Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2025/00038

 

П.Г******* нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00250 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.Г*******,

Хариуцагч Л.А*******, М******* н******* ХХК, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: П.Г*******ийг төрсөн эцэг Б.П эзэмшиж байсан М******* н******* ХХК-ий 50 хувийн хувьцаа өвлөгчөөр тогтоолгох, М******* н******* ХХК-ны 50 хувийн хувьцаа эзэмшигчээр П.Г*******ийг тогтоолгох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг М******* н******* ХХК-ны гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Л.А******* нарт даалгах, Компанийн шинэчилсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн бүртгэл, өвлөгчөөр бүртгэж авахыг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс даалгах тухай,

Нэхэмжлэгч Л.А*******, Т.Х*******, Т.Т*******, А.Н*******

Гуравдагч этгээд П.Г*******

Нэхэмжлэлийн шаардлага: Л. Б.П М******* н******* ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгчөөр тогтоолгох, Т.Х*******, Т.Т*******, А.Н******* нарыг Б.П М******* н******* ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгчөөр тогтоолгох, Л.А*******, Т.Х*******, Т.Т*******, А.Н******* нарыг М******* н******* ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны эзэмшигчээр тогтоолгох, Л.А*******, Т.Х*******, Т.Т*******, А.Н******* нарыг өвлүүлэгч талийгаач аав, өвөөтэй хамт амьдарч, асрамжид нь байсныг тогтоолгох тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч, түүний төлөөлөгч Л.А*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Хишигсүрэн нарыг оролцу*******, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч П.Г******* нэхэмжлэлдээ:

М******* н******* ХХК-ыг миний талийгаач эцэг Б.П нь 2005 онд анх үүсгэн байгуулж улсын бүртгэлийн дугаарын гэрчилгээтэй регистрийн дугаартай хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлснээс хойш одоо болтол компани үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд компанийн гүйцэтгэх захирал Т.Х******* Япон улсад суралцаж байгаа тул гүйцэтгэх захирлын бүх эрхээ өөрийн ээж д итгэмжлэлээр шилжүүлсэн юм.

Компанийн үйл ажиллагааг аав минь миний төрсөн дүү Төгсбаярын хамт явуулж байсан боловч дүү минь нас барж, түүний оногдох хувьцаа эхнэрт нь шилжсэн тул 2012 оноос хойш түүний эхнэр Л.А*******тэй хамтран голцуу газар тариалан эрхлэх ажил явуулж байгаад 2020 оны 10 сарын 17-ны өдөр нас барсан юм.

Компанийн хууль ёсны хувьцаа эзэмшигч нар нь 2 хүн байдаг бөгөөд ах дүү бид нар хоорондоо ярилцаад эцгийнхээ эзэмшиж байсан хувьцааны оногдох хэсэг буюу 8,468,300 төгрөгийн хэмжээний хөрөнгийн хэмжээг П.Г******* миний бие өвлөж авч эзэмшихээр болж нотариатын газарт гаргасан бидний хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж 2020 оны 12 сарын 25-ны өдөр тоот өвлөх эрхийн гэрчилгээг надад олгосон билээ.

Гэтэл тус компанийн хувьцаа эзэмшигч Л.А*******д хуульд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг бүртгүүлэх, компанийн дүрэмд шинэчлэлт өөрчлөлт хийх, дүрмийг шинэчилж найруулах, шинэ хувьцаа эзэмшигчийн хууль ёсны дагуу бичиг баримтыг бүрдүүлж улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх талаар харилцан тохиролцож ярилцахыг хүссэн боловч санал хүсэлтийг хүлээж авахгүй өвлөх эрхийн гэрчилгээг хүртэл хуурамч гэх мэтээр үгүйсгэж, одоо болтол компанийн хууль ёсны хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх компанийн хурал хийж дүрэмд өөрчлөлт оруулах ажилд саад болж, эрхийг зөрчиж байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлд хандаж лавлаж асуухад албан ёсны бичиг баримтаа хувь эзэмшигчийн хамт бүрдүүлж ирж байж бүртгэлийн ажил явагдана гэсэн хариу өгсөн тул хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх боломжгүй байгаа болно.

Энэ компанийг анх эцэг минь үүсгэн байгуулж өөрийн хүч хөдөлмөр ажил амьдралаа зориулж ирсэн тул түүний үр хүүхэд нь эцгийнхээ үлдээсэн эд хөрөнгийг хуулийн дагуу эзэмшиж өвлөх эрхтэй бөгөөд харилцан тохиролцож ярилцах гэтэл нөгөө хувьцаа эзэмшигч нь хүлээж авахгүй байгаагаас болж эрх зөрчигдөх болсон тул эрхээ сэргээлгэх шаардлага гарч байна. Иймд дээрхи нэхэмжлэлийн үндэслэлүүд болон бусад нотлох баримтуудыг анхаарч үзэн:

1.Нэхэмжлэгч П.Г*******ийг М******* н******* ХХК -ийн хувьцаа эзэмшигчийн хууль ёсны өвлөгч буюу компанийн хууль ёсны хувьцаа эзэмшигч болохыг тогтоо өгнө үү.

2. М******* н******* ХХК-ийн шинэ хувьцаа эзэмшигч, дүрмийн шинэчилсэн өөрчлөлт, хууль ёсны өвлөгчийн гэрчилгээ зэрэг баримтуудыг бүртгэж авахыг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч Л.А******* хариу тайлбартаа:

Иргэн П.Г******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч П. Г******* нь өвлөх эрхийн гэрчилгээг олгох талаар МУ-ын Иргэний хуульд заасан хугацааг тодруулбал, Иргэний хуулийн 531-р зүйлийн 531.2-д заасан Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсний дараа олгоно гэсэн заалтыг зөрчиж уг хугацаа болоогүй байхад хууль болон нотариатчийн үйлдэл хийх журмыг зөрчин хууль бусаар уг өвлөх эрхийн гэрчилгээг олж авсан гэж үзэж байна.

Иймд нэгэнт хууль зөрчсөн дээрхи өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн хууль зөрчсөн үйлдлийг тогтоолгон, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж үзэж байх тул тус шүүхэд хандан сөрөг нэхэмжлэл гаргах болно.

Мөн нэхэмжлэлийг гаргахдаа нэг дэх хариуцагчаар М******* н******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Х*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж хариуцагчийг тодорхойлсон байна. Гэтэл тус компани гүйцэтгэх захирал Т.Х******* нь Л.А******* надад албан ёсоор компанийг шүүхэд төлөөлөх итгэмжлэл огт олгоогүй байхад миний бие компанийг төлөөлөх эрх зүйн үндэслэлгүй юм. М******* н******* ХХК-ий захирал Т.Х******* нь одоогоор МУ-д байхгүй Япон улсад нэг жилийн хугацаагаар суралцахаар явсан эзгүй байгаа юм. Мөн иргэн П.Г******* чухам ямар эрхийг бид хэрхэн зөрчиж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А******* миний тухайд би П отгон хүү той хууль ёсны гэр бүл бөгөөд бидний дундаас төрсөн хоёр хүүхэд одоо эсэн мэнд байгаа бөгөөд талийгаачтай сүүлийн 20 гаруй жил, 2000 оноос хойш тасралтгүй хамт амьдарч байсан бөгөөд талийгаач таалал төгсөхдөө ч манай гэрт бидний асрамжид л байж байгаад нас барсан юм.

Нөгөөтэйгүүр талийгаач хадам аав маань өөрийн үр хүүхдүүддээ зохих ёсны газар болон эд хөрөнгө зэргийг хувь хувьд нь оноож өгсөн. Ингэж өгөх явцдаа "за та нар цаашид илүү дутуу юм харахгүй шүү, миний нэр дээрх компани хөрөнгө, газар цаашдаа миний ач охин Т.Х*******, ач хүү Т.Т******* нарт очно, гэж бүх хүүхдүүддээ хэлж байсан. Тэр үедээ талийгаач миний ач хүүхдүүддээ үлдээж байгаа юмыг манай хүүхдүүд булаалдахгүй ээ гэж ярьж п байдаг байсан.

Нэгэнт хуульд заасан хугацаа болоогүй байхад хууль зөрчин олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээ нь МУ-ын Иргэний хууль болон бусад хууль тогтоомж зөрчин олгогдсон, мөн хариуцагчийн хаяг тодорхойгүй, түүнээс бусдад олгосон итгэмжлэл байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хариу тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Л.А******* нарт холбогду******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч нь М******* н******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим болон цаасан хувийн хэргийн материалд М******* н******* ХХК /рд: / нь: -2000.02.24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 2 гишүүнтэй, нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 25404 ширхэг хувьцаатай нийт 25,404,823 төгрөгийн үнэ бүхий дүрмийн сантай, газар тариалан, зүсмэл материал үйл ажиллагааны чиглэлтэй ХХК үүсгэн байгуулагдсан тухай бүртгэл, -2003.07.31-ний өдөр Зоос банкны 104-р салбарт 2103072 тоот харилцах данс нээсэн тухай бүртгэл, -2005.10.03-ны өдөр хувьцаа эзэмшигчээр нэмэгдсэн тухай нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, -2007.01.29-ний өдөр М******* н******* ХХК-н үйл ажиллагаа явуулах хаягийг Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд шилжсэн тухай нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, -2012.03.13-ны өдөр компанийн өөрийн хөрөнгө болох 25,404,823 төгрөгөөс 8,468,200 төгрөгөөр хасагдаж 16,936,623 төгрөг болж өөрчлөгдсөн, хувьцаа эзэмшигч нас барж түүний эзэмшиж буй 8,468,200 төгрөгийн үнэ бүхий 33,3% хувийн хувьцааг 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Л.А*******д шилжсэн тухай, 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор М******* н******* ХХК-аас Ерөө эх сүрэг ХХК-ийг тусгаарлан М******* н******* ХХК-ийн 8,468,200 төгрөгийн үнэ бүхий 33,3%-ийн хувьцааг аван Ерөө эх сүрэг ХХК-ийг шинээр байгу******* М******* н******* ХХК 2 хувьцаа эзэмшигчтэй 16,936,623 төгрөгийн дүрмийн сантай ХХК болж өөрчлөгдсөн, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар Б. Пыг томилсон, үйл ажиллагааны чиглэлээс зүсмэл материал эрхлэх үйл ажиллагааны чиглэл хасагдаж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааны чиглэлүүд тус тус нэмэгдсэн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл,

-2018.07.23-ны өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаас Б.Пыг чөлөөлж овогтой Х*******г томилсон тухай нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, -2020.08.13-ны өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаас Т.Х*******г чөлөөлж Энхбаяр овогтой Мөнх-Эрдэнийг томилсон мен хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр 2 иргэн бүртгэсэн тухай нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, -2020.09.23-ны өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал Э.Мөнх-Эрдэнийг чөлөөлж овогтой Х*******г томилсон тухай нэмэлт өөрчлөлтийн бүртгэл тус тус хийгдсэн байна. Одоогийн байдлаар тус компанийн нэг бүрийн үнэ нь 1000 төгрөг бүхий нийт 16,936.6 төгрөгийн үнэтэй 100%-ийн энгийн хувьцааны нийт 8,468.3 төгрөгийн үнэ бүхий 50%-ийн хувьцааг Б П, нийт 8,468.3 төгрөгийн үнэ бүхий 50% хувьцааг Лхагвасүрэнгийн А******* нар тус тус эзэмшдэг бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар овогтой Х******* бүртгэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэх материалыг бүрдүүлэн тус байгууллагад хандсан тохиолдолд манай байгууллага бүртгэхэд татгалзах зүйл байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Л.А*******, Т.Х*******, Т.Т*******, А.Н******* нар нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Л.А*******: миний бие нь нөхөр той гэр бүл болоод охин ийн Х*******, хүү ийн Т******* нарыг төрүүлсэн. Миний нөхөр П. 2011 оны 6 дугаар сард авто ослоор нас барсан бөгөөд би 10-12 насны 2 хүүхдийн хамт үлдсэн. Хадам аав Б.П, хадам ээж Д.Халтар нар миний талийгаач нөхрийн М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг өвлөхөөс татгалзаж А.А******* миний нэр дээр шилжүүлсэн. А. Алтан-эрдэнэ миний бие нь тус компани 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа.

Би хадам аав Б.П, хадам ээж Д.Халтар нарын хамт 20 гаруй жил амьдарсан. Хадам аав Б.П миний нөхрийг нас барснаас хойш охин, хүү бид 3-ийг өөрийн асрамжид байлгаж байгаад өөрөө 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан. Би 20 жил хамтдаа хадам аав ээжтэй амьдарч М******* н******* ХХК-ийн үйл ажиллагааг явуулж талийгаач нөхрийнхөө ажлыг үргэлжлүүлэн аавын ажилд туслах ажил хийсээр өнөөдрийг хүрсэн. Хадам аав Б.П, талийгаач нөхөр , миний олон жилийн хөдөлмөрөөр бүтсэн тус компанийн хувьцаанаас хуульд зааснаар надад оногдох хэсэгт хууль ёсны өвлөгч болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч ийн Х*******: ийн Х******* миний бие нь аав , ээж Л.А******* нарын охин болон 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэндэлсэн. Намайг төрөхөд миний ээж аав хоёр миний өвөө Б.П, эмээ Д.Халтар нарын хамт амьдарч байсан. Би өвөө эмээтэйгээ 21 жил хамт амьдарсан. Эмээ маань 2013 онд нас барсан. Өвөө Б.П маань 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Т.Х******* миний бие нь 2020 оны хавар их сургуулиа төгсөөд өвөө Б.Пхаа даалгавраар М******* н******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад нэг жилийн хугацаатай Япон улсад суралцаж ирээд тус компанид үргэлжлүүлэн гүйцэтгэх захирлын ажлаа хийж байна.

Өвөө Б.П нас барахаасаа 5 хоногийн өмнө миний компанийн 50 хувийн хувьцааг Т*******, ээжтэйгээ та 3 хувааж аваарай. Ээждээ сайн туслаарай. Миний өөрийн хүүхдүүд өвөөгөөс чинь авах юмнуудаа хуваагаад авсан. Та 3-тай булаацалдах хүн байхгүй ээ гэж хэлж байсан. Намайг хойшид энэ компанийг удирдаж яваарай гэж ХААИС-д сургасан. Өвөөгийн минь гэрээслэн үлдээсэн М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны надад оногдох хэсэгт хууль ёсны өвлөгч болохыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгч ийн Т*******: ийн Т******* миний бие нь 2001 оны 3-р сарын 26-ны өдөр төрсөн. Төрсөн цагаас өөрийн ээж Л.Алтан-эрдэнэ, аав , эмээ Д.Халтар, өвөө Б.П нарын асрамжид өссөн. Аав намайг 10 настай байхад нас барсан. Түүнээс хойш ээж бид 3 өвөө Б.П хамт амьдарч байсан ба өвөө маань 2020 оны 10 дугаар сард нас барсан. Одоо ээж, эгчийн хамт амьдарч, ХААИС-д суралцаж байна.

Эмээ өвөөтэйгөө 19 жил хамт амьдарсан. Өвөө Б.П эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны надад оногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож өгнө үү.

Л.А******* миний охин А Н******* 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Охин маань одоо 6 настай. Хадам аав Б.П охин А.Н*******д бүх зүйлээ зориулдаг хүн байсан. Нас барахаасаа өмнө миний энэ жаахан охинд юм хүртээдэг юм шүү. Хоосон хоцроож болохгүй гэж захиж байсан билээ. Иймд хуульд зааснаар охин А.Н*******д тус 50 хувийн хувьцаанаас оногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00250 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520 дугаар зүйлийн 520.3, 532 дугаар зүйлийн 532.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасныг тус тус баримтлан Б П /РД:/- ын эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны 37,5 хувийн хувьцааны өвлөгчөөр П Г******* /РД:/-ийг, 12,5 хувийн хувьцааны өвлөгчөөр А Н******* /РД:/-ыг тус тус тогтоож, Б П /РД:/-ын эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны 37,5 хувийн хувьцааны эзэмшигчээр П Г******* /РД: /-ийг, 12,5 хувийн хувьцааны эзэмшигчээр А Н******* /РД:/-ыг тус тус тогтоосон компанийн дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, нэхэмжлэгч П.Г******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх П.Г*******ийг төрсөн эцэг Б.П эзэмшиж байсан М******* н******* ХХК- ны 12,5 хувийн хувьцаа өвлөгчөөр тогтоолгох, М******* н******* ХХК-ны 12,5 хувийн хувьцаа эзэмшигчээр П.Г*******ийг тогтоолгох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг М******* н******* ХХК-ны гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Д.А*******д нарт даалгах,

Нэхэмжлэгч Л.А*******, Т.Х*******, Т.Т*******, А.Н*******ын төлөөлөгч Л.А******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Л. Б.П М******* н******* ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгч болон эзэмшигчээр тогтоолгох, Т.Х*******, Т.Т******* нарыг Б.П М******* н******* ХХК-ийн эзэмшиж байсан хувьцааны ногдох хувийн өвлөгчөөр тогтоолгох, Т.Х*******, Т.Т******* нарыг Б.П эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн эзэмшиж байсан хувьцааны ногдох тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хувийн эзэмшигчээр хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн, ... зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00250 шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг б******* тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1 дүгээрт: Шүүхээс өвлүүлэгч Б.П хууль ёсны өвлүүлэгч хэн болох талаар дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтээр , , П.Г******* нар нь өвлүүлэгч Б.П эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны ногдох хэсгийг өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгчид гэж шүүхээс дүгнэлээ гэжээ. Шүүхэд П.Г******* М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргадаг.

Шүүх дүгнэлтдээ хөтлөгдөн хууль ёсны өвлөгчид Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хууль заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасны дагуу өвлүүлэгч нас барсан буюу өв нээгдсэн өдрөөс хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан болох нь П.Г******* нотариат 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээг олгох үеийн баримтуудаар тогтоогдож байх тул хууль ёсны өвлөгч , , П.Г******* нарыг өвийг хүлээн авсан буюу өвийн зүйлийг өвлөхөөс татгалзаагүй гэж дүгнэжээ.

, нар өв хүлээн авахаас татгалзсан, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх хэргийн оролцогч бус этгээдүүдийг хууль ёсны өвлөгчөөр тогтоож, өв хуваарилсан шийдвэр гаргаж, хууль б******* хэрэглэсэн байна. /4 дүгээр хавтаст хэргийн 50, 53/

Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч А.Мөнхтуяагийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгосон гурван шатны шүүхийн шийдвэр магадлал, тогтоолыг үл хүндэтгэн хүчингүй болсон Өвлөх эрхийн гэрчилгээ, түүнтэй дагалдан гарсан гэрчилгээ олгох үеийн баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, заалтыг зөрчсөн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

/Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2023/01044 дугаартай шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 209/МА2023/00083 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХ2023/01465 дугаартай тогтоол 13 дугаар хавтаст хэргийн 40-50/

2 дугаарт: Өвлүүлэгч Б.П нас барахаас өмнөх он жилүүдэд өөрийн үр хүүхдүүддээ өөрийн хувьцаа эзэмшиж байсан М******* н******* ХХК-иас хөрөнгө хуваарилан өгч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, шүүх нотлох баримт шинжлэн судалсан байхад дүгнэлт хийлгүй нас барахаас өмнө өөрийн хүүхдүүдийн гэр бүлд мал, хөрөнгө тусгаарлан өгч байсан нь нэхэмжлэлийн шаардлагад заасан М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг түүний хууль ёсны өвлөгчид өвлөхийг үгүйсгэхгүй, шүүхээс өвлөгч бүрд оногдвол зохих хэмжээг хуваарилахад татгалзах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэсэн.

Өөрийн үр хүүхдүүдийн гэр бүлд биш харин өөрийн хүүхдүүддээ М******* н******* ХХК-иас хөрөнгө хуваарилан өгч, М******* н******* ХХК-д үлдэж буй хөрөнгө болох өөрт ногдох 50 хувийн хувьцааг хууль ёсны өвлөгч нарыг нэр зааж захиас бичвэр үлдээснийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан. Өөрөөр хэлбэл өөрийн үр хүүхдүүддээ М******* н******* ХХК-иас өмч хөрөнгө таслан өгч, дахин өгөх зүйлгүй гэдэг талаар шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл нотлох баримтуудыг огт үнэлээгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 60-н ар тал, 63, 63-н ар тал, 2 дугаар хавтаст хэргийн 82,87,88, 4 дүгээр хавтаст хэргийн 98-123/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заалтыг зөрчсөн.

3 дугаарт:

3.1.Өвлүүлэгч Б.П 2020.10.3 гэсэн огноотой, Өвөө нь аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байн аа гэсэн, М******* н******* ХХК-ийн тамга дарж, гарын үсгээ зурсан бичмэл нотлох баримт, өөрийн гараар бичиж үлдээсэн Geepa tm гэсэн бичиглэлтэй улаан өнгийн хавтастай дэвтрийн 28, 29 хуудсан дахь Өвгөн би хүүгийнхээ охин хүү хоёрыг эрүүл саруул өсөж, аж амьдралын захад хүрэхэд нь ээжид нь тусалж, энэ хоёртой аавынх нь үлдээсэн энэ компанийг гарт нь атгуулахын төлөө зүтгэж байна, Миний хоёр ачид авга ах нар нь тусална. Өвөөгийнх нь хийж, тусалж амжаагүй ажлыг авга ах нар нь хийж энэ хоёрыг минь хүний дайтай болгож амьдралын, амьдралын жолоог атгуулна гэсэн бичмэл нотлох баримтууд нь өвлүүлэгч Б.П Иргэний хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийн 39.2-т Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно, 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин т******* болно, 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин т******* байна гэж зааснаар уг хэлцэл өнөөдрийг хүртэл хүчин т******* байгаа болно.

Ач охин Т.Х******* 2020 оны 10 дугаар сарын 3-ны өдөр өвлүүлэгчийн бичмэл нотлох баримтыг хүлээн авснаар хэлцэл хүчин т******* болсон байдаг. Шинжээчийн дүгнэлтийн 4-т Шинжилгээнд ирүүлсэн Geepa tm гэсэн бичиглэлтэй улаан өнгийн хавтастай дэвтрийн 28, 29 гэж дугаарласан нүүрэнд бичигдсэн шинжилж буй гар бичмэл болон шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Б П гэх гараар бичигдсэн тодорхойлолт гэсэн 3 хуудас баримтад бичигдсэн шинжилж буй гар бичмэлийг нэг хүн бичсэн байна гэж маш тодорхой дүгнэсэн байна. /2 дугаар хавтаст хэргийн 82, 87,88/

Гэтэл шүүх өвлүүлэгч Б.П нь Т.Х*******, Т.Т******* нартай хэлцэл байгуулсан, тэрээр нас барсан боловч хэлцэл хүчин т******* гэж тайлбарлаж байгаа боловч дээрх баримтыг өвлүүлэгч үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй бөгөөд өвлөх эрхийн харилцааг Иргэний хуулийн тавдугаар хэсэгт тусгайлан зохицуулагдсан тул тайлбар, үндэслэл үндэслэлгүй гэж үзэж дүгнэж хуулийг б******* тайлбарлан хэрэглэсэн.

Өвлүүлэгч Б.П нь амьд байхдаа өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн бичсэн бичвэр нь Иргэний хуулийн 40.3 дахь хэсэгт зааснаар хүчин т******* байх талаар хэргийн үйл баримт, түүнийг нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнээгүй.

3.2. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заажээ. Хууль б******* тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэгч Л.А*******, Т.Х*******, Т.Т******* нарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох хэргийн үйл баримт, түүний нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнээгүй. Нэгэнт өвлүүлэгч Б.П нь хууль ёсны өвлөгч нарыг нэр зааж бичмэл нотлох баримт үйлдэж үлдээсэн байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх өвлөгчид байхгүй буюу П.Г******* хууль ёсны өвлөгчөөр тогтоогдох боломжгүй юм. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2 дахь заалтад хамаарч хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй байхад шүүх хууль б******* хэрэглэснээс өвлүүлэгчийн нэр заасан өвлөгч нар болох Л.А*******, Т.Х*******, Т.Т******* нарыг хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох боломжгүй болгож, хэргийн үйл баримт, түүнийг нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн дүгнээгүй.

4 дүгээрт: ...нэхэмжлэгч Л.А*******, Т.Х*******, Т.Т*******, А.Н******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд хууль ёсны өвлөгч гэж өөрийгөө үзэж буй П.Г******* эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тул түүний өмгөөлөгчийн хүсэлтээр түүний бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлтэй байна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай заасан. 29 дүгээр зүйлийн 29.4-т Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрх эдэлнэ гэж заажээ. Бие даасан шаардлага гаргаагүй этгээд нь хэргийн оролцогчийн аль нэг талд оролцдог. Гэтэл П.Г******* нь хэргийн оролцогчийн аль ч талд оролцоогүй байна. Иймд нэхэмжлэгч Л.А*******, Т.Х*******, Т.Т*******, А.Н******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд хууль ёсны өвлөгч гэж өөрийгөө үзэж буй П.Г******* эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэж оролцуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТхуулийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтад нийцээгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00250 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгөхийг өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00250 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч П.Г******* нь П.Г*******ийг төрсөн эцэг Б.П эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны өвлөгчөөр тогтоолгох, М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг М******* н******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Л.А******* нарт даалгах, компанийн шинэчилсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн бүртгэл, өвлөгчөөр бүртгэж авахыг улсын бүртгэлийн хэлтэст даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу Б.П эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны 37,5%-ийн хувьцааны өвлөгчөөр П.Г*******ийг, 12,5%-ийн өвлөгчөөр А.Н*******ыг тус тус тогтоосон хэсгийг доорх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Моностой н******* ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй, хувьцааны 50 хувийг хариуцагч Л.А******* эзэмшдэг, 50%-ийг нэхэмжлэгчийн төрсөн эцэг Б.П эзэмшиж байгаад Б.П 2020 оны 10 сарын 17-ны өдөр нас барсан.

2. Б.П агсны төрсөн хүү П.Г******* эцгийнхээ эзэмшиж байсан хувьцааг өвлөх хүсэлтийг нотариатад гаргасан нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх; өвлөх эрхтэй гэж заасанд нийцсэн.

3. Өвлүүлэгч Б.П нь эхнэр гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа 11 хүүхэд төрүүлснээс охин , , , П. нар нь нас барсан, охин Г.Оюунцэцэг, П., П., П., хүү , нар нь өөрт оногдох хэсгээ өвлөхөөс татгалзаж, П.Г*******ийг нэр зааж, түүнд өөрт оногдох хэсгээ өвлүүлэхийг зөвшөөрсөн тухайгаа бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 528 дугаар зүйл заалттай нийцдэг.

4. Анхан шатны шүүх өвлүүлэгч Б.П нь эхнэр 1962 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж, гэр бүл болсноос хойш , , , , , , П.Г******* нар тэдний дундаас төрсөн, харин Х., Х., Х., Х., нарыг өвлүүлэгч Б.Птай гэр болохоос өмнө Д.Халтар төрүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, , , , , , , П.Г*******, Х., Х., Х., Х. нарын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Өвлүүлэгч Б.П нь Х., Х. гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4-т заасныг зөрчиж нотлох баримт үнэлж, улмаар зохигчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, иргэний хуулийг б******* хэрэглэсэн.

Тухайлбал:

4.1 Анхан шатны шүүх өв залгамжлалын маргаанд өвлүүлэгчийн хүүхдүүдийг төрсөн, дагавар хүүхэд гэж ялгаж дүгнэлт гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, 21.3-т Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ, 21.4-т Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно, 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн.

4.2 Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан үрчилсэн хүүхэд, дагавар хүүхдийн тухай ойлголтыг хооронд нь хольж хутгасан.

4.3 Эцэг тогтоох маргаан гараагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж, П., П., П., П. нар нь Б. овоглодог нь иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байхад иргэний улсын бүртгэлийг үгүйсгэсэн.

4.4 Иймд анхан шатны шүүх П., П., П., П. нарыг өвлөх эрхгүй гэж дүгнэсэн Иргэний хуулийн 520.1-д заасныг б******* тайлбарлаж хэрэглэж, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулсан.

5. Анхан шатны шүүх Т.Х*******, Т.Т*******, А.Н******* нарыг улсын бүртгэлийг хамт авхуулсан фото зураг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон өвлүүлэгч Б.П Т.Х*******, Т.Т******* нарт хандан бичсэн бичвэрийг үндэслэн өвлүүлэгч Б.П асрамжид байсныг тогтоосныг доорхи үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

5.1. Нэхэмжлэгч Т.Х******* нь өвөө Б.П нас барахаасаа 5 хоногийн өмнө миний компанийн 50%-ийн хувьцааг Т*******, ээжтэйгээ та 2 хувааж аваарай гэж хэлсэн. Өвөөгийн гэрээслэн үлдээсэн М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны надад оногдох хэсэгт хууль ёсны өвлөгч болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж тэмдэглэлийн дэвтэр, 2020.10.03 гэсэн огноотой Өвөө аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байна аа гэсэн Б.П агсны гарын үсэг, компанийн тамга бүхий хэвлэмэл баримтыг шүүхэд ирүүлсэн.

ШШҮТ-ийн 2022.05.19-ний өдрийн 1419 дугаар Шинжээчийн дүгнэлтийн 3-т 2020.10.03 гэсэн огноотой Өвөө аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байна аа гэсэн хэвлэмэл баримтын бичиглэлийг М******* н******* ХХК ТТО2296 гэсэн бичиглэлтэй тэмдгийн дардас дарагдсаны дараа хэвлэсэн байна гэж дүгнэснээс харахад компанийн тамга дарсан цаасыг ашиглаж текстийг хожим хэвлэсэн болох нь тогтоогдсон хуурамч нотлох баримтыг үндэслэн шүүх шийдвэр гаргасан. /2-р XX-82/

Түүнчлэн тэмдэглэлийн дэвтэр дээр А.Н*******ын талаар огт дурдаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан.

5.2 Т.Х*******, Т.Т*******, Л.А******* нь охин А.Н*******тайгаа хамт, өвлүүлэгч Б.П нар нь 3 өөр хаягт оршин суудаг тухай нотлох баримт хэрэгт авагдсан байхад эдгээр хүмүүсийг хамт амьдарч, асрамжид байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. /1-р XX-207, 208,209,/

6. Анхан шатны шүүх Өвлүүлэгч Б.Птай 2011 оноос хойш хамт амьдарч, түүний асрамжид байсан А.Н******* нь 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн бөгөөд өвлүүлэгч нас барах үед бага насны буюу 6 настай байсан тул хөдөлмөрийн чадваргүй иргэн гэж үзэх тул А.Н*******ыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар өвлүүлэгч Б.П хууль ёсны өвлөгчид тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хуулийг б******* тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлгүй дүгнэлт болсон. Тухайлбал:

6.1. Өвлүүлэгч П хүү 2011 оны 06 сарын 27-нд нас барсан. Гэр бүлийн тухай хуулийн 11.1-д Гэрлэгч нас барсан өдрөөс эхлэн... гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно гэж заасан.

Нэхэмжлэгч А Н*******ын хувьд 2015.12.15-ны өдөр гэрлэлт дуусгавар болсны дараа төрсөн тул түүнийг өвлүүлэгч Б.П ач гэж үзэх үндэслэл байхгүй.

6.2. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар бага насны 14 хүртэл бүтэн өнчин хүүхэд, эцэг эх хоёулаа иргэний эрх зүйн чадамжгүй, хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, эсхүл эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдэд асран хамгаалагч тогтоохоор хуульчилсан. А.Н******* нь өөрийн төрсөн эх Л.А асрамжид байсан байх ба түүний төрсөн эх Л.А эх байх эрхийг хязгаарласан, эсхүл эрх зүйн чадамжгүй бусад үндэслэлээр А.Н*******д асран хамгаалагч тогтоож үйл баримт хэрэгт авагдаагүй тул А.Н*******ыг өвлүүлэгчийн асрамжид байсан гэх үндэслэлгүй.

6.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан бол тэтгэвэр авах эрхтэй талаар, 12.1-т Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан Эрүүл мэндийн магадлалын зөвлөл тогтооно., Нийгмийн даатгалын тухай хуулийн 37.7, 43 дугаар зүйлд хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах чиг үүрэг бүхий Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл тогтоохоор хуульчилсан байна.

Дээрх хуулийн заалтаас харахад хөдөлмөрийн чадваргүй хүн гэдэг ойлголт, ухагдахуун нь насанд хүрсэн хүн ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл тогтоохоор хуульчилсан байна. Түүнчлэн гэмт хэрэг, үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөр чадварын тогтонги алдалтыг эрүү, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоодог. Дээрх хуулийн заалтаас харахад ердийн өвчин, ахуйн осол, үйлдвэрийн осол, гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүний хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг эрх бүхий байгууллага тогтоохоор хуульчилсан байхад бага насны хүүхэд-ийг хөдөлмөрийг чадваргүй хүн гэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Иймд Б.П эзэмшиж байсан Моностой н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны 37,5%-ийн хувьцааны өвлөгчөөр П.Г*******ийг, 12,5%-ийн өвлөгчөөр А.Н*******ыг тус тус тогтоосон хэсэгт өөрчлөлт оруулж, А.Н*******ыг өвлөгчөөр тогтоолгох, өвлүүлэгчийн асрамжид байсныг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, П.Г*******ийг төрсөн эцэг Б.П эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд холбогду******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

... Гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. , нар өв хүлээн авахаас татгалзсан, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх хэргийн оролцогч бус этгээдүүдийг хууль ёсны өвлөгчөөр тогтоож өв хуваарилсан шийдвэр гаргасан гэх гомдлын талаар:

Өвлүүлэгч Б.П нь эхнэр гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа 11 хүүхэд байснаас охин , , , П. нар нь нас барсан, охин , П., П., П., хүү , нар нь өөрт оногдох хэсгээ өвлөхөөс татгалзаж, П.Г*******ийг нэр зааж, түүнд өөрт оногдох хэсгээ өвлүүлэхийг зөвшөөрсөн тухайгаа бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн нотлох баримт хэрэгт авагдсанаас гадна ба энэ үйл баримт Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №135/Ш2023/01044 шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 209/MA2023/00083 магадлалаар тус тус тогтоогдсон. Иймд өвлүүлэгч Б.П өвлөгдөх эд хөрөнгөөс П., хүү нарт оногдох хэсгийг П.Г*******т шүүх хуваарилсныг хэргийн оролцогч бус этгээдүүдийг хууль ёсны өвлөгчөөр тогтоож, шүүх хуулийг б******* хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй.

Хоёр. Өвлүүлэгч Б.П нь 10-20 жилийн өмнө өөрийн хүүхдүүддээ өмч хөрөнгө хуваарилж байсан нь өв залгамжлалын маргаанд хамааралгүй юм. Учир нь өв залгамжлалын маргаанаар зөвхөн өвлүүлэгч нас барах үед байсан эд хөрөнгө буюу өвлөгдөх эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэдэг тул М******* н******* ХХК-нас хүүхдүүддээ өмч хөрөнгө таслан өгч байсан нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж үнэлэх шаардлагагүй юм.

Гурав. 2020.10.03 гэсэн огноотой Өвөө аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байна аа гэсэн Б.П агсны гарын үсэг, компанийн тамга бүхий хэвлэмэл баримтыг шүүхэд ирүүлсэн. ШШҮТ-ийн 2022.05.19-ний өдрийн 1419 дугаар Шинжээчийн дүгнэлтийн 3-т 2020.10.03 гэсэн огноотой Өвөө аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байна аа гэсэн хэвлэмэл баримтын бичиглэлийг М******* н******* ХХК ТТО2296 гэсэн бичиглэлтэй тэмдгийн дардас дарагдсаны дараа хэвлэсэн байна гэж дүгнэснээс харахад компанийн тамга дарсан цаасыг ашиглаж текстийг хожим хэвлэсэн болох нь тогтоогдсон тул уг нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /2-р ХХ- 82/

Гэтэл уг бичмэл нотлох баримтыг өвлүүлэгч Б.П хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл гэж давж заалдсан гомдолд дурдсан нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.3 дугаар зүйлийн 515.3-т зааснаар өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэхээр хуульчилсан бөгөөд хэлцлийг үндэслэн өв залгамжлах тухай зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2-д зааснаар П.Г******* нь тэргүүн ээлжид өв залгамжлах эрхтэй хууль ёсны өвлөгч юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.2-д зааснаар хууль ёсны өв залгамжлагч П.Г******* нь өвлөхөөс татгалзаагүй тохиолдолд Т.Х*******, Т.Т******* нарыг хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 523 дугаар зүйлийн 523.1-д Гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ., 523.3-т Энэ хуулийн 523.1, 523.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээслэл хүчин т******* бус байна. гэж хуульчилсан тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг гэрээслэл гэж үзэх үндэслэлгүй.

Дөрөв. А*******, Т.Х*******, Т.Т******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр П.Г*******ийг оролцуулсан гэх гомдлын талаар:

Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/XT2024/00223 дугаар тогтоолд өвлөгчөөр тогтоолгох зорилгоор бусдын асрамжид байсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.2-т заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж заасан. Гэтэл А*******, Т.Х*******, Т.Т******* нарын 50%-ийн хувьцааны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, талийгаач аав, өвөөтэй хамт амьдарч, асрамжид байсныг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус онцгой ажиллагааны журмаар гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Өөрөөр хэлбэл эдгээр нэхэмжлэлийн шаардлага нь өвлөх эрх үүссэн талаар маргасан буюу бусад өвлөгчтэй маргасан шинжтэй, П.Г******* болон А*******, Т.Х*******, Т.Т******* нарын хоорондох маргаан тул уг нэхэмжлэлийг П.Г*******т холбогдуулах гаргасан бол уг нэхэмжлэлийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой байсан тул дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй П.Г******* нэхэмжлэлтэй нэгтгэсэн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаар:

2.1. М******* н******* ХХК-ийн 50 хувийг хувьцаа эзэмшигч регистрийн дугаартай Б П нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барснаар түүний өвийн талаар зохигчид маргасан байна.

2.2. Нэхэмжлэгч П.Г******* нь өвлүүлэгч Б.П хууль ёсны өвлөгч тул түүний эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн 50 хувийг хувьцааг өвлөх эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж хариуцагч Л.А*******д холбогду******* нэхэмжлэл гаргасан.

Харин хариуцагч Л.А******* болон түүний хүүхдүүд болох Т.Х*******, Т.Т*******, А.Н******* нар нь өвлүүлэгч Б.П ач хүүхдүүд бөгөөд түүнийг нас барах хүртэл нь хамт амьдарч өвлүүлэгчийн асрамжид байсныг тогтоолгож, өвлүүлэгч Б.П нь ач хүүхдүүддээ компаний эзэмшиж буй 50 хувийн хувьцааг өвлүүлэхээр гэрээсэлсэн тул өвлүүлэгчийн өвийг хүлээн авах хууль ёсны өвлөгч нар гэдгийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус тус гаргасан байх ба улмаар зохигчдын хооронд өвийн талаар маргаан үүсжээ.

2.3. Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг М******* н******* ХХК /РД: / нь 2000 оны 02 сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 2 гишүүнтэй, нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 25404 ширхэг хувьцаатай нийт 25,404,823 төгрөгийн үнэ бүхий дүрмийн сантай, газар тариалан, зүсмэл материал үйл ажиллагааны чиглэлтэй ХХК үүсгэн байгуулагджээ.

2007 оны 01 сарын 29-ний өдөр М******* н******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулах хаягийг Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд шилжсэн тухай нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, 2012 оны 03 сарын 13-ны өдөр компанийн өөрийн хөрөнгө болох 25,404,823 төгрөгөөс 8,468,200 төгрөгөөр хасагдаж 16,936,623 төгрөг болж өөрчлөгдсөн, хувьцаа эзэмшигч нас барж түүний эзэмшиж буй 8,468,200 төгрөгийн үнэ бүхий 33,3% хувийн хувьцааг 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр Л.А*******д шилжсэн тухай, 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор М******* н******* ХХК-аас Ерөө эх сүрэг ХХК-ийг тусгаарлан М******* н******* ХХК-ийн 8,468,200 төгрөгийн үнэ бүхий 33,3%-ийн хувьцааг аван Ерөө эх сүрэг ХХК-ийг шинээр байгу******* М******* н******* ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй 16,936,623 төгрөгийн дүрмийн сантай ХХК болж өөрчлөгдсөн, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар Б.Пыг томилсон, үйл ажиллагааны чиглэлээс зүсмэл материал эрхлэх үйл ажиллагааны чиглэл хасагдаж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааны чиглэлүүд тус тус нэмэгдсэн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл,

-2018.07.23-ны өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаас Б.Пыг чөлөөлж овогтой Х*******г томилсон тухай нэмэлт өөрчлөлтийн бүртгэл,

-2020.08.13-ны өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаас Т.Х*******г чөлөөлж, Энхбаяр овогтой Мөнх-Эрдэнийг томилсон мен хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр 2 иргэн бүртгэсэн тухай нэмэлт өөрчлөлтийн бүртгэл,

-2020.09.23-ны өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал Э.Мөнх-Эрдэнийг чөлөөлж овогтой Х*******г томилсон тухай нэмэлт өөрчлөлтийн бүртгэл тус тус хийгдсэн байна. Одоогийн байдлаар тус компанийн нэг бүрийн үнэ нь 1000 төгрөг бүхий нийт 16,936.6 төгрөгийн үнэтэй 100%-ийн энгийн хувьцааны нийт 8,468.3 төгрөгийн үнэ бүхий 50%-ийн хувьцааг Б П, нийт 8,468.3 төгрөгийн үнэ бүхий 50% хувьцааг Лхагвасүрэнгийн А******* нар тус тус эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2.4. М******* н******* ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг Б.П нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барснаар Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө, 518 дугаар зүйлийн 518.1-д Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ гэж заасан тул өвлүүлэгчийн өв нээгдсэнээр зохигчдын хооронд өвийг хэн аль авахаар маргаж улмаар өвийн маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн өвийн маргаанд эрх зүйн зохих дүгнэлт хийсэн боловч хууль ёсны өвлөгчийг зөв тогтоож чадаагүй тул давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

4.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэжээ.

4.1.Өвлүүлэгч Б.П нь эхнэр гэр бүл болсноор, , , , , , , П.Г******* Х., Х., Х., Х. нарын эцэг эх болсон байна.

Хуульд зааснаар түүний 11 хүүхэд нь өвлүүлэгч Б.П хууль ёсны өвлөгч болно. Өвлүүлэгчийн хүүхдүүдээс , , , нар нь нас барсан байх тул өвлүүлэгчийн хөрөнгийг түүний хууль ёсны өвлөгч , , П.Г*******, Х., Х., Х., Х. нар нь тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй.

4.2. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т Энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжид байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл өвлүүлэгч Б.Птай нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн нь түүний хууль ёсны өвлөгчид тооцогдохоор байна.

Хэрэгт авагдсан баримтаар өвлүүлэгч Б.Птай 2011 оноос хойш түүний хүү ийн эхнэр Л.А******* охин Т.Х*******, Т.Т******* нарын хамт амьдарч байсан бэр Л.А******* 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр охин А.Н*******ыг төрүүлжээ. Өвлүүлэгч Б.Пыг нас барах үед ач охин Т.Х*******, ач хүү Т.Т******* нар нь насанд хүрсэн бага охин А.Н******* нь 05 настай байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Нэхэмжлэгчээс А.Н******* нь өвлүүлэгч Б.П ач охин биш тул өвлөгч болохгүй гэж маргадаг боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар хууль ёсны өвлөгчид тооцогдох этгээд нь өвлүүлэгчийн төрөл, садан байхыг хуулиар шаардаагүй тул насанд хүрээгүй А.Н*******ыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар өвлүүлэгч Б.П хууль ёсны өвлөгчид тооцох үндэслэлтэй байна.

Харин Т.Х*******, Т.Т******* нар нь өвлүүлэгч Б.П ач боловч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлүүлэгч Б.П хууль ёсны өвлөгч болох түүний хүүхдүүд байгаа тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т зааснаар хууль ёсны өвлөгч болох боломжгүй, Л.А******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, 520.2-т заасан аль ч хууль ёсны өвлөгчид хамаарахгүй.

5.Нэхэмжлэгч Л.А******* нь өвлүүлэгч Б.П нь М******* н******* ХХК-ийн өөрийн эзэмшиж буй 50 хувийн хувьцааг өөрийн ач охин Т.Х*******, хүү Т.Т******* нарт шилжүүлэх тухай хүсэлтээ бичгээр бичиж баталгаажуулсан тул өвийг ач нартаа гэрээсэлсэн гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан 2020 оны 10 сарын 03-ны өдрөөр огноолсон ...Өвөө нь аав нь хүүхдүүддээ захиж гэрээсэлж үлдээх юм байна... гэсэн агуулга бүхий өвлүүлэгч Б.П гар бичмэлээр ач хүүхдүүд болох Т.Х*******, Т.Т******* нарт хувьцаагаа /өөрийн хөрөнгийг/ гэрээсэлсэн гэж үзэхгүй.

Учир нь гэрээслэл нь хуульд заасан шаардлага хангаснаар хуулийн хүчин т******* болно. Тус гар бичмэлд өвлүүлэгч нь өөрийн үзэл санааг илэрхийлсэн агуулга байгаа боловч өвийн талаар өвлөгч нар маргасан, дээрхи бичвэр нь гэрээслэлийн хуульд заасан шаардлага хангаагүй байх тул хариуцагч нарын шаардлага үндэслэлгүй.

6.Иргэний хуулийн 532 дугаар зүйлийг 532.1-д Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрд оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

Хуульд зааснаар өвлүүлэгч Б.П нь өвөө гэрээслээгүй түүний өвийг хууль ёсны төлөөлөгч нар хэрхэн хувиарлах талаараа зөвшилцөөгүй маргаантай байх тул шүүхээс зохигч нарын нэхэмжлэлийн дагуу хуульд заасны дагуу хууль ёсны өвлөгч нарыг тодорхойлж өвлүүлэгчийн өвлөгдөх хөрөнгийг хувиарлах нь зүйтэй гэж үзлээ.

7.Өвлүүлэгч Б.П өвлөгдөх хөрөнгө болох М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааг түүний хууль ёсны өвлөгч охин , хүү , хүү П.Г*******, охин Х., охин Х., охин Х., хүү Х. болон түүний хууль ёсны өвлөгчөөр тооцогдсон А.Н******* нарт тэнцүү хэмжээгээр буюу өвлүүлэгчийн 50 хувийн хувьцаанаас хүн тус бүрт 6,25 хувийг / 508= 6,25 / өвлүүлэхээр хувиарлаж шийдвэрлэв.

Хууль ёсны өвлөгч , , Х., Х., Х., Х. нар тус бүр өөрийн өвлөх хэсгээсээ татгалзаж, хууль ёсны өвлөгч П.Г*******т өвөө шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэлтүүдийг өөрийн харьяа нотариатад гаргасан байх тул тэдгээрийн хувьцааны ногдох хэсэг 37,5 хувь /6х6,25=37,5/ хувийн хувьцааг П.Г*******т шилжүүлэх нь зүйтэй ба ингэснээр П.Г******* нь 43,75 хувийг өвлөх эрхтэй болно.

Ингэснээр хууль ёсны өвлөгч П.Г*******т өвлүүлэгч Б.П эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны 43,75 хувийг өвлүүлэхээр, өвлөгч А.Н******* нь хувьцааны 6,25 хувийг тус тус өвлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Анхан шатны шүүхэээс өвлүүлэгчийн хууль ёсны өвлүүлэгч нараас Х., Х., Х., Х. нарыг өвлүүлэгчийн төрсөн хүүхэд бус гэж өвлөгчөөс хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгч П.Г*******оос М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоосон нэмэлт өөрчлөлтийг компанийн дүрэмд оруулахыг М******* н******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Л.А*******д болон Компанийн шинэчилсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн бүртгэл, өвлөгчөөр бүртгэж авахыг Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх ба энэхүү шаардлагад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг б*******тгах үндэслэлгүй.

Компанийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар тус тус зохицуулагдах тул дээрхи шаардлагуудыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Харин шүүхээс өвлүүлэгч Б.П эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны 43,75 хувийн хувьцааны эзэмшигчээр П.Г*******ийг, 6,25 хувийн хувьцааны эзэмшигчээр А.Н*******ыг тус тус тогтоосон компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 316/ШШ2025/00250 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 520 дугаар зүйлийн 520.3, 532 дугаар зүйлийн 532.1, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д заасныг тус тус баримтлан Б П (РД:)-ын эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцааны 43,75 хувийн хувьцааны өвлөгчөөр П Г******* (РД:)-ийг, 6,25 хувийн хувьцааны өвлөгчөөр А Н******* (РД:)-ыг тус тус тогтоож,

Б П (РД:)-ын эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн хувьцааны 43,75 хувийн хувьцааны эзэмшигчээр П Г******* (РД:)-ийг, 6,25 хувийн хувьцааны эзэмшигчээр А Н******* (РД:)-ыг тус тус тогтоосон компанийн дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

-нэхэмжлэгч П.Г******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх П.Г*******ийг төрсөн эцэг Б.П эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа өвлөгчөөр тогтоолгох, М******* н******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр П.Г*******ийг тогтоолгох, компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг М******* н******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч Л.А******* нарт даалгах,

-нэхэмжлэгч Л.А*******, Т.Х*******, Т.Т*******, А.Н*******ын төлөөлөгч Л.А******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Л. Б.П М******* н******* ХХК-ийн эзэмшиж байсан 50 хувийн хувьцааны өвлөгч болон эзэмшигчээр тогтоолгох, Т.Х*******, Т.Т******* нарыг Б.П М******* н******* ХХК-ийн эзэмшиж байсан хувьцааны ногдох хувийн өвлөгчөөр тогтоолгох, Т.Х*******, Т.Т******* нарыг Б.П эзэмшиж байсан М******* н******* ХХК-ийн эзэмшиж байсан хувьцааны ногдох хувийн эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Л.А давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцу******* сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН