Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/05025

 

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2016/05025

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

           

 

Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг,  тоот, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод байрлах “Х” ХХК-д холбогдох гэрээний үүрэг болох ажилын үлдэгдэл хөлс 84,100,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578,450 төгрөгийг гаргуулах, “Х ХХК-ийн 200,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:”И” ХХК нь “Сонгинохайрхан дүүрэг Үйлдвэрчний гудамж  хорооллын арын далангаар явуулж Өнөр хороолол 33-р байрны арын замтай холбох 1км авто замын 0,920 км дээр байрлах Т хэлбэрийн 18 у/м гүүрийн ажилын”-ын бетоны ажлыг батлагдсан зураг төсөл техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэхээр “Х” ХХК-тай харилцан тохиролцож шаардлагын дагуу хйиж гүйцэтгэхээр  “Х” ХХК-тай харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3,1-д “....1м.кубын ажлын хөлс нь 200,000 төгрөг байна. Энэхүү нийт дүнд НӨАТ орсон болно. Ажил хийгдэх нийт талбай 1000 м3  байх бөгөөд ажлын хөлсийг тооцохдоо талбай дээр хийгдсэн бодит ажлыг үндэслэн төлбөр тооцоог эцэслэн тооцно” 3.2-т  “Ажлын хөлсийг ажлын гүйцэтгэл тус бүрээр захиалагч талд хүлээлгэн өгсөнөөр “ гэж тус тус харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу гүйцэтгэгч “И” ХХК нь гүүрний ажлыг хйиж гүйцэтгэх нийт V=595.5 м.куб /бетоны хэмжээ/ бетон цутгасан. Энэхүү ажлыг захиалагч  “Х” ХХК-ийн инженер болон хяналтын компани болох “Си ти ай” ХХК –ийн хяналтын инженерүүдийг байлцуулан 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Гүүрний угсралтын ажил гүйцэтгэх акт” үйлдэ хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлыын үр дүн байна”. 364 дугаар зүйлийн 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр , үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, Ажлын хөлсийг хэсэг тус бүрээр  тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө”. 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “захиалагч гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна. Захиалагч тал болох “Х” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлснөөс 175 м.куб бетон цутгасан ажлын хөлсөнд 35,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 420,5 м.куб бетон төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж гардуулаагүй болно. Бид үлдэгдэл ажлын хөлийг төлж барагдуулах талаар хариуцагч “Х” ХХК-д удаа дараа албан бичигээр шаардлага хүргүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй учир 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу төлөх үлдэгдэл болох 84,100,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  578,450 төгрөгийг хамт гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч “И” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х ХХК-ийн тус шүүхэд хандан нэхэмжлэгч             “И” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Гудамж төслийн хүрээнд зарлагдсан “Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг , Үйлдвэрчний гудамжийг “” хороололын арын далангаар явуулж “Өнөр” хороолол 33 дугаар байрны арын замтай холбох км авто зам болон гүүр барих ажлын тенденрт “Ц”  ХХК, “З” ХХК болон “Х” ХХК-ийн хамтарсан түншмэл шалгарсан. Үүний дагуу “Х” ХХК гүүр барих ажлыг хариуцаж гүйцэтгэхээр болсон. “Х” ХХК Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Үйлдвэрчний гудамжийг хороололлын арын далангаар явуулж “Өнөр хороолол” 33 дугаар байрны арын замтай холбох гүүр барих ажлыг хариуцаж гүйцэтгэх болсонтой холбогдуулан “И” ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллах санал тавьсан. Үүний дагуу “И” ХХК болон “Х” ХХК-ийн хороонд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээ “И” ХХК нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Үйлдвэрчний гудамжийг “” хороололын арын далангаар явуулж “Өнөр хороолол 33 дугаар байрны арын замтай холбох 1 км авто замын 0,920 км дээр байрлах “Т” хэлбэрийн 18 у/м гүүрийн ажлыг хийж гүйцэтгэх, “Х” ХХК ажлын хөлсийг ажлын гүйцэтэл  тус бүрээр тоосон төлөхөөр харилцан тохиролцсон. “Х” ХХК-ийн зүгээс манай компанитай гэрээ байгуулж ажил хийлгэхээс өмнө манай компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм болон үйл ажилгаа явуулж байсантай холбоотай бүх төрлийн бичиг баримтуудтай бүрэн танилцаж, зөвшөөрсөний үндсэн дээр гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл “И” ХХК нь гүүр барихад шаардлагтай тусгай зөвшөөрөлтэй, гүүрийн ажлыг хийж гүйцэтгэх шаардлагыг бүрэн хангаж байгаа хэмээн үзсэн учраас “Х” ХХК-ийн зүгээс манай компаниатй гэрэ байгуулж ажлаа хийлгэсэн гэж үзэж байна. Манай “И” ХХК нь 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гадаад худалдаа, барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр анх байгуулагдах байсан. Үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш эрхлэх үйл ажиллагааны чиглэл, хүрээ зорилгыг өргөтгөх зорилгоор Барилга хот байгуулалтын яамнаас 2013 оны 5 дугаар сайрын 3-ний өдөр барилга угсралт 2.1.1, 2.1.2 ,  2.1.3 ,   2.2.1,  2.2.2,  заалтын дагуу ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан.          

Энэхүү зөвшөөрлийн дагуу барилгын засвар, засал чимэглэл, Орчны тохижолт, барилгын Засвар, засал чимэглэл, орчны тохижолт, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтөл, шинэчлэлийн ажил, цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн  цутгамал бүтээцэн, барилгын ажил /1-7 давхар / , барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгэрэийн тоног төхөөрөмж, гадна салбарт шугам сүлжээний угсралт, барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжын угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралтын ажил, үйлчиллгээ эрхэлдэг. “И” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас авсан барилга угралтын ажил эрхлэх тухай тусгай зөвшөөрөлтэй учраас гүүрийн ажлыг хийж гүйцэтгэж болно гэж үзэж байна. Үүнээс гадна гүүрийн ажлыг хийж гүйцэтгэхэд  “И” ХХК нь зөвхөн туслан гүйцэтгэгчээр орж ажлсан болохыг анхааран үзэхийг хүсэж байна. “И” ХХК болон “Х” ХХК харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, Компанийн төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил хийж гүйцэтгэсэн ажилын үр дүнг захиалагч “Х” ХХК  бүрэн хүлээн зөвшөөрч, албан ёсоор акт үйлдэн хүлээж авсан. Дээр дурьдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Барилгын тухай хуулийн болон Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгуулагдсан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ учир энэхүү гэрээг иргэний хуулийн 56.1.9-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй хэмээн үзэж байна. Барилга угсралтын үйл ажилгаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компанийн байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг иргэний хуулиийн 56.1.9-д заасан хэлцэлд хамааруулах хууль зүйн үндэслэллгүй ббайх тул “Х” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Гудамж” төслөөс зарласан “Сонгинохайрхан дүүрэг, үйлдвэрчний гудамжийг “” хороололын арын далангаар явуулж “Өнөр” хороолол 33 дугаар байрны арын замтай холбох тендэрт “Ц” ХХК-тай түншлэлийн гэрээгээр оролцож ялж, манай компани нь тухайн тендрийн 0,920 км дээр байрлах 18куб.м “Т” хэлбэрийн дам нуруутай гүүрийн ажлыг хийхээр болж ажлаа 2014 оны 9 дүгээр сарын 15-нд эхлүүлсэн юм. Тус ажлыг өөрийн хөрөнгөөр хийж захиалагч талаас гүйцэтгэлээрээ төлбөрөө нэхэмжилж авах байсан боловч “Гудамж”-төсөл нь Нийслэлийн авто замын газар руу шилжсэн, 2015 оны Улсын төсөвийн санхүүжилтээс төсөв нь хасагдсан зэрэг биднээс шалтгаалахгүй удирдах шатны байгууллагуудаас шалтгаалж тус ажил нь санхүүжилтгүй болоо байгаа билээ. Манай компани нь тухайн удирдах шатны байгууллагуудад удаа дараа санхүүжилт хүсэж хандсан боловч өнөөдрийн хүртэл санхүүжилтгүй гэсэн хариу аваад байна. Манай компани нь “И” ХХК-тай гэрээ хийхдээ тус обект дээр нийт 1000 м3 бетон цутгалын ажлыг өвлийн нөхцөлөөр 1м3x200,000 төгрөгөөр хйиж дуусгахаар тохиролцсон гэрээ байгуулсан боловч  “И” ХХК нь гэрээнд заасан 1000м3 бетон цутгалтын ажлаа бүрэн дуусгалгүй ажлаа дутуу хаяж явсан үйлдэл нь тус компани нь өөрөө гэрээгээ зөрчсөн үйлдэл гэж манай компани үзэж байна. Манай компани нь тус ажлыг гүйцэтгэхдээ /тус гүүрийн  ажлыг захиалсан болон санхүүжүүлэх  төрийн байгууллагаас/ нэг ч төгрөг аваагүй, гомдол гаргаж явалгүй өөрийн бололцоо боломжоо ашиглан өнөөдрийг хүртэл ажиллаж арга буюу санхүүжилтгүйн улмаас ажлаа зогсооход хүрээд байна. Тус ажлыг гүйцэтгэх явцадаа “И” ХХК-д ажлын урьдчилгаа төлбөрийг  39,000,000 төгрөг өөрийн хөрөнгөөс гарган авч байсан бай тус компани нь манай компанийн няботой тооцоогоо нийлж байгаагүй бөгөөд нэхэмжлэл гарган шүүхэд хандаж байгаа нь манай компанийг үл хүндэтгэж зөвхөн өөрийн хувиа  бодсон үйлдэл гаргаж байна гэж үзэж байна. Мөн 2 компанийн хийсэн гэрээний 7 дугаар зүйлийн давтагдашгүй зүйл /төрийн шийдвэр оролцоо гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцагцаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан байх тул манай компани нь “ И” ХХК-ийг хохироосон зүйл байхгүй гэж үзэж байна гэжээ.

“Х” ХХК шүүхэд гаргасан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Аж ахуй үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажилгааны төрөл “-ийг зааж өгсөн байх бөгөөд 15 дугаар зүйлийн 15.1 дэх  “Энд зүйлд заасан үйл ажилгааг тусгай зөвшөөрөртэйгээр эрхэлнэ.”, 15 зүйлийн 15.14.6-д “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл өргөх байгууламж, түний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээ эрхлэх“, Авто замын тухай хуулийн 13 дугаар зүйлд Авто замын байгууламжийг барих, засварлах арчлан хамгаалахад тавигдах шаардлага “, 13.2-т Авто зам , замын байгууламжийг барих, засварлах, арчлах хамгаалах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий иргэн хуулийн этгээд зохих журмын дагуу гэрээ байгуулж гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаас харахад гүүр угсрах барих үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй этгээд гүйцэтгэхээр хуульчилжээ. “И” ХХК нь дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн холбогдох тусгай зөвшөөрөлгүй атлаа манай компанитай Ажил гүйцэтгэх гэрээ гүүр барих байгуулсан байж болзошгүй байх тул Иргэний хуулийн этгээд үйл ажиллагааныхаа зорилтыг зөрчиж хйисэн хэлцэл” гэж  заасан байх ба “И” ХХК нь холбогдох тусгай зөвшөөрөлгүйгээр гүүр барих ажил гүйцэтгэх гэрээ байгууллсан байх тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсонооор “И” ХХК-иас гаргаад буй үндсэн нэхэмжлэл хэрэгсэхгүй болох, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх шаардлага үүсэн гарах учраас энэхүү сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага 200,000,000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

            Зохигчдын 2016 оны 9 сарын 01-ний эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “И” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр  болох 84,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 66,100,000 төгрөгөөр багасгаж, 18,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Х” ХХК зөвшөөрч, хариуцагч “Х” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлалгаасаа бүхэлд нь татгалзаж эвлэрсэн тул талуудыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                       

Нэхэмжлэгч “И” ХХК нь “Х” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 84,100,000 төгрөг гаргуулах, “Х” ХХК нь 200,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч “И” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр  болох 84,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 66,100,000 төгрөгөөр багасгаж, 18,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Х” ХХК зөвшөөрч, хариуцагч “Х” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлалгаасаа бүхэлд нь татгалзаж эвлэрч, талуудын шүүх хуралдааанд байлцуулахгүй шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “И” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр  болох 84,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 66,100,000 төгрөгөөр багасгаж, 18,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Х” ХХК зөвшөөрч, хариуцагч “Х” ХХК нь 200,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлалгаасаа бүхэлд татгалзаж эвлэрсэн, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578.450 төгрөг, хариуцагч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,200,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 289,225 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.