| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06497/И |
| Дугаар | 102/ШШ2016/04960 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2016/04960
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод байрлах, “Т” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, О.Дг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь О.Дтэй 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр В1-22 тоот түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр В1-29 дугаар түрээсийн гэрээ болон өөрчлөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Алтантөгрөг худалдаа үйлчилгээний төвийн В1 давхрын худалдааны талбайг “НВЦ өндөгний бөөний төв, хүнсний худалдаа” худалдаалах зориулалтаар түрээсэлсэн. Гэтэл түрээслэгч О.Д нь түрээсийн гэрээний үүргээ зөрчиж түрээсийн төлбөрийг цаг тухайд төлөхгүй манай компанийг хохироосоор байсан тул бид түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 839,333 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боовч түрээслэгч О.Д нь түрээсийн гэрээ байгуулах үед амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн байр 40 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Одоо түрээслэгч О.Доржсрүэн нь хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, тухайн үед барьж байсан дугаар нь утасаа авахгүй байгаа болно. Түүний хаягийг олж тогтоолгож, зээлсэн мөнгөө гаргуулах хүсэлтэй байгаа тул О.Дг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь О.Дг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
О.Д нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 184/ШЗ2016/01741 дугаар захирамжаар нотлогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Дгийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 184/ШЗ2016/01741 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Д /РД:/-г эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст/-д даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Д /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан О.Дг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст/-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР