсан хоёр нүдний ухархайн дотор хана, хоншоор яс, хамар ясны хугарал, 2 нүдний зөөлөн эдэд хавдарт гэмтэл нь мохоо зүйлээр 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мөн хоёр нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл нь нүдний хараанд нөлөөлнө хэрхэн нөлөөлөх эсэхийг нүдний нарийн мэргэжлийн эмч гаргана." гэх мэдүүлэг /хх 25/,

 

                гэрч Д.Энхбат /хх 08/, Д.Далхаа /хх 10/, Н.Гантуул /хх 11/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

      Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №82 дугаартай дүгнэлт: “1.Л.Бын биед хоёр нүдний ухархайн дотор хана, хоншоор яс, хамар ясны хугарал, хоёр нүдний зөөлөн эдэд хавдарт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4.Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх /хх 29/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

  Шүүгдэгч Б.М дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

  Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

  Иймд шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  Хохирогч Л.Б гаргасан "Миний бие Б.Л.Б гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. Уг хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү." гэх /хх 84/ хүсэлтээр шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

  Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Мэргэнбаатар, хохирогч Л.Б нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Б.Л.Б ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934001000300 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М- оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Мнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 1934001000300 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мнь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ