Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2016/04967

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                            хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо,  тоотод байрлах “Үл” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод байрлах “Г” ХХК /РД:/-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18,666,819 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “Үл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Үл” ХХК нь “Г” ХХК-тай  2015 оны 6 сарын 11-ний өдөр 15/37 тоот Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж нийт 13,200,000 төгрөгийн бараа нийлүүлсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэн 2015 оны 6 сарын 11-ний өдөр 15/37 тоот зээлээр худалдах худалдан авах  гэрээний үлдэгдэл төлбөр 12,399,800 төгрөгийг гэрээний 6.2 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 5,021,919 төгрөгийн алданги, хууль зүйн үйлчилгээний хөлс 1,245,100 төгрөг нийт 18,666,819 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-ийн захирал Б.Ганбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ү” ХХК-иас бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээгээр 13,200,000 төгрөгийн бараа материал хүлээн авсан ба бидний гүйцэтгэсэн ажлын санхүүжилт орж ирэхгүй удаж байгаагийн улмаас төлбөрийг төлж барагдуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Ү” ХХК нь бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18,666,819 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 3,666,819 төгрөгөөр багасгаж, 15,000,000 нэхэмжилснийг хариуцагч “Г” ХХК нь төлж барагдуулахаар эвлэрлрийн гэрээ байгуулж, шүүх хуралдаанд талуудыг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ү” ХХК нь “Г” ХХК-д холбогдуулан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18,666,819 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Ү” ХХК нь бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18,666,819 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 3,666,819 төгрөгөөр багасгаж, 15,000,000 нэхэмжилснийг хариуцагч “Г” ХХК нь төлж барагдуулахаар эвлэрлрийн гэрээ байгуулж, шүүх хуралдаанд талуудыг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч “Ү” ХХК нь бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18,666,819 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 3,666,819 төгрөгөөр багасгаж, 15,000,000 нэхэмжилснийг хариуцагч “Г” ХХК нь төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 125,650 төгрөгийг хариуцагч “Г” ХХК болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ү” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.