| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0064/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/71 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/71
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д,Оюунбат даргалж шүүгч А.Бямбажав, Х.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000000040 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Иргэдийн төлөөлөгч Э.Батбаатар
Улсын яллагч Д.Аянагүл
Шүүгдэгч Ц.С-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... хороо.. дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух, урьд 19.. онд Багануур районы Ардын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгийн торгох ял, 1993 онд Зүүн баян хүрээний цэргийн тусгай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХТА-н 278 дугаар зүйлийн 278.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, 1995 онд Төв аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХТА-н 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 10 жилийн хорих ял, 2002 онд Багануур дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХТА-н 124-р зүйлийн 124.1-д зааснаар 1 жилийн 6 сарын хорих ял, мөн хуулийн 139-р зүйлийн 139.2-т зааснаар 2 жилийн хорих ял, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тэнссэн 3 жил 2 сар 15 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хорих ялаар, 2005 онд Багануур дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор ЭХТА-н 145-р зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар, 2009 онд Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор ЭХТА-н 147-р зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 181-р зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 14 хоногийн ялын заримыг нь буюу 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сарын хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус 8 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Цагаанбандийн С- /РД:УЕ72030278/.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч Ц.С- нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Тамхи Со” хүнсний дэлгүүрийн орчимд Л.А-тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн нүдний дээд доод зовхи баруун зүүн хацрын товгор хэсгийн зөөлөн эдийн няцрал дээд уруулын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь санаатай учруулсан,
2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 41 тоотод байрлах иргэн Н.Н-ийн гэрт 18-19 цагийн орчимд Н.Н-ийг өмөөрч Л.С-ийн зүүн шанаа хэсэгт баруун гараараа цохиж орон дээр унасных нь дараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиж тархины битүү гэмтэл учруулсны улмаас хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс Ц.С-т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч Ц.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би талийгаач С-ийг санаатайгаар алаагүй. Бид хоёр муудалцаж улмаар би түүний зүүн шанаа хэсэгт гараараа цохисон, талийгаач надад цохиулаад ор луу унасан бөгөөд би талийгаачтай хамт ор руу унаад босож ирээд талийгаачийн цээж хэсэг рүү 2-3 удаа цохичихоод гараад явсан. Талийгаач надад цохиулж унаад дахиж босож ирээгүй. Тухайн өдөр талийгаач С-ийг надаас өөр хүн цохиж зодсон асуудал болоогүй...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 236-237/
Шүүгдэгч Ц.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...талийгаач шүдээ хавираад над руу муухай хараад намайг нэг удаа цохихоор нь би цочоод талийгаачийг шууд цохисон. Тэгтэл намайг заамдаад авахад бид хоёр давхралдаад орон дээр унасан. Энэ үед ор цөмрөөд хана руу маш хүчтэй чанга цохиод унасан. Тэгтэл талийгаачийн эхнэр Цэрэндулам наад шоронгийн хулгайч чинь босч ирээд ална шүү гарцгаая гээд эхнэр нь гараад явсан, би араас нь гарах гэсэн чинь талийгаач намайг заамдаад тавихгүй байхаар нь би мөрөн тус газарт нь цохих гэсэн чинь миний гар урт болохоор цохиж чадаагүй хоёр гарнаас нь барьж тавиулаад Н- бид хоёр гарч явсан ба үйлдвэрчний 3 дугаар хэсэг байх Цогтбаярынд очиж хоносон. 03 дугаар сарын 25-нд зодолдож маргалдсан зүйл байхгүй бид нар бүгдээрээ хамт явж байсан. Ерөөсөө салаагүй явцгаасан бөгөөд Н-ийн гэрт очиж архи ууцгаасан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Л.Ш.......ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би талийгаач ахтайгаа нас барахаас нь өмнө 2 хоногийн өмнө буюу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр уулзсан. Тэр үед ах маань архи уугаагүй эрүүл байсан. Бие хаа өвдлөө гэсэн зүйл яриагүй ойр зуурын юм ярьж байгаад хоол идчихээд 16 цагийн үед манайхаас гараад явсан. Бид нар эцэг эхээсээ есүүлээ бөгөөд талийгаачийн хувьд бид нарын хамгийн том ах маань байсан. Манай ах 16 настай байхдаа хүн зодож хүүхдийн колонид орж байсан. Миний мэдэхээр 10 гаруй удаа ял шийтгүүлж байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд Ц...... гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан. Ах маань архи их уудаг байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 14-17-р хуудас/,
Гэрч Ч.Ц......ын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тасарчихсан Н-ийн гэрт унтаж байхад гэнэт ор цөмөрсөн. Тэгэхээр нь сэрээд хартал С- Н-ийн гэрт ороод ирчихсэн орон дээр талийгаач С-ийн дээр гарчихсан нүүр лүү нь цохиод байх шиг байсан. Тэгэхээр нь би та нар болиоч цагдаа нар ирээд төвөг болно гэж хэлээд ганцаараа гараад явсан. Намайг Н-ийн гэрээс гарах үед Н-, Цэрэндулам, С-, талийгаач С- нар үлдсэн. Амарсайхан тэр үед Н-ийнд байгаагүй бөгөөд намайг 15 дугаар байрны гадаа сууж байхад А.......... хүрч ирсэн. Тэгээд бид хоёр харанхуй болсны дараа Н-ийн гэр лүү очиход С- хурхирч байгаа юм шиг чимээ гаргаад унтаж байсан. А......... бид хоёр паарны хажуугаар гудас дэлгээд унтаад өгсөн. Шөнө унтаж байхад Ц..... А.... бид хоёрыг сэрээгээд С- ах чинь амьсгалахгүй байна гээд байсан. Тэгээд босож С-ийн гарыг бариад үзсэн чинь гар нь их хүйтэн байсан бөгөөд Амарсайхан бид хоёрыг орж ирэхэд ямар байсан яг тэр байрлалаараа хэвтэж байсан. Би Ц....... нарын хамт эмнэлэг рүү яваад түргэн дуудаад түргэний машинтай хамт Н-ийн гэрт ирсэн. Тэгээд эмч нар С-ийг үзэж байхад би С-ийг нас барчихсан байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 28, 29-р хуудас/
Гэрч Д.А........ны мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С- ах, Ц.. эгч, Ц. нарын хамт архи уусан бөгөөд нэг сэрэхэд би эмнэлгийн гадаах сандал дээр унтаж байсан. Намайг сэрэхэд гадаа харанхуй болчихсон байсан бөгөөд би босоод явж байгаад Ц.тай тааралдаж хамтдаа 54 дүгээр байрны 41 тоотод байх Н-ийн гэрт очсон. Бид хоёрыг Н-ийн гэрт ороход С- ахын нүүр нь нил цус болчихсон орон дээр орны толгой дэрлээд хэвтэж байсан. Тэгээд Ц.р бид хоёр газраар ор засаад унтсан. Бид хоёрыг унтаж байхад Ц.... эгч сэрээгээд С- ах чинь амьсгалахгүй байна гэж хэлсэн Цогтбаатар С- ахын биеийг барьж үзээд хүйтэн байна гэхээр нь эмнэлэгт очиж дуудлага өгсөн..." гэсэн мэдүүлэг /1-р хав, 31-32 хуудас/
Гэрч Х.Ц......ын мөрдөн байцаалтад өгсөн “... 2019 оны 03 дугаар сарын 27-ны орой гадаа гэгээ тасарч байх үед Н-, С- хоёр архи уусан байдалтай нэг шил 0.75 литрийн 1 шил Монгол стандарт гэдэг нэртэй архи барьчихсан орж ирсэн. Би тэр хоёрт хоол хийж өгчихөөд авчирсан архийг нь хувааж уугаад сууж байхад С- ярихдаа “Н- бид хоёр Н-ийн гэрээс хамт ирлээ, С-тэй муудалцаад цохилцсон, С- цус нөж болоод үлдсэн, миний өөдөөс босож ирээгүй” гэж ярьж байсан. С-, Н- хоёр манайд хоночихоод маргааш өглөө нь 07 цагийн үед гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 33, 34-р хуудас/
Гэрч Н.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр архи ууж байгаад 15 цагийн үед Бидний дэлгүүрийн урд С-, Ц....... хоёртой тааралдсан бөгөөд тэр хоёр нэг танихгүй залуутай хамт явж байсан. Мөн 1 шил архи авчихсан байсан бөгөөд бид нар манай гэр буюу 54 дүгээр байрны 41 тоотод очиж архиа уугаад дуусах гэж байхад С- гаднаас орж ирсэн. Тэгээд С- бид нарын ууж байсан архинаас хамт уусан. Архи дууссан чинь Ц........ 5500 төгрөг гаргаж ирээд намайг архинд явуулсан, би гэрээс гарахдаа С-, А....... хоёртой хамт гарсан бөгөөд бид гурав Болор дусал дэлгүүрээс 0.5 литрийн архи авчихаад манайд очилгүй нөгөө архиа гадаа уусан. Тэгээд 18 цаг өнгөрч байхад А......., С- бид гурав манайх руу очиход С- бид нарт хандаж “нөгөө архи яасан бэ, алга болчих юм пизда нар чинь, мөнгө гаргаад ир” гэхээр нь би С-д хандаж архи аваад уучихсан гэж хэлсэн. Тэр үед С- намайг цохих гээд босоод ирсэн бөгөөд С- бид хоёрын дундуур орж С-д хандаж “чи одоо айлын гэрт өчнөөн хонож архидаж өөрийг нь зодож нүдчихээд 5000 төгрөгийн төлөө дахиад зодох гээд байгаа юм уу” гэж уурлаж баруун гараараа С-ийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиход С- хойшоо ор луу унасан бөгөөд С- С-ийг орон дээр унангуут дээр нь гараад цохиж байгаа юм шиг чимээ гараад байсан. Би С- С-ийг цохиж ор луу унагаахыг л харсан. Тэгээд эргээд харахад С-ийн нүүр хэсэг цус болчихсон унтаж байгаа юм шиг байдалтай болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 35-37-р хуудас/
Гэрч Ү.Ц........ын мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Тамхи Со” дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад С- бид хоёр С-ын хамт гэр рүүгээ харих гээд явж байхад С- С- хоёр маргалдаж улмаар С- С-ийн нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд С- С-ыг барьж газарт унагаад дээрээс нь дараад суучихсан. С- С-т хандаж чи эндээ үлд чамайг гэр лүүгээ авч явахаа болилоо гэж хэлээд С-ыг тэнд нь үлдээсэн. Тэгээд С- бид хоёр ........ тоотод байх гэртээ ирж амарсан. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед 54 дүгээр байрны 41 тоот буюу Н-ийн гэрт С-, Н-, Ц.........р, А............. нарын хамт архи ууж байхад гаднаас С- орж ирээд хамт архи уусан. Архиа ууж дуусгаад С- бид хоёр мөнгөө нийлүүлээд дахиад архи авахуулахаар болж Н-ид мөнгөө өгсөн. Н- гэрээсээ А......, С- нарын хамт архи авчирна гээд гарч яваад ирэхгүй нилээн удаж байгаад Н-, С- хоёр архи аваагүй орж ирсэн. Тэгтэл С- Н-, С- хоёрт хандаж “хүний мөнгө авч явчихаад архи авчирсангүй” гэж уурлаж хоорондоо маргалдсан. С-ийг орон дээр сууж байхад С- нүүр лүү нь 3-4 удаа хөлөөрөө өшиглөхөд С- босож чадаагүй хойшоо орны толгой налаад хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би болиоч гэж хашгирч тэд нарыг болиулсан. Тэгээд С-ийг хэвтэж байхад Н- халааснаас нь гар утсыг нь аваад С-тай хамт гараад явсан. С- орны толгой налаад хөдөлгөөнгүй хэвтээд байхаар нь би С-ийг унтчихлаа гэж бодоод С-, Н- хоёрыг хайхаар гадагшаа гарч тэр хоёрыг хайсан боловч олоогүй. Тэгээд Н-ийн гэрт эргэж иртэл С- намайг гарахад ямар байсан яг тэр хэвээрээ хэвтэж байсан ба Амарсайхан, Цогтбаатар хоёр цонхны наад талд газарт унтаж байсан. Би С-ийн хөлд 3-4 цаг хэвтсэн бөгөөд ямар ч хөдөлгөөн хийхгүй болохоор нь толгойд нь хүрээд үзсэн чинь маш хүйтэн болчихсон, амьсгалыг нь чагнаж үзэхэд амьсгалахгүй байсан. Би Ц., А. хоёрыг сэрээж эмнэлэгт очиж түргэн дуудсан. С- С-ийг зодох үед 18 цаг өнгөрч байсан байх, би Н-, С- хоёрыг хайж гадуур 1 цаг гаруй явж байгаад эргэж ирсэн....” гэсэн мэдүүлэг /1-р хав, 43-45-р хуудас/
Шинжээч эмч Ч.Э.ын “...талийгаачийн нүүрэнд үүссэн цус хуралтуудыг илэрсэн өнгөнийх нь байдлаар 2-оос дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл гэж үзсэн. Гэхдээ хэд хоног, хэдэн цагийн өмнө үүссэн гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Нүүрний хэсэг цусаар бохирлогдсон нь гэмтлийн хугацааг тогтооход ач холбогдолгүй. Цус хуралтын өнгөний байдлыг үндэслэн хуучин гэмтэл гэж үзсэн.
Талийгаач тархины битүү гэмтлийн улмаас нас барсан бөгөөд гэмтлийн байрлалаас үзэхэд толгойн эрүүний хэсэгт хүч үйлчилж үүссэн байна. Уг гэмтэл нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх аль алинд нь үүсэх боломжтой. Ялангуяа эрүүний зүүн хэсэгт цохиход уг гэмтэл үүсэх магдлалтай...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 178-179-р хуудас/
Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаартай “…Талийгаач Л.С-ийн цогцост тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хэсэг дэх цусан хураа, зулайн дэлбэнгийн гадна хэсэг, чамархайн дэлбэнгийн дээд хэсэг дэх аалзан хальсан доорх цус харвалт, тархины гүүр хэсэг, уртавтар тархины эдийн няцрал, толгойн хуйхан доорх зүүн чамархайн урд дээд хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн хацар, хамар, баруун мөр, бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, шарх, хамарт зулгаралт гэмтэл тогдоогдлоо.
Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс тархины битүү гэмтэл нь талийгаачийг нас барахаас 6-12 цагийн өмнө үүссэн шинэ гэмтэл, харин бусад биеийн гэмтлүүд нь хоёроос дээш хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна.
Дээрх гэмтлүүдээс тархины битүү гэмтэл нь гэмлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн “Хүнд” зэрэгт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн хацар, хамар, баруун мөр, бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна.
Химийн шинжилгээгээр цусанд 4.7 промилли, бүлэнд 3.9 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли илэрсэн ба талийгаач нь гэмтэл авах үедээ болон нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
Талийгаач гуравдугаар бүлгийн цустай байна.
Талийгаач нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хэсэг дэх цусан хураа, зулайн дэлбэнгийн гадна хэсэг, чамархайн дэлбэнгийн дээд хэсэг дэх аалзан хальсан доорх цус харвалт, тархины гүүр хэсэг, уртавтар тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ.
2019 оны 03 дугаар сарын 28-ны 15 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 14-16 цаг орчим болсон байна....” гэсэн дүгнэлт /1-р хав, 79-81-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Ц.С- одоогоор сэтгэцийн хувь эрүүл байна. Ц.С-т одоогоор сэтгэцийн өвчин тогтоогдсонгүй. Ц.С- нь хийсэн үйлдэл, эс үйлдлийнхээ учрыг ойлгох, хариуцлага хүлээх, үнэн зөвөөр тайлбарлаж мэдүүлэг өгөх чадвартай...” гэсэн дүгнэлт /1-р хав, 108-109/,
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоолд “...Сэжигтнийг хорих байранд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 20 минутанд хүлээлгэн өгчээ...” /1-р хав 183-р хуудас/, Сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамж /1-р хав, 185-186/, Яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /1-р хав, 188-189-р хуудас/, Цагдан хорих хугацааг 1 дүгээр удаа сунгасан шүүгчийн захирамж /1-р хав, 194, 195-р хуудас/,Цагдан хорих хугацааг 2 дугаар удаа сунгасан шүүгчийн захирамж / 2-р хав, 70, 71-р хуудас/,
Ц.С-т холбогдох шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хав, 18-42-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...урьд 1989 онд Багануур районы Ардын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгийн торгох ял, 1993 онд Зүүн баян хүрээний цэргийн тусгай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХТА-н 278 дугаар зүйлийн 278.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, 1995 онд Төв аймгийн Сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХТА-н 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 10 жилийн хорих ял, 2002 онд Багануур дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХТА-н 124-р зүйлийн 124.1-д зааснаар 1 жилийн 6 сарын хорих ял, мөн хуулийн 139-р зүйлийн 139.2-т зааснаар 2 жилийн хорих ял, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тэнссэн 3 жил 2 сар 15 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жилийн хорих ялаар, 2005 онд Багануур дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор ЭХТА-н 145-р зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар, 2009 онд Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор ЭХТА-н 147-р зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 181-р зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 14 хоногийн ялын заримыг нь буюу 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сарын хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус ял шийтгүүлж байсан...” гэжээ. /2-р хав 10-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Багануур дүүргийн ............ тоотод эрэгтэй хүн нас барсан байна...” гэсэн тэмдэглэл /1-р хав, 2-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хав 2-17-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцсон “...ногоон шар өнгийн цэцгэн хээ бүхий 135х171 см хэмжээтэй орны даавуу, улаан цэнхэр өнгийн дөрвөлжин хээ бүхий саарал өнгийн 255х162 см хэмжээтэй орны даавуу, 24х23 см хэмжээтэй ягаан өнгийн даавуу, 163х115 см хэмжээтэй хүрэн саарал өнгийн дөрвөлжин хээ бүхий шаргал өнгийн орны даавуу, 200х182 см хэмжээтэй цэнхэр өнгийн оруулгатай дунд хэсгээрээ цэнхэр өнгийн цэцгэн хээтэй цагаан саарал өнгийн хөнжил, 64х62 см хэмжээтэй цагаан саарал өнгийн даавуу, 67х60 см хэмжээтэй ногоон өнгийн судалтай даавуу, 8 ширхэг тамхины иш, Улаанбаатар гэсэн бичиглэлтэй 1 ширхэг, Монгол стандарт гэсэн бичлэгтэй 2 ширхэг, Ерөөл гэсэн бичлэгтэй 3 ширхэг, Цагаан гэсэн бичиглэлтэй 1 ширхэг нийт 7 ширхэг архины шил, Кука курортная гэсэн бичиглэл бүхий хуванцар сав, 10 ширхэг шаазан аяганы хагархай зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол /1-р хав, 21-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…шүүгдэгч Ц.С-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...2-3 хоногийн өмнө буюу 03 дугаар сарын 25-ны өдөр зодсон асуудал байхгүй. Ц.С-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийгөө бусдад зодуулахаас хамгаалж аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...Талийгаачийг хүн зодоод байхаар нь дундуур нь ороод салгасан, намайг цохихоор нь зөрүүлээд цохьсон. Ийм зүйл болно гэж үнэндээ бодоогүй. Надад хөнгөн ял оноож өгнө үү... “ гэжээ.
Иргэдийн төлөөлөгчөөс ”...03 дугаар сарын 25-ны өдөр үүссэн гэмтэл нь эргэлзээтэй байна. Би гэм буруугүй гэж үзэж байна...” гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Хэргүүдийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргүүдийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба талийгаачийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Иймд хэргүүдийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлүүдэд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлүүдийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “өөрийгөө бусдад зодуулахаас хамгаалж аргагүй хамгаалалт хэрэглэсэн” гэсэн нь хэрэгт авагдсан дээрхи гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.С- нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ”Тамхи Со” хүнсний дэлгүүрийн орчимд Л.С-тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж зүүн нүдний дээд доод зовхи баруун зүүн хацрын товгор хэсгийн зөөлөн эдийн няцрал дээд уруулын цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн:
1. Гэрч Ү.Цэрэндуламын “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Тамхи Со дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад С- бид хоёр С-ын хамт гэр рүүгээ харих гээд явж байхад С- С- хоёр маргалдаж улмаар С- С-ийн нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,
2. Шинжээч эмч Ч.Э.......ын “...талийгаачийн нүүрэнд үүссэн цус хуралтуудыг илэрсэн өнгөний байдлаар 2-оос дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг,
3. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаартай “…зүүн нүдний дээд, доод зовхи, баруун зүүн хацар, хамар, баруун мөр, бугалга, зүүн гуянд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ц.С- нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн ......... тоотод байрлах иргэн Н.Н-ийн гэрт 18-19 цагийн орчимд Н.Н-ийг өмөөрч Л.С-ийн нүүрний зүүн шанаа хэсэгт баруун гараараа цохиж улмаар орон дээр унасных нь дараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа дахин цохиж тархины битүү гэмтэл учруулсны улмаас хүнийг алсан болох нь дээрхи шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон:
1.Шүүгдэгчийн “...Бид хоёр муудалцаж улмаар би түүний зүүн шанаа хэсэгт гараараа цохисон, талийгаач надад цохиулаад ор руу унасан бөгөөд би талийгаачтай хамт ор руу унаад босож ирээд талийгаачийн цээж хэсэг рүү 2-3 удаа цохичихоод гараад явсан...” гэсэн мэдүүлэг,
2.Гэрч Ч.Ц.........ын өгсөн “...С- Н-ийн гэрт ороод ирчихсэн орон дээр талийгаач С-ийн дээр гарчихсан нүүр лүү нь цохиод байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 28, 29-р хуудас/
3.Гэрч Н.Н-ийн өгсөн “...С- намайг цохих гээд босоод ирсэн бөгөөд С- бид хоёрын дундуур орж С-д уурлаж баруун гараараа С-ийн нүүр хэсэг рүү нэг удаа цохиход С- хойшоо ор луу унасан бөгөөд С- С-ийг орон дээр унангуут дээр нь гараад цохиж байгаа юм шиг чимээ гараад байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 35-37-р хуудас/
4.Шинжээч эмч Ч.Э.......ын “... Талийгаач тархины битүү гэмтлийн улмаас нас барсан бөгөөд гэмтлийн байрлалаас үзэхэд толгойн эрүүний хэсэгт хүч үйлчилж үүссэн байна. Уг гэмтэл нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх аль алинд нь үүсэх боломжтой. Ялангуяа эрүүний зүүн хэсэгт цохиход уг гэмтэл үүсэх магадлалтай...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 178-179-р хуудас/
5.Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаартай “…Талийгаач нь тархины битүү гэмтэл, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн хэсэг дэх цусан хураа, зулайн дэлбэнгийн гадна хэсэг, чамархайн дэлбэнгийн дээд хэсэг дэх аалзан хальсан доорх цус харвалт, тархины гүүр хэсэг, уртавтар тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Ц.С- нь гэмт үйлдлүүддээ санаатай хандсан болох нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Л.С-ийн нүүрний зүүн шанаа хэсэгт баруун гараараа цохиж улмаар орон дээр унасных нь дараа нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон үйлдлүүдээр нь тус тус тогтоогдсон.
Шүүгдэгчийн дээрхи үйлдлүүдийн улмаас хохирогчийн бие махбодид хөнгөн хохирол болон, амь насыг нь аврах боломжгүй тархиний битүү гэмтэл учирсан болох нь шинжээчийн 15 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч Ц.С- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрх”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн “амьд явах эрхэд” тус тус халджээ.
Энэ гэмт хэргүүд гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар нь байнга архидан согтуурч, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал мөн гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн амь нас хохирсон зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч Ц.С-ыг эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжэний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 1 сарын хорих ялаар шийтгэх, оногдуулсан ялуудийг нэмж нэгтгэх саналыг шүүхэд оруулж байна.…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзээд тухайн зүйл ангид заасан хорих ялын дээд хэмжээний 3/2-оос хэтрүүлэхгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-т нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...Надад хөнгөн ял оноож өгнө үү... “ гэжээ.
Хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, байх тул шүүгдэгчээс хохирол хор уршиг нэхэмжлээгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.С- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 8 удаа ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдал тогтоогдлоо.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох нь зүйтэй байна.
Иймд түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.С-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэнэ. Мөн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэхээр байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж хорих ялыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг тогтооно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан есөн /9/ жил гуч /30/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлнэ.
Шүүгдэгч Ц.С- нь нь энэ хэрэгтээ 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 96 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцон шүүхэд ирүүлсэн ногоон шар өнгийн цэцгэн хээ бүхий 135х171 см хэмжээтэй орны даавуу, улаан цэнхэр өнгийн дөрвөлжин хээ бүхий саарал өнгийн 255х162 см хэмжээтэй орны даавуу, 24х23 см хэмжээтэй ягаан өнгийн даавуу, 163х115 см хэмжээтэй хүрэн саарал өнгийн дөрвөлжин хээ бүхий шаргал өнгийн орны даавуу, 200х182 см хэмжээтэй цэнхэр өнгийн оруулгатай дунд хэсгээрээ цэнхэр өнгийн цэцгэн хээтэй цагаан саарал өнгийн хөнжил, 64х62 см хэмжээтэй цагаан саарал өнгийн даавуу, 67х60 см хэмжээтэй ногоон өнгийн судалтай даавуу, 8 ширхэг тамхины иш, Улаанбаатар гэсэн бичиглэлтэй 1 ширхэг, Монгол стандарт гэсэн бичлэгтэй 2 ширхэг, Ерөөл гэсэн бичлэгтэй 3 ширхэг, Цагаан гэсэн бичиглэлтэй 1 ширхэг нийт 7 ширхэг архины шил, Кука курортная гэсэн бичиглэл бүхий хуванцар сав, 10 ширхэг шаазан аяганы хагархай зэрэг эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ
А.БЯМБАЖАВ
Х.ГАНБОЛД