Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/05015

 

2016 оны 09 сарын 01 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05015

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 15 дугаар гудамж-100 тоотод оршин суух, Шар-Булган овогтой Эрдэнээгийн Батбаатар /РД:ИМ79122619/-ийн нэхэмжлэлтэй Б.Ариунболдыг  эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Батбаатар би  өөрийн эзэмшлийн машинуудаар Батмөнхийн Ариунболдтой харилцан тохиролцож хайрга тээвэрлэхээр болж 1 м.кубыг нь 8,000 төгрөгөөр харилцан тохиролцож, 2014 оны 06 дугаар сарын12-ны өдрөөс нийт 24 удаагийн явалтаар 525 м.куб хайрга зөөж тээвэрлэсэн бөгөөд нийт ажлын хөлс 4,200,000 мянган төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлээд алга болсон бөгөөд би арга ядаад 2015 оны 01 дүгээр сарын 08-нд шүүхэд өгсөн бөгөөд Б.Ариунболдын хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр буцаасан. Үүний дараа би Б.Ариуболдийн хойноос хөөцөлдөж байж 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр уулзсан бөгөөд Б.Ариунболд нь миний мөнгийг  2015 оны 05 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж дуусгана гэж амлалт бичиж өгөөд дахин алга болсон. Араас нь сураг ажиг тавьж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дахин олж уулзсан бөгөөд Б.Ариунболд нь миний мөнгийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж дуусгах тухай баталгаа бичиж өгөөд сураггүй алга болсон. Би утсаар нь ярих гэсэн болов ч утсаа авахгүй байсан тул шүүхэд өгсөн. шүүхээс хариуцагч хаяг дээрээ оршин суудаггүй тул нэхэмжлэлийг буцаасан. Иймд Олонхууд овгийн Батмөнхийн Ариунболд /РД:ГЮ84112455/ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Батмөнхийн Ариунболдыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Батбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Э.Борхүү би Э.Батбаатарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ариунболдыг эрэн сурвалжлууха тухай иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

 

Нэхэмжлэгч Э.Батбаатар нь Б.Ариунболдыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Б.Ариунболд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Б.Ариунболдын 2015 оны 03 сарын 17-ны өдөр бичиж өгсөн хөлс төлөх тухай баталгааны баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн 101/ШЗ2016/02116 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Ариунболдын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 08-ны өдрийн 101/ШЗ2016/02116 дугаар захирамжаар тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч Э.Батбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Олхонууд овогтой Батмөнхийн Ариунболд /РД:ГЮ84112455/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст/-д даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Олхонууд овогтой Батмөнхийн Ариунболд /РД:ГЮ84112455/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан  Б.Ариунболдыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст/-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн    60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР