| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06686/И |
| Дугаар | 102/ШШ2016/05030 |
| Огноо | 2015-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2016/05030
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Мах Маркет” ХХК /РД:5643171/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 хороо, 4 дүгээр хороолол, 58 дугаар байрны 84 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвдоржийн Энхбаатар /РД:ХЕ83062912/-д холбогдох 454,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мах Маркет” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Энхбаатар нь Хан-Уул дүүрэгт байршилтай M&M нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулж байх үедээ манай байгууллагаас бараа бүтээгдэхүүн зээлээр авч 454,800 төгрөгийг төлөх өртэй байгаа ба дэлгүүрээ ажиллуулахаа больж үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлага тавихад удахгүй өгнө гэж хэлээд одоо утсаа авахгүй холбоо тасраад байна. Иймд П.Энхбаатараас зээлийн үлдэгдэл төлбөр 454,800 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Мах Маркет” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч П.Энхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Энхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Мах Маркет” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 454,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мах Маркет” ХХК нь хариуцагч П.Энхбаатарт холбогдуулан 454,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Энхбаатар нь нэхэмжлэгч “Мах Маркет” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 454,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч П.Энхбаатар нь нэхэмжлэгч “Мах Маркет” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 454,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,082.5 төгрөгийг хариуцагч П.Энхбаатар болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мах Маркет” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.