| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06557/И |
| Дугаар | 102/ШШ2016/05016 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2016/05016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Ц /РД:/-ийн нэхэмжлэлтэй Э.Д-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Н.Ц би Э.Дд 600,000 төгрөг бэлнээр өгч уг мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлөх, хэрэв хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги тооцох болзолтой зээлийн гэрээ хийсэн. Гэтэл Э.Д нь одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээний дагуу Э.Д надад зээл алданги нийт 900,000 төгрөг төлөх үүрэгтэй. Гэтэл Э.Д нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, утас нь байнга холбогдох боломжгүй гэдэг тул хариуцагч Э.Д-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Ц би Э.Д-г эрэн сурвалжлах шүүх хуралдаанд оролцох боломжгүй, ажил давхацсан тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц нь Э.Д-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Э.Д нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Н.Ц, Э.Д нарын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШЗ2016/0172 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Д-гийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШЗ2016/0172 дугаар захирамжаар тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Н.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М овогтой Э Д /РД:/-г эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст/-д даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М овогтой Э Д /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Э.Д-г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст/-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР