Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2016/04962

 

2016 оны 08 сарын 26 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04962

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 6 дугаар гудамж 153 тоотод оршин суух, Сартуул овогтой Цэндсүрэнгийн Алтанцэцэг /РД:ТЯ61032809/-ийн нэхэмжлэлтэй, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг  тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Ц.Алтанцэцэг нь 1978 оны 9 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улсад тасралтгүй 15 жил ажилласан. Миний 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр дээр миний овгийг аав болох Хоролрэнчингээр овоглосон. Миний иргэний үнэмлэх дээр ээж Цэндсүрэнгээр бичигдсэн байдаг. Учир нь эцэг эх хоёр намайг төрөх үед гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан тул энхийн нэрээр овоглосон гэсэн. Ингээд миний хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний овог зөрүүтэй байгаа учраас өндөр настны тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ХҮТМС-ээс Хоролрэнчингийн Алтанцэцэгт  олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэндсүрэнгийн Алтанцэцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг нь баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хоролрэнчингийн Алтанцэцэгт олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Сартуул овогтой Цэндсүрэнгийн Алтанцэцэг /РД:ТЯ61032809/ мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний төрсний бүртгэлийн лавлагаа,  ТЯ61032809 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний төв архивийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 03-2/807 дугаар

 

лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтууд, гэрч Х.Төмөрсүхийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Мөн Хоролрэнчингийн Алтанцэцэгт олгосон Хөдөлмөрийн дэвтэр дээр түүний эцгийн нэрийг “Хоролрэнчин” гэж, төрсөн огноог “1961” гэж бичсэн байх ба Цэндсүрэнгийн Алтанцэцэгийн ТЯ61032809 регистрийн дугаартай Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон Төрсний гэрчилгээний лавлагаанд эцэг эхийн нэр “Цэндсүрэн” гэж, төрсөн он “1961” гэж бичсэн бичилттэй тус тус тохирч, түүнийг төрөхөд эхийн нэрээр буюу Цэндсүрэнгээр баримт бичигт бичиж, хөдөлмөрийн дэвтэрт эцэг Хоролрэнчингээр бичигдсэн болох нь нотлогдож байна.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,  118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Хоролрэнчингийн Алтанцэцэгт олгосон Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Сартуул овогтой Цэндсүрэнгийн Алтанцэцэг /РД:ТЯ61032809/ мөн болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР