Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 218/МА2025/00006

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 310/ШШ2025/00306 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 8,905,049.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Т.Урансайхан нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,905,049.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хамтран хариуцагч *******оос татгалзаж, зээлийн үүргийг бүхэлд нь хариуцагч *******гаас шаардсан байна.

Анхан шатны шүүх тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

3. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.5-д Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага, үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хэргийн оролцогчид мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч талаас 2025 оны 05 дугаар сарын 13-нд хамтран үүрэг гүйцэтгэгч *******оос татгалзан, зээлийг үүргийн бүхэлд нь хариуцагч *******гаас гаргуулахаар шаардсаныг шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш 1 сар 19 хоногийн дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 310/ШЗ2025/00923 дугаартай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авах тухай захирамж гаргаж хариуцагч *******д нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Нэхэмжлэгч талын хамтран үүрэг гүйцэтгэгч *******оос татгалзан, хариуцагч *******д холбогдуулан зээлийн үүрэг 8,905,049.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг нэмэгдүүлсэн шаардлага гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч талын хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу болжээ.

4. Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн анхан шатны шүүх тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолд заасан бүтэц, аргачлалыг удирдлага болгохыг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 310/ШШ2025/00306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 86190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ

 

Г.БАЯРДАВАА

ШҮҮГЧИД Г.