| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2016/03552/И |
| Дугаар | 102/ШШ2016/04926 |
| Огноо | 2015-08-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2016/04926
2016 оны 08 сарын 22 өдөр
| Дугаар 102/ШШ2016/04926 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 4 хороо, Сүхбаатарын гудамж-8, “Цэцээ гүн” байранд байрлах “Локалменежмент” ХХК /РД:5468329/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүргийн 17 хороо,4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 40д байрны 101 тоотод байрлах “Мобисервис” ХХК-д түрээсийн гэрээний үүрэг 3,210,300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, салгаж үл болох засан сайжруулалтын үнэд 15,718,000 төгрөгийг “Локалменежмент” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Локалменежмент” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Локалменежмент” ХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, “Цэцээ гүн” байрыг оффис болон үйлчилгээний зориулалтаар түрээслэх үйл ажиллагаа эрхэлдэг. “Мобисервис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Батбилэгтэй 2015 оны 11 сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр өөрий 3 давхар обьектын 1 болон 2 давхарын нийт 215 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг сарын 3,100,000 төгрөгөөр түрээслэсэн. Түрээсийн гэрээний хугацаа дуусахад тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд хариуцагч нь 2,835,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарч 2016 оны 1 сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон. Үүнээс хойш удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч өгнө гэж явсаар өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийг гаргаж байна. 2016 оны 2 сарын 02-ны өдрийн 450,000 төгрөг, 2016 оны 1 сарын 16-ны өдрөөс 2016 оны 2 сарын 02-ны өдрийг хүртэл 2,835,000 төгрөгт өдрийн 14,175 төгрөгөөр 17 хоногийн алданги тооцоход 240,975 төгрөг, 2016 оны 2 сарын 03-ны өдрөөс 2,385,000 төгрөгт өдрийн 11,925 төгрөгөөр 49 хоногийн алданги тооцоход 584,325 төгрөг болж нийт алданги нь 825,300 төгрөг болно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээлэгчийн эзэмшил ашилалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус хүлээнэ. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т “түрээсийн төлбөрийн хугацааг хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож түрээслүүлэгчид алданги төлнө₮ гэж тус тус заасан. Иймд “Мобисервис” ХХК-иас түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 2,385,000 төгрөг, алданги 825,300 төгрөг нийт 3,210,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч “Локал Менежмент” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Локал Менежмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Мобисервис” ХХК-д холбогох иргэний хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч “Мобисервис” ХХК-иас 700,000 төгрөг гаргуулж, үлдэх төлбөр 2,510,000 төгрөгөөсөө татгалзаж байна. Иймд бидний эвлэрлийг баталж, талуудыг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал миний бие 2016 оны 6 сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.
Хариуцагч “Мобисервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Аюуш шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие “Локал менежмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Мобисервис” ХХК-д холбогдох иргэний хэрэгт харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. “Моби сервис” ХХК нь “Локал менежмент” ХХК-д холбогдуулан 15,718,000 төгрөгийн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа. Манай компанийн зүгээс сөрөг нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авах хүсэлтэй байх тул нэхэмжлэлээ татан авч байх тул нэхэмжллэлийн шаардлага нотлох үүднээс шүүхэд гаргасан гэрч асуулгах, шинжээч томлуулах тухай хүсэлтүүдээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч хэргийг сэргээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Локал менежмент” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2,510,000 төгрөгөөр багасгаж, 700,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Мобисервис” ХХК нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийн зарим хэсэг буюу 230,000 төгрөгийг бэлэн, үлдэх 470,000 төгрөгийг эд хөрөнгө буюу оффиссийн 2 ширээ / 1ширхэг бөөрөнхий ширээ, 1 ширхэг стандарт ширээг тус бүрийн үнэ 235,000 төгрөг/-ээр тооцож төлөхөөр тохиролцож, хариуцагч тал гэрээгээр тохиролцсон 230,000 төгрөгийг эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болсоноос хойш 1 сарын дотор, 2 ширээг гэрээ байгуулсан өдрөөс ажлын 5 хоногийн дотор нэхэмжлэгч талд хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож эврэлийн гэрээ байгуулав гэжээ.ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Локал менежмент” ХХК нь “Мобисервис” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг 3,210,300 төгрөг гаргуулах, салгаж үл болох засан сайжруулалтын үнэд 15,718,000 төгрөгийг “Локалменежмент” ХХК-иас гаргуулах тухай сөрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч “Локал менежмент” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2,510,000 төгрөгөөр багасгаж, 700,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Мобисервис” ХХК нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийн зарим хэсэг буюу 230,000 төгрөгийг бэлэн, үлдэх 470,000 төгрөгийг эд хөрөнгө буюу оффиссийн 2 ширээ /1ширхэг бөөрөнхий ширээ, 1 ширхэг стандарт ширээг тус бүрийн үнэ 235,000 төгрөг/-ээр тооцож төлөхөөр тохиролцож, хариуцагч тал гэрээгээр тохиролцсон 230,000 төгрөгийг эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болсоноос хойш 1 сарын дотор, 2 ширээг гэрээ байгуулсан өдрөөс ажлын 5 хоногийн дотор нэхэмжлэгч талд хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Локал менежмент” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 3,210,300 төгрөгөө 2,510,000 төгрөгөөр багасгаж 700,000 нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч, хариуцагч “Мобисервис” ХХК нь 15,718,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага татан авсныг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч “Локал менежмент” ХХК нь гэрч асуулгах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.
3.Нэхэмжлэгч “Локал менежмент” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 66,315 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 33,157.5 төгрөгийг хариуцагч “Мобисервис” гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Хариуцагч “Мобисервис” ХХК нь 15,718,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хариуцагч “Мобисервис” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд төлсөн төлсөн 236,540 төгрөгийг буцаан олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасны дагуу захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР