| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06663/И |
| Дугаар | 102/ШШ2016/04982 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2016/04982
| 2016 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2016/04982 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 3 дугаар гудамж, 0082 тоотод оршин суух Боржигон овогт СССР-ийн Шүрэнцэцэг /РД:ЧД68012401/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, 3үүннарангийн 9 дүгээр гудамж, 221 тоотод оршин суух Дархчууд овогт Нүрзэдмаагийн Хаянхярваа /РД:ИО66061506/-д холбогдох 745,000 төгрөг тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Шүрэнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн үйлчлэгч ажилтай Н.Хаянхярваад 2016 оны 4 сарын 20-ны өдөр нэг бүрийн 35,000 төгрөгийн үнэтэй ор хөнжилийн даавуу 15 ширхэг, нэг бүрийн үнэ 30,000 төгрөгийн үнэтэй 5 ширхэг, түүний нөхөр Төмөрөөд 35,000 төгрөгийн даавуу 2 ширхэгийг заруулж ажилчдын цалин дээрээс мөнгийг нь авч өгнө гээд авсан. Гэвч даавуу заруулсан мөнгийг өөртөө хэрэглээд дууссан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн тооцоо хийгээгүй тул нийт төлбөр 745,000 төгрөгийг хариуцагч Н.Хаянхярваагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Шүрэнцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус дүүргийн шүүхэд Н.Хаянхярваад холбогдуулан 745,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч 2016 оны 11 сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Хаянхярваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 745,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2016 оны 11 сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Шүрэнцэцэг нь Н.Хаянхярваад холбогдуулан 745,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Хаянхярваа нэхэамжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэсний нэхэмжлэгч зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч С.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 745,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2016 оны 11 сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16,500 төгрөгийг хариуцагч Н.Хаянхярваа болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Шүрэнцэцэгт олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР