Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/04980

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, , өөрийн байранд байрлах Уны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух  T /РД:/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,766,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.T нь тус банкнаас 2014 оны 2 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай  сарын 1,8 хувийн хүүтэй, 2015 оны 4 сарын 02-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэйгээр тус тус авсан ба зээлдэгч П.T нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. П.T нь тус банктай байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчснөөс болж 2016 7 дугаар 28-ны өдрийн байдлаар зээл, зээл хүүгийн төлбөр төлөгдөөгүй дараах байдлаар хуримтлагдсан байна. 20,000,000 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн төлбөр 6,983,663 төгрөг, үндсэн хүүний төлбөр 900,036 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 35,569 төгрөг нийт 7,919,267 төгрөг, 15,000,000 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн төлбөр 10,847,091 төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,925,143 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 74,751 төгрөг нийт 12,846,984 төгрөг хуримтлагдсан бөгөөд 2 зээлийн үлдэгдэл нийт 20,766,251 төгрөг байна. Зээлдэгч нь ЗБГ1801/140330, ЗБГ1802/140224 тоот зээлийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах батлагаа болгож дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд Баянгол дүүргийн  тоотод байрлах  Улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 0033579 дугаартай 4 хүний өмчлөлийн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.  Зээл төлөгдөж дуусах эцсийн хугацаа 2017 оны 3 сарын 24-ний өдөр хэдий ч зээлдэгч П.T нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөөгүйгээс болж 2016 оны 7 сарын 28-ны  өдрийн байдлаар дараах төлбөр хуримтлагдсан байна. Нийт зээлийн үлдэгдэл 20,766,251 төгрөг болж байгаа. Тус банкны харилцааны менежер болон тусгай активын мэргэжилтэн нараас удаа дараа шаардсан хугацаанд зөрчил болон төлбөрийг төлөөгүй тохиолдолд талуудын хооронд 2014 оны 2 сарын 24-ний өдөр байгуулсан ЗГ1802/15041, ЗБГ1802/140224, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗНГ1801/150401, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ЗБГ1801/140330, ЗГ1801/140330 тоот зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээний 8.2 дугаар зүйл, Монгол улсын Иргэний хуулийн холбогдох заалтад үндэслэн гэрээг нэг талын санаачлагаар цуцлаж, өр төлбөрийг шүүхийн журмаар гаргуулах болохыг 2016 оны 7 сарын 18-ны өдрийн 1/3351 тоотоор зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн болно. У нь удаа дараа мэдэгдэл, шаардлага өгч, зээлийн зөрчлөө арилгах хугацаа олгож байсан боловч тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй, банкнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй, гэрээнд заагдсан үүргээ зөрчиж, зөрчлөө арилгах талаар идэвхи санаачилга гаргахгүй байгаа ба цаашид үр дүн гарахгүй нь тогтоогдоод байна. Иймд П.Tээс 20,766,251 төгрөгийг шүүхийн журмаар гаргаж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэхийг шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж  шийдвэрлэсэн заалтуудыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч П.T шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.T  миний бие Унаас 2014 оны 2 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай нэг сарын 1,8 хувийн хүүтэй, 2015 оны 4 сарын  02-ны өдөр 15,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй тус тус авсан. Уг авсан мөнгөөр бизнесээ өргөжүүлж сар бүр Хятад улсын Хонг-Конг хотоос гар утас авчирч борлуулж байсан боловч мөнгөний ханшийн зөрүү, ачилтаас тээвэрлэлтээс болж, гардаг утасны эвдрэл, хэмхрэл гар утасны үнийн уналт, ирж очих зардал өндөр болсон зэрэг олон шалтгаанаас болж бизнес үргэжлүүлэх боломжгүй болсон. Иймт буруутай байдлаа ухамсарлаж байх тул банкнаас авсан мөнгийг төлж барагдуулах болно гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч П.T би Уны нэхэмжилсэн 20,766,251 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. Дээрх хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүргийн  тоотод байрлах  Улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний  дугаартай 4 хүний өмчлөлийн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийг гүйцэтгэл хангуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “У” нь П.Tт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,766,251 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.T нь 20,766,251 төгрөг гаргуулах тухай “У”-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 01-ний дотор төлж барагдуулна, төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүргийн  тоотод байрлах  Улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 0033579 дугаартай 4 хүний өмчлөлийн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийг гүйцэтгэл хангуулах болно гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Хариуцагч П.T нь 20,766,251 төгрөг гаргуулах тухай “У”-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 10 сарын 01-ний дотор төлж барагдуулна, төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо,  тоотод байрлах  Улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 0033579 дугаартай 4 хүний өмчлөлийн 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийг гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,782 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 130,891 төгрөгийг хариуцагч П.T болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “У”-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР