Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2016/04925

 

2016 оны 08 сарын 22 өдөр

 

       Дугаар 102/ШШ2016/04925

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 50/1 байрны 20 тоотод оршин суух, Тайжууд овогт Бямбажавын Билгүүнбат /РД:ЧК77032672/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 44 дүгээр байрны 43 тоотод оршин суух, Боржгон овогт Цэвэгжавын Хос-Эрдэнэ /РД:ЧД87031711/-д холбогдох 6,252,353.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Билгүүнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 сард би өөрийн эзэмшилийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойргийн 34 байрны 20 тоот, 2 өрөө байрыг түрээслэх гэж байхад манай найз н.Батбаатар манай дүү байр түрээслэх гэж байгаа, танай байр байна уу гэхэд нь би зөвшөөрсөн. Тэгээд би 2015 оны 03 сарын 20-ны үеэр байраа Ц.Хос-Эрдэнэд үзүүлээд сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр болж Ц.Хос-Эрдэнэ манай байранд орсон. 2015 оны 06 сард байр дотроо тавилгагүй байна гэхээр нь би гал тогооны тавилга, хүүхдийн орны ком шкаф авчирч нэмж тавьж өгсөн. Үүнээс хойш би сар бүр Ц.Хос-Эрдэнээс мөнгөө нэхэхэд удахгүй өгнө. Нэг мөсөн дараагийн сар өгнө гэж байсаар 08 сар хүрсэн. 2015 оны 08 сард чи тогны мөнгөө өгөөч гэхэд өгнө гэж явсаар байгаад 2015 оны 11 сард орон сууцны газраас над руу утасдаж байрныхаа мөнгийг өг гэсэн. Тэгээд би Ц.Хос-Эрдэнэ рүү утасдаж байрны мөнгөө өг гэж хэлсэн. Ингэж зугтаж өгнө гэсээр байгаад 2016 оны 02 сар болгосон. 2016 оны 02 сард уулзахад би 2016 оны 03 сар гэхэд бүх мөнгийг өгнө график гарган төлнө гэсэн. Би тэг гээд зөвшөөрсөн. Тэгээд 03 сард мөнгөө төлөхгүй байрны болон тогны мөнгө 500,000 гаран төгрөг болсон тул чи мөнгөө төлөөд байрнаас гар гэхэд Ц.Хос-Эрдэнэ би удахгүй мөнгийг танд өгөөд 2016 оны 05 сарын 10-ны үеэр байрнаас гарна гээд 200,000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн боловч 2016 оны 05 сард миний байрнаас гараагүй, мөнгөө ч өгөөгүй, утсаа ч авахаа байсан. Аргаа ядаад 06 сард би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ц.Хос-Эрдэнэ 2016 оны 06 сарын 01-ний өдөр гэхэд би байрнаас гараад байрны түлхүүр надад өгнө гэсэн боловч өгөхгүй болохоор нь би өөрийн байрандаа очиход хаалгаа онгойлгохгүй болохоор нь хорооны цагдааг дуудахад хорооны цагдаа наад асуудал чинь манай шийдэх асуудал биш гэж байсан. Ц.Хос-Эрдэнэ манай байранд 2015 оны 03 сарын 20-ны өдөр орсон 2016 сарын 06 сарын 27-ны өдөр манай байрнаас гарсан тул нэг жилийн түрээсийн мөнгө 6,000,000 төгрөгөөс өгсөн 200,000 төгрөгийг хасаад 5,800,000 төгрөг нэхэмжилж байгаа. Орон сууц түрээслэх гэрээнд заасны дагуу орон сууц ашиглалтын зардлыг Ц.Хос-Эрдэнэ хариуцах ёстой байсан бөгөөд орон сууц ашиглалтын зардал болох 375.354 төгрөг, эрчим хүчний зардал 77.076 би төлсөн. Ийд хэрэглээний төлбөрийг мөн гаргуулна. Нийт 6,252,353.82 төгрөгийг Ц.Хос-Эрдэнээс нэхэмжилж байна гэжээ.      

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Билгүүнбат нь Ц.Хос-Эрдэнэд холбогдуулан 6,252,353.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Б.Билгүүнбат нь Ц.Хос-Эрдэнтэй 2015 оны 02 сарын 05-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг  2015 оны 04 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 500,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирч Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Барга тойруу 34 дүгээр байрны 20 тоот 2 өрөө орон сууцыг Ц.Хос-Эрдэнийн эзэмшилд шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүсч, гэрээ зохих журмын дагуу байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

2015 оны 02 сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Б.Билгүүнбат, Ц.Хос-Эрдэнэ нар орон сууц хөлслөх гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна.

Гэрээний хавсралтад 2015 оны 04 сарын 01-нээс 2016 оны 02- сарын төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2016 оны 03 сарын 25-ны өдөр, 2016 оны 02, 03 сарын төлбөр болох 1,000,000 төгрөгийг 2016 оны 04 сарын 15-ны өдөр тус тус төлөхөөр тохироцож гарын үсэг зуржээ.

Хариуцагч дээрх төлбөрөөс 200,000 төгрөг төлсөн, өөр төлбөр төлөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарласан тул орон сууц хөлсөлсөн төлбөр 5,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Мөн хариуцгач орон сууц түрээслэснээс хүлээглэгж өгөх хүрэтэл хугацаа буюу 2016 оны 06 сарыг хүртэл орон сууц ашигалалт, цахилгааны төлбөрийн үлдэгдэл 452430 төгрөг төлөөгүй байх бөгөөд уг төлбөрөөс нэхэмжлэгч цахилгаанд 77,000 төгрөгийг төлсөн нь 2016 оны 05 сарын 16-ны өдрийн УБЦТС ТӨХК-ийн иргэдэд очих бэлэн мөнгөний орлогын баримтаар, орон сууцны бусад хэрэглээний төлбөрт 375532,82 төгрөгийг төлсөн болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайланд 2016 оны 03 сарын байдлаар орон сууцны төблөрийн эцсий үлэдэгдэл 375532,82 төгрөг гэсэн баримт, Б.Билгүүнбатаас ОСНААУГ-т 375353,82 төгрөг төлсөн нь Төрийн банкны орлгын мэдүүлгийн баримтаар тус тус нотлогдож байна.

Иймд хариуцагч Ц.Хос-Эрдэнээс 6,252,353.82 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Билгүүнбатад олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Ц.Хос-Эрдэнэ нэхэмжлэлийн хувийг 2016 оны 06 сарын 27-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсыг түүнд хүргүүлсэн боловч хүлээн авах хүнгүй байна.

Шүүх хариуцагч Ц.Хос-Эрдэнэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д заасны дагуу түүний 99064753 дугаар утсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Хос-Эрдэнээс 6,252,353.82 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Билгүүнбат олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Билгүүнбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хос-Эрдэнээс  115,000  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

  

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР