| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0066/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/69 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/69
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000910069 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Баттуяа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Б.Б- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, одоо тэтгэвэрт гарсан, ам бүл .. дугаар хороо, .. тоот хашаанд оршин суух Ш- овгийн Б-ын Б- /РД:............/.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд: Б.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........................... тоот хашаанд өөрийн байшинд З.Б-ыг зодож нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж бие махбодид нь дээд зовхи, дээд уруул, дээд уруулын дотор салстад язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 2 шил 0.75 литрийн архи худалдаж аваад талийгаач бид хоёр манай гэрт хувааж уусан. Бид хоёрыг гэрт байхад өөр хүн байгаагүй бөгөөд бид хоёр архиа хувааж уугаад ухаанаа алдаж тасарсан байсан. Маргааш өглөө нь сэрэхэд талийгаачийн нүдний зовхи хавдаж хөхрөөд уруул нь бага зэрэг хавдсан байсан. Тухайн үед талийгаач З.Б- надад юм хэлээгүй, би урьд өдөр нь архи уусан согтуу байхдаа талийгаачтай ямар нэгэн зүйлээс болж маргалдаж улмаар түүний биед гэмтэл учруулсан гэдгээ ойлгосон. Түүнээс хойш буюу 2019 оны 03 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед намайг гэртээ байж байхад талийгаач Б- манай гэрт ирээд хоол идчихээд 1 шил архины талыг уучихаад унтаад өгсөн. Маргааш өглөө 6 цагийн үед сэрэхэд талийгаач зурагт үзчихсэн тал шилтэй архийг ганцаараа уугаад сууж байсан бөгөөд намайг ус хийгээд өгөөч гэхээр нь би түүнд ус хийж өгсөн. Тэгээд би эргээд унтсан. 08 цагийн үед намайг сэрэхэд талийгаач орны араар толгойгоо хийчихсэн байсан, би түүнийг согтоод унтаж байна гэж бодоод тоогоогүй юм. Гэтэл Оюунтуяа манай гэрт орж ирээд талийгаачийг татаж үзээд энэ хүн чинь эвгүй болчихсон байна гээд түргэн дуудсан. Түргэн тусламжийн эмч ирээд Б-ыг нас барсан байна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-н 51-р хуудас/
Шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Б-тай архи ууж байгаад маргалдсаны улмаас баруун гараараа уруул хэсэгт нь цохисон, шалан дээр хэвтэж байхад нь нүүрэн тус газарт нь өшиглөсөн. Тухайн үед хамт маханд явах тухай ярьж байгаад мөнгө төгрөгийн асуудлаас болж маргалдсан. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Г.А-ийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...манай хүү, аав айлд согтуу байна уруул нь язарчихсан гэмтэлтэй байна гэж ярьсан. Талийгаачийн хувьд сүүлийн 2 жилийн хугацаанд архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг болсон. Багануур дүүрэгт Б-тэй л их нийлж архи уудаг. Талийгаачийг хүнд зодуулсан эсэх талаар Б- мэдэж байх ёстой. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 10, 11-р хуудас/,
Гэрч Б.Б-гийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед Б-ийн байшин руу ороход манай аав Б- нилээн согтуу байсан. Тухайн үед аавын уруул нь язарчихсан, баруун талын нүд нь хөхрөөд цус хурсан байсан. Би ааваас таныг хэн ингэсэн юм гэж асуухад нэг муу юм намайг босох гэж байхад миний нүүр рүү өшиглөсөн юм гэж хэлсэн. Яг хэн тэгсэн юм гэж асуухад аав нуугаад нэрийг нь хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-р хуудас/
Гэрч О-гийн өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Б-ийнд очход Б-ын уруул хавдсан хөхөрсөн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-р хуудас/
Шинжээч эмчийн 012 дугаартай “…Талийгаач З.Б-ын цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр дээд зовхи, дээд уруул, дээд уруулын дотор салстад язарсан шархнуудтай. Баруун нүдний дээд доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /Үхэлд нөлөөгүй болно/. Талийгаач нь зүрний шигдээсийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34, 35-р хуудас/
Шинжээч эмч Ө.Шаарийбуу “...дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон өдрөөс ойролцоогоор 5 хоногийн дотор буюу 2019 оны 03 дугаар сарын 5-10-ны өдрүүдийн хооронд үүсгэгдсэн байх боломжтой шинэвтэр гэмтэл байсан. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх уруул, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтлүүд нь эмнэлэгийн тусламжаар оёдол тавих боломжтой байсан буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-р хуудас/
Шүүгдэгч Б.Б-ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 55-р хуудас/
Иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-н 60-64-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...Би гэм буруугаа хүлээж байна. Ял шийтгэлийн хувьд тохиролцсон торгуулийн 500.000 төгрөгийг төлнө...“ гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........................... тоот хашаанд өөрийн байшинд З.Б-ын нүүрэн тус газарт нь баруун гараараа цохих, хөлөөрөө өшиглөн зодож бие махбодид нь дээд зовхи 1х0,2см язарсан шарх, дээд уруулын гадна 1,5х0,5см, дээд уруулын дотор салстад1х0,3см язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бага зэрэг хавдсан гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Б.Б- нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Талийгаач З.Б-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 012 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь иргэн З.Б-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.
Шүүгдэгч Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасаныг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ