Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 21

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий  шүүгч Ц.Нэргүй би Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4-р баг, Аргуйтын 1/1 тоотод оршин суудаг Чонос овогт Жөнжгөөгийн Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,  мөн аймгийн Засаг дарга Г.Ганболдод холбогдуулан гаргасан “Засаг  даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн б/13 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийг захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрлийн гэрээндээ: Ж.Наранцэцэг миний бие Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн б/13 тоот захирамжийг  хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчтай доорх нөхцлөөр эвлэрлээ.

  1. ТҮБД-4-с доошгүй зэрэглэлээр цалинжуулсан байнгын байдлаар ажиллуулах үүргийг Засаг дарга хүлээллээ.
  2. Ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгалыг нөхөн олгох ба тасралтгүй бичиж өгнө гэсэн  ийм нөхцлүүдээр эвлэрлээ.

Иймд эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  дүгээр зүйлийн 111 дүгээр зүйлийн 111.1 дүгээрт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан Ж.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,  Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдод холбогдуулан гаргасан “Засаг  даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн б/13 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн хариуцагч, нэхэмжлэгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар Нэхэмжлэгч Ж.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх ба хэргийн оролцогчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

                            ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           Ц.НЭРГҮЙ