| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06447/И |
| Дугаар | 102/ШШ2016/04975 |
| Огноо | 2016-08-29 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2016/04975
2016 оны 08 сарын 29 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04975 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 100 айл, 15-09 тоотод оршин суух Сайн онолт овогт Шаарийбуугийн Алтанцэцэг /РД:ЙИ85082504/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Хайрхан Хаус” ХХК /РД:5747112/-д холбогдох 1,206,9000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох, хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн, хариуцагч “Хайрхан Хаус” ХХК-ийн захирал Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Алтанцэцэг миний бие Хайрхан Хаус ХХК-д 2014 оноос хойш няраваар ажиллаж байгаад 2016 он 2 сард хүүхэд асрах чөлөө авсан. Нийгмийн даатгалын сангаас хүүхэд асрах тэтгэмжийн 2,3854,900 төгрөгийг олгохоор болж тус “Хайрхан Хаус” ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэтэл миний ажиллаж байсан “Хайрхан Хаус” ХХК нь Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэх шалтгаанаар татварт хүсэлт гарган нийт 2,384,900 төгргөөс 1,178,000 төгрөгийг гаргаж өгсөн. Одоо үлдэгдэл 1,206,900 төгрөгийг үндэслэлгүйгээр Нийгмийн даатгалын байгууллага нь Хайрхан Хаус ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд суутгасан. Танай компанийн захиралын хүсэлтээр суутгал хийсэн гэсэн тайлбарыг Нийгмийн даатгалын байгууллагаас хариу өгсөн. Миний бие гомдолтой байна, зөвшөөрөлгүйгээр компанийн өрөнд суутгасан нь миний эрхийг зөрчиж байна. Иймд тэтгэмж 1,206,900 төгрөгийг харуицагч байгууллагуудаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2016 оны 8 сарын 01-ний өдөр гаргасан “Хайрхан Хаус” ХХК, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох иргэний хэргийн хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс татгалзаж байна гэжээ.
Шүүх хуралдааны явцад Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч итгэмлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох, хариуцагч “Хайрхан Хаус” ХХК-ийн захирал Ц.Энхбаяр нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн үнийн дүн 1,206,900 төгрөгөөс 2016 оны 5 сарын 01-ний өдөр төлсөн 400,000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр 806,900 төгрөгийг 2016 оны 8 сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 10 сарын 29-ний өдөр үлдэгдэл 706,900 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Алтанцэцэг нь “Хайрхан Хаус” ХХК, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 1,206,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Шүүх хуралдааны явцад Ш.Алтанцэцэгийн 1,206,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 5 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ш.Алтанцэцэгт төлсөн 400,000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр 806,900 төгрөгийг 2016 оны 8 сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 10 сарын 29-ний өдөр үлдэгдэл 706,900 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмлэгч Ш.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс татгалзсан болохыг дурдав.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Алтанцэцэгийн 1,206,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 5 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ш.Алтанцэцэгт төлсөн 400,000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр 806,900 төгрөгийг 2016 оны 8 сарын 09-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 10 сарын 29-ний өдөр үлдэгдэл 706,900 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 33,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16,756 төгрөгийг хариуцагч “Хайрхан Хаус” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ш.Алтанцэцэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР