| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06585/И |
| Дугаар | 102/ШШ2016/05008 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2016/05008
2016 оны 08 сарын 31 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05008 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй, ажилласан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б миний бие 1981 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Октябрийн районы Нийтийн хоолны трестэд угаагч, нарийн боовчноор ажилласан юм. Гэвч миний Хөдөлмөрийн дэвтэрт миний овог нэрийг бичихдээ Л.Бхүү гэж алдаатай бичсэн байна. Миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх дээр Л.Б гэж бичигдсэн байдаг. Гэтэл дээрх буруу бичсэнээс болоод тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, Октябрийн районы Нийтийн хоолны триестэд 1981 оны 03 сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл угаагч, нарийн боовчноор ажилласан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б ажилласан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Лувсаншаравын Бхүүд олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогтой Лувсаншаравын Б /РД:/ мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний 10 дугаартай төрсний гэрчилгээ, Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхэд гэрч Б.С, Ж.М нарын мэдүүлсэн мэдүүлгүүд болон тэдний Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд дээрх бичилтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн Л.Бхүүд олгосон Хөдөлмөрийн дэвтэр дээр эцгийн нэрийг “Л” гэж, төрсөн огноог “1962” гэж тус тус бичсэн байх ба Л.Бгийн Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт эцэг “Лувсаншарав” гэж, төрсөн огноог “1962” гэж тус тус бичсэн бичилттэй тус тус тохирч байх тул шүүх Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Л.Б нь Октябрийн районы нийтийн хоолны триестэд 1981 оны 03 сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл угаагч, нарийн боовчноор ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөрийн дэвтрийн “Оийн нийтийн хоолны триестийн даргын 1981 оны 03 25-ны өдрийн 50 дугаар, 1990 оны 06 сарын 30-ны өдрийн 127 дугаар, 1990 оны 07 сарын 01-ний өдрийн 61 дугаар тушаалын бичилт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Лувсаншаравын Бхүүд олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Лын Б /РД:/ мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Б нь Оийн районы Нийтийн хоолны триестэд 1981 оны 03 сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл угаагч, нарийн боовчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР