Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/227

 

 

 

 

 

 

 

 

   2019            08              02                                                  2019/ШЦТ/227

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Эд холбогдох эрүүгийн 1934004870292 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч.Э, 1979 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт                   , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-р хэсгийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2.Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 149 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39  дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр үйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж 2 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоосон,

3.Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар,

4.Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,        регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ч.Эы өгсөн: 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Дуган хад гэх газарт ээж дээрээ очсон. Манай дүү нар намайг очиход архи, пиво ууцгаагаад сууж байсан. Тэгэхээр нь би авчирсан пиво гаргаж ирээд тойруулаад явж байтал манай төрсөн дүү Ч.Энх-Отгоны эхнэр Б.Дгийн уух ээлж иртэл та намайг пиво уудаггүйг мэдсээр байж яагаад намайг шахаад байгаа юм би пиво уудаггүй, цагаан архи уудаг гэсэн. Тэгэхээр нь би чи яасан миний авч ирсэн юмыг голоод байгаа юм уу гээд нүүр лүү нь нэг удаа гараараа алгадсан. Тэгтэл Б.Д зугтаагаад яваад өгсөн. Бид нар хайгаад тухайн үедээ олоогүй байж байгаад маргааш өглөө нь асуухад Төв аймгийн Борнуур суманд ээжийнхээ гэрт гүйгээд очсон байсан гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.Дгийн өгсөн: ...Би 2019 оны 6 дугаар сарын 16-ны орой 19:30 цагт ажлаасаа бууж ирээд гэртээ ирсэн. 20:30 цагийн орчим манай хадам ах Энхбат ахынд байна хүрээд ир гэж бид хоёрыг дуудсан. Тэгээд бид хоёр гэрээс гараад хамт Энхбат ахынд очиход Батхуяг ах, эхнэр Отгонтуяагын хамт Энхбат ах, эхнэр Сэлэнгийн хамт дөрвүүлээ пиво уучихсан гэрийнхээ гадна байрлах сүүдвэрчинд сууж байсан. Бид хоёр очоод хамт суусан. Бид хоёрыг очсоноос хойш гэрийн эзэгтэй Сэлэнгэ гэрээсээ нэг шил цэнхэр шилтэй англи нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирээд бид хэд бүгд уугаад дуусаж байхад хадам ах Ч.Э морьтой ирээд өврөөсөө 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво гаргаж ирээд хамт суугаад Батхуяг ахад пиво өгөөд манай нөхөр Энх-Отгон аягалсан. Манай нөхөр аягалаад тойроод надад өгөхөөр нь би пиво уухгүй цагаан юм уудаг та мэдсээр байж яагаад пивоор шахаад байгаа юм гэж Ч.Э ахад хэлэхэд уу гээд байсан. Чи яахаараа уудаггүй юм гэхээр та намайг уудаггүйг мэднэ шүү дээ гэхэд шууд баруун хацар луу баруун гараараа цохиод авсан. Тэгтэл миний хамарнаас цус гарсан.Тэгэхээр нь би та яагаад миний нүүр лүү цохиж байгаа юм бэ гээд босож иртэл ах цохих гэж дайрсан би гараад зугтааж байгаад бүдэрч унахад нуруу хэсэгт араас өшиглөсөн. Манай нөхөр гарч ирээд би та нарын эхнэрийг ингэдэггүй биздээ та нар манай эхнэрийг яаж байгаа юм бэ гээд ахыгаа бариад авсан. Тэгээд би гол гараад хойшоо гүйсэн. Тэгээд цагдаад хандсан....би гомдолгүй байна. Ах Ч.Э  нь миний эмчилгээний бүх зардлыг төлөөд өгчихсөн. Надаас уучлалт гуйж ахин ийм зан гаргахгүй гэж амласан гэх мэдүүлэг /хх 05-06/,

 

Гэрч Ч.Энх-Отгоны өгсөн: ...Би 2019 оны 6 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед гэртээ байж байхад хүргэн ах Батхуяг хүрээд ир гээд дуудсан. Төрсөн ах Энхбатын эхнэр Б.Дгийн хамт очсон. Тэднийг Отгонтуяа, Батхуяг, Энхбат, Сэлэнгэ нар байсан. Бид хоёрыг очиход нэг шил архи ууж байсан. Түүнийг ууж дуусахад Батхуяг ах машинаасаа хоёр том пиво гаргаж ирээ ирээд хамт ууцгааж байхад гаднаас Ч.Э ах нэг том пиво барьчихсан ирсэн. Тэгээд мөн адил хамт суугаад ууцгаасан. Манай эгч Отгонтуяа надад Ч.Э ах Б.Дг алгадчихлаа. Б.Д гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би араас нь мотоциклтой шөнөжин хайгаад олоогүй. Маргааш нь сураг сонсоход баз хүргэн Энхболд шөнө Борнуур сум руу хүргэж өгсөн байсан гэх мэдүүлэг /хх 10/,

 

      Гэрч Ч.Отгонтуяагийн өгсөн: ...Ч.Э гэнэт босоод Б.Дг нэг удаа алгадсан. Манай нөхөр Батхуяг голоор нь орж салгатал Б.Д шууд  босоод гараад гүйгээд явчихсан. Араас нь бид хэд бүгд гараад хайсан боловч харанхуй байсан болохоор олоогүй гар утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Орж ирэхдээ эрүүл байсан. Өөрийнхөө авчирсан пивоноос л ганц нэг уусан байсан. Хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Урьд нь бас ямар нэгэн байдлаар хэрэлдэж маргаж байгаагүй. Нээх их согтоогүй байсан. Болсон үйл явдлыг санаж байна. Цохиж зодоогүй. Нэг л удаа цохисон гэх мэдүүлэг /хх 12/,

 

      Гэрч Б.Батхуягийн өгсөн: Би 2019 оны 6 дугаар сарын 16-ны орой эхнэрийн хамт Энхбатынд очоод 2 савтай 2 литрийн Нийслэл пивийг Энхбат түүний эхнэр Сэлэнгэ, манай эхнэр Отгонтуяа нартай хамт гэрийнхээ үүдний сүүдрэвчин дотор суугаад уусан. Тэгээд Б.Д түүний нөхөр Энх-Отгон нарыг ажлаа тараад гэртээ ирсэн байхаар нь дуудсан. Тэгээд зургуулаа болоод нэмж нэг шил 0.75 литрийн савтай Соёрхол нэртэй архи хувааж уугаад дуусаад байж байхад гаднаас Ч.Э ах нэг савтай пиво барьчихсан бага зэрэг согтуу орж ирсэн. Тэгээд Ч.Эы авчирсан пивийг хувааж ууж байхад би босоод цаана машиныхаа хажууд байж байтал гэнэт нөгөө хэд шуугилдахаар очтол Б.Д гүйгээд явчихсан. Тэгээд яав ийв гэтэл Ч.Э ах нэг удаа алгадчихсан гэж байсан. Бага зэргийн халамцуу байсан. Хэрэлдэж маргасан зүйл байхгүй. Пиво уухгүй архи уудаг гэж хэлснээс болж алгадсан гэж эхнэр надад хэлсэн. Дунд зэргийн согтсон байсан. Болсон үйл явдлыг санаж байна. Нэг удаа л алгадсан гэж Энх-Отгон хэлж байсан би хараагүй гэх мэдүүлэг /хх 14/,

 

      Гэрч Ж.Дуламцэндийн өгсөн: Би 2019 оны 06 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед найз Отгонтуяа дуудаад Энхбатын гэрт очтол Отгонтуяа, Батхуяг, Энхбат, Сэлэнгээ нар байсан. Намайг очиход гэрийнхээ үүдний сүүдрэвинд архи уучихсан сууцгааж байсан. Тэгээд би хамт суугаад ярьж хөөрөөд байж байтал Энх-Отгон, Б.Д хоёр араас ирээд хамт суусан. Тэгээд нэг шил архи задалдчихсан ууж дуусгаад 2 савтай том пиво Батхуяг машинаасаа оруулж ирээд ууцгаагаад талдаа орж байхад гаднаас Ч.Э ирсэн. Ч.Э нэг том пиво гаргаж ирээд Батхуягт өгөөд Батхуяг түүнийг аягалж тойруулаад хоёр гурван удаа Б.Дд өгөхөд би пиво уудаггүй архи л уудаг гэж хэлээд буцаагаад байсан. Тэгтэл Ч.Э нэг савтай пивийг авч аягалан Б.Дд өгтөл мөн адил би пиво уудаггүй цагаан юм л ууна гэж байх шиг байсан. Би наана Отгонтуяатай юм яриад сууж байтал гэнэт Б.Д орилоод явчихсан. Батхуяг Ч.Э, Б.Д нарын дундуур орж салгасан. Тэгтэл Б.Д гараад гүйсэн. Араас нь бид хэд хайгаад олоогүй утас руу нь бүгд ээлжилж залгахад холбогдохгүй байсан. Би нээх их уугаагүй эрүүл байсан. Цохиж байхыг нь би хараагүй. Отгонтуяа л Ч.Э Б.Дг алгадчихлаа гэж байсан гэх мэдүүлэг /хх 16/,

 

      Гэрч Б.Сэлэнгийн өгсөн: Би 2019 оны 6 дугаар сарын 16-ны орой манайд нөхрийн дүү Отгонтуяа нөхөр Батхуягийн хамт ирсэн. Тэгээд манайд хоол идээд хоёр том пиво уугаад дуусаад бид гэрт байсан нэг шил архийг гаргасан. Удалгүй гаднаас Энх-Отгон эхнэр Б.Дгийн хамт орж ирсэн. Тэгээд бөөнөөрөө байж байхад нөхрийн ах Ч.Э нэг пиво өвөртөлчихсөн орж ирсэн. Тэгээд бөөндөө юм яриад сууж байхад Ч.Э пиво аягалаад Б.Дд өгтөл Б.Д би пиво уудаггүй архи л уудаг гэж хэлэхэд Ч.Э ах уурлаад чи хэзээ ийм болчихсон юм гээд нэг удаа алгадсан. Батхуяг та болиочээ гээд Ч.Эыг бариад автал цаанаас Б.Д босоод гүйгээд явчихсан. Араас нь бид хэд хайсан боловч харанхуй байсан болохоор олоогүй. Би бага зэрэг согтсон байсан. Гэхдээ болсон явдлыг мэдэж байсан гэх мэдүүлэг /хх 18/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №414 дугаартай дүгнэлт: “1.Б.Дгийн биед баруун нүдний доод зовхи, баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх  гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 23/,

 

   Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 25/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Ч.Э нь Дуган гэх газар 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Дг зодож эрүүл мэндэд нь “Баруун нүдний доод зовхи, баруун хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ч.Эны өгсөн: “..Б.Дгийн уух ээлж иртэл та намайг пиво уудаггүйг мэдсээр байж яагаад намайг шахаад байгаа юм би пиво уудаггүй, цагаан архи уудаг гээд байсан тэгэхээр нь би чи яасан миний авч ирсэн юмыг голоод байгаа юм уу гээд нүүр лүү нь нэг удаа гараараа алгадсан. Тэгтэл Б.Д зугтаагаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг, хохирогч Б.Дгийн өгсөн: “...Манай нөхөр аягалаад тойроод надад өгөхөөр нь би пиво уухгүй цагаан юм уудгийг та мэдсээр байж яагаад пиво шахаад байгаа юм гэж Ч.Э ахад хэлэхэд уу гэж байна. Чи яахаараа уудаггүй юм гэхээр та намайг уудаггүй мэднэ шүү дээ гэхэд шууд баруун хацар луу баруун гараараа цохиод авсан. Тэгтэл миний хамарнаас цус гарсан би та яагаад миний нүүр лүү цохиж байгаа юм бэ гээд босож иртэл ах цохих гэж дайрсан бөгөөд би зугтаасан” гэх мэдүүлэг /хх 05-06/, гэрч Ч.Энх-Отгоны өгсөн: “...Манай эгч Отгонтуяа надад Ч.Э ах Б.Дг алгадчихлаа. Б.Д гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би араас нь мотоциклтой шөнөжин хайгаад олоогүй.” гэх мэдүүлэг /хх 10/, гэрч Ч.Отгонтуяагийн өгсөн: “...Тэгээд Б.Дд пиво хийж өгөхөд Б.Д пиво уудаггүй цагаан архи л уудаг гэж хэлсэн. Тэгтэл Ч.Э гэнэт босоод Б.Дг нэг удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хх 12/, гэрч Б.Батхуягийн өгсөн: “...Тэгээд Ч.Эы авчирсан пивийг хувааж ууж байхад би босоод цаана машиныхаа хажууд байж байтал гэнэт нөгөө хэд шуугилдахаар очтол Б.Д гүйгээд явчихсан." гэх мэдүүлэг /хх 14/, гэрч Ж.Дуламцэндийн өгсөн: Тэгтэл Ч.Э нэг савтай пивийг авч аягалан Б.Дд өгтөл мөн адил би пиво уудаггүй цагаан юм л ууна гэж байх шиг байсан. Би наана Отгонтуяатай юм яриад сууж байтал гэнэт Б.Д орилоод явчихсан. Батхуяг Ч.Э, Б.Д нарын дундуур орж салгасан. Тэгтэл Б.Д гараад гүйсэн.” гэх мэдүүлэг /хх 16/, гэрч Б.Сэлэнгийн өгсөн: “...Ч.Э пиво аягалаад Б.Дд өгтөл Б.Д би пиво уудаггүй архи л уудаг гэж хэлэхэд Ч.Э ах уурлаад чи хэзээ ийм болчихсон юм гээд нэг удаа алгадсан Батхуяг та болиочээ гээд Ч.Эыг бариад автал цаанаас Б.Д босоод гүйгээд явчихсан.” гэх мэдүүлэг /хх 18/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №414 дугаартай дүгнэлт /хх 23/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Эы дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

  Иймд шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

 

Хохирогч Б.Дгийн гаргасан "Би Ч.Эаас одоо нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдолгүй” гэх хүсэлт /хх 52/-ээр шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм   буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Э, хохирогч Б.Д нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ч.Эд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Ч.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Ч.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 1934004870292 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Эд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 1934004870292 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ