| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/07642/И |
| Дугаар | 210/МА2025/01316 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/01316
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/08173 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Талууд 2024 оны 08 сарын 01-ний өдөр Орон сууц хөлсөх, хөлслүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр ******* тоот, 31 м.кв 1 өрөө орон сууцыг 11 сарын хугацаатай, сарын 1,500,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсон;
3.2. 2024 оны 08 сарын 05-ны өдөр Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг дээрх агуулгаар байгуулсан;
3.3. Нэхэмжлэгч нь хариуцагч талд орон сууц хөлслөх гэрээний 3 сарын хөлс болон барьцаа 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн;
3.4. Талууд орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, орон сууцыг хүлээлцсэн байна. Дээрх үйл баримтад талууд маргаагүй.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон атлаа гэрээний тохиролцоо нь хуульд нийцэхгүй байгааг анхааралгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцнэ.
5.1. Нэхэмжлэгч нь ... орон сууц хөлслөх гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн боловч барьцаа хөрөнгө 1,500,000 төгрөгийг буцаан өгөхгүй байгаа тул гаргуулна гэж, хариуцагч нь ... орон сууцыг хүлээн авсан. Гэрээний 6.2-д зааснаар гэрээг хугацаанаас нь цуцалсан тохиолдолд барьцааг 100 хувь хөлслүүлэгчид үлдэнэ гэж тохиролцсон тул барьцааг олгохгүй гэж тус тус тайлбарласан.
5.2. Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний хөлс болон хохирлын талаар маргаангүй, харин барьцаа хөрөнгө нь маргааны зүйл болжээ.
5.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т ... гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд барьцааг 100 хувь хөлслүүлэгчид үлдэнэ гэсэн зохицуулалт нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 231 дүгээр зүйлийн 231.1.4-т зааснаар барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг олгосон нөхөх хариуцлага юм.
5.4. Талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний үүрэг дуусгавар болсноор Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцааны эрх дуусгавар болох тул хариуцагч нь хуулийн агуулга, зарчимд нийцэхгүй гэрээний тохиролцоог баримтлан барьцаа хөрөнгийг саатуулан барьж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй тул мөн хуулийн 160 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь барьцааны зүйлийг буцаан өгөх үүрэгтэй.
6. Дээрх үндэслэлээр үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гоос 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/08173 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гоос 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР