Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/04979

 

     Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, Центр-34 Б байрны 406 тоотод байрлах “Дэлгэрэн үржих капитал ББСБ” ХХК /РД:5707277/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 2-60 байрны 45 тоотод оршин суух Улааныхан овогт Далайгийн Бат-Очир /РД:УШ93071515/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 2-60 байрны 45 тоотод оршин суух Батсайхан овогт Ядамсүрэнгийн Энхцэцэг /РД:ОК90081403/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,739,166 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч: “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Бат-Очир, Я.Энхцэцэг нар нь манай байгууллагаас 2015 оны 1 сарын 26-ны өдөр 3,500,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, 2015/0104 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, гарын үсэг зурж тамга тэмдэг дарж баталгаажуулж авсан. Гэтэл Д.Бат-Очир нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй Зээлийн гэрээгээ зөрчиж биднийг хохироосоор байна. Өмнө нь зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж байсан тул зээлийн гэрээний 2.1.5, 3.2.11, 3.2.12, 3.3, 6.2.1, 6.2.3 дахь заалтын дагуу гэрээг цуцал үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгууллагын бүх хохирлыг гаргуулах тухай мэдэгдэх хуудас зээлдэгчид хүргүүлж байсан. Д.Бат-Очирын авсан үндсэн зээлийн хугацаа дуусахад зээлдэгч хүсэлт гарган гэрээг сунгаж байсан. Ба үндсэн зээл 3,500,000 төгрөг, 2016 оны 6 сарын хүү 175,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,166 төгрөг нийт 3,739,166 төгрөг болоод байна. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй сар бүрийн зээл хүүгээ төлөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Дэлгэрэн Үржих Капипал ББСБ” ХХК-ийн захирал Л.Үндэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Дэлгэрэн Үржик Капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,739,000 төгрөгөөс хариуцагч Д.Бат-Очир нь 1,250,000  төлж, үлдэгдэл 2,489,166 төгрөгийг 2016 оны 9 сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн хариуцагч Я.Энхцэцэгээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Д.Бат-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Дэлгэрэн Үржик Капитал ББСБ” ХХК-иас 3,739,000 төгрөгийг авсан нь үнэн, уг төлбөрөөс 1,250,000  төлж, барагдуулсан ба үлдэгдэл 2,489,166 төгрөгийг 2016 оны 9 сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК нь Д.Бат-Очир, Я.Энхцэцэг нарт холбогдуулан 3,739,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК-ийн шаардлага 3,739,000 төгрөгийг хариуцагч Д.Бат-Очир хүлээн зөвшөөрч уг төлбөрөөс 1,250,000  төлж, барагдуулсан ба үлдэгдэл 2,489,166 төгрөгийг 2016 оны 9 сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК нь хариуцагч Я.Энхцэцэгээс татгалзсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК-ийн шаардлага 3,739,000 төгрөгийг хариуцагч Д.Бат-Очир хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 1,250,000  төлж, барагдуулсан ба үлдэгдэл 2,489,166 төгрөгийг 2016 оны 9 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар, харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2.Нэхэмжлэгч “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК нь хариуцагч Я.Энхцэцэгээс татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 37,395 төгрөгийг хариуцагч Д.Бат-Очир болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дэлгэрэн Үржих Капитал ББСБ” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

                      ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР