| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06652/И |
| Дугаар | 102/ШШ2016/04983 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2016/04983
2016 оны 08 сарын 29 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04983 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн тоотод байрлах “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн тоотод оршин суух М /РД:/-д холбогдох 575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
“Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.М нь 2016 оны 9 сарын 01-нд “Э” баримтад кино хийлгэсний ажлын хөлсөнд шингээсэн хөдөлмөрийн хөлс 390,000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэй гэрээ байгуулсан. Төлөх хугацааг 2016 оны 3 сарын 25-ны өдөр, 4 сарын 25-ны өдөр, 5 сарын 25-ны өдрүүдэд 2016 оны 6 сарын 01-ний дотор 130,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагуулна гэсэн боловч одоо болтол төлөхгүй, холбоо тасалсан. Иймд хуулийн дагуу 390,000 төгрөг дээр 115 хоногийн алангийг гэрээний үндэслэлээр нөхөн бодуулж, нийт 575,000 төгрөгийг Ц.Мгаас гаргуулж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь Ц.Мд холбогдуулан 575,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б” ХХК нь 575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 185,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.М нь үлдэгдэл төлбөр болох 390,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Б” ХХК нь 575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 185,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.М нь үлдэгдэл төлбөр болох 390,000 төгрөгийг төлж барагдуулсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,950 төгрөгийг хариуцагч Ц.М болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР