| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06630/И |
| Дугаар | 102/ШШ2016/05007 |
| Огноо | 2016-08-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2016/05007
2016 оны 08 сарын 31 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05007 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-1, өөрийн байранд байрлах “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Богд Ар хороолол, 4а байрны 10 тоотод оршин суух Алтандоржийн Ариунаа /РД:ФА73112308/-д холбогдох 70119993 дугаарын телефон утасны үйлчилгээний төлбөрт 142,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Монголын Цахилгаан холбоо” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Ариунаа нь Монголын Цахилгаан холбоо ХК-тай UB1040731 тоот гэрээ байгуулж 70119993 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2009 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн тооцоогоор 142,000 төгрөгийн үйлчилгээний төлбөрийг төлөөгүй, одоог хүртэл байгууллагыг хохироож байна. Төлбөр төлөх талаар удаа дараа шаардсан боловч төлж барагдуулаагүй тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөөлгөч П.Батчулуун шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус компани нь А.Ариунаагаас 70119993 дугаарын телефон утасны төлбөр 142,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Ариунаа нь төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Монголын Цахилгаан холбоо” ХК нь А.Ариунаад холбогдуулан 70119993 дугаарын телефон утасны төлбөр 142,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Монголын Цахилгаан холбоо” ХК нь А.Ариунаад холбогдуулан 70119993 дугаарын телефон утасны төлбөр 142,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч А.Ариунаа төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Монголын Цахилгаан холбоо” ХК нь А.Ариунаад холбогдуулан 70119993 дугаарын телефон утасны төлбөр 142,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс болон хариуцагч Л.Цогтсайханаас 2,455 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголын Цахилгаан холбоо” ХК-д олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР