Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/259

 

 

 

 

 

 

 

 

   2019              09             04                                                   2019/ШЦТ/259

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

Иргэдийн төлөөлөгч М.Ганбаатар,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Насанд хүрээгүй хохирогч Г.Б, Б.Б нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Г,

Насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

Хохирогч Ц.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Нямсүрэнгийн Н.Хид холбогдох эрүүгийн 1934000000183 дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.Х, 1997 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, механик засвар мэргэжилтэй, ам бүл 4, эх,  эгч, дүү нарын хамт     оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,       регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Н.Хийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 08-ны өглөө хамаатан Мягмарсүрэнгийн хамт Цэндсүрэн эгчийн гэр лүү явсан. Намайг очиход  Баяррагчаа, Алтай ах, Г.Б, Г.Б, Эрдэм-Ундрах-Өгөөдэй нар байсан. Намайг зурагт үзээд сууж байхад Алтай ах, Базаррагчаа ах, Мягмарсүрэн, Эрдэм-Ундрах-Өгөөдэй нар хамт дэлгүүр явсан. Тэр үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Гэхдээ гэгээ тасарч байсан. Г.Б, Г.Б нартай гэрт үлдээд зурагт үзээд сууж байгаад өлсөөд хоол хийж идмээр санагдаад амбаар луу явж мах авахаар болсон. Тухайн үед Г.Б унтаж байсан болохоор Г.Бийг дагуулаад амбаар руу орсон. Амбаарт орсны дараа Г.Бийг оролдмоор санагдаад тэвэрч өргөөд мотоцикл дээр гаргаад нуруугаар нь хэвтүүлсэн. Тэгээд өмдийг нь дотуур хувцастай нь хамт тайлсан. Г.Б агаа болиочээ гээд байхаар нь зүгээрээ ахын дүү гээд зүүн гараараа салтааг нь илээд хуруугаараа бэлэг эрхтнийг нь оролдсон. Дараа нь өмдөө тайлаад өвдөг хүртлээ шувтлаад бэлэг эрхтнээ гаргаж ирээд баруун гараараа оролдож эхэлсэн. Тэгээд удалгүй Г.Бийн салтаа хэсэгт нь тавьсан. Тэгээд мотоцикл дээрээс өргөж буулгаад өмдөө татсан. Г.Б өмдөө татаад түрүүлээд гарсан. Харин би араас нь мах аваад гарсан. Гэрт ороод байж байхад дэлгүүр явсан хэд ирсэн. Бид нар хоолоо идчихээд хөзөр тоглож байгаад нэлээн орой болоод унтахаар хэвтсэн. Би хүмүүсийн унтахыг хүлээж байгаад унтсан хойно нь Г.Бийн хөнжлийг сөхөөд дотуур хувцас дотор нь гараа хийгээд оролдож эхэлсэн. Тэгээд Г.Бийг сэрэхээр нь болиод унтсан. Маргааш өглөө нь босоод гэр лүүгээ явсан. Урьд өмнө нь оролдож байгаагүй. Оролдож үзмээр санагдаад тэгсэн. Би сүүлд үерхдэг охиноосоо 4 жилийн өмнө салсан. Хаана байгааг нь мэдэхгүй байна.

...Би өдрийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 4-р сарын эхээр өдрөө сайн санахгүй байна. Гэртээ байж байгаад Цэндсүрэн эгчийн гэрт ирсэн. Намайг ирэхэд Г.Б, Г.Б, Эрдэм-Ундрах-Өгөөдэй, Хишигдэлгэр, Энхдэлгэр нар тоглоод сууж байсан. Тэгээд Г.Бийг амбаар луу орж бууз авъя гэж дуудаад дагуулаад гэрийн хойд талын амбаарт орсон. Амбаарын хаалгыг хаагаад Г.Бийг амбаарт байсан ширээн дээр хэвтүүлээд өмдийг нь тайлаад, дараа нь өөрийнхөө  өмдийг тайлсан. Нэг гараараа Г.Бийн хоёр гарыг бариад нөгөө гараараа Г.Бийн бэлэг эрхтнийг оролдоод дараа нь  өөрийнхөө бэлэг эрхтнийг  оролдож байгаад Г.Бийн гэдэс болон гуя хэсэгт тавьсан. Тэгсэн Хишигдэлгэр, Энхдэлгэр нар ирээд амбаарын хаалга нүдэхээр нь би Г.Бийг оролдохоо болоод амбаараас гарсан. Г.Бийн аав нь манай ээжийн дүүгийн хүүхэд. Тэр үед анх удаа оролдсон. Би нэг л удаа Г.Бийг оролдсон. Өөр нэмж оролдсон юм байхгүй. Бага насны хүүхэд гэдгийг нь мэдэж байсан.

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт байрладаг Хятадын уурхайд хамгаалагчаар 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед байсан байх яг хэзээ гэдгээ санахгүй  байна орой талбайн гэрэл асаагаад явж байгаад ажилчдын байшингийн цонхийг шалгаад явж байхад нэг цонхыг түлхэж үзэхэд онгойчихсон. Тэгээд тэр цонхоор ороод цаад өрөөний хаалганы цоожийг нарийн лапаткин төмрөөр хөшөөд онгойлгоод орсон чинь хоёр ор, хөнжил гудастай байсан бөгөөд хоёр орны голд хүрэн өнгийн сейф байхаар тэрний хаалгыг нь нөгөө төмрөөрөө хөшиж эвдээд онгойлгож үзэхэд дотор нь юм байгаагүй. Тэгээд би нөгөө уурхайг хаяаад яваад өгсөн байгаа. Тэр байгууллагатай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Миний хувьд гадна талын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд дотор тал руу орох эрх бол байхгүй. Миний хувьд уурхайн гадаа хашааны хажуу талын байранд байрладаг байсан. Ажилчдын байр бол миний байрлаж байсан байрнаас 20-30 алхмын зайд байрладаг.

...Би 2018 оны 02 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3-р багийн нутагт байх Цацагт хяруул тэжээдэг компанид туслахаар ажилладаг байсан. Тэгсэн цагаан сарын өмнө манай ажлын ойролцоо өвөлждөг Ц.Д ахын бие муудаад сумын төвийн эмнэлэг рүү хүргэгдсэн. Тухайн үед гэрт нь хэн ч үлдээгүй. Тэр өдөр би унтаж босоод цай уучхаад өөрийн хийх ёстой ажлаа хийж дуусаад байж байтал Оюунаа эгч, Ганаа хоёр ирээд чамайг Гандолгор эгч гэр лүү нь яваад малыг нь хотноос нь гаргаарай гэж хэлсэн гэсэн. Би гэр лүү нь алхаж очоод малыг нь хотноос нь гаргаад гэр лүү нь харсан чинь хаалга нь цоожгүй байхаар нь дотор байдаг байсан нялх хургыг нь гаргаж эхэд нь хөхүүлье гэж санаад гэр лүү нь орсон. Тэгээд хургыг нь авч эхэд нь хөхүүлээд буцаагаад гэрт оруулсан. Гэр доторхыг харсан чинь гэрийн баруун хойд талд байх авдрын таг нь онгорхой, тагийг нь авдрын урд талд нь босгоод тавьсан байсан. Авдар дотор юу байгааг сонирхоод үзсэн чинь шар өнгийн даалинтай хөөрөг байхаар нь даалинтай нь авч халаасандаа хийсэн. Тэгээд гэрээс өөр юм аваагүй гараад ажил руугаа явсан. Ажил дээрээ ирж цайгаа уучихаад шувуунуудын хоолыг өгөөд Ц.Д ахын гэрээс авсан хөөргийг шувууны баасан доор нуусан. 3 хоногийн дараа Гандолгор эгч сумын төвөөс ажил дээр ирээд гэрт байсан хөөрөгний даалин хөөрөгтэйгээ алга болсон гэж байсан. Тэгсэнээ одоо гаргаад өгвөл цагдаа гэж явахгүй гэж хэлэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь юм яриагүй байж байгаад яваад өгсөн. Тэгээд цагаан сарын өмнөхөн нөгөө нуусан хөөргөө гаргаж ирэхэд цагаан өнгийн улаан толгойтой хөөрөг байсан. Үзчихээд буцаагаад нуусан. Дахиж гаргаж ирэхгүй байж байгаад шинийн 10-ны үеэр хөөргөө гаргаж ирээд Ганаа ахаас чөлөө аваад Баянчандмань сумын төв рүү яваад тэндээсээ Улаанбаатар хот руу замын унаанд суугаад явсан. Улаанбаатар хотод орж ирээд шууд Нарантуул зах руу яваад зах дээр очоод төв хаалгаар нь орж хөөрөг авах хүн байна уу, гээд олон хүмүүсээс асууж яваад нэг ахтай таараад хөөргөө харуулаад 450 000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэнгис орж кино үзээд орой нь ажил дээрээ очиж хоносон. Тэрнээс хойш хөөрөгний талаар юу ч яригдахгүй байхаар  нь Ганаа ахтай хамт алтны уурхай руу явж ажилласан. 1 сар гаруй ажиллаж байгаад буцаад шувуун ферм дээр ирсэн. Тэгсэн Баясаа ах намайг түлш хулгайлсан гээд байхаар нь би ажлаасаа гарсан. Тэгээд хамаатны ах нартайгаа хамт хөдөө ажиллаж байгаад цагдаад баригдсан. Би олон удаа орж гарч байсан. Ц.Дийн ахын бие муудаад сумын төв рүү Гандолгор эгч хамт явсан. Тэгээд би мэдсэн. Би хөөрөг даалинтай нь хамт авсан. Өөр юм аваагүй. Нарантуул зах  руу ороод олон хүнээс хөөрөг авах уу гэж асуусан. Нэг ах үзээд худалдаж авъя хэний хөөрөг вэ гэхээр нь миний хөөрөг байгаа юм яаралтай мөнгөний хэрэг болоод зарж байна гэж  хэлсэн. Би одоо тэр хүнийг хараад танихгүй. Би 450 000 төгрөгөөр зарсан. Даалин нь шар өнгийн дээрээ ногоон өнгийн луу шиг дүрстэй байсан шиг санагдаж байна. Хөөрөг нь улаан толгойтой, цагаан хөөрөг байсан. Өөр содон шинж байгаагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Гийн өгсөн: Би нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг боловч хоёр том охиноо ээж Цэндсүрэнгийн гэрт сумын төв дээр байлгадаг. Тэгээд би хоёр хүүхдээ эргэх гээд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн үед сумын төвд орж ирсэн. Сумын төвд орж ирээд эмнэлгээр ажилтай явж байгаад 13 цагийн үед хадам ээж Цэндсүрэнгийн гэрт очсон. Намайг гэрт ороход том охин Г.Бтэй хадам ээж хамт байсан. Тэгээд хадам ээж хот явна гээд унаа ирэхээр яваад өгсөн. Би том охины хамт үлдээд гэрт зурагт үзээд байж байсан чинь манай нөхөр Рагчаабазар миний утас руу залгаад ДДИШ кабель сунгаад өгөөч гэхээр нь би сунгалт хийлгэхээр дэлгүүр лүү явсан. Охиноо гэрт ганцааранг нь үлдээгээд гэрийн дотор талаас нь түгжүүлээд хашааны хаалгыг түгжээд гарсан. Ойролцоогоор 10-15 минут болоод буцаад ирэхэд хашааны хаалга онгойчихсон, Н.Х баруун талын орон дээр хэвтэж байсан. Манай охин Г.Б зүүн талын орон дээр өмсөж байсан куртикээрээ биеэ ороогоод уйлаад сууж байсан. Тухайн үед юм бодолгүй охиноо хамт гарч бие засая гэж хэлээд аваад гарсан. Намайг жорлонд бие засаж байхад охин минь нэг л өөр байхаар нь юу болсон талаар нь асуухад Н.Х ах намайг оролдсон. Та аав, эмээ хоёрт битгий хэлээрэй гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд хадам ээж рүү залгаад Н.Х манай охиныг оролдсон байна гэж хэлсэн. Хадам ээж намайг очтол цагдаад дуудлага өгөхгүй азнаж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөр рүүгээ залгаад Н.Х охин Г.Бийг оролдсон байна гэж хэлсэн чинь за ханиа би хойшоо ах дээр очиж уулзаад хамт төв ороод очъё  тэгээд цагдаа явъя гэсэн. Утсаар ярьснаас хойш 30 минутын дараа манай нөхөр, ах Баярсайханы хамт ирсэн. Тэгээд тэд нарыг ирэхээс өмнө би сургууль ороод бага охиндоо чөлөө аваад гэртээ ирээд хүлээгээд сууж байсан. Манай нөхөр Рагчаабазар, Баярсайхан ахын хамт ирээд намайг хоёр охиноо аваад эмнэлэг рүү очиж үзүүл гээд явуулсан. Эмнэлэг дээр очоод эмэгтэйчүүдийн эмч Одгэрэлд үзүүлсэн чинь эмч үзээд Г.Бийг бол сайн мэдэхгүй байна, харин бага охин Г.Б бол жаахан улайлттай байна гэж хэлсэн. Тэгээд буцаад гэртээ очиход Н.Х ирчихсэн, Баярсайхан ах асуугаад сууж байсан. Н.Х эхэндээ хүлээхгүй байснаа манай хоёр охиныг яриад ирэхээр тиймээ би тэгсэн гэхдээ дотор нь тавиагүй гэж байсан. Тэгээд би нөхөртэйгээ хамт хоёр охиноо дагуулаад хадам ээж Цэндсүрэнгийн хамт Улаанбаатар хотод Эх нялхсын нөхөн үржихүйн эмнэлэгт үзүүлсэн. Эмч нь үзүүл ерөнхийдөө улайлттай байна, бэлгийн замын өвчтэй байгаа эсэхийг нь шинжилгээ хийлгүүлээрэй гэж хэлсэн. Бид нар үзүүлээд гарсаны дараа Төв аймгийн Хүүхэд хөгжлийн газраас ярьж байна гээд нэг эмэгтэй залгаад аймагт яваад ирээчээ гэж дуудсан. Бид нарыг ирсний дараа цагдаатай уулзаад холбож өгсөн. Миний хоёр охин сэтгэл санаа нь өмнөхөө бодвол зүгээр болсон. Нотлох баримтаар өгсөн шатахууны үнэ 427 542 төгрөг, эм, тарианы үнэ 84 425 төгрөг, нийт 435 967 төгрөг гаргуулна. Сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар нэхэмжилнэ. Гомдолтой байнагэх мэдүүлэг,

 

            Хохирогч Ц.Дийн өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 10-ны үед миний бие өвдөөд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр үзүүлж эмнэлэгт хэвтсэн. Тэгээд цагаан сар болох гээд хүүхэд рүүгээ утсаар яриад аавынхаа хөөргийг гаргаад тавиарай гэж хэлсэн. Тэгсэн манай хүүхэд хөөрөг алга болсон байна гэж хэлсэн. Манайх гэрээ ер нь цоожилдоггүй юм. Авдраа ч цоожилдоггүй. Тухайн үед Ганхуяг, Н.Х хоёрт гэрээ захиад үлдээгээд явсан. Би 2018 оны 02 дугаар сарын 10-ны үед эмнэлэгт хэвтэхээс өмнө манай эхнэр 7 хоногийн өмнө хөөрөг авдаранд байхыг харсан. Ганхуяг манай гэрт цагаан сараар ороод ирэхээр нь хөөрөглөдөг байсан. Ганхуяг мэднэ. Ганхуяг нь манай гэрийн ойролцоо ажиллаад 4 жил болж байна. Би алдсан хөөргөө 28 сая төгрөгөөр үнэлж байна.Уг нь би эмнэлэг явахаасаа 4 хоногийн өмнө хөөрөг хаана байна гэж эхнэрээс асууж эхнэр авдар дотроос гаргаж надад харуулж байсан юм.

            Миний хөөрөг дээр үеийн цэхэр цагаан хаш хөөрөг, шүрэн толгойтой, оюу нуухтай, цэх халбагатай, 3 үе дамжсан хөөрөг байсан. Би ийм төрлийн хөөрөг зах зээл дээр ямар үнэ ханштай болохыг судалж Улаанбаатар хотоос хөөрөг авдаг хүнээс асууж сураглахад 28-32 сая төгрөгийн үнэтэй байдаг гэж хэлсэн. Тийм учраас би хөөргөө 28 сая төгрөгөөр үнэлсэн. ...Шүрэн толгойтой хаш хөөрөг, оюу нухтай, зэс халбагатай толгойн орой хэсгээсээ доод ёроол хүртэл нарийн шар өнгийн судалтай байсан. Уг судал нь хоёр талдаа байсан. Өөр содон шинж тэмдэггүй. Би хөөргөө олж авч чадаагүй тул үнэ дүйцхүйц мөнгөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Бийн өгсөн: Би аавын ээж Цэндсүрэнгийн хамт Баянчандмань сумын төв 4-р хороо Сүүжийн 4-1-2 тоотод дүү Г.Б /7 настай, эмэгтэй/ Эрдэм-Ундрах-Өгөөдэй /4 настай, эрэгтэй/ нарын хамт амьдардаг. Би Баянчандмань сумын 12-н жилийн сургуулийн 3В ангид сурдаг. Харин манай дүү Г.Б 1А ангид сурдаг. Би яг хэдний өдөр болсон гэдгээ мэдэхгүй байна. Эмээ Улаанбаатар хот яваад би гэртээ Баяррагчаа, Алтай ах нарын хамт үлдсэн. Би дүүгийнхээ хамт одоо хичээлдээ 12 цагт яваад орой 17 цагт хичээлээ тараад хамт гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд Н.Х, Баасандорж нар ирсэн. Тэр хоёрыг ирсний дараа Баяррагчаа дүү Эрдэм-Орших-Өгөөдэйг дагуулаад дэлгүүр явсан. Тэгсэн Н.Х ах хоол бууж иднэ гээд намайг амбаар луу дагуулаад гарсан. Амбаарт орсны дараа цагаан өнгийн мотоцикл  дээр намайг өргөж хэвтүүлээд миний өмд, турсикийг тайлаад өөрийнхөө турсикийг тайлаад боожгойгоо гаргаад миний шээдэг зүйл рүү хөдлөөд байсан. Тэр үед миний хөл өвдөөд би даараад байсан. Н.Х ах хөдөлж дууссаны дараа миний салтаа цагаан өнгийн муухай үнэртэй зүйл болсон. Тэгээд би мотоциклоос буугаад өмд, турсикээ татсан. Намайг амбаараас гарах гэхэд Н.Х ах аав, ээждээ хэлэх юм бол аав ээжийн чинь хоолойг чинь хэрчинэ, эмээдээ хэлбэл гэрийг нь шатаана ойлгосон уу гэж хэлээд амбаараас буузаа аваад гарсан. Гэртээ ороод бууз жигнэж байхад Баяррагчаа дүү Эрдэм-Ундрах-Өгөөдэйг дагуулаад орж ирсэн. Тэгээд болсон явдлыг хэлбэл намайг загнана гэж бодоод хэлэлгүй ганцаараа гараад жорлон руу очоод салтаагаа 00-н цаасаар арчаад жорлон луу хаясан. Тэгээд гэртээ ороод буузаа идээд сууж байхад Н.Х манай гэрээс явсан. Би хоолоо идчихээд дүү Г.Бтэй хамт баруун талын орон дээр унтсан.

Маргааш өглөө нь босоод цай ундаа уучхаад хичээлдээ яваад тараад ирэхэд Н.Х ирчихсэн сууж байсан. Намайг хувцасаа солиод гэрийнхээ хувцасыг өмсөж байхад Н.Х, Баяррагчаа, Алтанхуяг ах нар гэрийн ширээн дээр хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд орой хоолоо идэж дуусаад дахиж хөзрөө тоглоод суусан. Тэгээд нар орой болтол тоглосон. Тэд нарыг тоглоод дуусахад бид нар унтахаар хэвтэцгээсэн. Би дүүтэйгээ хамт баруун талын орон дээр унтахаар хэвтсэн. Намайг хэвтэж байхад Н.Х ах миний турсикийг тайлаад өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийгээд хөдөлсөн. Тэгээд миний салтаа муухай үнэртэй цагаан өнгийн зүйл болсон байсан. Би шууд турсикээ татаад унтаад өгсөн. Тэрнээс хойш дахиж оролдоогүй. Ганцхан Н.Х ах л оролдсон. Өөр хүн оролдоогүй. Би Н.Х ахаас айгаад ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй. Намайг айлгаж сүрдүүлсэн байсан. Зодож цохисон зүйл байхгүй. Хоёр удаа бэлгийн харьцаанд орсон. Аав ээжийн чинь хоолойг хэрчинэ, эмээгийн чинь гэрийг шатаана гэж айлгаж байсан. Өөр хүн мэдэхгүй байгаа. Би Н.Х ахаас айгаад өөр хүнд хэлж байгаагүй. Намайг зодож цохисон зүйл байхгүй. Гэхдээ Н.Х ах надтай бэлгийн харьцаанд орсноос хойш миний салтаанаас муухай зүйл гараад байгаагэх мэдүүлэг /1-р хх 12/,

2019.5.26-ны өдөр өгсөн: Н.Х ах миний салтаа руу боожгойгоо хийсэн. Харин шээдэг боожгой руу дотогш нь бол хийгээгүй. Миний салтаа руу хийсэн. Миний өмдийг тайлаад өөрийнхөө өмдийг мөн тайлсан гэх мэдүүлэг /1-р хх 14/,

 

            Насанд хүрээгүй хохирогч Г.Бийн өгсөн: Би эмээ Цэндсүрэн, эгч Г.Б, дүү Эрдэм-Ундрах-Өгөөдэй /4 настай/ нарын хамт амьдардаг. 2019 оны 4 дүгээр сарын эхээр би яг хэдний өдөр болсон гэдгээ мэдэхгүй байна. Би гэртээ Хишигдэлгэр /3 настай, эмэгтэй/, Энхдэлгэр /5 настай, эмэгтэй/ Эрдэм-Ундрах-Өгөөдэй эмээ нарын хамт байж байсан. Эмээ ажилтай болчихлоо гээд гэрээс гарсан. Тэр үед гадаа харанхуй болчихсон байсан. Н.Х ах гаднаас гэрт орж ирээд сууж байгаад амбаар луу орж бууж авъя гэж хэлээд бид нарыг дагуулж гарах гээд байсан. Энхдэлгэр, Хишигдэлгэр нар гэрээс гарахгүй гээд би Н.Х ахтай хамт гарсан. Амбаар луу явж байхад гадаа харанхуй байсан болохоор Н.Х ах асаагуурын гэрэл тусгаад амбаар луу очоод хаалгыг нь онгойлгоод намайг түрүүлээд оруулсан. Миний араас орж ирээд намайг өргөөд амбаарт байсан ширээн дээр хэвтүүлээд миний өмдийг хагас тайлаад миний уруул дээр үнсээд салтаа руу гараа оруулаад шээдэг зүйлийг минь оролдоод байсан. Тэгээд Н.Х ах амбаараас түрүүлж гараад гэр лүү ороод би араас нь орсон. Н.Х ах зурагт үзэж байсан. Би Н.Х ахыг зурагт үзэж байхад нь орон дээрээ гараад унтаад өгсөн. Намайг өглөө босоход Н.Х ах байхгүй байсан хэзээ явсныг нь мэдэхгүй байна.

            Би хичээлдээ явах гэж байхад Н.Х ах орж ирсэн. Тэгээд бид нар тоглож байх үед Н.Х ах Энхдэлгэр, Хишигдэлгэр нарыг гэр лүүгээ хайчинд явуулаад намайг өргөөд амбаар луу тэвэрт оруулсан. Амбаарт байдаг ширээн дээр хэвтүүлээд миний уруул дээр үнсээд миний өмдийг тайлаад гараараа миний салтааг оролдоод шээдэг боожгойг оролдоод байсан. Тэгээд Энхдэлгэр, Хишигдэлгэр нар ирэхэд намайг оролдохоо болиод надаас холдсон. Би гэр лүү уйлаад ороход эгч Г.Б надаас юу болсон талаар асуугаад надаас муухай үнэр үнэртээд байна гэж байсан. Тэгээд эгч ээжид болсон явдлын талаар хэлсэн. Манай Нямсүрэн эмээгийн хүүхэд байгаа юм. Н.Х ах намайг загнаад аав, ээжийг чинь ална гэж хэлээд айлгаад байсан. Зодож цохиж байгаагүй. Үгээр л айлгаж байсан. Намайг хоёр удаа оролдож байсан. Аав, ээжийг ална гэрийнхнийг чинь шатаана гэж айлгадаг гэх мэдүүлэг /1-р хх105/,

 

Гэрч С.Цэндсүрэнгийн өгсөн: Би өөрийн хүү Рагчаабазарын том охин Г.Б, бага охин Г.Б нарыг өөр дээрээ байлгаж сургуульд нь явуулдаг юм. Тэр хоёр манайд амьдардаг болоод 6 жил болж байна. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу Эрдэм-Ундрах-Өгөөдэй ачийн минь шүд нь өвдөөд байхаар нь эмчлүүлэх гээд явсан. Тэгээд Улаанбаатар хотод явж байхад /цагийг нь санахгүй байна/ бэр Ч.Г араас залгаад Н.Х манай хоёр охиныг оролдож татаж чангаасан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмч дээр очиж үзүүлээч гэж хэлээд утсаа салгасан. Эрдэм-Ундрах-Өгөөдэйн шүдийг эмчлүүлж дуусаад гадаа гэгээтэй байхад буцаад сумын төв дээр ирсэн. Баянчандмань сумын төв ороод шууд гэр лүүгээ яваад очиход Рагчаабазар, Ч.Г, Г.Б, Г.Б нар байсан. Яасан талаар асуухад Н.Х би Г.Б, Г.Б хоёрыг оролдсон намайг уучлаарай гэж хэлсэн байсан. Тухайн үед яахаа мэдэхээ болиод хэсэг сууж байгаад одоо Н.Хийг яах ийх талаар асууж эхлээд Ч.Г, Рагчаабазар нарыг хоёр охины хамт хөдөө гэр лүү нь явуулж Н.Хийг цагдаад өгөхөөр болоод сумын цагдаагийн постонд аваачиж өгсөн. Н.Х нь манай эгч Нямсүрэнгийн хүүхэд. Багаас нь мэднэ манай гэрээр орж гараад явж байдаг. Үг дуу цөөнтэй, элдэв төрлийн хэрэгт орооцолдоод байдаггүй хүүхэд. Ийм хэрэг хийнэ гэж даанч бодсонгүй. Н.Хийн гэр 2-р гудамжны хамгийн ар талд байдаг. Харин манайх 4-р гудамжны нүүрэн талд байдаг. Миний бодож байгаагаар ойролцоогоор 500 метрийн орчим зайтай байдаг. Хашаанд дээрээ гараад сууж байхад харагдаж магадгүй. Манай гэрээр л  байдаг хүүхэд. Ер нь багаасаа л манайхаар байсан. Эвлүүлдэг тоглоом, хөзөр хамт тоглоод байж байдаг байсан. Н.Х манай хүүхдүүдтэй хэвийн тоглож харагддаг тухайн үед би элдэв зүйл бодсонгүй. Байшинд цагаан өнгийн мотоцикл байдаг. Тэр мотоциклыг өнгөрсөн жилийн намар авчирч  хийсэн. Амбаарын хаалгаар ороод гол хэсэгт нь тавьсан байдаг. Алтай бол манай эцгийн талын хамаатан. Баяррагчаа бол манай хүү. Манай ах Гөлгөө Улаанбаатар хотод байхдаа нас бараад би ажил явдлаар нь ирчихсэн байсан. Сумаас гарахдаа Г.Б, Г.Б, Эрдэм-Ундрах-Өгөөдэй нарыг хүү Баяррагчаа, Алтай нарт үлдээгээд явсан. Би Улаанбаатар хотод 3 хоног болоод буцаад сумандаа ирсэн гэх мэдүүлэг /1-р хх 17-18, 235/,

 

            Гэрч С.Баяррагчаагийн өгсөн: Н.Х нь миний ээжийн төрсөн эгч Нямсүрэнгийн хүүхэд байгаа юм. Би эхнэрээсээ салаад ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Ээж маань Улаанбаатар хот руу ажил гараад явсан. Тэгээд Г.Б, Г.Б, Эрдэнэ-Ундрах-Өгөөдэй нарыг хараад Алтанхуяг ахын хамт үлдсэн. Тэгээд орой гэгээ тасарсан үед манай гэрт Н.Х, Мягмардорж нар ирсэн. Би тэр үед Н.Хийн ээжийн байшинг засаж өгөөд их ядарсан байсан болохоор эрт унтаад өгсөн. Би унтаж байгаад нэг сэрэхэд Г.Б, Г.Б, Эрдэнэ-Ундрах-Өгөөдэй нар зүүн талын орон дээр, Алтанхуяг баруун талын орон дээр, би Алтанхуяг ахын унтаж байсан орны урдуур ор засаж унтсан. Харин Н.Х, Мягмардорж хоёр хүүхдүүдийн унтаж байсан орны урд талд орж засаж унтсан. Би шөнөдөө сэрэхгүй унтсан. Өглөө Н.Х намайг унтсаны дараа босоод гэр лүүгээ Мягмардоржийн хамт явсан. Би тэр үед их ядарсан байсан болохоор сайн унтсан байсан. Надад ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Н.Х Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн. Эцгийнх нь талаар мэдэхгүй. Өвөө, Эмээ дээрээ өссөн хүүхэд байгаа юм. Зан аашийн хувьд дөлгөөн тогтуун зантай, ажилд хичээнгүй, гэр бүлийнхэндээ халамжтай сайн хүүхэд. Миний бодлоор 1000 хурга фемд ажилд орсон цагаас хойш эвдэрч эхэлсэн гэж бодож байгаа. Г.Б, Г.Б нар нь цэцэрлэгт явж байгаагүй. Эцэг эхийн хүмүүжил гэх зүйл байхгүй дураараа өссөн хүүхдүүд гэх мэдүүлэг /1-р хх 19, 233/,

 

            Гэрч Н.Цэнд-Аюушийн өгсөн:Манай дүү Н.Х нь 1997 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын эмнэлэгт төрсөн. Бид нар эцэг, эхээсээ дөрвүүлээ. Манай Н.Х нь айлын гурав дахь хүүхэд. Багаасаа өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө маань нас бараад 2 жил, эмээ маань нас бараад 10 гаруй жил болж байна. Өвөө нас барсны дараа дүү маань бид нар дээр ирсэн. Зан аашийн хувьд дөлгөөн тогтуун зантай, хүний үгээр, зөөлөн чихтэй, өөрийнхөө дургүй зүйл хийхийг шаардахад их уурладаг, хүний ажлыг бүтээж өгөхөд чин сэтгэлээсээ хүсэж тэр дагуу ч сайн явдаг байсан. Ар гэрийнхэндээ анхаарал сайн тавьдаг. Гэрийнхнийгээ тэжээж ажил хийдэг хүн байсан. Цэндсүрэн нь манай ээжийн дүү. Би тэр утгаараа гэрээр нь орж гараад явдаг. Г.Б, Г.Б нар нь намайг ороход эгчээ та сайн уу гээд мэндлээд, их сэргэлэн цовоо хүүхдүүд гэх мэдүүлэг /хх 20/,

 

            Гэрч Л.Алтанхуягийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Цэндсүрэн эгч Улаанбаатар хот руу ажил явдал гараад явсан. Тухайн үед би 2-3 өдөр дараалаад архи уучихсан байсан болохоор хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна. Цэндсүрэн эгч Улаанбаатар хот Г.Б, Г.Б, Эрдэм-Ундрах-Өгөөдэй нарын Баяррагчаа бид хоёр харуулж үлдээсэн. Н.Х, Мийгаа /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ нар гэрт орж ирсэн. Би тухайн үедээ гэрээ цэвэрлэж байсан. Тэгээд бид нар хоол унд хийж идчихээд хөзөр тоглож байгаад унтаж амарсан. Г.Б, Г.Б, Эрдэм-Ундрах-Өгөөдэй нар зүүн талын орон дээр унтаад газраар Мийгаа Н.Х, Баяррагчаа нар унтсан. Би тухайн үед их ядарсан байсан дээр нь архи уусан байсан болохоор нам унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод Баянбаатар ахын гэр лүү усанд явсан. Харин Н.Х, Мийгаа нар гэр лүүгээ явсан. Би тухайн үед согтуу байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар ээж Нямсүрэнгийн хамт амьдардаг байсан гэх мэдүүлэг /1-р хх 21-22, 237/,

 

                        Гэрч Б.Мягмарсүрэнгийн өгсөн: Н.Хийн ээж нь манай аав Баянбаатарын төрсөн дүү байгаа юм. Н.Хийг сайн мэдэхгүй энэ жилээс мэддэг болсон. Би өдрөө сайн санахгүй байна. Баяррагчаа, Алтанхуяг, Г.Б, Г.Б, Эрдэм-Ундрах-Өгөөдэй нарын хамт хоносон. Г.Б, Г.Б нарын унтаж байсан орны өмнө унтсан. Баруун талын орон дээр Алтанхуяг ах унтаад орны урдуур Баяррагчаа ах ор засаад унтаад харин хүүхдүүд зүүн талын орон дээр унтсан. Би тэрийг мэдээгүй. Би тэр үед зурагт үзэж байсан болохоор сайн анзаарч хараагүй. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би ийм хэрэг болсон гэдгийг сүүлд нь мэдсэн. 3 дугаар сарын 10-ны өдөр би Алтанхуяг ах, Баяррагчаа ах нарын хамт Хэнтий аймаг руу ямаа самнахаар явсан гэх мэдүүлэг /1-р хх 234/,

 

                        Гэрч С.Рагчаабазарын өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр сургуулийн хичээл орохоос өмнө  хоёр охиноо аваад сумын төвд байдаг ээжийн гэрт хүргэж ирэхэд ээж, Баяррагчаа, Алтай ах нар байсан. Би хоёр хүүхдээ үлдээгээд буцаад хөдөө гэр лүүгээ явсан. Би ээжийг хэзээ Улаанбаатар хот явсныг мэдэхгүй байна. Тухайн үед ээж Улаанбаатар хотод явна гэж байсан гэхдээ хэзээ явах гэж байгаа талаар хэлээгүй. ...Манай хоёр охиныг Н.Х болсон үйл явдлыг хэлэх юм бол аав, ээж, эмээг чинь унтаж байхад нь шатааж ална гэж айлгасан байсан гэх мэдүүлэг /1-р хх 236/,

 

                        Шинжээч эмч Э.Эрхэмбаярын өгсөн: Г.Б, Г.Б нарын биед гэмтлийн зэрэг тогтоох болон бэлгийн маргаантай асуудлыг тогтоох зорилгоор биед  нь үзлэг хийсэн. Үзлэг хийхэд Г.Б, Г.Б нарын биед ил харагдах шарх сорви үгүй, охин хальсанд урагдсан гэмтэлгүй охин хальс бүтэн байсан болохоор дээрх дүгнэлтийг гаргасан. 0-10 хүртэлх насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон үед урагдалгүй байх боломжгүй. Ямар нэгэн байдлаар урагдал гэмтэл учирсан байна. Н.Хийн биед бэлгийн харьцаанд орох чадвартай эсэх, мөн замын халдварт өвчтэй эсэхийг магадлахаар үзлэг хийхэд Н.Х нь бэлгийн харьцаанд орох чадвартай бэлэг эрхтэн нь хөвчирч байсан. Үзлэгээр бэлэг эрхтэн хэвийн байх үед 8 см урттай, бэлэг эрхтэнд нь өөрөөр нь массаж хийлгэхэд 12см урттай болж байсан. Энэ нь бэлгийн харьцаанд орох чадвартай гэдгийг нь баталж байгаа юм гэх мэдүүлэг /1-р хх 47/,

 

            Гэрч Д.Одгэрэлийн өгсөн: Би ээж Ч.Гийг нь сайн танина. Ээж нь жирэмсэний хяналтад байдаг. Хүүхдүүдийг бол танихгүй. Тухайн үед л харж байсан. Би өдрийг нь сайн санахгүй байна. Миний ажлын цаг дуусахаас өмнө ирсэн эмэгтэйчүүдийн чиглэлээр үзүүлье гэж байсан. Том охин Г.Бт үзлэг хийхэд бэлэг эрхтэн нь улайж үрэвссэн юм байгаагүй. Гэхдээ өөрөө хэлэхдээ хамаатны ах нь өөрийг нь оролдсон гэж хэлсэн байсан. Харин бага охин Г.Бийн бэлэг эрхтэн нь бага зэргийг улайлттай байсан. Хувь хүний онцлогоос хамаарч янз бүрийн байдлаар улайлт өгдөг. Жишээ нь доороосоо даарах, бие засчхаад арчихгүй байх, гараараа оролдох зэрэгт улайлт өгнө. Ээж Ч.Г нь ирээд манай охидуудыг хамаатны залуу хүчиндсэн байна гэж хэлсэн. Тэгээд би том охиноос нь асуухад тэр ах миний боожгой руу боожгойгоо хийсэн гэж хэлж байсан. Харин бага охин Г.Б нь ямар нэгэн юм хэлээгүй гэх мэдүүлэг /1-р хх 239/,

 

                        Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №267 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Г.Бийн охин хальс гэмтэлгүй байна. 2.Г.Б бэлгийн замын халдварт өвчингүй байна гэх /1-р хх 24/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №686 дугаартай дүгнэлт: 1.Н.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.Н.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3.Н.Х нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэлгүй. 4.Н.Х өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай. 5.Н.Х нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. 6.Н.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /1-р хх 29/,

 

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №267 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Н.Х нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэх /1-р хх 33/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №266 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Г.Бийн охин хальс гэмтэлгүй байна. 2.Г.Б бэлгийн замын халдварт өвчингүй байна гэх /1-р хх 37/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №686 дугаартай дүгнэлт: 1.Ч.Гийн Г.Б нь одоогоор F43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтад эмгэгтэй байна. 2.Г.Б нь өөрийн насны түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3.Г.Б нь өмнө нь ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн баримт бичиг байхгүй. 4.Г.Б нь өөрийнхөө насны түвшинд өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна. 5.Г.Б нь одоогоор F43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтад эмгэгтэй байна. Энэ өвчин нь олдмол байна /1-р хх 44/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №704 дугаартай дүгнэлт: 1.Ч.Гийн Г.Б нь одоогоор F43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтад эмгэгтэй байна. 2.Г.Б нь өөрийн насны түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3.Г.Б нь өмнө ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн баримт бичиг байхгүй. 4.Г.Б нь өөрийнхөө насны түвшинд өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай. 5.Г.Б нь одоогоор F43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтад эмгэгтэй байна. Энэ өвчин нь олдмол байна гэх /1-р хх 99/,

 

 Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Хүрэлчулууны өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уурхайг шалгах гээд ирсэн чинь цонх нь онгорхой байсан. Тэгээд орж шалгасан чинь даргын өрөөний хаалга онгорхой харагдсан. Дотор тал руу орж харсан чинь сейфийг эвдэж онгойлгосон байсан. Сейфэнд нэрийг нь мэдэхгүй хятад блок тамхи, архи, 100 юмуу 150 мянган төгрөг байсан. Гэхдээ тэдгээр зүйлүүд хамаагүй гол нь сейфний үнийг төлүүлмээр байна. Хамгаалагч Н.Х гэх залууг сэжиглэж байна. Хамгаалагч нарын ярьж байгаагаар 2 дугаар сарын 21-нд ажлаа хаяаад явчихсан байсан. Ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх 124, 125-126, 238/,

 

Гэрч Д.Будъяагийн өгсөн. 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр объектоо тойрч явж байтал ажилчид байрладаг байрны нэг цонх нь онгорхой байсан. Тэгээд цонхоор нь би ганцаараа орсон чинь цаад талын өрөөнд нь нэг сейф онгорхой эвдэрсэн байсан. Тэгээд харуул хамгаалалтын захирал Хангай руу ярьж мэдэгдсэн. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Н.Х ажлаа хаяаад явсан. Нутгийн малчин Чойжоо гэх айлд 02 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед гэрт нь ороод та намайг сумын төв оруулаад өгөөч гээд явсан байсан. 2019 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн таньдаг болсон. Би 02 дугаар сарын 01-нд хамгаалалтын газар ажилд орсон. Зан чанарын хувьд үг дуу цөөтэй томоотой, ээж эгчтэйгээ амьдардаг гэж ярьдаг байсан гэх мэдүүлэг /1-р хх 128-129/,

 

Гэрч Ч.Төмөрбаатарын өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тус уурхайн хамгаалалтын албанд ажилд орсон. Н.Х тэр үед ажиллаж байсан. Тэр цагаас хойш таньдаг болсон. Хүн харахад томоотой хүүхэд байсан. Ээжтэйгээ нэг утсаар ярьж байсан. Нутгийн малчдаас Чойжоо, Дорж гэх хоёр хүнтэй их дотно харьцаатай байсан гэх мэдүүлэг /1-р хх 130/,

 

Гэрч Э.Доржийн өгсөн: Би Н.Хийг танина хуучин төвд байрлах уурхайн хамгаалагчаар 2018 оны 10 сарын сүүлээр ирсэн. Тэр цагаас хойш таньдаг болсон. Манайхаар орж гардаг хоол унд идэж хааяа нэг аргал, ус дөхүүлж өгдөг байсан. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чойжоо ахынд байхад уулзсан. Чойжоо ахынхаар болон манайхаар их ирдэг байсан. Өөр айлаар ордоггүй байсан гэх мэдүүлэг /1-р хх 131/,

 

Гэрч А.Баярмагнайгийн өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 4 цагийн үед манайд ахаа намайг төв оруулаад өгөөч гэж ирсэн. Тэгээд тэр өдрийнхөө 10 цагийн үед би сумын төв оруулж өгсөн. Маргааш нь Н.Х ахаа би замын унаанд дайгдаад явж байгаад ирлээ гэж утсаар ярьж байсан. Би тухайн үед уурхайн хамгаалагч нарт хэлсэн. Хангай захирал дуудаад байна 14 хоногийн хугацаатай сургалтад суулгана гэсэн та зардлын мөнгө байвал өгөөч гээд надаас 30 мянган төгрөг аваад явсан. Дорж манай хоёр айлаар л их орж гардаг байсан. Элдэв муу зан чанаргүй санагдсан. Архи дарс хэрэглэдэггүй даруухан хүүхэд шиг л санагдсан гэх мэдүүлэг /1-р хх 132/,

 

Гэрч Г.Гандолгорын өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр Ц.Дийн бие  нь муудаад сумын эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг рүү би нөхрөө дагаад явсан. Эмнэлэг дээр очоод Н.Хийг манай малыг янзлаад хашиж хонуулаарай гэж хэлсэн. Тэгтэл Ганхуяг нь манай гэрт ирж мал хашиж орхиод өглөө нь манай малыг бас гаргасан байсан. 2018 оны 02 дугаар сарын 11-ний орой 17 цаг өнгөрөөд гэртээ харьсан. Тэгээд хэдэн өдөр гэр орны ажлаа амжуулаад цагаан сардаа бэлдээд 02 дугаар сарын 15-ны өдөр буюу цагаан сар болох гээд орой нь авдраас нөхрийнхөө хөөрөг, хотонгийн хусуур зэргийг гаргах гээд авдар ухтал нөхрийн маань хөөрөг алга болсон байсан. Тэгээд 3 дугаар сарын эхээр манай хажууд байдаг цацагт хяруулд ажилладаг Оюунаа гэж хүүхэн манай хөрш Гантөмөрт манайд ажилладаг Н.Х улаан цагаан гэхэд цагаан биш цагаан өнгөтэй хөөргөөр хөөрөглөөд явж байсан. Хөөргөний даалин нь шар хоолой эмжээртэй гэж хэлсэн. Манай хөөрөг хаш чулуун хөөрөг байсан. Цэхэр цагаан өнгөтэй, дунд гарын, шүрэн толгойтой, шар хоолой эмжээртэй, цайвар цэнхэр өнгөтэй зүү ороож оёсон даалинтай байсан. Би алдсан гэх хөөргөө 28 сая төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /1-р хх 185/,

 

Гэрч Б.Гантөмөрийн өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 10-ны үед Даваадорж ахын гэрт байсан хөөрөг нь хулгайд алдагдсан. Тэгээд цагаан сарын шинийн нэгний өглөө Цацагт хяруулд ажилладаг Хишгээ гэх залуу цагаан өнгийн хөөрөг гаргаад захиралтай хөөрөглөж байсан гэж Оюунаа гэж хүн ярьсан. Тэгээд дараа нь Давгадорж ахын хөөрөг хэдэн төгрөг гэж байгаа бол гэх мэтээр асуугаад байсан. Мөн хотонгийн хошуугаар хийсэн хусуур нь үнэтэй болов уу, хөөрөг үнэтэй болов уу гэж асуугаад байсан. Ямар учраас хөөрөгний үнэ асуугаад байсныг мэдэхгүй юм. Би тэр хөөргийг нь харж байгаагүй гэх мэдүүлэг /1-р хх 187/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Бийн нас тоолсон тэмдэглэл /1-рхх 05/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 06-09/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 67/, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх 68/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 73/, насанд хүрээгүй хохирогч Г.Б, Г.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх 77, 78/, насанд хүрээгүй хохирогч Г.Бийн нас тоолсон тэмдэглэл /1-р хх 102/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 115-120/, "Миндуотайди" ХХК-ний алдагдсан сейфийг 1 380 600 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 07/142 дугаартай "Эй Жэй Жэй Эм" ХХК-ийн үнэлгээний тайлан /1-р хх 136-141/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх 175-178/, хохирогч Ц.Дийн 3 үе дамжсан гэх дунд гарын шүрэн толгойтой, оюун хавчаартай, хаш хөөргийг 19 692 500 төгрөгөөр, хөөрөгний даалинг 33 750 төгрөгөөр үнэлсэн тухай 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 07/190 дугаартай "Эй Жэй Жэй Эм" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 195-202/, эрүүгийн хэргийг нэгтгэсэн тогтоол /1-р хх 84-85, 109, 164, 230/, хохирогч байгууллага болох "Миндуотайди" ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Хүрэлчулууныг тогтоосон тогтоол /1-р хх 123/ зэрэг болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Н.Х нь хууль зүйн хувьд бага насны буюу 6 настай Г.Б, 8 настай Г.Б нарыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй буюу бэлэг эрхтнээ гаргаж насанд хүрээгүй хохирогч нарыг тус бүр хоёр удаагийн санаатай үйлдлээр мотоцикль болон ширээн дээр хэвтүүлэн өмд болон дотоожийг нь тайлж бэлэг эрхтэнд нь хуруугаа хийж, улмаар салтаанд нь дур тавьсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх заасан бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэргийн,

мөн иргэн Ц.Дийн гэрт хууль бусаар нэвтэрч, шунахай сэдэлтээр , санаатай үйлдлээр авдраас нь 3 үе дамжсан дунд гарын шүрэн толгойтой, оюун хавчаартай, хаш хөөргийг нь авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн,

мөн "Миндуотайди" ХХК-нд хамгаалагчаар ажиллаж байхдаа хууль бусаар шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр ажилчдын өрөөнд байсан сейфний хаалгыг эвдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Х нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн Замтын 1-2 тоотод иргэн С.Цэндсүрэнгийн хашаанд байрлах амбаар дотор бага насны буюу 8 настай, эмэгтэй, Ч.Гийн Г.Бийг биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу цавин тус газар нь бэлэг эрхтнээ хийж дур тавьсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Цэндсүрэнгийн гэрт орон дээр унтаж байсан бага насны Г.Бийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу бэлэг эрхтэн рүү нь гарын хуруугаа хийсэн,

2019 оны 4  дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 2 дугаар багийн Замтын 1-2 тоотод иргэн С.Цэндсүрэнгийн хашаанд байрлах амбаар дотор бага насны буюу 6 настай эмэгтэй, Ч.Гийн Г.Бийг бие хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хоёр удаагийн үйлдлээр бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл буюу бэлэг эрхтэн рүү нь гарын хуруугаа хийсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Хийн өгсөн: "...Амбаарт орсны дараа Г.Бийг оролдмоор санагдаад тэвэрч өргөөд мотоцикл дээр гаргаад нуруугаар нь хэвтүүлсэн. Тэгээд өмдийг нь дотуур хувцастай нь хамт тайлсан. Г.Б агаа болиочээ гээд байхаар нь зүгээрээ ахын дүү гээд зүүн гараараа салтайг нь илээд хуруугаараа бэлэг эрхтнийг нь оролдсон. Дараа нь өмдөө тайлаад өвдөг хүртлээ шувтлаад бэлэг эрхтнээ гаргаж ирээд баруун гараараа оролцож эхэлсэн. Тэгээд удалгүй Г.Бийн салтаа хэсэгт нь тавьсан. ...бид нар хоолоо идчихээд хөзөр тоглож байгаад нэлээн орой болоод унтахаар хэвтсэн. Би хүмүүсийн унтахыг хүлээж байгаад унтсан хойно нь Г.Бийн хөнжлийг сөхөөд дотуур хувцас дотор нь гараа хийгээд оролдож эхэлсэн. Тэгээд Г.Бийг сэрэхээр нь болиод унтсан.", "...Би өдрийг нь сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 4-р сарын эхээр Г.Бийг амбаар луу орж бууз авъя гэж дуудаад дагуулаад гэрийн хойд талын амбаарт орсон. Амбаарын хаалгыг хаагаад Г.Бийг амбаарт байсан ширээн дээр хэвтүүлээд өмдийг нь тайлаад, дараа нь өөрийнхөө өмдийг тайлсан. Нэг гараараа Г.Бийн хоёр гарыг бариад нөгөө гараараа Г.Бийн бэлэг эрхтнийг оролдоод дараа нь  өөрийнхөө бэлэг эрхтэнийг  оролдож байгаад Г.Бийн гэдэс болон гуя хэсэгт тавьсан." гэх мэдүүлэг,

            Насанд хүрээгүй хохирогч Г.Бийн өгсөн: "...Н.Х ах бууз иднэ гээд намайг амбаар луу дагуулаад гарсан. Амбаарт орсны дараа цагаан өнгийн мотоцикл дээр намайг өргөж хэвтүүлээд миний өмд, турсикийг тайлаад өөрийнхөө турсикийг тайлаад боожгойгоо гаргаад миний шээдэг зүйл рүү хөдлөөд байсан. Тэр үед миний хөл өвдөөд би даараад байсан. Н.Х ах хөдөлж дууссаны дараа миний салтаа цагаан өнгийн муухай үнэртэй зүйл болсон. Тэгээд би мотоциклоос буугаад турсикээ татаад өмдөө татсан. Намайг амбаараас гарах гэхэд Н.Х ах аав, ээждээ хэлэх юм бол аав ээжийн чинь хоолойг чинь хэрчинэ, эмээдээ хэлбэл гэрийг нь шатаана ойлгосон уу гэж хэлээд амбаараас буузаа аваад гарсан. ...ганцаараа гараад жорлон руу очоод салтаагаа 00-н цаасаар арчаад цаасаа жорлон руу хаясан. ...Тэгээд тэд нар орой болтол тоглосон. Тэд нарыг тоглоод дуусахад бид нар унтахаар хэвтэцгээсэн. Би дүүтэйгээ хамт баруун талын орон дээр унтахаар хэвтсэн. Намайг хэвтэж байхад Н.Х ах миний турсикийг тайлаад өөрийнхөө боожгойг миний боожгой руу хийгээд хөдөлсөн. Тэгээд миний салтаа муухай үнэртэй цагаан өнгийн зүйл болсон байсан. Би шууд турсикээ татаад унтаад өгсөн. ...Би Н.Х ахаас айгаад ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй. Намайг айлгаж сүрдүүлсэн байсан. Хоёр удаа бэлгийн харилцаанд орсон. гэх мэдүүлэг /1-р хх 12/,2019.5.26-ны өдөр өгсөн: Н.Х ах миний салтаа руу боожгойгоо хийсэн. Харин шээдэг боожгой руу дотогш нь бол хийгээгүй. Миний салтаа руу хийсэн. Миний өмдийг тайлаад өөрийнхөө өмдийг мөн тайлсан гэх мэдүүлэг /1-р хх 14/, 

            Насанд хүрээгүй хохирогч Г.Бийн өгсөн: "Н.Х ах гаднаас гэрт орж ирээд сууж байгаад амбаар луу орж бууж авъя гэж хэлээд бид нарыг дагуулж гарах гээд байсан. Энхдэлгэр, Хишигдэлгэр нар гэрээс гарахгүй гээд би Н.Х ахтай хамт гарсан. Амбаар луу явж байхад гадаа харанхуй байсан болохоор Н.Х ах асаагуурын гэрэл тусгаад амбаар луу очоод хаалгыг нь онгойлгоод намайг түрүүлээд оруулсан. Миний араас орж ирээд намайг өргөөд амбаарт байсан ширээд дээр хэвтүүлээд миний өмдийг хагас тайлаад миний уруул дээр үнсээд салтаа руу гараа оруулаад шээдэг зүйлийг минь оролдоод байсан. Тэгээд Н.Х ах амбаараас түрүүлж гараад гэр лүү ороод би араас нь орсон. ...Би хичээлдээ явах гэж байхад Н.Х ах орж ирсэн. Тэгээд бид нар тоглож байх үед Н.Х ах Энхдэлгэр, Хишигдэлгэр нарыг гэр лүүгээ хайчинд явуулаад намайг өргөөд амбаар луу тэврээд оруулсан. Амбаарт байдаг ширээн дээр хэвтүүлээд миний уруул дээр үнсээд миний өмдийг тайлаад гараараа миний салтааг оролдоод шээдэг боожгойг оролдоод байсан. Тэгээд Энхдэлгэр, Хишигдэлгэр нар ирэ  хэд намайг оролдохоо болиод надаас холдсон. Би гэр лүү уйлаад ороход эгч Г.Б надаас юу болсон талаар асуугаад надаас муухай үнэр үнэртээд байна гэж байсан. Тэгээд эгч ээжид болсон явдлын талаар хэлсэн. Аав, ээжийг ална, гэрийнхэнийг чинь шатаана гэж айлгадаг" гэх мэдүүлэг /1-р хх 105/,

            хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Гийн өгсөн:"...Би хоёр хүүхдээ эргэх гээд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн үед сумын төвд орж ирсэн. Манай нөхөр Рагчаабазар миний утас руу залгаад DDSH кабель сунгаад өгөөч гэхээр нь би сунгалт хийлгэхээр дэлгүүр лүү явсан. Охиноо гэрт ганцааранг нь үлдээгээд гэрийн дотор талаас нь түгжүүлээд хашааны хаалгыг түгжээд гарсан. Ойролцоогоор 10-15 минут болоод буцаад ирэхэд хашааны хаалга онгойчихсон, Н.Х баруун талын орон дээр хэвтэж байсан. Манай охин Г.Б зүүн талын орон дээр өмсөж байсан куртикээрээ биеэ ороогоод уйлаад сууж байсан. Тухайн үед юм бодолгүй охиноо хамт гарч бие засая гэж хэлээд аваад гарсан. Намайг жорлонд бие засаж байхад охин минь нэг л өөр байхаар нь юу болсон талаар нь асуухад Н.Х ах намайг оролдсон. Та аав, эмээ хоёрт битгий хэлээрэй гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд хадам ээж рүү залгаад Н.Х манай охиныг оролдсон байна гэж хэлсэн." гэх мэдүүлэг,       

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №686 дугаартай дүгнэлт: "1.Ч.Гийн Г.Б нь одоогоор F43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтад эмгэгтэй байна. 2.Г.Б нь өөрийн насны түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3.Г.Б нь өмнө нь ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн баримт бичиг байхгүй. 4.Г.Б нь өөрийнхөө насны түвшинд өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байна. 5.Г.Б нь одоогоор F43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтад эмгэгтэй байна. Энэ өвчин нь олдмол байна." /1-р хх 44/,

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №704 дугаартай дүгнэлт: "1.Ч.Гийн Г.Б нь одоогоор F43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтад эмгэгтэй байна. 2.Г.Б нь өөрийн насны түвшинд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 3.Г.Б нь өмнө ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн баримт бичиг байхгүй. 4.Г.Б нь өөрийнхөө насны түвшинд өөрийнхөө үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай. 5.Г.Б нь одоогоор F43.1 Сэтгэлийн гэмтлийн дараах дарамтад эмгэгтэй байна. Энэ өвчин нь олдмол байна." /1-р хх 99/ гэснээр,

 

2019 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 1 дүгээр багийн нутаг “Хуучин Өнжүүл” гэх газар үйл ажиллагаа  явуулдаг “Миндуотрайди” ХХК-ний уурхайн ажилчдын байрны цонхоор нэвтэрч, өрөөнд байсан сейфний цоожийг эвдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Хийн өгсөн: "Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт байрладаг Хятадын уурхайд хамгаалагчаар 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед байсан байх яг хэзээ гэдгээ санахгүй байна орой талбайн гэрэл асаагаад явж байгаад ажилчдын байшингийн цонхийг шалгаад явж байхад нэг цонхыг түлхэж үзэхэд онгойчихсон. Тэгээд тэр цонхоор ороод цаад өрөөний хаалганы цоожийг нарийн лапаткин төмрөөр хөшиж онгойлгоод орсон чинь хоёр ор, хөнжил гудастай байсан бөгөөд хоёр орны голд хүрэн өнгийн сейф байхаар тэрний хаалгыг нь нөгөө төмрөөрөө хөшиж эвдээд онгойлгож үзэхэд дотор нь юм байгаагүй. Тэгээд би нөгөө уурхайг хаяад яваад өгсөн." гэх мэдүүлэг,

хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Хүрэлчулууны өгсөн: "2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уурхайг шалгах гээд ирсэн чинь цонх нь онгорхой байсан. Тэгээд орж шалгасан чинь даргын өрөөний хаалга онгорхой харагдсан. Дотор тал руу орж харсан чинь сейфийг эвдэж онгойлгосон байсан. Сейфэнд нэрийг нь мэдэхгүй хятад блок тамхи, архи, 100 юмуу 150 мянган төгрөг байсан. Гэхдээ тэдгээр зүйлүүд хамаагүй гол нь сейфний үнийг төлүүлмээр байна. Хамгаалагч Н.Х гэх залууг сэжиглэж байна. Хамгаалагч нарын ярьж байгаагаар 2 дугаар сарын 21-нд ажлаа хаяад явчихсан байсан." гэх мэдүүлэг /1-р хх 124, 125-126, 238/,

гэрч Д.Будъяагийн өгсөн. "2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр объектоо тойрч явж байтал ажилчид байрладаг байрны нэг цонх нь онгорхой байсан. Тэгээд цонхоор нь би ганцаараа орсон чинь цаад талын өрөөнд нь нэг сейф онгорхой эвдэрсэн байсан. 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Н.Х ажлаа хаяад явсан. Нутгийн малчин Чойжоо гэх айлд 02 дугаар сарын 21-ний өдөр 16 цагийн үед гэрт нь ороод та намайг сумын төв оруулаад өгөөч гээд явсан байсан." гэх мэдүүлэг /1-р хх 128-129/,

гэрч А.Баярмагнайгийн өгсөн: "2019 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 4 цагийн үед манайд ахаа намайг төв оруулаад өгөөч гэж ирсэн. Тэгээд тэр өдрийнхөө 10 цагийн үед би сумын төв оруулж өгсөн. Маргааш нь Н.Х ахаа би замын унаанд дайгдаад явж байгаад ирлээ гэж утсаар ярьж байсан." гэх мэдүүлэг /1-р хх 132/ болон 2019.3.28-ны өдрийн 07/142 дугаартай "Эй Жэй Жэй Эм" ХХК-ийн үнэлгээний тайлан зэргээр,

 

2018 оны 02 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Мянган хурга гэх газарт нутаглаж байсан иргэн Ц.Дийн гэрээс 19 692 500 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн хаш хөөрөг 1 ширхэг, 33 750 төгрөгийн үнэ бүхий цайвар цэнхэр өнгөтэй зүү ороож оёсон даалин 1  ширхгийг авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Хийн өгсөн: "Гэр доторхыг харсан чинь гэрийн баруун хойд талд байх авдарны таг нь онгорхой, тагийг нь авдарын урд талд нь босгоод тавьсан байсан. Авдар дотор юу байгааг сонирхоод үзсэн чинь шар өнгийн даалинтай хөөрөг байхаар нь даалинтай нь авч халаасандаа хийсэн...Улаанбаатар хотод орж ирээд шууд Нарантуул зах руу яваад зах дээр очоод төв хаалгаар нь орж хөөрөг авах хүн байна уу, гээд олон хүмүүсээс асууж яваад нэг ахтай таараад хөөргөө харуулаад 450 000 төгрөгөөр зарсан." гэх мэдүүлэг,

            хохирогч Ц.Дийн өгсөн: "...Миний хөөрөг дээр үеийн цэхэр цагаан хаш хөөрөг, шүрэн толгойтой, оюу нуухтай, цэх халбагатай, 3 үе дамжсан хөөрөг байсан. Би ийм төрлийн хөөрөг зах зээл дээр ямар үнэ ханштай болохыг судалж Улаанбаатар хотоос хөөрөг авдаг хүнээс асууж сураглахад 28-32 сая төгрөгийн үнэтэй байдаг гэж хэлсэн. Тийм учраас би хөөргөө 28 сая төгрөгөөр үнэлсэн. ...Шүрэн толгойтой хаш хөөрөг, оюу нухтай, зэс халбагатай толгойн орой хэсгээсээ доод ёроол хүртэл нарийн шар өнгийн судалтай байсан. Уг судал нь хоёр талдаа байсан. Өөр содон шинж тэмдэггүй. Би хөөргөө олж авч чадаагүй тул үнэ дүйцхүйц мөнгөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна."гэх мэдүүлэг,

гэрч Г.Гандолгорын өгсөн: "2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр Ц.Дийн бие  нь муудаад сумын эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг рүү би нөхрөө дагаад явсан. Эмнэлэг дээр очоод Н.Хийг манай малыг янзлаад хашиж хонуулаарай гэж хэлсэн. Тэгтэл Ганхуяг нь манай гэрт ирж мал хашиж орхиод өглөө нь манай малыг бас гаргасан байсан. 2018 оны 02 дугаар сарын 11-ний орой 17 цаг өнгөрөөд гэртээ харьсан. Тэгээд хэдэн өдөр гэр орны ажлаа амжуулаад цагаан сардаа бэлдээд 02 дугаар сарын 15-ны өдөр буюу цагаан сар болох гээд орой нь авдарнаас нөхрийнхөө хөөрөг, хотонгийн хусуур зэргийг гаргах гээд авдар ухтал нөхрийн маань хөөрөг алга болсон байсан." гэх мэдүүлэг /1-р хх 185/,

2019.5.21-ний өдрийн 07/190 дугаартай "Эй Жэй Жэй Эм" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Хийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Н.Хоос гэм хорын хохиролд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Ч.Гид 435 967 төгрөг, хохирогч Ц.Дид 19 726 250 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

 

"Миндуотайди" ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 19/129 дугаартай албан бичгээр “Тус компанийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дахь уурхайн бүсэд гарсан Нямсүрэн овогтой Н.Хид холбогдох 1934000000183 тоот дугаартай хэргийн хохирлын үнэлгээ 1 680 000 төгрөг болсон бөгөөд тус иргэний цалингаас суутган авч компанийн хохирлыг барагдуулсан тул компанийн зүгээс гомдол, саналгүй болно.” шүүгдэгч Н.Хоос "Миндуотайди" ХХК-нд гаргуулах хохиролгүй гэж үзэв.

 

Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Ч.Г насанд хүрээгүй хохирогч нарт сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай болохыг дурдсан тул насанд хүрээгүй хохирогч нарт сэтгэл заслын эмчилгээ хийлгэн нотлох баримтаа бүрдүүлж зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Хийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт 16 жил 1 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэгт 3 жил 3 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 жил 5 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг хаалттай Хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэм буруу дээр маргаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 67/, гэрч С.Цэндсүрэнгийн өгсөн: "Н.Х нь манай эгч Нямсүрэнгийн хүүхэд. Багаас нь мэднэ манай гэрээр орж гараад явж байдаг. Үг дуу цөөнтэй, элдэв төрлийн хэрэгт орооцолдоод байдаггүй хүүхэд."гэх мэдүүлэг /1-р хх 17-18, 235/, гэрч С.Баяррагчаагийн өгсөн: "Н.Х Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн. Эцгийнх нь талаар мэдэхгүй. Өвөө, Эмээ дээрээ өссөн хүүхэд байгаа юм. Зан, аашийн хувьд дөлгөөн тогтуун зантай, ажилд хичээнгүй, гэр бүлийнхэндээ халамжтай сайн хүүхэд. Миний бодлоор 1000 хурга фемд ажилд орсон цагаас хойш эвдэрч эхэлсэн гэж бодож байгаа." гэх мэдүүлэг /1-р хх 19, 233/, гэрч Н.Цэнд-Аюушийн өгсөн: "Манай дүү Н.Х нь 1997 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын эмнэлэгт төрсөн. Бид нар эцэг, эхээсээ дөрвүүлээ. Манай Н.Х нь айлын гурав дахь хүүхэд. Багаасаа өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө нас барсны дараа дүү маань бид нар дээр ирсэн. Зан аашийн хувьд дөлгөөн тогтуун зантай, хүний үгээр, зөөлөн чихтэй, өөрийнхөө дургүй зүйл хийхийг шаардахад их уурладаг, хүний ажлыг бүтээж өгөхөд чин сэтгэлээсээ хүсэж тэр дагуу ч сайн явдаг байсан. Ар гэрийнхэндээ анхаарал сайн тавьдаг. Гэрийнхэнийгээ тэжээж ажил хийдэг хүн байсан." /хх 20/ гэх баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч Н.Хид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2, 1.6-т заасан эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэн зэрэг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Хид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт 16 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэгт 3 жил 3 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 жил 5 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ.

 

     Шүүгдэгч Н.Х нь 2019.4.27-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдан /1-р хх 53/, 2019.4.29-ний өдөр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж /1-р хх 58-59/ шүүх хуралдаан эхлэх хүртэл буюу 2019.9.04-ний өдөр хүртэл тасралтгүй цагдан хоригдсон байх тул түүний нийт цагдан хоригдсон 128 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 19340000000183 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Х-ийг үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, нууцаар хулгайлах гэмт хэрэг,

бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Х-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 /арван зургаа/ жил  1/ нэг/ сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 3 /гурав/ сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 16 жил 1 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 3 сарын ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Хийн биечлэн эдлэх ялыг 19 /арван ес/ жил 5 /тав/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хид оногдуулсан 19 жил 5 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хийн цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн 1934000000183 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хоос нийт 20 162 217 төгрөг гаргуулж, оршин суух насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Ч.Г д 435 967 /дөрвөн зуун гучин таван мянга есөн зуун жаран долоо/ төгрөг, оршин суух хохирогч Ц.Д / д 19 726 250 /арван есөн сая долоон зуун хорин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг тус тус олгосугай.

 

8.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г нь насанд хүрээгүй хохирогч Г.Б, Г.Б нарын сэтгэл заслын эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                    ШҮҮГЧИД                                   Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                                        Т.БАТЖАРГАЛ