| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0070/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/75 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/75
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1904000000063 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Д.Аянагүл
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай ам бүл .., Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр байрны .. тоот орон сууцанд оршин суух урьд .. удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Б- овгийн Н- /РД:.............../.
Прокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18-19 цагийн орчимд ..................... тоотод байрлах гэрт Л.******* нь Ц.******* цохиулж орон дээр унаж улмаар эсэргүүцэл үзүүлэх чадваргүй буюу ухаангүй болсон үед нь түүний өмсөж явсан гадуур хүрэмний халаасанд байсан гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай гэр болох ..................... тоотод *******, Ц-, *******, Ц-, ******* бид нар архи уусан. Ингээд бид нар архиа ууж дуусгачихаад *******, ******* бид гурав дахиад архи авчирхаар гарсан. Тэгээд дэлгүүр орж нэг шил архи авчихаад тэр архиа гадаа хувааж уугаад ******* бид хоёр манай гэр лүү хамт явсан. Гэртээ ороход ******* надад хандаж хүний мөнгө авч явчихаад архи авчирсангүй гээд намайг зодох гэж дайрсан ба энэ үед ******* намайг өмөөрч *******ийг цохиод унагаачихсан. Тэгээд *******ыг салгаад гэрээс гарах гэж байтал ******* орон дээр хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь би халааснаас нь Land rover загварын шар өнгийн корпустай, товчлууртай гар утсыг нь авсан. Тэгээд гэрээс гарч ирээд *******т гар утас авсан талаараа хэлж танихгүй таксины жолоочид 10.000 төгрөгөөр зараад архи авч уусан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37, 38-р дугаар хуудас/
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би мэдүүлгээ үнэн зөвөөр өмнө нь өгсөн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...талийгаач ах маань Land rover загварын шар өнгийн корпустай, товчлууртай гар утсыг 2 жилийн өмнөөс эхлэн барьж байгаа бөгөөд нас барах үеэр нь уг гар утас алга болчихсон байсан. Уг гар утас хэдэн төгрөгөөр ч үнэлэгдсэн бай хамаагүй, надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/
Гэрч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*******ийг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Тэр үед ******* орон дээр унасан бөгөөд Н-ийн гэрээс гарчихсан гадаа байж байхад Н- *******ийн гар утсыг авчихлаа үүнийг зараад архи ууя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Хэрлэн худалдааны төвийн авто машины зогсоол дээр зогсож байсан нэг жолоочид 6000 төгрөгөөр зараад архи авч уусан...” мэдүүлэг /хх-н 13, 14-р хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*******ийг орон дээр сууж байхад ******* нүүр рүү нь 3-4 удаа хөлөөрөө өшиглөхөд ******* босож чадаагүй хойшоо орны толгой налаад хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би болиоч гэж хашгирч тэд нарыг болиулсан. Тэгээд *******ийг хэвтэж байхад Н- халааснаас нь гар утсыг нь аваад *******тай хамт гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-12-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-р хуудас/
Эд хөрөнгийн “...land rover загварын хятад улсад үйлдвэрлэсэн хуучин гар утас 70.000 төгрөг ...” гэсэн үнэлгээний тайлан /хх-н 29-р хуудас/
*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 50-р хуудас/
Шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “...Архангай аймгийн шүүхээр 1983 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 169б, 200 дугаар зүйлийн 200а, 153 дугаар зүйлийн 153а-д зааснаар нийт 2 жил 6 сарын хорих ялаар, Багануур дүүргийн шүүхээр 1988 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 10 сарын хорих ялаар, Багануур дүүргийн шүүхээр 1989 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Багануур дүүргийн шүүхээр1992 онд Эрүүгийн хуулийн 127-р зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Багануур дүүргийн шүүхээр 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Багануур дүүргийн шүүхээр 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхээр 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар, Багануур дүүргийн шүүхээр 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар, Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сар 13 хоногийн хорих ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан...” гэсэн хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагч дүгнэлтдээ: “…*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулах саналтай…” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна…” гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Хохирогчид болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдлаа. Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18-19 цагийн орчимд ..................... тоот орон сууцанд байрлах гэртээ Л.******* нь Ц.******* цохиулж орон дээр унаж улмаар эсэргүүцэл үзүүлэх чадваргүй буюу ухаангүй болсон үед нь түүний өмсөж явсан гадуур хүрэмний халаасанд байсан гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь үйлдэлдээ санаатай, шунахайн сэдэлтээр хандсан болох нь Л.*******ийг ухаангүй байхад нь гар утсыг нь дээрэмдэн авч зарж борлуулан архи авч уусан зэрэг үйлдлээр нь болон шүүгдэгчийн “...гар утсыг архи авах зорилгоор авсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ийн дээрэмдэх үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 70.000 төгрөг болох нь эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр /хх-н 29-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “…*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай…” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…Эрүүгийн хуулийн 6.7 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг дагуу шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирлоо барагдуулсан бол ялаас чөлөөлөх, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэнэ гэж заасны дагуу шүүгдэгч *******ид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулаад уг хугацаагаар тэнсэн харгалзуулж, мөн согтууруулах ундаа хэрэглэхгүй байлгахыг даалгаж өгнө үү…” гэжээ.
Хохирогчийн хувьд ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөхгүй гэж үзнэ.
Шүүх шүүгдэгч *******ид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, байнга согтууруулах ундаа хэрэглэдэг, урьд 11 удаа ял шийтгэл эдэлж байсан зэрэг хувийн байдлууд тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан өмгөөлөгчөөс гаргасан “...тэнсэж үүрэг хүлээлгэх...” саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн харицлага хүлээлгэх зарчмын дагуу *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, дээрхи хувийн байдлууд зэргийг харгалзан хуульд зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нийт 3 хоног цагдан хоригдсон байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ