Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2016/04956

 

2016 оны 08 сарын 26 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04956

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, эмэгтэй,  Ж /РД:/-ийн нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ж миний бие нь 1978 оны 6 дугаар сарын 30-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл Монгол гутлын үйлдвэрт ажиллаж байсан. 1990 оноос 1992 онд уг үйлдвэр ХХК болгон өөрчилсөн. 1992 оны 5 дугаар сарын 09-өөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон гарсан тушаал бичигдсэн боловч тушаал нь олдохгүй байна. Уг байгууллагад ажиллаж байсан болон цалингийн тодорхойлолт архиваас авах гэтэл огт байхгүй байна. Надад тэр үеийн үйлдвэрчний эвлэлийн батлах, хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах байгаа боловч үүнийг баримт гэж үзэхгүй байна. Ингээд миний тэтгэврийн цалингийн дунджаар биш доод хэмжээгээр тэтгэвэр тогтоосон байна. Иймд намайг М ББХК-д 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл норомчиноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ж нь “М” ББХК-д 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл уллагаачнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 С.Жы хөдөлмөрийн дэвтэрт түүнийг ХААХХҮЯ-ны Монгол гутлын үйлдвэрт 1990 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 09-ний өдөр хүртэл уллагаачнаар, 1992 оны 05 сарын 09-ни йөдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Уллагааны бригадад уллагаачнаар ажиллуулсан байдал тэмдэглэгдсэн байна.

 

 

 

Нэхэмжлэгч С.Ж нь “М” ББХК-д 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл уллагаачнаар ажиллаж байсан болох нь түүний 398377 дугаартай Монголын үйлдвэрчний эвэлэл гишүүний бат илэрхийлэх дээрх цалин, татвар төлсөн бичилт, шүүхэд гэрч Ч.Ц, С.Шнарын мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилт зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Ж нь “М” ББХК-д 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд уллагаачнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Жаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР