Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 66

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар лах дүгнэлт үйлдэж хбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн *******04001080066 дугаартай хэргийг 0******* оны 06 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              *******    

 Улсын лагч                                                *******  

 Шүүгдэгч                                                   *******  нар оролцов.

Шүүгдэгч:

******* Улсын иргэн, *******.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. дүүрэгт төрсөн, .. настай, *******, ******* боловсролтой, ******* *******   мэргэжилтэй, ... “..” ажилтай, ам бүл , хамт амьдрах, .... оршин суух, урьд , улсаас авсан , овгийн   /РД:................../

Яллах дүгнэлтэд тогтоосноор :

Яллагдагч ******* нь 0******* оны 05 дугаар сарын -ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Соронз” зочид буудлын 04 тоот өрөөнд хохирогч Г.ийг “Найз охиныхоо араас гарах гэлээ” гэж дургүйцэж, түүний нүүрэн тус газарт толгойгоороо нэг удаа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч   ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

0******* оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 0 цагийн үеэс найз , нартай уулзаад пиво ууж байгаад архи уух гэж Соронз зочид буудалд очсон. 1 цаг 30 минутын үед 1 шил архи /750 гр/, пиво /.5 гр/ авч  орж хувааж уусан. Архиа ууж дуусаад 06 тоот өрөөнд орсон. Нэг мэдэхэд гэж залууг мөргөсөн байсан. Мөргөснөө ч санахгүй байгаа. Хохирогчийн өрөөнд яагаад орох болсноо санахгүй байна. Буудалд орж байснаа санаж байна. Буудалд орохдоо согтуу байсан. Нэг мэдсэн гэж залууг мөргөсөн байсан. Хохирогч 145 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байсан ба би 50 000 төгрөгийг хор уршигт тооцож өгсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.   /Шүүх хуралдааны тэмдэглэл/                     

 

Хохирогч   Г.ийн мөрдөн байцаалтад өгсөн:

“... 0******* оны 5 дугаар сарын 1-ний өдөр цаг өнгөрөөгөөд найз охин Т-тэй “Соронз” зочид буудлын 06 тоот өрөөнд 4 лааз пиво хувааж уугаад амарсан. Унтахдаа хаалгаа цоожлохоо мартаад унтсан байсан. Үүрээр хүн ярих чимээ сонсоод сэрэхэд ******* хүн өрөөнд орж ирээд зогсож байсан ба найз охин орон дээрээ байхгүй хажуу өрөөнд уцаарлангуй дуугарч байгаа нь сонсогдсон. Би юун хүн бэ гэж асуугаад найз охин руугаа очих гээд нөгөө хоёр залууг урдаасаа холдуулах гэхэд намхавтар залуу нь хаагаад хаалгаар гаргахгүй болохоор нь холдуулах гэхэд өндөрдүү туранхай залуу нь  хамар луу мөргөсөн юм. Би тэдэнтэй хажуу өрөө рүү ороход нэг залуу найз охиныг маань гаргахгүй зогсож байсан. Би 0******* оны 05 дугаар сарын 5-ны өдөр “ЭМЖЖ” нэртэй чих, хамар хоолойн эмнэлэгт 35.000 төгрөгөөр үзлэг хийлгэж, 100.000 төгрөгөөр хамраа татуулж гаргуулсан. Надад эмчилгээний зардалд 50 000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.  /хх-ийн 5-9 дэх тал/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:

“...0******* оны 5 сарын -ны өдрийн цагийн үед найз залуу тэй Соронз буудлын 04 тоот өрөөнд орж амарсан. Хаалгаа цоожлохоо мартаад унтчихсан байсан. Үүрээр хэн нэгэн намайг өргөөд орон дээр тавих шиг болохоор нь сэрэхэд танихгүй, сэвхтэй, бор залуу байсан ба би өөр өрөөнд байж байхаар нь сандраад “Яагаад намайг энэ өрөөнд оруулж байгаа юм” гэхэд “Танай найз залуу аваад яв” гэсэн юм гэж хэлсэн. ...Араас нь манай найз залуу орж ирэхэд хамарных нь нуруу  баруун нум хэсгээрээ хонхойчихсон байсан. Бид хоёр өрөөндөө ороход Г. “энэ хоёр залуугийн өндөр нь миний хамар луу мөргөсөн” гэж хэлж байсан. Өндөр залуу нь урьд манай тасагт хэвтэж эмчлүүлж байсан залуу байсан ба нэрийг нь гэдэг юм байна. Бид буудлын ресепшинд хэлээд цагдаа дуудсан...”гэсэн мэдүүлэг.  /хх-ийн 31-3 дахь тал/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн:

  •               залуу орсон ба бүртгүүлсэн залуугийн нэрийг гэж байсан. Дараа нь цагийн үед гэх залуу бүртгүүлээд шаргал цувтай эмэгтэйн хамт 04 тоот өрөөнд орсон. -ны өглөө 04 цаг өнгөрч байхад 04 тоот өрөөнд орсон залуу ирээд “Эгчээ миний хамар ийм болчихлоо” гээд хамраа харуулахад хамар нь баруун талаасаа хонхойчихсон байсан.  Би “Та хоёр муудсан юм уу” гэхэд “Үгүй, хажуу өрөөний залуу ийм болгочихлоо” гээд 06 тоот өрөөг заасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дахь тал/

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн:

  •  

 

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шинжээчийн 09шэ/15 дугаартай дүгнэлтэд:

“Г.ийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамар ясны шинэ хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 44 дэх тал/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэлд

 

Улсын лагч дүгнэлтдээ:

******* нь  Г.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тохиролцсон тул уг ыг оногдуулах саналтай гэв.

 

Шүүгдэгч  ******* дүгнэлтдээ:

              Би өөрийгөө өмгөөлж оролцож байгаа ба гэмт  үйлдэл болон гэм буруугаа хүл байна. Прокурорын оногдуулж байгаа 600 000 төгрөгийн торгуулийн ыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

                

              ******* нь  0******* оны 5 дугаар сарын -ны шөнө Багануур дүүргийн Соронз баарны 06 тоот өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч тус өрөөнд унтаж байсан ийг унтаж байгаад алга болсон найз охин Т-ээ олж ирэхээр гарах гэхэд  нь хориглон нүүрэн тус газар нь нэг удаа мөргөж хамрын нурууны дунд хэсэгт 5х4 см хөхөлбөр өнгийн цус хуралт, хамар ясны шинэ хугарал бүхий гэмтэл учруулсан байна.

              Энэ үйлдэл нь шүүгдэгч *******ийн “...нэг мэдсэн гэж залууг мөргөсөн байсан” гэсэн мэдүүлэг  хохирогч Г.ийн “..үүрээр манай өрөөнд хоёр залуу орж ирээд намайг “найз охиныхоо араас гарах” гэхэд өндөр залуу нь миний хамрын баруун талаас нэг удаа мөргөчихсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-9 дахь тал/, гэрч “Г. надад “энэ хоёр залуугийн өндөр нь миний хамар луу мөргөсөн гэж байсан. Уг залууг гэдэг юм байна”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-3 дахь тал/, гэрч “-ны өглөө 04 цаг өнгөрч байхад 04 тоот өрөөнд орсон залуу ирээд “Эгчээ миний хамрыг 06 тоот өрөөнд орсон залуу ийм болчихлоо” гэхэд хамар нь баруун талаасаа хонхойчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 34-35 дахь тал/, гэрч Г.ын “Манай өрөөнд байсан эмэгтэйн найз залууг ******* нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөчихсөн” гэсэн мэдүүлэг /хх 38 дахь тал/, шинжээчийн 09шэ/15 дугаартай “Г.ийн хамрын нурууны дунд хэсэгт 5х4 см хөхөлбөр өнгийн цус хуралт, хамар ясны шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн /хх 44 дэх тал/ дүгнэлт зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

               

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдсан.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.

  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.

 

******* нь хохирогчийг мөргөсөн үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ. Хохирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Г.ийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.  

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь иргэн Г.ийн ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх”-д халдсан байна.

т холбогдох дээрх үйлдэлд “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн шинж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийг баримтлан шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэв.

Прокуророос т холбогдуулан шүүхэд ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтуудыг хангасан байх тул хэргийг хбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

           

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

 

Шүүгдэгч нь гэмт үйлдэл болон гэм буруу, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт зэргээр нь батлагдаж байна. Хохирогч Г. нь  50 000 төгрөгийг аас хор уршигт тооцож авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа шүүхэд бичгээр ирүүлснийг тэмдэглэе.

Хохирогч Г. нь Улаанбаатар хотод ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт үйлчлүүлж үзлэгийн 35 000 төгрөгийн, хамрын хугарал заслын үйлчилгээний хөлс 100 000, Улаанбаатар хот руу явсан зардал 10 000 төгрөг зэрэг нийт 145 000 төгрөгийн зардлыг гаргасан нь баримтуудаар нотлогдож байгаа боловч шүүгдэгч ******* нь хор уршгийн хохиролд 50 000 төгрөгийг төлж барагдуулсан нь ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 3 дахь тал/

Иймд *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

             *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэвэл зохино.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт хураагдан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36. дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн ийг ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овгийн ийг  зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган /600.000/ төгрөгөөр торгох шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол хорих аар солихыг *******т  мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн эмчилгээний зардалд буюу хор уршигт 50 000 төгрөгийг хохирогч төлснийг баталж, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг мэдэгдсүгэй.
  6. *******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.ОЮУНБАТ