Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч М.Г-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч Д.Б, М.Г

Шинжээч Д.Даваахүү

Гэрч Д.Н, Г.Б, О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б, М.Г нарт холбогдох 1916001630086 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Д-н Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С овогт М-н Г.

Шүүгдэгч Д.Б-н 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт "машинаар мал хөөлөө" гэх шалтгаанаар хохирогч М.Г-г гараараа болон чулуугаар цохиж биед нь духанд шарх, хоёр хөмсөгний гол хэсэг, баруун хөмсөг, цээж, баруун дал, баруун тохой, баруун гуяанд зулгаралт, баруун шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Г-н 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт "эзэмшлийн газарт малаа бэлчээлээ, зодлоо" гэх шалтгаанаар хохирогч Д.Б-г өшиглөж, гараараа цохиж биед нь баруун гарын 5 дугаар хурууны 1 дүгээр үений мултрал, баруун гарын 5 дугаар хурууны хумсны толионы ховхрол, хамарт зулгаралт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би энэ хавар өвс муутай Баянсан багийн нутаг дэвсгэрт буугаад 20-оод хонож байсан. Манайх талдаа 10 километр усанд явдаг. Усанд яваад гэрийн гадуур малаа гаргаж ирээд цайгаа уугаад сууж байгаад эхнэрийг малаа хараатахаач гэхэд хойд хонхор руу орсон байна гэсэн. Бид хоёр машинтай гараад ирэхэд М.Г машинтай мал хөөгөөд ирж байсан. Тэгээд хараад уур хүрээд, өмнө нь машин, мотоциклиор удаа дараа хөөсөн. Явж очоод яагаад мал хөөгөөд байгаа юм гэсэн чинь хуц пизда минь малаа авахгүй энд явдаг хэн юм гэхээр нь шил онгойсон онгорхой явж байсан тэгэхээр нь би хамар руу нь цохисон. Хамраас нь цус гоожоод гарч ирээд намайг заамдаж дарж унагаад өшиглөсөн, нэг өшиглөхөд нь гараараа хаасан, дахиад нэг өшиглөхөд нь хуруу мулт өшиглөсөн. Тэгээд намайг машины хажууд дарж унагаад дээр мордож байгаад миний хамар, цээж рүү цохисон. Би арай гэж доороос нь гарч ирээд цамц футволк хоёроос татахад цамц, футволк хоёр нь сугараад гараад ирсэн. Би босонгуутаа газраас шороо аваад цацахад чулуутай шороо байж таараад толгойг нь цохисон. Хамраас нь цус гарсан байсан. Намайг дахиж өөрийнхөө машины хажууд дарж унагаад бас зодсон. Тэгээд эхнэр тахир дутуу хүн аллаа гэхэд хуц пизда минь яадаг юм ална гээд хэлэх хэлэхгүй үгээр хэн хэн нь хэлэлцсэн. Бя ирж салгасан. Бя хүн аллаа боль гэхэд    Бя-г бас цохиж авсан. Манай эхнэр Бя энэ хоёрыг салгахад бас манай эхнэрийг цохиж унагаасан. Манай эхнэр уначихаад босохгүй, орилоод чарлаад хөл гар нь чичрээд салганаад байсан. Бя дундуур нь ороход Бя-г хөөгөөд цохисон. Тэгээд Бя  цагдаа дуудахаар нь би хэрэггүй гээд өндийж сууж байгаад хамрын цусаа арчаад утсаа аваад ир гэхэд утсаа аваад ирсэн. Манай сумын цагдаа авсан, юу болсон юм яасан юм гэхээр нь хэрэггүй бэлчээрийн маргаанаас болоод жоохон маргаад тохирсон гэсэн. Эхнэрийг Бя бид хоёр хоёр талаас нь сугадаж тэврээд машинд суулгаад гэртээ аваачиж халуун цай уулгасан. Уруулын дотор талыг яз цохисон байсан, даралтын эмч өгчихөөд би эргээд хүрээд ирсэн. Тэгээд ээж, аав хоёр нь ирчихсэн байсан хэсэг над руу дайрсан. Тийм зүйл болж байтал сумын цагдаа, олон нийтийн цагдаа хоёр ирээд эмнэлэг дээр аваачиж үзүүлсэн. Ийм зүйл болсонд гэмшиж байна. Дахиж ийм зүйл гаргахгүй. Энэ хэргийг хурдан хөнгөн талаас нь шийдэж өгнө үү? гэж хүсч байна гэв.

Шүүгдэгч М.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 1-ний өдөр 10 цаг 40 минутад хонио хариулаад доош нь уруудуулаад явж байтал Д.Б холбоо нуураас хонио услаад тасархайн дэрсээр гаргаж ирээд хонины замд хонио орхичихоод явахаар нь хонийг нь замаас холдуулаад урагшлуулаад явж байтал Б эхнэртэйгээ хоёулаа машинтай ирээд машинаа бараг дутуу зогсоогоод машины цонх онгорхой явж байсан хамрын цус год цохиод хамрын цус гарахаар нь тонгойгоод буусан чинь шууд барьж аваад машины ард тонгорч унагаад дээрээс дараад гарандаа чулуу атгасан байсан, бэлдэж ирсэн юм уу, тэндээс авсан юм уу дух руу чулуугаар цохиод цус гоожоод амь тэмцэж доороос гарч ирээд би амиа хамгаалсан гэж үзэж байгаа. Хоёр ханцуйнаас нь татаж арагш нь унагаасан. Миний хамрын цус Бийн хамар дээр гоожсон байдаг. Би өөрөөр Б-г зодож гэмтээсэн зүйл байхгүй. Тэгээд заамдаж аваад дараад суухад эхнэр нь чи группийн хүн зодлоо болиоч гээд футволкноос татахад цамц мултарсан. Тэгээд цээж нүцгэн байж байхад Бя ирээд энэ муу хулгайчийг өшөө зодох байсан юм гээд зүрхэн тушаа газар том чулуугаар цохиод би арагшаа унахад Бя мотоцикль дээрээ суугаад эргээд хонь руу явсан. Тийм л зүйл болсон... Б-д гэмтэл учруулаагүй... Хүлээн зөвшөөрөхгүй байна ... гэв.

 

Шинжээч Д.Даваахүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Д.Б-н биед өөрийн биеэр үзлэг хийж мөн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Тухайн үед Д.Б-н биед баруун гарын 5 дугаар хурууны нэгдүгээр үеийн мултрал, баруун гарын 5 дугаар хурууны хумсны толионий ховхролт, хамарт зулгаралт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцралт байсан. Эдгээрийг үндэслээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-ийн 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа ... Баруун гарын 5 дугаар хурууны нэгдүгээр үеийн мултрал нь шинэ гэмтэл байсан... Ямар нэгэн зүйлтэй нэдэрч байгаа үед хуруу мултарна. Бариад шидэх үед боломжгүй... Гар луу хатуу мохоо зүйл эгц очиж байгаад үед хурууны мултрал үүснэ. Чигчий хуруу түгждэг хуруу... Гар атгаатай үед мултрана гэж байхгүй, тохой, мөр л мултрана... Мултрал, хумсны толионы ховхрол зэрэг нь нийлээд хөнгөн гэмтэл ... Хумсны толионы ховхрол нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Чигчий хурууны тэр хэсэг хавдсан байсан. Мултрал гараад орохоороо мэдэгдэх боломж байдаггүй... Ясны хугарлын таван шинж, хурууны мултралын шинж гэж байдаг. Хуруу мултраад оруулахад зөөлөн эд гэмтэж байгаа учраас хавдаж болно. Хуруу мултрангуут хавдар үүсдэггүй. Яс хугарахад хавдар үүсээд эхэлдэг. Мултарсан хурууг буцаагаад оруулахад зөөлөн эд нь гэмтэж ордог болохоор тэр хэсэгтээ хавдаж болно. Чиг тавиад боосон нөхцөлд ч гэсэн хавдар үүссэн байдаг ... Хурууны мултрал гэдэг нь эмнэлгийн бичиг баримт дээр байсан учир хавдар гэдгийг нь оруулаагүй байсан. Мултарсан нь эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдож байгаа учраас энэ хэсэгтээ хавдар байна гэдгийг нь оруулаагүй, бичиглэлийн алдаа гаргасан байна ...  гэв.

Гэрч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тэр өдөр манай нөхөр бид хоёр нуураас хонио услаад талдаа бараг 9 километр газар байсан. Хонио услаад эргээд 5 цаг болж байхад гарч ирсэн. Хонио гэрийн доор орхиод гэртээ ирээд цайгаа уугаад эргээд гараад ирсэн чинь манай хонийг цагаан машинтай хүн хөөгөөд явж байсан. Хонь нийлчиж гээд яваад очсон чинь М.Г манай хонийг хөөгөөд явж байсан. Тэгээд манай хөгшин буугаад чи яагаад манай хонийг хөөгөөд байгаа юм гэсэн чинь пизда шээс дээрээ тулаад манай хөгшин энэ залуугийн хамар руу нь цохиод цусыг нь гоожуулсан. Энэ залуу уурлаж гарч ирээд манай хөгшинийг өшиглөөд манай машины өмнө унагаж дараад нүд, нүүр, хамар, ам руу цохиод зодолдоод өгсөн. Би салгах гээд чи боль аав шигээ хөгшин хүнийг ингэж болохгүй наадах чинь хөл гар нь тахир дутуу хүн болиоч гэсэн чинь хуцаад бай пизда чинь ална шүү гээд намайг айлгаад би ойртож чадаагүй. Манай хөгшин самардсаар байгаад цамцыг нь нүүр рүү нь оруулаад ирсэн. Тэгсэн энэ залуу цохиж чадахаа больсон. Эдний машины хажууд очоод зодолдож байхад Бя гээд залуу ирээд энэ залууг босгож салгасан. Энэ хоёр салаад бие биеэ янз бүрээр хэлж байсан. Манай хөгшиний хамраас нь маш их цус гоожсон. Энэ хоёр нэг нэгнээ элдэв дээдээр хэлж байгаад тэр залуу салгачихаад мотоциклио налаад зогсож байсан чинь энэ залуу очоод чи ямар овоо пизда бэ гээд тэр залуугийн мотоциклийн дугуй руу нь өшиглөснөө цохиод авсан. Манай нөхөр газар самардаад шидсэн чулуу шидсэн байсан. Тэгээд боль гээд больцгоосон. Дахиад энэ хоёр маргалдаж ноцолдоод тэр залуу хонио буцаачихаад дахиад хүрээд ирсэн. Би цагдаа дууд гэж хэлсэн. Тэгсэн энэ залуу яасан цагдаа дууддаг пизда вэ гээд тэр залуугийн мотоциклийн дугуй руу нь өшиглөж аваад цохисон.... би энэ залуугаас гуйсан. Хөгшин хүнийг болиоч би ээжтэй чинь нэг ангид байсан гээд гуйж байсан болохоос гар хүрээгүй ... Бууж ирээд тонгойлгож дарж байгаад өшиглөсөн, тэгээд би нөгөө талын хаалгаар гараад ирсэн чинь машины урд унагаад дараад авсан ... гэв.

Гэрч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хэрэг болдог өдөр М.Г манай амбулаторийн өрөөнд орж ирсэн. Би тэр үед дээр эмчийн өрөөндөө байсан. Хүн үзүүлэх гэж байна гэхээр нь доошоо амбулаторийн өрөө рүү ороход М.Г сууж байсан. М.Г-н духан хэсэг дээр язарсан цус нь гоожоод урссан байдалтай орж ирсэн. Тэрийг би үзээд шарх нэг сантиметр байсан учраас оёдол тавьсан. Хэсэг хугацааны дараа Д.Б орж ирсэн. Д.Б өөрөө орж ирэхдээ М.Г-тэй харилцан зодолдсон миний биеийн байдал толгой эргэж, дотор муухайрч байна гэсэн байдалтай орж ирсэн. Тэр үед даралт нь 180-тай, зүрхний цохилт нь 91-тэй байсан байх. Д.Б өмнө нь манай хяналтад байдаг даралт ихтэй, тэр үед үндсэн даралтаас их байсан. Цаашид даралт буулгах эм бичиж өгөөд, шархыг нь үзэхэд хамар луугаа цохиулсан, баруун шанаа жоохон хавдартай, баруун гарын чигчий хуруу мултарсан, цус гоожсон байдалтай орж ирсэн. Тэр үед тусламж үзүүлээд сувилагч дуудаад цусыг нь тогтоогоод гарыг нь боож өгөөд даралт буулгах эм тариа зөвлөсөн. Хажууд нь эхнэр нь цуг орж ирсэн. Намайг цохисон гэж надад хэлсэн. Үзэхэд дээд уруулын орчим язарсан, өөрөө суурь өвчтэй бөөрний чулуутай даралт нь ихэддэг байсан. Даралт буулгах эм, тариа зөвлөсөн ... Шинэ гэмтэл цус нь гоожсон байсан ... Хаван байгаагүй, чигчий хуруу мултраад, хумсны хэсэг язраад цус гоожсон байсан. Би хурууг нь татаж тэгшлээд чиг тавиад явуулсан ... Би тэр үед М.Г-н даралт, амин үзүүлэлтийг нь үзээд цээжин хэсгийг шалгаж үзсэн. Толгойн хэсгийг нь шалгаж үзсэн, шарх нь 1 сантиметр зүссэн хоёр оёдол тавьсан. Дээрээс нь цээжин хэсэгтээ зулгарсан, гэмтэл байгаагүй ... ар талыг нь харсан нүдэнд ил үзэгдэх шарх байгаагүй ... гэв.

Гэрч О.Бя шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би эхлээд хонинд явж байсан. М.Г ийшээ явж болохгүй шүү манай гэрийн хаяанд ирсэн байна гэсэн. Намайг хонь хариулахад өдөржин намайг хониороо шахаж явуулаад Д.Б ахын гэрийн ард руу ороод ирж байсан. Б ахын хонь дөнгөж уснаас гараад гэрийнхээ араар өгсөөд гараад ирж байсан. Манай хонийг хэсэг шахаж байгаад намайг хонио зөрүүлсэн чинь Д.Б ахын хонийг М.Г машинаараа ирж хөөсөн. Урдаас цагаан машин гараад ирсэн. Намайг хонио зөрүүлж байгаад эргээд харахад тоос босоод хүмүүс зодолдоод байсан. Би сумын цагдаа руу залгаад тоос босоод зодолдоод байх шиг байна гэсэн чинь чи очоод үзээд дахиад яриадах гэсэн намайг яваад очиход М.Г Д.Б ахын дээр суусан байсан. Би юу болж байна гээд татаад босгосон. Тэгээд М.Г чи хоёр дахь хүний гурав дахь нь юу юм нийлээд байгаа юм уу гэсэн. Намайг дахиж М.Г цохих гэхээр нь би бултсан. Тэгээд дахиад хоёулаа хоорондоо барьцалдаад авсан. Д.Нарантуяа эгч цагдаа руу залга гээд би дахиад төв рүү цагдаа руу залгаад Бор нуруу гэдэг газар зодоон болж байна хүрээд ир гэж ярьсан. Тэгсэн чинь М.Г намайг чи яасан том артай юм чи цагдаатай нь юм уу гэсэн. М.Г намайг цохисон, би нэг цохиулчихаад мотоцикль дээрээ мордсон чинь мотоциклийн дугуй руу өшиглөөд чи чаддаг юм бол буугаад ир үзчихье гээд байсан. Тэгээд М.Г намайг цохих гэсэн чинь Д.Нарантуяа эгч дундуур нь орж ирээд Д.Н эгчийг цохиод унагасан. Тиймэрхүү зүйл болсон ... Очиход М.Г боож дараад дээр нь гарсан байсан ... Г өөр хүнтэй ноцолдсон зүйл байхгүй... гэв.

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид хоёр машинтай гараад ирэхэд М.Г машинтай мал хөөгөөд ирж байсан. Тэгээд хараад уур хүрээд, өмнө нь машин, мотоциклиор удаа дараа хөөсөн. Явж очоод яагаад мал хөөгөөд байгаа юм гэсэн  хуц пизда минь малаа авахгүй энд явдаг хэн юм гэхээр нь шил нь онгойсон онгорхой явж байсан тэгэхээр нь би хамар руу нь цохисон. Хамраас нь цус гоожоод гарч ирээд намайг заамдаж дарж унагаад өшиглөсөн, нэг өшиглөхөд нь гараараа хаасан, дахиад нэг өшиглөхөд нь хуруу мулт өшиглөсөн. Тэгээд намайг машины хажууд дарж унагаад дээр мордож байгаад миний хамар, цээж рүү цохисон. Би арай гэж доороос нь гарч ирээд цамц футволк хоёроос татахад цамц, футволк хоёр нь сугараад гараад ирсэн. Би босонгуутаа газраас шороо аваад цацахад чулуутай шороо байж таараад толгойг нь цохисон. Хамраас нь цус гарсан байсан. Намайг дахиж өөрийнхөө машины хажууд дарж унагаад бас зодсон. Тэгээд эхнэр тахир дутуу хүн аллаа гэхэд хуц пизда минь яадаг юм ална гээд хэлэх хэлэхгүй үгээр хэн хэн нь хэлэлцсэн. Бя ирж салгасан.  ”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч М.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б эхнэртэйгээ хоёулаа машинтай ирээд машинаа бараг дутуу зогсоогоод машины цонх онгорхой явж байсан хамрын цус год цохиод хамрын цус гарахаар нь тонгойгоод буусан чинь шууд барьж аваад машины ард тонгорч унагаад дээрээс дараад гарандаа чулуу атгасан байсан, бэлдэж ирсэн юм уу, тэндээс авсан юм уу дух руу чулуугаар цохиод цус гоожоод амь тэмцэж доороос гарч ирээд би амиа хамгаалсан гэж үзэж байгаа. Хоёр ханцуйнаас нь татаж арагш нь унагаасан...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмгэлэлээс/

Гэрч Д.Н-н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манай хөгшин буугаад чи яагаад манай хонийг хөөгөөд байгаа юм гэсэн чинь пизда шээс дээрээ тулаад манай хөгшин энэ залуугийн хамар руу нь цохиод цусыг нь гоожуулсан. Энэ залуу уурлаж гарч ирээд манай хөгшинг өшиглөөд манай машины өмнө унагаж дараад нүд, нүүр, хамар, ам руу цохиод зодолдоод өгсөн. Би салгах гээд чи боль аав шигээ хөгшин хүнийг ингэж болохгүй наадах чинь хөл гар нь тахир дутуу хүн болиоч гэсэн чинь хуцаад бай пизда чинь ална шүү гээд намайг айлгаад би ойртож чадаагүй. Манай хөгшин самардсаар байгаад цамцыг нь нүүр рүү нь оруулаад ирсэн. Тэгсэн энэ залуу цохиж чадахаа больсон. Эдний машины хажууд очоод зодолдож байхад Бя гээд залуу ирээд энэ залууг босгож салгасан.... Манай нөхөр газар самардаад шидсэн чулуу шидсэн байсан... Бууж ирээд тонгойлгож дарж байгаад өшиглөсөн, тэгээд би нөгөө талын хаалгаар гараад ирсэн чинь машины урд унагаад дараад авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Г.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...М.Г-н духан хэсэг дээр язарсан цус нь гоожоод урссан байдалтай орж ирсэн. Тэрийг би үзээд шарх нэг сантиметр байсан учраас оёдол тавьсан. Хэсэг хугацааны дараа Д.Б орж ирсэн. Д.Б өөрөө орж ирэхдээ М.Г-тэй харилцан зодолдсон миний биеийн байдал толгой эргэж, дотор муухайрч байна гэсэн байдалтай орж ирсэн. Тэр үед даралт нь 180-тай, зүрхний цохилт нь 91-тэй байсан байх. Д.Б өмнө нь манай хяналтад байдаг даралт ихтэй, тэр үед үндсэн даралтаас их байсан. Цаашид даралт буулгах эм бичиж өгөөд, шархыг нь үзэхэд хамар руугаа цохиулсан, баруун шанаа жоохон хавдартай, баруун гарын чигчий хуруу мултарсан, цус гоожсон байдалтай орж ирсэн. Тэр үед тусламж үзүүлээд сувилагч дуудаад цусыг нь тогтоогоод гарыг нь боож өгөөд даралт буулгах эм тариа зөвлөсөн. Хажууд нь эхнэр нь цуг орж ирсэн. Намайг цохисон гэж надад хэлсэн. Үзэхэд дээд уруулын орчим язарсан, өөрөө суурь өвчтэй бөөрний чулуутай даралт нь ихэддэг байсан. Даралт буулгах эм, тариа зөвлөсөн ... Шинэ гэмтэл цус нь гоожсон байсан ... Хаван байгаагүй, чигчий хуруу мултраад, хумсны хэсэг язраад цус гоожсон байсан. Би хурууг нь татаж тэгшлээд чиг тавиад явуулсан ... Би тэр үед М.Г-н даралт, амин үзүүлэлтийг нь үзээд цээжин хэсгийг шалгаж үзсэн. Толгойн хэсгийг нь шалгаж үзсэн, шарх нь 1 сантиметр зүссэн хоёр оёдол тавьсан. Дээрээс нь цээжин хэсэгтээ зулгарсан, гэмтэл байгаагүй ... ар талыг нь харсан нүдэнд ил үзэгдэх шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

О.Бя-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай хонийг хэсэг шахаж байгаад намайг хонио зөрүүлсэн чинь Д.Б ахын хонийг М.Г машинаараа ирж хөөсөн. Урдаас цагаан машин гараад ирсэн. Намайг хонио зөрүүлж байгаад эргээд харахад тоос босоод хүмүүс зодолдоод байсан. Би сумын цагдаа руу залгаад тоос босоод зодолдоод байх шиг байна гэсэн чинь чи очоод үзээд дахиад яриадах гэсэн намайг яваад очиход М.Г Д.Б ахын дээр суусан байсан. Би юу болж байна гээд татаад босгосон. Тэгээд М.Г чи хоёр дахь хүний гурав дахь нь юу юм нийлээд байгаа юм уу гэсэн. Намайг дахиж М.Г цохих гэхээр нь би бултсан. Тэгээд дахиад хоёулаа хоорондоо барьцалдаад авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээч Д.Даваахүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Д.Б-н биед өөрийн биеэр үзлэг хийж мөн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргасан. Тухайн үед Д.Б-н биед баруун гарын 5 дугаар хурууны нэгдүгээр үеийн мултрал, баруун гарын 5 дугаар хурууны хумсны толионы ховхролт, хамарт зулгаралт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцралт байсан. Эдгээрийг үндэслээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-ийн 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа ... Баруун гарын 5 дугаар хурууны нэгдүгээр үеийн мултрал нь шинэ гэмтэл байсан... Ямар нэгэн зүйлтэй нэдэрч байгаад үед хуруу мултарна...Бариад шидэх үед боломжгүй... Гар руу хатуу мохоо зүйл эгц очиж байгаад үед хурууны мултрал үүснэ. Чигчий хуруу түгждэг хуруу... Гар атгаатай үед мултрана гэж байхгүй, тохой, мөр л мултрана... Мултрал, хумсны толионы ховхрол зэрэг нь нийлээд хөнгөн гэмтэл ... Хуруу мултраад оруулахад зөөлөн эд гэмтэж байгаа учраас хавдаж болно. Хуруу мултрангуут хавдар үүсдэггүй. Яс хугарахад хавдар үүсээд эхэлдэг. Мултарсан хурууг буцаагаад оруулахад зөөлөн эд нь гэмтэж ордог болохоор тэр хэсэгтээ хавдаж болно...” гэсэн  мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “... Миний хүү Г над руу 95483527 дугаарын утаснаас Б ах бэлчээрээс болоод намайг зодлоо та хоёр хүрээд ир гэхээр нь яараад очсон... Бид нарыг очиход манай хүү машиныхаа гадаа сууж байсан. Духны орчмоос нь цус гарчихсан, цээжинд нь Бя чулуугаар цохисон гээд зулгарчихсан байсан. Нурууны ар тал нь бас зулгарчихсан гээд надад харуулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-47-48/,

 Гэрч Ш.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 05 дугаар сарын           01-ний өдөр 18-19 цагийн үед О.Бя гэх иргэнээс Б, Г нар ногоон толгойн зүүн талд бэлчээрийн маргаанаас болж хоорондоо зодолдоод байна гэх дуудлага мэдээллийг хүлээж аваад олон нийтийн цагдаа С.Э-н хамт очиход Б нь машиндаа суучихсан, Г нь машиныхаа хажууд зогссон Г-н ээж, аав нь ирчихээд хоорондоо хэрэлдэж байсан ... Тухайн газар маш олон чулуу байсан, яг ямар чулуугаар цохисныг би мэдэхгүй тул Г-н зааж өгсөн хоёр ширхэг чулууг тухайн газраас авсан.... Б "миний хуруу мултарсан бид хоёр харилцан зодолдсон" гэж ярьж байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ52-54/,

Гэрч Ө.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн ажилтай байж байхад 18-19 цагийн үед Д.Б, М.Г гэх хоёр хүн зодолдсон байдалтай эмнэлэгт ирсэн. Д.Б-н баруун гарын чигчий хуруу нь өндөг орчимдоо зүсэгдсэн, хуруу нь далийсан байдалтай ирсэн. Г-н нүүр, ам нь нилэнхүйдээ цус болсон, духныхаа зүүн хэсэгт юмаар цохисон юм шиг ангайсан байхаар нь шархыг цэвэрлэж эмч Болдбаатар 2 оёдол тавьсан... Тэр хоёр хоорондоо зодолдсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ58-59/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “...М.Г-н   цээжинд   үүссэн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй … М.Г-н духанд үүссэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн   зэрэгт  хамаарна.   Бусад   гэмтлүүд   нь   гэмтлийн   зэрэгт  хамаарахгүй … Д.Б-н биед үүссэн  гэмтлүүдээс 5-р хурууны  1-р үений мултрал,   5-р  хурууны  хумсны  толионы  ховхрол  гэмтлүүд  нь  нийлээд гэмтлийн    хөнгөн    зэрэгт   хамаарна. Бусад    гэмтлүүд    нь    гэмтлийн   зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ84-85/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 150 дугаартай “... 1. Иргэн Б-н  биед баруун  гарын  5 дугаар хурууны  1  дүгээр үений мултрал, баруун  гарын  5 дугаар хурууны хумсны толионы ховхрол,  хамарт зулгаралт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын  тогтонги  алдалтанд  нөлөөлөхгүй. 

4. Шүүх  эмнэлгийн   гэмтлийн  зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар  эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ62-63/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 151 дугаартай “... 1. Иргэн Г-н биед духанд шарх, хоёр хөмсөгний гол хэсэг, баруун хөмсөг,  цээж, баруун дал,  баруун  тохой,  баруун  гуяанд зулгаралт,  баруун  шанаа,  хамарт зөөлөн  эдийн   няцрал   гэмтэл  тогтоогдлоо. 

2. Дээрх  гэмтэл   нь  мохоо  зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд
нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар
эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ68-69/,

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаартай “... 1. М.Г-н  хамрын  таславчны  мурийлт  гэх онош  нь  шүүх
эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн
зэрэгт хамаарна. Өмнөх дүгнэлтэнд өөрчлөлт орохгүй.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. М.Г-н авахуулсан гэх рентген зураг болон
компьютер томографикт өөр гэмтэл үгүй байна...” гэсэн дүгнэлт /ХХ80-81/  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б, М.Г нар нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт "машинаар мал хөөлөө" "эзэмшлийн газарт малаа бэлчээлээ, зодлоо" гэх шалтгаанаар харилцан зодолдож шүүгдэгч М.Г-н биед нь духанд шарх, хоёр хөмсөгний гол хэсэг, баруун хөмсөг, цээж, баруун дал, баруун тохой, баруун гуяанд зулгаралт, баруун шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч        Д.Б-н биед нь баруун гарын 5 дугаар хурууны 1 дүгээр үений мултрал, баруун гарын 5 дугаар хурууны хумсны толионы ховхрол, хамарт зулгаралт, цээжинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б, М.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Н, Г.Б, О.Бя нарын мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэгтэй ноцтой зөрөөгүй, тогтвортой байсан тул үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч Д.Б, М.Г нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б-н нэхэмжилсэн шатахууны үнэ 383.071 төгрөгийн нэхэмжлэл нь шүүгдэгч М.Г-н гэм буруутай үйлийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Г-н нэхэмжлэлээс рентген зураг авахуулсан төлбөрийн 70.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч Д.Б-с гаргуулж, шүүгдэгч М.Г-д олгож, өмсөж явсан хувцасны үнийг хэлэлцэлгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлын хамт нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлтэй үлдээж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг байгалийн чулууг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, 2 ширхэг рентген зургийг шүүгдэгч М.Г-д буцаан олгож, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.Г бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Д-н Б, С овогт М-н  Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, М.Г нарыг 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б, М.Г нарт шүүхээс оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б, М.Г нарт сануулсугай.

5. Шүүгдэгч Д.Б-н нэхэмжилсэн 383.071 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч М.Г-н нэхэмжлээс 70.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Д.Б-с гаргуулж, шүүгдэгч М.Г-д олгож, өмсөж явсан хувцасны үнэ болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг байгалийн чулууг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, 2 ширхэг рентген зургийг шүүгдэгч М.Г-д буцаан олгосугай.

8. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч М.Г бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Д.Б, М.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА