| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/04991/И |
| Дугаар | 210/МА2025/01401 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01401
*******ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/04524 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч:*******ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК, *******, ******* нарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, газрын эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй,
2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ, Буцаан худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК болон ******* нарын нэр дээр буцаан шилжүүлэн даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 246 дугаартай магадлалаар хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,332,215,840.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
1.2. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлбөр төлөгч нар харилцан тохиролцож 2020 оны 04 сарын 30-ны өдөр Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г байгуулж, нийт 1,339,284,869.55 төгрөгийг ******* ХХК нь 2021 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хувааж төлж дуусгамагц*******ХК нь газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг ******* ХХК болон өмчлөгч нарт буцааж шилжүүлэх, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан худалдан авах эрхээ алдах нөхцөлийг тохиролцсон.
1.3. Хариуцагч ******* ХХК нь заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй учир эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******5,044.68 м.кв талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******136 м.кв талбайтай, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* 126 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* 16 м.кв талбайтай, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай орон сууцыг *******ХК нь өмчлөлдөө шилжүүлэн авч, ******* ХХК-ийн эзэмшлийн НТД:******* тоот дугаартай, *******мод үржүүлэг /******* урд/-ийн зориулалттай 100,000 м.кв талбайтай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын гэрчилгээг нэр дээрээ гаргуулан авч чадаагүй байна.
1.4. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга:
2.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 04 сарын 30-ны өдөр Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэхдээ дээрх гэрээг нэхэмжлэгч тал биднийг хууран мэхэлж хийсэн. Учир нь банкны зүгээс нь эхлээд зээлийн төлбөрт 3 ширхэг орон сууцыг үнийн дүнд дүйцүүлж авахаар тохирч 3 үл хөдлөх хөрөнгийг бид хүлээлгэн өгсөн.
2.2. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс хэдэн сарын дараа дахин 1 орон сууц нэмж өгөхийг шаардсан. Уг шаардлагыг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрөөгүй. Одоогийн маргаан бүхий Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх гэрээ-г банкны санаачилгаар, биднийг зээлээ төлчихвөл буцааж шилжүүлж болно гээд ятгаж, хууран мэхэлж энэхүү гэрээг байгуулсан. Мөн эзэмших эрхтэй газрыг шилжүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. 3асгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хүлэмжийн аж ахуйн зориулалтаар Хөгжлийн банкны Чингис бонд-ын зээл авсан. Зээлийг хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулсан бөгөөд ногоо тариалах эргэлтийн хөрөнгөгүй болсон учраас нэмэлт зээл олгохыг хүссэн боловч нэмэлт зээл олгоогүй.
3.2. Шүүхээс шийдвэр гарсны дараа банкны зүгээс манай компанитай эвийн журмаар асуудлыг шийдвэрлэх санал тавьсны дагуу 4 ширхэг орон сууцыг зээлийн төлбөрт тооцон банканд өгөх, үүнээс өмнө түр хугацаанд ******* ХХК нь заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй учир эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, 5,044.68 м.кв талбайтай, хүлэмжийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******136 м.кв талбайтай, албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* 126 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* 16 м.кв талбайтай, цэвэр усны худаг зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай орон сууц, ******* ХХК-ийн эзэмшлийн НТД: ******* тоот дугаартай, *******мод үржүүлэг/******* урд/-ийн зориулалттай 100,000 м.кв талбайтай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг тус тус буцаан худалдан авах нөхцөл бүхий зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ байгуулсан.
3.3. Гэтэл банк нь санал болгосон орон сууц дээр нэмж 1 орон сууц өгөхийг шаардсан нь анхнаасаа итгэл төрүүлж, хууран мэхэлж хэлцэл хийсэн, улмаар шүүхэд үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа нь шударга бус юм. Иймд 2020 оны 04 сарын 30-ны өдрийн Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ, Буцаан худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК болон ******* нарын нэр дээр буцаан шилжүүлэн даалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож 2020 оны 04 сарын 30-ны өдөр Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г байгуулж, нийт 1,339,284,869.55 төгрөгийг ******* ХХК нь 2021 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хувааж төлж дуусгамагц *******ХХК нь газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг ******* ХХК болон өмчлөгч нарт буцааж шилжүүлэх, төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан худалдан авах эрхээ алдах нөхцөлийг тохиролцсон.
4.2. Гэвч ******* ХХК-ийн зүгээс тохирсон хугацаанд төлбөр төлөөгүй удаа дараа шаардахад хариу өгдөггүй байсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******,*******тоот хаягт байршилтай, 5,044.68 м.кв талбайтай хүлэмж, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******,******* тоот хаягт байршилтай, 136 м.кв талбайтай албан контор, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 126 м.кв талбайтай гараж, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* Х-14 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай гүний худаг, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 24 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч ******* ХХК, *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, *******мод үржүүлэг /******* урд/-ийн зориулалттай, 100,000 м.кв талбайтай, нэгж талбарын ******* дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг*******ХК-ийн нэр дээр шилжүүлж,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ХК-д холбогдох 2020 оны 04 сарын 30-ны өдрийн Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ, Буцаан худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК болон ******* нарын нэр дээр буцаан шилжүүлэн даалгах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч*******ХК-ийн урьдчилан төлсөн 6,854,374.35 төгрөг, хариуцагч нараас урьдчилан төлсөн 6,854,375 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, *******, ******* нараас 6,854,374.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******ХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1.*******ХК нь хууль зөрчиж ******* ХХК-ийн 7 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн зээлийн барьцаа хөрөнгийг ямар ч үнэлгээ хийлгэхгүйгээр өөрийн нэр дээр хууль зөрчин өмчлөн авч, уг үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргасан байдаг.
6.2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар шүүх нь бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Зөрчилтэй эрхийг сэргээх талаар хуульд заагаагүй болно. Гэтэл банкны нэхэмжлэлд дурьдсан үл хөдлөх хөрөнгүүдийг зөрчилтэй эрхээр олж авч өмчлөгч болсон үл хөдлөх хөрөнгүүд байдаг бөгөөд шүүх энэхүү бодит байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зөрчилтэй эрхийн талаар хариуцагч тал шүүхэд үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болон сөрөг нэхэмжлэлд маш тодорхой үндэслэлээ гаргаж маргасан. Өөрөөр хэлбэл банк нь ******* ХХК болон иргэн *******, ******* нарын 1.3 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан 7 тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан ямар нэг үнэлгээ хийлгэхгүйгээр хууль бусаар өмчилж өөрийн нэр дээр өмчилж авчхаад албадан чөлөөлүүлж буй нь шударга ёсонд үл нийцнэ.
6.3. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг хариуцагч *******нь Банкны тухай хууль, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж, гэрээнүүд нь хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч талыг хуурч мэхэлж, 2020 оны 04 сарын 30-ны өдөр Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ, Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ-гээр банкны нэр дээр шилжүүлэн авсан болохыг тогтоолгох, талуудын хооронд байгуулсан 2020 оны 04 сарын 30-ны өдрийн Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ, Буцаан худалдах-худалдан авах гэрээ тус бүрийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 45 дугаар, 58 дугаар, 59 дүгээр зүйлд заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах гэж гаргасан.
6.4. Өөрөөр хэлбэл, банк нь зээлдэгчтэй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, үйл ажиллагааны үндсэн зорилгодоо харшилсан, хууль зөрчсөн гэрээнүүдийг байгуулсан байдаг.
6.5. Банкны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зээлийн төлбөр төлүүлэхээр түр эзэмшиж, өмчилж болно гэсэн нь өмчлөлдөө бүр авах биш, түр өмчлөх талаар үл хөдлөх гэрчилгээ бүртгэл, иргэний хуульд байхгүй байгаа. Үүргийн гүйцэтгэл барьцаа хөрөнгөөр хангуулахаар Иргэний хуулийн 153-160 дугаар зүйлд тусгайлсан заалт байсаар байхад банк барьцаа хөрөнгийг өмчлөх эрхийг өөр дээр авах шаардлага болон хууль зүйн үндэс байхгүйг шүүх анхаарч үзсэнгүй.
6.6. Түүнчлэн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-д Үүрэг гүйцэтгэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хүчингүй төгөлдөр бус байна гэж заасан байна. Гэтэл шүүх хуулийн энэхүү заалтыг үл харгалзан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.
6.7. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль болон гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөх эрх олж авч эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулахыг заасан байдаг. Шүүх нь нэхэмжлэгч тал хариуцагч нарын үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхдээ хөрөнгө тус бүр дээр 2020 оны 04 сарын 30-ны өдөр Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ, Буцаан худалдах-худалдан авах гэрээ гэсэн 2 өөр гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байгааг анхаарч үзэлгүй сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхисон нь үндэслэлгүй болно.
6.8. Сөрөг нэхэмжлэл хангагдах эсэх нь үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэхдээ хэт нэхэмжлэгч талын нэхэмжлэл хангах байр суурь барьсан нь үндэслэлгүй байх тул Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/04524 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангахгүй хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. Банк хууль бусаар бусдын эд хөрөнгийг эзэмшсэн гэж хэлж гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй. 2019 оны 02 сарын 09-ний өдөр ******* ХХК-аас 1,300,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд барьцаа эд хөрөнгөөр хангах агуулга бүхий давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. 2019 оны 04 сард шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хуудас гарсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн.
7.2. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байхад ******* ХХК-аас Нийслэлийн шүүхийн шийдвэрт газарт албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичигт зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон тул доор эд хөрөнгүүдийг *******ХК-д шилжүүлэн өгнө үү гэх агуулга бичигдсэн. Үүний дагуу 2020 оны 04 сарын 30-ны өдөр зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч тал дээрх гэрээг 2 гэрээ байгуулсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.
7.3. Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт шилжүүлэн тооцох гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээг байгуулах үедээ тодорхой хугацааны дараа эд хөрөнгийг буцаан шилжүүлэх тухай харилцан тохиролцож, хөрөнгө буцаан худалдах-худалдан авах гэрээг нэмэлтээр оруулсан. Дээрх гэрээнд ******* ХХК нь 2021 оны 09 сарын 30-ны өдрийн дуустал зээлийн төлбөрийг төлж барагдуулна, төлөөгүй тохиолдолд барьцаа эд хөрөнгийг банканд шилжүүлнэ гэж заасан. Гэрээгээр хүлээсэн эрхээ биелүүлээгүй тул банк гэрээний дагуу эд хөрөнгийг эзэмших эрхээ хэрэгжүүлсэн.
7.4. Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба эд хөрөнгийн үнэлгээний асуудлыг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд яригдаж байсан. Хариуцагч тал 7,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг 1,300,000,000 төгрөгийн зээлд тооцож авсан гэж маргадаг. Гэтэл одоо 10,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгө гэж ярьж байгаа нь үндэслэлгүй.
7.5. Эд хөрөнгөд үнэлгээ хийлгэлгүйгээр банк хөрөнгийг хураан авсан гэж анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд маргаж байсан. Зээлийн төлбөрийг буцаан төлж, эд хөрөнгөө буцаан авна гэж эд хөрөнгө буцаан худалдан авах гэрээ байгуулсан тул бид хөрөнгийн үнэлгээ хийлгээгүй. Зээлийн төлбөрөө төлөх боломжгүй тул барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэж хэлсэн бол хөндлөнгийн шинжээчээр эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх боломжтой байсан. Хариуцагч тал хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн бол тус баримтыг шаардлага хангуулан хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх хэрэгтэй.
7.6. Мөн талуудын хэн алинд хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрх нээлттэй байгаа. Эд хөрөнгө буцаан худалдан авах гэрээний үүрэг зөрчигдсөн тул банк эд хөрөнгийг эзэмших эрх шилжүүлэн авахаар шаардсан. Хөрөнгийг түр эзэмших гэх ойлголт байхгүй бөгөөд гэрчилгээнд дээр ч тийм зүйл бичигдээгүй. Хөрөнгийн өмчлөх эрх нь *******ХК-д шилжсэн бөгөөд газар нь хариуцагч байгууллагын нэр дээр байгаа. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч ******* ХХК, *******, ******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, газрын эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч, 2020 оны 04 сарын 30-ны өдрийн Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ, Буцаан худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК болон ******* нарын нэр дээр буцаан шилжүүлэн даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 246 дугаар магадлалаар хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,332,215,840 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******ХК-д олгохоор, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******гийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-*******дугаарт бүртгэлтэй, *******тоот, 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******,*******тоот, 16 м.кв талбайтай, гүний худаг, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******,******* тоот, 126 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******,******* тоот, 5044.68 м.кв талбайтай хүлэмж, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******,******* тоот, 136 м.кв талбайтай албан контор, ******* ХХК-ийн эзэмшлийн, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******,******* дугаар гармын урд, 100,000 м.кв талбай бүхий, 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон./хх-10-16/
3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын хооронд 2020 оны 04 сарын 30-ны өдөр Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх /буцаан худалдах, худалдан авах нөхцөлтэй/ гэрээ байгуулагдаж, гэрээгээр хариуцагч ******* ХХК-ийн нийт өр буюу 1,339,284,869 төгрөгийн төлбөрт шүүхийн шийдвэрт дурдсан 5 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмших эрхтэй газрын эзэмших эрхийг *******ХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-150-151/
3.3. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2020 оны 04 сарын 30-ны өдөр төлбөр төлөгч ******* ХХК болон төлбөр авагч *******ХК-д Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г байгуулж, уг гэрээгээр 1,339,284,869.55 төгрөгийн өр төлбөрт нэр бүхий 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн эзэмших эрх болон өмчлөлийг *******ХК-ийн өмчлөлд шилжүүлэх, 1,339,284,869.55 төгрөгийн төлбөрийг 2021 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хуваан төлж дуусгаснаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөл болох эзэмших эрхийг буцааж авна. Төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан худалдан авах эрхээ алдана гэж тохиролцсон.
3.4. Улмаар 2020 оны 04 сарын 30-ны өдрийн Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-ний дагуу (шийдвэрийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5-д дурдсан) үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ХК-ийг бүртгэжээ.
4. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний гол нөхцөлөөс үзэхэд Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдах-худалдан авах болзолтой гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэснийг залруулна.
4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 102/ШШ2018/03396 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 246 дугаар магадлалаар талуудын хоорондын гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд тохиролцож, тодорхой болзолтой гэрээ байгуулсан байна.
4.2. Дээрх талуудын тохиролцоо нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, шүүхийн шийдвэрт дурдсан мөнгөн хөрөнгийг төлүүлэх хүсэл зориг нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсгэсэн хэлцэл гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад уг зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.
4.3. Хариуцагч байгууллага нь ******* ХХК-ийн эзэмшлийн, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******,******* гармын урд, 100,000 м.кв талбай бүхий, 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын эзэмших эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Анхан шатны шүүх маргааны бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй талаар дүгнэлт хуульд нийцжээ.
*******гийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-*******дугаарт бүртгэлтэй, ******* тоот, 24 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц; ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******,*******тоот, 16 м.кв талбайтай, гүний худаг; ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******,******* тоот, 126 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******,******* тоот, 5044.68 м.кв талбайтай хүлэмж; ******* ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, *******,******* тоот, 136 м.кв талбайтай албан конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч *******ХК-ийн өмчлөлд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор байгуулсан хэлцлийг үндэслэн шилжсэн нь талуудын гэрээний тохиролцоонд нийцсэн, хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
6. Анхан шатны шүүх хариуцагч байгууллага нь гэрээнд заасан 1,339,284,869.55 төгрөгийн төлбөрийг 2021 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд буцаан төлөх үүргийг гүйцэтгээгүй тул *******ХК-ийн өмчлөх эрх баталгаажсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөс хариуцагч байгууллагын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.
7. Хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
7.1. Нэхэмжлэгч *******ХК нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг зөрчсөн талаар гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх зорилгоор хариуцагч байгууллагатай тохиролцож байгуулсан гэрээ нь Монгол банкны зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэх үйл ажиллагааг зөрчөөгүй байна.
Тодруулбал, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний харилцааг дүгнэж, шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тодорхойлсон өр төлбөрийг барагдуулах зорилгоор байгуулсан гэрээ, түүний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагааны чиглэлийг зөрчсөн ойлголтод хамаарахгүй.
Түүнчлэн, хэрэгт цугларсан баримтаар төлбөр төлөгч ******* ХХК болон төлбөр авагч *******ХК нарын хооронд Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ /Буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэй гэрээ/-г байгуулахад нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарыг хууран мэхэлсэн, ноцтой төөрөгдүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байна.
7.2. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна.
Дээрх хуулийн зохицуулалт нь шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрх зүйн маргаанд хамааралгүй тул энэ үндэслэлээр талуудын хооронд байгуулсан үүрэг үүсгэсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй.
Талууд гэрээний агуулгыг тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулж, гэрээг чөлөөтэй байгуулсан тул барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх /буцаан худалдах, худалдан авах нөхцөлтэй/ гэрээг хууль зөрчиж байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.
8. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хууран мэхэлсэн гэсэн үндэслэлээр гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан нийтлэг зохицуулалтыг баримталсныг хасна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/04524 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 265 дугаар зүйлийн 265.1 ... гэснийг ... 186 дугаар зүйлийн 186.1 ... гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 56 дугаар зүйлийн 56.1 ... гэснийг хасаж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,855,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
С.ЭНХБАЯР
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх болон 2 дахь заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Мөн найруулгын өөрчлөлт оруулж байна. Шийдлийн хувьд хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон магадлал гарч байна.
Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 гэснийг хасаад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 гэж оруулна.
Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 гэснийг хасаад Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангагдахгүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх хуульд заасны дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3396 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 246 дугаартай магадлалаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу талууд шийдвэр гүйцэтгэлийн явцад 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тоосон шилжүүлэх гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр тодорхой хугацаа авч, уг хугацаанд 1,4 тэрбум төгрөгийг төлөх, төлсний дараа барьцааны зүйл болох 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө болох өмчлөх эрхийг буцаан өөрсдөө шилжүүл авах, газрын эзэмших эрхийг мөн шилжүүлэх агуулгаар хоорондоо харилцан тохиролцсон байна. Энэ гэрээ өөрөө хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Талууд гэрээний агуулгыг тодорхойлоод, өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, чөлөөтэй байгуулсан гэрээ байна. Түмэнсүйх ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,332,215,840 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Барьцааны зүйл болох 6 үл хөдлөх эд хөрөнгийг Голомт банкны өмчлөлд шилжүүлсэн. Ингээд гэрээгээр тохирсон хугацаандаа үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор хөрөнгийг буцаан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон.*******нь өмчлөгч учир тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс буюу хариуцагч нарын хууль бус эзэмшлээс шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдсэн нь зөв. Газрын эзэмших эрхийн хувьд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар шаардах эрхтэй гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.
Шүүх Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-г хэрэглэснийг дээрх үндэслэлээр зөвтгөн өөрчлөлт оруулж байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа*******хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан хууран мэхлэн хийсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж шүүх зөв дүгнэсэн. Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно. Газрын эзэмших эрхийг шилжүүлэх шаардлагын хувьд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийг зөвтгөсөн байгаа. Үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв. Хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй үндэслэлээр буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9, 45, 58, Банкны тухай хуулийн 6.1, 7.1-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй үйл баримтаар давж заалдах журмаар гомдол гаргасан нь хуульд нийцэхгүй учраас энэ үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхисон магадлал гарч байна.