| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0071/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/73 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/73
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904001100072 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Д.Аянагүл
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл . эхнэр 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1-р хороо хөдөө хэсэг, Улаан ухаа гэх газарт оршин суух, урьд Төв аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн хэрэг хариуцах чадвартай Б- овгийн Г- /РД:РС68110416/.
Прокурорын яллах дүгнэлтэд:
Шүүгдэгч нь 2018 оны 07 дугаар сарын эхэн үеэр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаан-Ухаа” гэх газарт зуншиж байхад 12 тооны ямаа өрийнх нь маллаж байсан хонь, ямаан сүрэгт нийлснийг мэдсээр байж, 2018 оны 07 дугаар сарын дундуур тухайн ямаанаас 4 тооны ямааг бусдад худалдан борлуулж, 2018 оны 7 сарын сүүлээр үлдсэн 8 тооны ямаанд им тэмдэг тавьж улмаар хохирогч *******аатарт 960.000 төгрөгийн хохирол учруулсан буюу алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын эхээр Багануур дүүргийн 2 дугаар хороо, Улаан ухаа гэх газар нутаглаж байхад манайх хонио хотлуулах гээд байж байтал 12 тооны ямаа ирж нийлсэн. Эзэн нь сураглаж ирэхгүй болохоор нь наадмын дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 12, 13-ны өдрүүдийн аль нэг нь байх 1 ямааг 70.000 төгрөгөөр тооцож 4 ямаа зарсан. 2018 оны 7 сарын сүүлээр Баатар гэх хүн ирж уулзаад зүсээр нь 8 ямаа ялгаад манай ямаанууд байна, дутуу байна гэхээр нь би хувийн хэрэгцээнд ашигласан талаараа хэлэхэд 2 ямаа өөрөөсөө, 2 ямааг Баасандоржоос авч, Баатар гэх хүнд ямааг нь тоо ёсоор нь өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51, 52-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч *******........ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайх 2018 оны 07 дугаар сарын орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн далан гэх газарт нутаглаж байгаад өөрийн малнаас 12 тооны хязаалан насны ямаа шүүж үзээд олдохгүй байсан. Манай малчин хүү Б.... алдсан хонь ямаа нэг айлын хонинд байна шинээр им хийгээд будаг түрхээд тэмдэг тавьчихсан байна гэхээр нь хамт Г- гэж айлд очиж хонин дотор нь шүүж үзэхэд ямааны эвэрт тавьдаг тамга, чихний им зэрэг нь таарч байсан. Г-аас 12 тооны ямаа авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5,6-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...2018 оны 6 дугаар сарын үед Баатар гэххүн 12 тооны хонь, ямаа хайгаад явж байсан. Тэгээд манай малд үзэж байгаад 8 сарын үед 12 тооны ямаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...2018 оны 7 сарын эхээр Багануур уурхайн шорооны урдаас Улаан ухаа гэх газар нүүж ирсэний орой хонь мал шуугилдаад байхаар нь Г-аас юу болоод байгааг асуухад хэдэн тооны ямаа манай малтай нийлчихлээ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-р хуудас/
Хөрөнгийн хохирлын: “...Хязаалан насны ямаа 12 ширхэг 1 ямаа 80.000 төгрөг нийт 960.000 төгрөг ...” гэсэн 236 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/
Шүүгдэгч *******-ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “…Төв аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн...” хуудас /хх-ийн 43-р хуудас/
*******-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 24-р хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 22-23-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…*******- нь хохирлоо бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан хуульд заасан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү…” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчээс “...Ял шийтгэлийн хувьд тохиролцсон байгаа. Торгуулийн 450.000 төгрөгийг хэсэгчлэн төлнө...“ гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч *******- нь 2018 оны 07 дугаар сард Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаан-Ухаа” гэх газарт нутаглаж байхдаа 12 тооны ямаа өөрийнх нь маллаж байсан хонь, ямаан сүрэгт нийлснийг мэдсээр байж, 2018 оны 07 дугаар сарын 12-13-ны үед тухайн ямаанаас 4 тооны ямааг бусдад худалдан борлуулж, 2018 оны 7 сарын сүүлээр үлдсэн 8 тооны ямаанд им тэмдэг тавьж улмаар хохирогч *******аатарт 960.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогчийн мэдүүлгүүдээр батлагдсан. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн бодит байдлыг нотолж байгаа бичгийн нотлох баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч *******- нь 12 тооны бусдын ямааг гэдгийг мэдсэн мөн 4 ямааг зарж борлуулсан үлдсэн ямаануудад нь им тэмдэг нь тавьж өөрийн мэдэлд байлгасан зэрэг байдлуудаар нь үйлдэлдээ санаатай хандсаныг нотолж байна.
Монгол улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 нэг дэх хэсэгт зааснаар “Бусдын гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч, эзэмшигчийг мэдэж байгаа бол нэн даруй хүлээлгэн өгөх, хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэх үүрэгтэй” байна.
Шүүгдэгч энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй им тэмдгийг нь өөрчилж зарж борлуулсан нь гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл мөн.
236 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 12 тооны ямаа нь 960.000 төгрөгийн үнэтэйг үнэлгээний байгууллага тогтоосон байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Иймд *******-ийн Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн 12 тооны ямааг хүлээлгэн өгч хохиролгүй болгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Хохирогч одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч *******- нь учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүйг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн
1, 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ