| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06445/И |
| Дугаар | 102/ШШ2016/04977 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2016/04977
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 119 дүгээр байрны 19 тоотод оршин суух Ямаат овогт Баасанбатын Батбаяр /РД:ЧЛ84121013/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 18 дугаар байрны 30 тоотод /РД:ХЕ84050310/-д холбогдох 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батбаяр миний бие 2012 оны 2 сарын 29-ний өдөр өөрийн найз Ш.Дамдиндаваагийн найз болон Юнител компанийн ажилтан М.Түвшинбаярт 600,000 төгрөгийг 8811 тэй дугаар худалдаж авах зорилгоор Түвшинбаярын цалингийн данс болох 5587 5276 6657 4944 дугаартай картын данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлэх болсон шалтгаан нь 2012 оны 2 сарын 18-ны өдөр миний бие өөрийн компанийн нэр дээр Юнителийн дугаар авахаар Централ Таурын 5 давхарт байрлах юнител компанийн байран дээр найз Дамдиндаваагийн зөвлөсний дагуу Юнител компанийн ажилтан М.Түвшинбаяртай уулзаж 88103311 дугаарыг 150,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үедээ би М.Түвшинбаярт 8811-тэй дугаар худалдан авах сонирхолтой байгаагаа хэлж, Юнител компаниас авч болох эсэхийг асуухад Юнител ХХК-иас авч болох эсэхийг асуухад авах боломжгүй, байгаа бүх дугаар зарагдаж дууссан, харин өөрийн хувь нэр дээр хадгалуулсан дугаараа 600,000 төгрөгөөр худалдах санал болгосныг миний бие хүлээн зөвшөөрч өөрийнх нь данс руу 8811-тэй дугаарын төлбөрийг шилжүүлсэн. М.Түвшинбаяр удахгүй бүтнэ, одоохон болох гээд байна гэсээр 6 сар өнгөрсний эцэст өөрийн барьж байсан дугаар 88111091 дугаарыг миний нэр дээр шилжүүлж өгнө гэсээр өдийг хүрсэн. 2015 оны 9 сараас эхлээд холбоогоо бүрэн тасласан бөгөөд сүүлд холбогдоход миний 600,000 төгрөгийг цалин буухаар 2 хувааж өгнө гэсэн. М.Түвшинбаярын энэ хууран мэхэлсэн үйлдэлд миний бие гомдолтой байгаа тул барагдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч М.Түвшинбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 600,000 төгрөгийг 2016 оны 9 сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 10 сарын 15-ны дотор 300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Түвшинбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Батбаярын нэхэмжилсэн 600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2016 оны 9 сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 10 сарын 15-ны дотор 300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батбаяр нь М.Түвшинбаярт холбогдуулан 600,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Түвшинбаяр нь 600,000 төгрөг гаруулах тухай Б.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 9 сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 10 сарын 15-ны дотор 300,000 төгрөг төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү хүсэлтийг ирүүлсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч М.Түвшинбаяр нь 600,000 төгрөг гаруулах тухай Б.Батбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 9 сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 10 сарын 15-ны дотор 300,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,325 төгрөгийг хариуцагч М.Түвшинбаяр болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Батбаяр олгосугай.
4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР