Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2016/05038

 

Зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  тоотод байрлах “Ж” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянгол дүүргийн 3 тоотод оршин суух  З /РД:/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,505,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.З нь 2015 оны 10 сарын 22-ны өдөр ЗГ0300150208 тоот зээлийн гэрээ, ЗБ0300150208 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан, өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн тоот 41.4 мкв эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. 2015 оны ЗГ0300150208 тоот зээлийн гэрээнд заасны дагуу уг гэрээний хугацаа 2016 оны 4 сарын 22-гы өдөр дуусгавар болсон бөгөөд Зээлдэгч нь дээрх хугацаанд зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй. Хариууцагчийг зээлийн эргэн төлөлтийг хийхийг удаа дараа шаардаж байсан боловч үлдэгдэл төлбөр хийгдэлгүй өндөөдрийг хүрлээ. Түүнчлэн 2015 оны 10 сарын 22-ны өдөр манай зээлийн эдийн засагч Ш.Түвшинтөгст 3 жилийн хугацаатай дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх гэрээнд гарын үсэг зурах, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртүүлэх, холбогдох бичиг баримтад төлөөлөн гарынг үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг олгож, нотариатаар баталгаажуулсан.  Зээлийн барьцааны гэргээний 4.2.4-т “зээл, түүний хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг барьцаалагчийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлж, шүүхийн бус журмаар худалдах борлуулах замаар зээлийн төлбөрийг тус  тус барагдуулна”, мөн 5.1.3-т “зээлдэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө Зээлдүүлэгч дангаар цуцалсан тохиолдолд, зээлийн гэрээний хугацаа дууссан эсвэл гэрээг дангаар цуцалсан өдрөөс эхлэн Зээлдэгч барьцаа хөрөнгийг хамгаалалтдаа авах буюу шүүхийн бус бус журмаар худалдан борлуулж, зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тус тус барагдуулна гэж заасан. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байгаа.  Хариуцагч Т.З нь ЗГ0300150208 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт нийт 30,000,000 үндсэн хүүний төлбөрт 6,850,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 455,000 төгрөг 37,505,000 төгрөгийг манай байгууллагад төлж барагдуулах ёстой юм. Иймд хариуцагч Т.Згээс зээлийн үлдэгдэл 37,505,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Зохигчдын 2016 оны 9 сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Ж” ХХК нь зээлдэгч Т.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,505,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.З хүлээн зөвшөөрч 2017 оны 3 сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 сарын 05-ны өдөр тус бүр 2,500,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 22,350,000 төгрөгийг 2017 оны 9 сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн тоот 41.4 мкв эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                 

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Т.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,505,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ж” ХХК нь зээлдэгч Т.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,505,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.З хүлээн зөвшөөрч 2017 оны 3 сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 сарын 05-ны өдөр тус бүр 2,500,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 22,350,000 төгрөгийг 2017 оны 9 сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн тоот 41.4 мкв эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Ж” ХХК нь зээлдэгч Т.Зд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,505,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.З хүлээн зөвшөөрч 2017 оны 3 сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 сарын 05-ны өдөр тус бүр 2,500,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 22,350,000 төгрөгийг 2017 оны 9 сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн тоот 41.4 мкв эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.З болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс 172,237.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                   

 

ШҮҮГЧ                                            Б.АЗБАЯР