| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/06409/И |
| Дугаар | 102/ШШ2016/04952 |
| Огноо | 2015-08-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2016/04952
2016 оны 08 сарын 25 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04952 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байр 39 тоотод оршин суух Уран Туваан овогт Жамсрангийн Энхтуяа /РД:ХЕ57022421/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 хороо, 2 дугаар хороолол, 50 дугаар байрны 56 тоотод оршин суух Хиад Боржигон овогт Гочоогийн Мөрөндэлгэр /РД:ХА48082519/-д холбогдох 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Мөрөндэлгэр нь яаралтай 600,000 төгрөгийн хэрэг болоод байна 7 хоногийн хугацаатай 600,000 төгрөг олоод өгөөч би дараа нь найдвартай төлнө санаа зоволтгүй гээд ойр ойрхон утасдаад шалаад байхаар нь өөрт байсан 600,000 төгрөгийг 2015 оны 11 сарын 03-ны өдөр Г.Мөрөндэлгэрт бэлнээр өгсөн. Ингээд 7 хоногийн дараа мөнгөө авъя гэхэд Банкнаас зээл хөөцөлдөж байгаа удахгүй бүтнэ санаа зоволтгүй гэж хэлсэн. Дараа нь удаа дараа мөнгөө шаардахад худал хэлж намайг тайвшруулдаг ба сүүлдээ утсаа авахгүй болсон. Сүүлд нь шүүхдээд авахгүй юу гэж хэлээд үл ойшоосон байдалаар хариу өгсөн. Миний бие Г.Мөрөндэлгэрийг настай хүн гэж итгэж мөнгө зээлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй намайг үл ойшоож байгаад гомдолтой байна. Иймд Г.Мөрөндэлгэрээс 600,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.Мөрөндэлгэр нь нэхэмжлэлийн шаардлага 600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Мөрөндэлгэр шүүхэд гаргасан хариу тайбартаа: Ж.Энхтуяагаас 2015 оны 11 сарын 03-ны өдөр 600,000 төгрөгийг хүүгүйгээр зээлж авсан нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага 600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Энхтуяа нь хариуцагч Г.Мөрөндэлгэрт холбогдуулан 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Мөрөндэлгэр нь нэхэмжлэгч Ж.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлага 600,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлага 600,000 төгрөгийг хариуцагч Г.Мөрөндэлгэр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,325 төгрөгийг хариуцагч Г.Мөрөндэлгэр болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Энхтуяад олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР